14/10/2011

Төр муу муу л гээд байх юм

     Байнга л төрийн үйл ажиллагааг муу байна муухай байна. Маш их хөрөнгө муусайн хэрэгтэй хэрэггүй архичин бөбөөчинд өгч байна гээд л ярьдаг. Яг үнэндээ нийгмийн халамж хүрэх ёстой газартаа, хүрэх ёстой хүндээ хүрдэг үү гэвэл ёстой түй май. Хаа газар яг адилхан. Ядууст гэсэн нэртэй асар том аппаратур ажилладаг. Яг үнэндээ ажил хийж буй хэд нь ажил хийдэггүй хэдийгээ тэжээх тэднийг хооллох, хувцаслах мөн 3-дагч этгээдийн халаасыг түнтийлгэх үүргийг нуруун дээрээ үүрдэг. Миний өгч буй татвараас 3-дагч этгээд (тэр халамжинд зориулж байгуулсан байгууллага) аваад үлдсэн жоохонг нь нөгөө ядуу гуйлгачин, архичин бөбөөчинд нь очдог. Тийм учраас л яг тоо ёсоороо очиж чаддаггүй шүү дээ. Төр оролцсон бүх юм уруудан доройтдогийг бидний өнгөрсөн эрин харуулсан. Яг одоо болж байгаа зүйл ч байна. Их сургуулийн үйл ажиллагаанд төр хэт их оролцсоноороо их сургууль, бакалаврын боловсролыг үнэгүйдүүлж байна. Ямар ч хэрэггүй бөөн сургууль. Ямар ч хэрэггүй бөөн бакалаврын дипломтон. Энэ бол төр оролцсоны л хар гай. 

Одоо бүр оюутнуудын төлбөрийн талыг төлж байна. Удахгүй их сургуульд сурсаных нь төлөө цалин, орон сууц, машин өгөх байхалдаа. Тийм байхад ажил хийж яахын. Янз янзын сургууль төгсөөд л яваад байсан нь дээр биздээ? Төр гэдэг бол миний, чиний, ээж, аавын, эмээ, өвөөгийн мөнгийг керманаас нь суйлаад өөртөө хэдэн төгрөгийг нь аваад буцаагаад өгдөг тийм л зүйл. Тэр зүйлийг нь татвар гэж нэрлэдэг. Гэхдээ би татварыг огт хэрэггүй зүйл гэж хэлээгүй угаасаа татваргүй төр, төргүй татвар гэж байхгүй. Татвар хэрэгтэй юмандаа л хэрэгтэй болохоос хэрэггүй юманд бол хэрэггүй. Манай төр асар том данхар толгойтой төр болчихсон. Бүх л үйл ажиллагаанд оролцдог. Яг л СОЦИАЛИСТ нийгмийн үе шиг. 

Хамгийн тод жишээ бол ТӨРИЙН БАНК. Тэд банкны үйл ажиллагаанд оролцсоноор сайн зүйл болно гэж би лав бодохгүй байна. Бас л төрийн албаны ажилтан нэмэгдэж, бусад банкнуудад дарамт учруулах нь мэдээж. Харин бидний керманаас дээрэмдэх татвар нь нэмэгдсээр л байх болно. Монголоос маш олон хүн гарч цагаачилж байна гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ маш өндөр татвар, амьдрахад бэрх нөхцөл, төрийн олон төрлийн аппарат, хүнд суртал зэргээс л дайжиж буй хэрэг шүү дээ. Монголд нэг ийм элгийн хууль байдаг. Зарим нь мэдэх байх. Монголд шинэ оны шинэ машин оруулж ирвэл татвар өндөр байдаг. Тийм юм чинь шинэ машин унах сэдэл хүнд төрөх үү? Харин ч шинэ байх тусмаа хорт утаа бага ялгаруулах бус уу? Ямар тэнэг нь хувийн эрх ашгаасаа илүүд бусдыг бодох билээ дээ. Тийм юм чинь агаарын бохирдол энээ тэрээ гэж санаа зоволтгүй шууд хуучин машин оруулж ирээд унасан нь дээр биздээ? Энэ бол нөгөө л алдаатай хуулийн заалтуудын нэг. 

Тэгээд ч энэ хүмүүс чинь бидэнд юу дээр болохыг биднээс илүү мэддэг, бидэнд хэрэгтэй хууль дүрмийг баталдаг, муу хууль байвал мангартуулж бидэнд итгүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн элитүүд шүү дээ. Жишээ нь би та бүхнээр бичкэн тоо бодуулая. Хүний хөгжлийн сан гэж байгуулагдсан хүн болгонд мөнгө өгдөг мундаг байгууллага мундаг л гэнэ шүү дээ. Тэр байгууллагат мэдээж Төв банкнаас зоос цутгана нөгөө хэд нь сайхан тараана. Их л сайхан тараасан хүмүүс. Мэдээж тэр хүний хөгжлийн сан гээчид нь хүн ажиллана мал ажиллахгүй нь ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс яахуу? Хоол ундалж иднэ. Тэрийг нь нөгөө татвараасаа гаргаад өгнө. Нэг ёсондоо бидэнд мөнгө өгдөг лаг болж харагдахын тулд биднээс илүү ихийг суйлна гэсэн үг биш үү? Өөрөөр бас ингэж бодож болж байна. Би сард татвар гээд 50 000₮ өгдөг байлаа гэж бодоё. Над шиг 10-н хүн төлнө гэхээр 500 000 болж байна. Тэгвэл энэ татвараас маань төрийн байгууллагынхан цалинжина. Цэрэг дарга нар иднэ. Тэгээд 200 000 хүрэхүү үгүйтэй юу нь гараад ирнэ. Тэгээд нөгөө хүний хөгжлийн сан руу шилжинэ. Тэнд бас л ажилчин байгаа болохоор цалингаа авна дарга нь иднэ. Тэгээд 70 000 хүрэх үү үгүйтэй юу нь үлдэж байгаа биз?  Ерөнхийдөө иймэрхүү зураглал л гарч ирнэ.






 Би төрийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх гээгүй. Төр иддэг авилгач, луйварчид гэх гээгүй. Сайн юм хийх гээд өөрсдийгөө улам их хүнд байдалд оруулаад ядраагаад байгаа юм биш биздээ гэж бодож байна. Иймэрхүү халамж тэтгэмжийг хувийн байгууллагад шилжүүлээд хяналтаа тогтоогоод явж байсан нь дээр юм биш үү? Бүгдэд гар бие оролцож байхаар. Зүгээр л хуулийг нь хэрэгжүүлээд хяналтыг нь тогтоогоод явбал төрд ч амар бидэнд ч амар. Бодсон юмаа л бичлээ. Цэнддоо гуай хэлсэн байдаг мэддэггүй юмныхаа талаар бичихэд илүү амархан байдагаа гэж. Мэддэггүй байсан бол бураад орхиж болохсон. Мэдчихсэн болохоор инфляц энэ тэр гээд балай юманд санаа зовоод байх юм. Хөгийн ч юм дөө энэ хорвоо. Төр бүх үйл ажиллагаанд оролцоод хэрэг байдаг ч юм уу үгүй ч юмуу?
Үргэлжлүүлэх>>

09/10/2011

Монгол юугаар баян? Гүзээгээр баян

              Хараад байхад манайхан гүзээг магтан дуулахаар болчихжээ. Би Жавхаа ахаас нэг юм гуймаар байгаан. Хэрвээ та энэ сараачилтыг минь уншвал Миний сайхан гүзээ, Монголын минь сайхан гүзээ, Миний Монгол гүзээлэг шүү, Гүзээний үнэртэй салхи ч гэдэг юм уу тийм дуу хийгээрэй ОК. Тэгвэл харин олон хүн машиндаа, Ipod-доо, утсандаа хийгээд Миний гүзээний үнэртэй салхи гээд караокед хүртэл будаа болгоно гэдэгт итгэлтэй байна. Тэр дууг бүр төрийн дуулал ч болгох магадлалтай. Бүгд гүзээтэй түүндээ хайртай юм чинь дуулахаас хэн ичих билээ дээ хө гүзээ минь.

                Манайхан 20-н хэдэн насандаа гүзээ гэгч зүйлийг мэдэхгүй харин 30 хүрэхийн даваан дээр шууд гүзээ гээчийг бий болгож байна. Тэгэхээр гүзээ бол амьдралын баталгаа юм шиг байгаан. Бас урлагийнхан маань байна. Их хөөрхөн хөөрхөн цувдаатай. Гадны оддыг хараад байхад цувдаатай нөхөрүүд тун ховор байхад манайд цувдаагүй л бол хүн биш бүр од ч биш болдог МООД дэлгэрчээ. Тэгээд дөнгөж гүзээчдийн эгнээнд элсэж байгаа нэгнээ аав төрхөндөө орчиж гэж магтана. Одоо байтлаа гүзээ нь томроод эхлэхээр аав болж байгаа юм байх. Эргүүтэх нь шивдээ яршиг зүгээр. Зарим гүзээнүүд өөрсдийгөө бас лаг өмөөрнөө. Би бол суугаа ажил хийдэг тийм болохоор гүзээлэг байгаан гэж. Тэгэхээр гүзээ юуг илтгэдэг байхнав? Амьдралын статусыг илэрхийлдэг байх нь. Ер нь тэгээд Манайхан л суугаа ажил хийдэг гадаадынхан босоо ажил хийдэг юм боловуу уу ч гэж бодож үзлээ. Бүүр зарим нь их хөөрхөн миний энэ гүзээ чинь пивоных гэж томорно. Яааааааааг үнэн хэрэг дээрээ чиний гүзээ пивоных юм бол Хятадуудыг яахуу? Германуудыг яахуу? Тэд бүгд гүзээтэй байх нь яагаав гүзээ минь? гэж асуумаар байдгийн. Даанч яагаад ч асууж чаддаггүй юм өө үнэнээ л хэлье яршиг зүгээр. Элбэгээ ах харин энэ шинэ жилээр гүзээгээрээ сүү барьж байгаад шинэ оны мэнд хүргэвэл гоё харагдах байх гэсэн улс төрчийн имиж хүртэл бодогдож байхын. Ер нь тэгээд 2012 оны сонгуулиар ч гэсэн чамайг ийм ч гүзээтэй болгоно тийм ч гүзээлэг болгоно гэсэн мөрийн хөтөлбөр, амлалт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гүзээнд хайртай хүмүүст зөв зүйл амлахал хэрэгтэй тэгэж байж л сонгогдоно шүү дээ. Дээр Элбэгээ ахыгаа муухай хэлчихсэн гэхдээ тэр сүү өргөдөг бол хайнга шүү.(гоё харагдсан) Удахгүй гүзээлэг болгох, гүзээтэй байхын тулд юу хийх хэрэгтэйг ч ТВ-нүүдээр тайлбарлаж зааж сургах байх. Ер нь ч тэгээд гүзээтэй хүмүүсийг хараад байхад амьдрал нь их сайхан л байхын. Тийм юм чинь гүзээтэй болвол баяжих ч юм билүү хэн мэдлээ. 


           Зүгээр суухаар би ч гэсэн нэг юмтай болдог юм уу дөө. Сикс пак мак солиорч явж байгаад Моодноос хоцорч магад. Нөгөө муу Эмоз чинь гүзээгүй бодвол жорлон ухдаг байх гээд яриад унавал төвөг шүү.
Үргэлжлүүлэх>>

Сонголт

             Хүний төдийгүй амьтдын хувьд хүртэл сонголт байдаг байх нь байна. Хүний хувьд илүү их мэдрэмж, туршлага, боловсрол шаарддаг бол амьтдын хувьд зөв буруу, цаашдын ирээдүй гэлтгүй байгалийн жамаар нь сонголтыг хийлгүүлдэг.  Тугал руу нь чоно дайрч байгааг харж байгаа үнээний тухай төсөөлөөд үзье. Хэрвээ чоно ганцаараа бас жижигхэн биетэй бол үнээ дайрч очоод 1-ийгээ үзэх нь ойлгомжтой. Харин олон бол түүнийг хаяад явахаас өөр аргагүй. 2-ийг золиослосноос 1-г золиослосон нь илүү дээр биздээ? Болдог бол ямар ч золиосгүй 2 талын ашиг сонирхолыг биелүүлэх юмсан. Гэвч тийм юм байдаггүй нь харамсалтай. Энэ үеийг бодоод үзвэл 1 талаараа чононы зөв. Тэр чоно ч гэсэн бэлтрэгтэй тэр бэлтрэгэнд нь хоол хүнс хэрэгтэй тийм болохоор түүнийг буруутгах аргагүй. Энүүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл сонголт хамгийн чухал юм. Яг одоо хийж байгаа сонголтноос нь ч хамаарч магадгүй өмнө нь хийсэн сонголтоос чинь хамаарч та яг одоо бас л нэг сонголттой нүүр тулчихсан сууж байгаа. 


Нэг ийм жишээ байлгаж болж байна:
                                                               Нэг хүний төрсөн өдөр боллоо. Та тэр хүнийг таньдаг болох таньдаггүй болох 2 сонголт байсан. Гэхдээ та таньдаг болох сонголтыг хийсэн учраас түүний төрсөн өдөрт уригдана. Дахиад сонголт гарч ирнэ. Энэ бол та архи уухуу? Уухгүй юу? гэдэг. Энэ үед тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хандаад архи уухыг сонголоо гэж бодоё. Бодвол сурсан зангаараа хэтрүүлээд ууна. Энэ бас л сонголт. Харин маргааш нь болсон толгойны тань өвчин тэр хүнийг таньдаг болоё гэсэн сонголтоос болсон байнаа гээд таньд хэлвэл ямар байна??? 
(Мэдээж энэ дунд зөндөө сонголтыг орхигдуулсан)    

Тэгэхээр ирээдүйгээ ямар байхыг тухайн үеийн тухайн нөхцөлд шийддэг гэсэн үг. Яг одоо миний гэдэс өвдлөө гэж бодоё. Тэгвэл яг одоо надад 2 сонголт гарч ирнэ. Тэвчих, 00 руу шээс алдан гүйх, эм уух, эсвэл газар дээрээ бла бла. Газар дээрээ бла бла гэдгийг нь сонгоё лдоо. Тэнэг царайлаад. Би тэр сонголтоос болж гэрээрээ дүүрэн бла благийнхаа үнэрийг тараана. Ингээд дуусч байвал сайнсан. Гэтэл өмд, цамцаа угаах, үнэр арилгах энэ тэрээ гээд л зөндөө нөгөө сонголтоос үүсэн зүйлүүд гараад ирнэ. Энэ бүхнийг зайлуулах сонголт байсан уу? 


Харин та яг одоо ямар байна юу хийж яваа чинь таны л хийсэн сонголт. Мэдээж та энэ нөхцөл байдлыг сонгоогүй нь ойлгомжтой. Энийг таны сонголтоос үүссэн нөхцөл байдал (СҮНБ) гэж нэрлэе. За тэгээд цааш нь явцгаая. Та яг одоо хүртэл өөрийнхөө СҮНБ-аар л ямар нэг зүйл хийж байна. Үүнтэй зэрэгцүүлээд нэг онигоо ярьж өгье яг зэрэгцүүлээд уншаад яваарай. :-P
                   Ойн амьтад нийлээд онгоц унаад аяллаар явж байж лдээ. Гэтэл онгоц удирдах хэсэгт нэг хэрээ очцон хамаг товчлуур энээ тэрээг нь дараад ёстой далдайж далдаганахыг үзүүлж байна гэнэ. Тэгэхээр нь туулай очоод та юу хийж байгаан?
                            Зүгээр л далдаганаж байна. Чи хамт далдаганхуу? гэжээ. Туулай ч зөвшөөрч баахан далдаганаж гарав. Тун удалгүй онгоц өндрөө алдаж сүйрэх аюулд тултал туулай сандраад хэрээ ахаа одоо яахуу гэж. Хэрээ юу гэхэв дээ. Нисээд гарч ирснээ чадахгүй байж үхсэндээ далдаганадаг тэнэг бацаан бэ гээд яваад өгч.
            Энд нэг хатуухан зүйлийг өгүүлж байна нөгөө л нэг лайтай дээрээс хойш яриад байгаа сонголтын талаар. Үр нөлөө цаашид юу болохыг тооцоолоогүй сонголт хийсэн учраас хөөрхий туулай үхэж байна. Энэ бүхнээс харахад сонголт юуг өөрчилж болохыг таныг хэн болохыг таныг хэн байхыг хүртэл шийддэг гэсэн үг.

Гэхдээ мань мэтийн сонголт учиргүй лаг байна гэж юу байхав. Өөрийгөө л газар дээр нь бла бла болгочихгүй бол. Харин сонголт сонголтын дотроос хамгийн аймшигтай, инээдтэй, баярлууштай, уйлаан майлаантай нь улс төрийн сонголт. Доор нэг үг зохиогоод биччихсэн.

          




Энгийн хүний нэг л буруу сонголт гэр бүлээ сүйрүүлж бусниулах аюул учруулдаг бол улс төрч хүний нэг л буруу сонголт улс орныг сүйрүүлж олон сая хүний амьдралыг цаас мэт болгох АЮУЛТАЙ!!!
Үргэлжлүүлэх>>

05/10/2011

Эрээчигчдээ өмөөрч бичсэн эрээчилт

        Он-лайн ертөнц гэгч зүйл Монголд утгаараа хөгжих болж. Энгийн жижиг мэдээллийн самбараас эхлээд хувь хүний мэдээ мэдээлэл, албан байгууллагын нууц зэргийг хадгалдаг архив маягтай болж ирснээ бүр хувийн амьдрал руу шургалан орж хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх индэр болтлоо хөгжчихөөд байгаа билээ. Энэхүү индэр дээр гараад удаагүй байгаа боловчиг мөр зэрэгцэн эрээчдэг хүмүүсээ өмөөрч ямар нэг юм хэлэхгүй бол горигүй мэт санагдлаа. 

       
          Эрээчилтийн ертөнц надад маш олон шинэ содон мэдрэмжийг төрүүлсэн. Зарим хүн шал дэмий элий балай юм бичлээ, цаг заваа дэмий юманд үрлээ оронд нь гадаад хэл судал энээ тэрээ гэж их л заадаг. Харин би өөрийгөө энэ бяцхан эрээчилтийн ертөнцөд байгаагаа цаг заваа дэмий үрж байна гэж огтхон ч бодож байгаагүй. Яагаад гэвэл ямар нэг юм эрээчинэ гэдэг бол заавал бодож тунгааж яаж эвлэгхэн ойлгуулах уу? Хэрхэн өөрийн санаагаа бусдад ойлгуулах уу? гэж тэрүүхэн тэндээ тархиа хөөрхөн шиг гашилгана.

           Тэгээд ч эрээчигчдийн бяцхан бүлгэмд элссэнээр би урьдахаасаа илүү их ном уншиж мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртэж, үнэлж дүгнэж байхыг хүсэх болсон. Нэг ёсондоо миний тархинд соёлын, танин мэдэхүйн, эрэл хайгуулын шинэ хайлтын систем сууж эхэлсэн. Тэр хайлтын системыг өргөжүүлж хөгжүүлэх тусам ямар нэгэн юмны талаарх өнгөц өөрийгөө хэт дөвийлгөсөн хүүхэд зангаа гээж мэдлэгэнцэр ойлгонцоруудаа улам батжуулж онол, практикийн түвшин болоод хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвшсэн. Харин би нэг л юмыг сайтар ойлгосон. Өнгөцхөн мэдлэг бол хогийн саванд буй хог бөгөөд хамгийн их хор хөнөөлтэй, хамгийн их хор хөнөөлч тарьж чаддаг гэдгийг. "Ямар нэгэн юмны талаар өнгөцхөн арьсан төдий мэдлэгтэй ойлголттой байна гэдэг ердөө ч мэдлэг биш" гэсэн санаалдаа. Жишээлбэл: эдийн засгийн талаар өнгөцхөн мэдлэгтэй байхдаа Макро Микро эдийн засгийг өчүүхэн хэмжээнд ойлгож байсан байна. Микро гэдэг бол гэр бүл. Макро бол улс орны хэмжээнд. Иймэрхүү ойлголт хараа муутай хүн бүдэг бадаг бүдчин түдчин харахтай л адилхан. Нүдний шилээ зүүгээд харвал үй түмэн бичиг үсэг байх жишээтэй. Эдийн засгийн ойлголтыг нүднийхээ шилийг зүүгээд харвал санхүүгийн тооцоо, ажиллах хүчний чадвар, боловсруулалт, хүмүүжил гэх мэт олон хүчин зүйл нийлж байж Микро эдийн засгийн түвшний анхдагч бие бүрэлдэхүүн болох гэр бүл хэмээгч бүлгийг бүрэлдүүлдэг энэ ч бас бус мэдлэг. Нэг ёсондоо өмнө нь зүгээр л гэр бүл гэж ойлгодог байсан бол гэр бүлийг задлаж, түүнийг бүрэлдүүлэх, микро эдийн засгийн хувьд бүрэлдүүлэгч хүчин нь юу вэ? гэдгийг таньж ойлгож мэдсэнтэй холбоотой гарсан бичкэн дүгнэлт. Удахгүй энэ өшөө ч дэлгэрэх байх.

Бас нэг зүйл гэвэл хүмүүсийн сэтгэгдэл байдаг. Тэнд магтаж сайшаасан нь ч бий муу үгээр дайрч доромжилсон ч бий. Угаасаа 50-н хувийн магтаал 50-н хувийн шүүмж байх ёстой. Энэ бол баланс. Хэрвээ 70-н хувийн магтаал 30-н хувийн шүүмж байвал амжилттай яваагийн тоон хариу. Эсрэгээрээ солигдвол миний эрээчилтийн өнгө аяс, чадвар бусдад гологдож байнаа л гэсэн үг. Тийм учраас өөртөө шинэчлэл хийхийг үүрэг даалгавраа болгодог. Гэхдээ та бүхний сэтгэгдэл надад маш их урам зориг, эрч хүч өгдөг төдийгүй цаашдаа эрээчих хүслийг минь бадрааж шатаадаг бензин лугаа тул тууштай миний эсрэг талд зогсож шүүмжлэгч минь байгаасай  гэж таниас хүсэх байна.

                                          


                                        Агуу дайчныг агуу дайсан л бий болгодог.

                 

 


             Залуу хүн бүрийг блог хөтлө гэж албадахгээгүй. Гэхдээ Монголоороо зөв тодорхой, хүнд ойлгоцтой бичиж, ярьж л сурах хэрэгтэй. Ядаж ажилд орох гээд ярилцлаганд ороход ммм ааа нөгөө юу гэхгүйгээр л ярьдаг болох хэрэгтэй. Би энэ чадварыг эзэмших гэж л блог хөтөлдөг. Бусдын хувьд өөр байж болох л байх. Гэхдээ миний хувьд миний блог бол эрдэм мэдлэгийг таньж мэдэхэд чиглүүлэгдсэн чинжаал хутга гэж ойлгож байгаа.

                                  Ирийг нь мохтол би хайх болно
                                  Ирийг нь мохтол би бичих болно
                                  Ирийг нь мохтол амьдрах болно. 



           Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тэмцдэг байгаасай хэмээн энэхүү жалганаасаа би таньд зориулж бичсээр ч байх болно. 
                                                                   Жалганы эрээчигч хүндэтгэсэн Эмоз.
Үргэлжлүүлэх>>

09/09/2011

Бусдын төлөө хүн үү? Өөрийнхөө төлөө хүн үү?

       Эхлээд энэ асуултыг өөрөөсөө асууя гэж бодлоо. Би бол өөрийнхөө төлөө хүн. Яагаад гэхээр би өөрийгөө л бодох хэрэгтэй болохоос бусдын талаар боддог Есүс эсвэл Будда шиг байж чадахгүй л боловуу. 
     
         Есүс яагаад бусдыг бодсон бэ гэдэг дээр толгойгоо жоохон ажиллууллылдаа. (юун ч олон Л үсэг орчиховдоо) Тэртээ тэргүй дахиад амилахаас хойш өөрийгөө бодож яахын? Бурханы хүү учраас тэрэнд өвчин зовлон гэж мэдрэгдэх ч  юмуу үгүй ч юмуу маниус ямар тэрний яадгийг мэдэх биш. Юуны төлөө санаа зовохын тийм биз? Тэртээ тэргүй мөнх амьдралтайгаас хойш. Тийм юм чинь санаа амар хүмүүсийг өөртөө итгүүлэхэд бүх хүчээ дайчлах нь зөв шүү дээ. 
      
        Харин Будда бол арай өөр. Цаадах чинь тэртээ тэргүй баян хаан хүн шүү дээ. Тийм юм чинь юундаа ч бас санаа зовохын. Ямар хоолгүй гүйж байгаа над шиг хоолоо яаж болгох уу гэж бодох биш. Тэртээ тэргүй хүссэнээ идэж, эдэлж хэрэглэдэг хүн. Тийм юм чинь үлдсэн насаа хүмүүсийн сайн сайханы төлөө зарцуулахад харамсаад байх юу байнаа! Яагаад ингэж бодсон бэ? гэвэл бидний мөрөөддөг хааны амьдралаар амьдраад үзчихсэн хүнд гуйлгачингийн амьдрал харин ч сонирхолтой байна биздээ? Би лав маш их мөнгөтэй хаан байсан бол хоолгүй хонож үзхиймсан гэж 1 удаа ч гэсэн бодох л байсан байх. Эсвэл Эксель унаж үзэх юмсан ч гэдэг юм уу тэ?

        Ингээд бодохоор маш их баян мөнгөндөө хахсан хүмүүс л бусдын төлөө хүн байдаг байх нь. Ядуу хүн яагаад нүгэлгүй байдаг вэ гэдгийг та бодож үзсэн үү? Хэнд ч гай болохгүй хэнд ч нэмэр болохгүй амьдардаг учраас л тэр. Харин баян хүн яадаг билээ? Хүн амьтныг туслаж дэмжих мөн гай ч болдог. Гэхдээ тэд маш цөөхөн хэрнээ нийгмийг бүхэлд нь авч явдаг хүмүүс. Тэгэхээр тэд бараг бурхан болоод байгаа юмуу хаашаан. Жишээ нь: нөгөө л нэг Билл хэн билээ? За тиймээ чи мэдэж л байна шд. Яг наад хүн чинь. Хэдэн сая сая тэрбум тэрбум төгрөг ядуу буурай улсын хүн амьтанд өгч, хэр их олон хүнийг цалинжуулж, амьдралтай нь холбож байгаа бол? Хэрвээ Билл хэн чинь ядуу байсан бол яахуу? Хэндээ юугаа өгч туслахын тийм биш гэж үү? 

    Манай Монголчуудын нөгөө нэг айхтар Социалист сэтгэлгээнээсээ одоо болтол салж чадаагүй байгаа гээд хэлчихвэл хилсдэхгүй байгаа. Дээрх өгүүлбэрт анализ хийе лдээ. Хилсдэх  гэдэг бол аль социалист нийгмийн үед алга болсон үг хэллэг гэж бодож байна. Гэтэл би бас ингэж хэлсэндээ хилсдээд үхчихвий гэж айж байна шд. Тэгэхээр 20-н жил өнгөрсөн ч утгаараа бид Ардчилагдаагүй гэсэн үг мөн болж таарч байнаа даа тэ? Бид баян хүнд үнэхээр дургүй хэвээрээ л байна. Энэ нөгөө л СОЦИАЛИСТ сэтгэлгээ шүү дээ. Ямар сайндаа л Монголын толгой баячуудын баяжсан түүх гэсэн ном хэвлэгдээгүй, хэвлэгдэх ч үгүй байх. Хэрвээ хэвэлвэл муу энэ тэрээ гээд бөөн юм болох биз. Би дээр нэг нийтлэлэнцэр дээрээ бичиж байсан. Билл Гейтс эсвэл Араб өвөөгийн баяжсан түүх бидэнд хэрэггүй ээ бидэнд Монгол газар дээр, Монгол улсын эдийн засаг дээр, Монгол улсын хууль дүрэм дээр ажиллаад баяжсан хүний түүх хэрэгтэй гэж. Тэрнээс биш Араб өвөөгийн баяжсан түүх гэхээр Шаллах Баллах Маллах гэдэг газар Мал Шал Бул гэдэг хүн гээд эхэлдэг. Тэгээд ч тэдний эдийн засаг, хууль дүрэм, хөрш орон, газар нутгийн байршил гээд бүгд шаал ондоо. Тийм байхад яг тэр аргаар баяжина гэвэл ёстой мотоцикл унасан гаргүй хүн, эсвэл явган гүйж буй хөлгүй, таяггүй хүн гэдэгтэй л адилхан юм болно. Бид бол Монголчууд, Монгол газар шороон дээр, Монгол хүний толгойноос гарсан хууль дүрмээр амьдардаг Монгол хүн.






       Монголын сайхан жишээ гэвэл байна шүү дээ цаана чинь. Женко компани байна. Түүний барьсан Чингисийн хөшөөгөөр бид бахархаж гадаадынханд зургийг нь үзүүлж томордог. Бас Нарантуул хар зах байна. Хэдэн мянган хүн тэр зах дээр амьдарч, гэр бүлээ тэжээж байгаа билээ? Зөвхөн тэр захаас болж Микронууд хүртэл өөрсдийн гэсэн шугамтай болж хүн тээвэрлэх бололцоог олгож байгаа бол? Хэрвээ тэр зах үгүй байсан бол яах байсан бол? Зах дээр зогсоод юм зардаг хүмүүсийн амьдрал, тэр захаар орж гардаг хүмүүс яах байсан бол? Мөнгө гэдэг тийм л ач холбогдолтой зүйл. Жишээ нь та нар Монгол Газар компанийг бодолдоо. Монголдоо алтны магнат гэж яригддаг. Тэднийхийг би ил далд мэдээллээс харж байхад татвараа байнга цаг тухайд нь сайн төлдөг төдийгүй ухсан орд цооногийн нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг гэж байсан. Бид яагаад энэ хүмүүсээр бахархаж болохгүй гэж? Авилгалч луйварчин гэдэг нэрийг яагаад эдэнд зүүлгээд байгаа юм бэ? Та тийм цэвэрхэн амьтан уу? Авилгалч биш л юм бол хүүхдийнхээ цэцэрлэгийн багшид компот, набор барьж гүйхээ л болчихолдоо. Тэгээ л болоо бусуу? Тэгээд ч тэд бол хийсэн юмтай хийж чадсан хүмүүс. Харин талбайн урд орилоод зогсож байгаа, цагдаа магдаа зодож байгаа хүмүүс яг үнэндээ юу хийсэн хүмүүс вэ? Юу хийж чадсан хүмүүс вэ? Юмыг жоохон наанатай цаанатай харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэд юу хийсэн бэ? Юуг бий болгосон бэ? (7-н сарын 1) гэдгийг л харах хэрэгтэй юм шиг байгаа юм. 
Албан байгууллага хүн амьтны дунд лидэр гэдэг нь багийн удирдагч, багийг толгойлогч хүн байдаг бол улс нийгэмд баян хүн лидэр байдаг билээ.

           Сэдвээсээ нэлээд хадуурсан байж магадгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө хүн гэдэг бол аяндаа бусдадаа сайн юм хийж байгаа хүнийг л гэж хэлэх байх. Чингисийн цогцолборыг барихад Женко компани ард иргэдэд гоё байна тэднийг баярлуулъя л гэж лав хийгээгүй. Их мөнгө олох боломжтой, оруулсан мөнгөө түргэн хугацаанд нөхөөд ашиг олж эхлэнэ энэ тэр гэж тооцоо хийсэн учраас л тийм юманд хөрөнгө зарцуулсан байх гэж тааварлаж байна. Энэ бол заах зээл, эдийн засгийн ухаан, амьдрал шүү дээ. За тэнэг бацаан нь баахан солиорчихлоо. Энд хүрээд өндөрлөе.


                                             Та бүхнээсээ нэг асуулт асуумаар байна. 




Би бусдын төлөө гээд орилоод гүйгээд байгаа хүн яг үнэндээ юуны төлөө, хэний төлөө, юу хийсэн, юу хийдэг, яадаг хүмүүс гээч нь вэ? Арай тэд дэлхий дээр дахиж ирсэн Есүс, дахиж төрсөн Будда биш байгаа?
Үргэлжлүүлэх>>

05/09/2011

Ёс суртахуун ба гуйланчлал

           Ёс суртахуун гээд л лаг лаг юм яриад байхын. Чи ёс суртахуунтай бай? Ингэж болохгүй. Чи бол Монголын хэл соёл шинжлэх ухааныг устгахад хувь нэмэр оруулж байгаа хүн гэж ирээд л. Би тийм лаг юм ярьж чадахгүй болохоор шууд шулуухнаар хэлчье. Ёс суртахуун гэхээр ядууч байсан бусдыг боддог, 7 хоног хоол идээгүй байсан ч гэсэн найзтайгаа хувааж иддэг байхыг хэлнэ гэнэ. Жишээ нь яаж бусдыг бодож байна вэ гэхээр сард 80-н цаасаар болгодог 5-н ам бүлтэй гэр бүл гэртээ нүүрс авч түлэх, эсвэл нөгөө юу билээ тэрийг нь түлдэг байх нь ёс суртахуунлаг бусдыг бодсон үйлдэл юм гэнээ. 7 хоног хоол идээгүй хэрнээ найзтайгаа хувааж иднэ гэдэг чинь одоо бас ёс суртахуун юм гэнэ шүү. Хүмүүс их лаг лаг юм ярьдаг хэрнээ яг ингэдэг хүн гэвэл хөлийн хуруу шиг цөөхөн. Ер нь байх ч үгүй дээ. Би лав 7 хоног битгий л хэл 1 өдөр хоол идээгүй бол хашааныхаа буланд зогсож байгаад ганцаараа гөвж орхино өлсөж үхэх гэж байхад юуны чинь МОРАЛЬ, ЁС СУРТАХУУН тийм биш гэж үү?
      


        Миний ойлголтоор ёс суртахуун бол шаал өөр зүйл мэт санагдана. Жишээлбэл: хүний хүнлэг, ёс суртахуунлаг, хувиа үл хичээсэн үйлдэл ямар үед илрэх вэ гээд бодоод үзье лдээ. Өдрийнхөө хоолоо бодоод өлөв долов хийгээд явж байгаа хүнээс яаж ч хичээгээд ёс суртахуун, харьцааны соёл, хүнлэг чанар гээч зүйлийг гаргаж чадахгүй. Учир нь хоолоо яаая дөө гээд стрессд орчихсон явж байгаа хүнийг чи жоохон соёлтой байгаач, бусдыгаа бод, улс эх орноо бод гэвэл ......... ингэж хэлэх нь ойлгомжтой. Тэгэхээр үүнээс харахад ёс суртахуун соёл гэдэг бол ядаж өдөртөө цадталаа идчихдэг, өмсөж зүүсэн нь хослол биш юмаа гэхэд мөр бүтэн тийм хүнээс л гарах эд. Тэрнээс биш хог түүж байгаа баагийтай соёл, ёс суртахуун яривал ARE U SERIOUS? гээд л ам таглана.  Ёс суртахуун соёлч байдал гэдэг бол миний хувьд ертөнцөөс тасархай эд л дээ. Амьтнаар бол тэнгэрийн амьтан юм уу даа. Хэн нэгэн хэлсэн байдаг шүү дээ. "Ёс суртахуун бол хүний өөртөө тавьсан шалгуураа гэж" философийн ухааны үүднээс үзвэл маргалдаад барагдашгүй асуулт юм гэнэ билээ. Би ямар тэрийг нь мэдэх биш. 



        Тэгвэл та нарын ярьж байгаагаар олон мянган хүний амийг авсан Чингис хаан чинь ёс суртахуунтай хүн үү? Ах ах гээд хүндлээд байдаг Оросууд чинь хэдэн мянган хүнийг зүгээр л алсан нь ёс суртахуунлаг үйлдэл үү?

Ингээд бодоод үзэхээр хаа хамаагүй ёс суртахуун яриад тэнэгтээд явбал ухаантай лаг харагдах гэсэн биш харин ч жоохон маанаг нөгөө орчноо мэдрээгүй гар гэдэг шиг санагдах нь байна шүү дээ. Тийм болохоор ядаж ёс суртахуун гэж юу гэдгийг яг ямар ойлголт ямар үед ярихаа мэдчихээд далдайвал яаж байна?

Одоо Чингисээ муулчихсан болохоор тэнэг бацаан, хужаа энээ тэрээ гэх нь байна шүү дээ та нар. Тэгээд энэ бас ёс суртахуунтай л үйлдэл байхалдаа. Лаг лаг тэнгэрийн амьтад шүү.
Үргэлжлүүлэх>>

04/09/2011

Би нэг юм ярихгүй бол надаар дутаж мэднэ шүү

           Хүүхдүүд их айхтар юм яриад байна шүү цаана чинь. Монголд Амээриг, Орос, Гятад, Япаны агаа нар ирж баасаа хаях гээд байна гэсэн үү? Би арай буруу сонссым болуу? Өө туучий гэж Цөмийн чяцагаа хаях гээд байна гэснийг буруу сонсоод бөөн зодоон болгох гэж байна шд. Тэрүүгээр бөөн юм болж байна чи сонсов уу хүүхээ? 
    Та нар нөгөө Чорноовээл гэдэг газрын санаж байна уу? Орос ах нарын дэлвэрдэг цахилгаан сатанц. Тэнд чинь одоо ээмэр гэж байна шүү дээ таминь. Шөнө нь пооспорддог хүүхэн байдаг л гэнэ, 4-н толгойтой биеэ үнэлэгч хүүхэн байдаг л гэнэ тэр ч бүү хэл 15-н боожгойтой морь байдаг гэнэ шүү дээ хүүхээ. Ёстой аймшигтай. Тэр хүмүүсээ хурдан музейд хийгээсэй очиж нэг үзэх юмсан. Өө мартсанаас мал мэнд үү гэгчээр
           
   Тээр нэг жил айхтар дайн болжийжийлээ. Япанд Амээригууд бөмбөг дэлбэлээд. Тэнэгтээд байлдаа сагсан бөмбөг биш гээд байхад. Атом гэж хэлж амжаагүй байхад чи зүгээр дуугүй сонсоочээ. Юу юуны духанд хүрэлгүй сагсан бөмбөг тэгэж дэлбэрэхгүй гээд байхын. Мулга шдээ энэ дүлий Гомбо зүэр. Тэгээд одоо Япанд аймаар гэжийнэ шд. Япаны охидууд их майга байдаг шдээ тэр нь тэрэнтэй холбоотой гэнээ. Бодуул дэлбэрэхдээ Япан охидуудын салтаанд нь дэлбэрсийн байгааз цус гэж хэн мэдхэв ямар Япан мапан явж үзсэн ч биш. Бас тэр муу Амээригууд их муухай хүмүүс шиг байнаа. Ерөнхийлөгч гээд хүү нь хар. Тэр ер нь их ёозгүй ээ. Очиж очиж манайд чяцагаа асгана гэдэг чинь юу гэсэн үг вэ таминь. 

      
    Энэ чинь нэг ёсондоо манай гэрт орж ирээд том өрөөний ширээн дээр бааж байгаатай юугаараа өөр юм. Яг ямархуу дүр зураг үзэгдэж байна вэ гэхээр.

          1 гэрт аав, ээж, хүү, охин, эмээ, өвөө нь байхад 4-н баян баачка орж ирэнгүүтээ манай том өрөөний ширээн дээр шууд чяцагаа асгаж байгаатай юугаараа өөр юм айн? Тэгсэн чинь өрхийн тэргүүн юу ч хэлэхгүй гялайлаа гээд сарвайсан хэдэн төгрөгийг нь авч байна гэнэ шүү. Тэгснээ тэгэж солиорч байна бид цаашдаа улам илүү их чяцага хадгалах савыг бий болгох болноо гэж солиорч байна шүү муу шаар чинь. Тэгсэн чинь хүү охин 2 нь уйлж байна гэнэ. Манай гэр ямар жорлон юм уу? Яагаад энэ хүмүүс манайд чяцагаа асгаж байгаан гэсэн чинь аав нь шууд хүүхдүүдээ боож унагаагаад аманд нь 70.000 төгрөг, дээрээс нь 1сая 500 мянган төгрөг хийж байна гэнэ шүү. Хүүхдүүд юу ч хэлж чадахгүй аваад уйлаад гараад гүйлээ. Нээх удалгүй эмээ, өвөө 2 босч ирээд. Аавыг загнаж гарлаа. Чи арай чдээ. Ямар ичгүүргүй хар хүүр вэ? Бид 2-ыг бодохоо байгээ чи. Ядаж энэ үр хүүхдүүдээ бод. Бид 2 бол яахав удахгүй үхээд өгөх хүмүүс. Чи энэ гэр орноо хар. Баруун талд уул ухаад хаячихсан 2 хүүхэд чинь тоглож яваад унаад үхвэл яах уу? Удахгүй өвөл боллоо. Бид 2 энэ өвлөөр бол тэсч амьд үлдэхгүй л боловуу. Угаартаад үхэх нь илт болсон урьд нь жил золтой л үхчээгүйг чи л болсон хойно мэдэж л байгаа байх. Би чамд нэг л юм хэлье хүү минь. Үр хүүхэд, эхнэр, ээж аавыгаа бодохгүй байж болноо хүү минь. Бодохгүй байсан ч бид чамайг үзэн ядаж чадахгүй. Чи бол өрхийн тэргүүн шүү дээ. Гэхдээ хүү минь мөнгө мөнгө гэж явсаар байгаад эцэст нь гэртээ чяцага асгуулж байгаа чинь юу вэ? Би хойд уулыг ухна гээд дайрахад чинь юу ч хэлээгүй. Урд талын голын бүх усыг зарна гэхэд чинь ч юу ч хэлээгүй. Ойр хавийнхаа бүх модыг огтолж түлнэ гэхэд чинь ч би юу ч хэлээгүй. Харин одоо бол тэвчихгүй нь. Чи бол хүн биш.  Чи бол амилсан чөтгөр. Чи удахгүй ойлгоноо. Үр хүүхэд чинь чамайг хэзээ ч уучлахгүй. Тэд өсч том болоод амилсан тийрэн чамайг алахдаа л ална гэж хэлээд эмээ өвөө 2-ын тамир нь тасраад унаад өгөв.




Эхнэр чичирч уурлаж зангирсан хоолойгоор: Чи яасан ханаж цадаж хахдаггүй хомхой толгойлсон муу новш вэ чи? Чи энэ гэрээс зайлаад өг. Чамайг байхгүйд болоод ирсийм чамайг байхгүй байсан ч би хэдэн хүүхдээ тэжээгээд явчих чадвартай. Чи энэ авдар дүүрэн мөнгө, алтаа аваад яв. Харин чи хойд уулыг бүтэн, урсаж байсан голыг минь устай, Ой модыг минь буцааж өгчихөөд иргэж ирэхгүйгээр ЗАЙЛ ЧИ МУУ АМИЛСАН ШУНАЛ МИНЬ...
Үргэлжлүүлэх>>

03/09/2011

Би бусдаас илүү

       За яасан ээмэр лаг гарчиг өгчихөж үү? Угаасаа үнэн юм чинь яадгийн. Над шиг лаг, мундаг, бусдаас илүү болон хүсэгчид наашаа сууна уу. Бусад нь хол байгаарай угаасаа та нар над шиг болж чадахгүй шүү.

      Зиа ингээд манай лаг болохыг хүсэгчдийн клуб албан ёсоор үйл ажиллагаагаа нээж байна. Хамгийн түрүүнд бусдаас илүү гэдгээ ухамсарлах хэрэгтэй тийм байхын тулд бусдаас өөрийгөө илүү гэсэн ойлголт авах хэрэгтэй. Урд талын өгүүлбэр жоохон утгагүй байгааз? (Гэхдээ зүгээрээ би угаасаа илүү юм чинь. Ойлгохгүй байгаа бол чи энэ клубт тэнцэхгүй гэсэн үг) Жишээ нь бусдын хийж байгаа юмыг бүү таал. Яагаад гэхээр бусдын хийж байгаа юмыг таалчихвал чи тэдэнтэй нэг зэрэг болчихно шүү дээ. Тэгэхээр шууд хэл. Чи яасан тэнэг юм хийдгийн? Наадах чинь тэгээд амжилт олох уу? Чи лав эргүү байхаа гээд олны нүдэнд шууд хэл. 
Тэгэнгүүт тэр хүн чинь олноос ичээд: Юу нь болохоо байчаав? гэнэ. 
Тэгэхээр нь лаг хүн шиг цээжээ пөмбийлгөөд том дуугаар муухай харахаа мартаваа бас хөлөө солибиж зогсож байгаад: Өөрөө олж мэд. Чи ийм хичээл зүтгэлгүй байж яаж ийм юмыг төгс төгөлдөр хийх юм. Гээд хэлчихсэн байхад мммм үнэн тасарцан ухаантай гар байна даа гэж эргэн тойронд чинь байгаа хүмүүс хэлнэ бодно яваандаа чамайг шүтээд жорлонгийхоо хананд зургийг чинь хүртэл хадна шүү дээ. Тэр хэмжээгээр чи бусдаас илүү ч болно илүү байгаа гэсэн КАЙФ ч авна шүү дээ. 
    Дараагийн дүрэм. Бусадтай юм ярихдаа байнга афоризм хэрэглэнэ. Бас асуултыг асуултаар хариулна. Жишээ нь чи яаж ийм лаг болоов? 
Гэж хэрэгт дуртай хүүрнүүд чинь бас асуудым шүү. Тэхээр нь хан мхм гэж хоолойгоод засаад өндөр дуугаар: Чи лаг байхын төлөө юу хийсийн? гээд асуучихна. Энэ бол хамгийн зөв оновчтой хариулт шүү дээ. Тэгээд гялс арилаад өгөхгүй бол цаад дурак чинь өшөө илүү юм асуугаад нүүр ам улайлгаад унана. Иймэрхүү юмнуудаас хол явах хэрэгтэй. Хэл ам сугалчих гээд байдаг хачин шаарнууд байгаа юм. Ерөнхийдөө юм ярих гээд ирвэл шууд би ажилтай гээд арилаад өгөх (ингээд хэлэхээр их л эрэлт хэрэгцээтэй хүн байна даа гээд чиний рейтинг нэмэгдэнэ) бол хамгийн энгийн бөгөөд хялбар арга.

      Дараагийн дараагийн дүрэм. Ерөнхийдөө бусдаас илүү байхад яах хэрэгтэйг ойлгож байгаа байх хэмээн би сэтгэл дотроо гэгэлзүүлэн хөөрхөн алга нүдээрээ тэнгэр ширтэнэ гээд элийрээд байхгүй юу. Тэр хөөрхөн нүд нь ч хаашаан нүдгүй надын л мөрөөдөл шүү дээ. Дараагийн дараагийн дүрэм бол их сайхан. Ажил дээрээ яг л ажлаа хийж байгаа хүн шиг суух хэрэгтэй. Хүн юм асуух гээд ирвэл утсаа аваад л Өө за сайн уу? Юу байна хө? Ажил төрөл хэр вэ? Бас л миний тусламж хэрэгтэй болоо юу гээд чанга дуугаар бусдад сонсогдохуйц хэлчихсэн байхад бас л рейтинг өснө дөө. Аяндаа бүх хүн чамаас тусламж гуйх гэж очно шүү дээ. Жишээ нь: Манай найз архи уугаад яах вэ? Авгай ойрд нэг л жигтэй. Дотуур хувцсаа өдөр болгон угаадаг боллоо энэ юуных вэ? Нөгөө Билл Гейтс чинь баадаг гэсэн тэ? Би тийм баян хүн бас арай ч бааж баляртдаггүй байх гэж бодсон гэж мэгээл тэгснээ би эртээд аптек орсон чинь шалан дээр нь хальтраад яахаа мэдэхгүй унасан. Та байсан бол унахгүй байсан байх тэ? гээд л хэрэгтэй хэрэггүй юм асууна бас гуйна. Тэр болгонд нэг л юм хэлэх хэрэгтэй. Ном, сэтгүүл сайн уншиж, интернэт сайн ухах хэрэгтэй шүү. Энэ дэлхий гээч чинь мэдээллээр хахаж байна хүссэн юм болгоноо олоод авах хялбар болсон гээд л хэлээд туучих. Тэгсэн байхад ертөнцийн талаар агуу мэдлэгтэй нээрээ л надаас илүү юмдаа гээд бодчихно.

   Дараагийн дараагийн дараачийн дүрэм. Одоо бол та бусдаас өөрийгөө илүү гэдгээ мэдэрчихсэн байгаа байх. Яг л ийм мэдрэмж төрж эхэлдэг юм. Аяндаа бүр над шиг болно. Хүн юм ярихаар аан, оон гээд анзаарсан шинжгүй. Яагаад гэвэл бусдын яриа шал тэнэг буюу ухаан муутай байдаг болохоор. Над шиг тэнгэрийн амьтны бол чихний хажуугаар нь л зөрнө шүү дээ. Бүүр сүүлдээ бусдаас илүү гэдгээ мэдрээд эхлэхээр бусдын хийж байгаа юм огт таалагдахаа болино. Жишээ нь хүүхдийн чинь хоол идэж байгаа, ээж аавын чинь унтаж байгаа, эхнэрийн чинь хоол хийж байгаа. Гэхдээ чи босч очоод хүүхдээ хооллоод, хоолоо хийгээд унавал доошоо орж байгаа хэрэг шүү. Тийм болохоор буйдан дээрээ суугаад зурагтныхаа удирдлагыг атгангаа эхнээр чи наад хоолоо амттайхан шиг хийгээч, наад хүүхэд чинь яаж хоолоо идээд байгаан бэ? ямар марольгүй юм гээд хэлнэ. Гэхдээ нэг юм анхааруулахад гэрт чинь хүн байхад шүү дээ. 3-уулханаа байж тэгэх юм бол хоолгүй хоцрох учраас амттай байна гээд идчихнэ. 

Энэ мэтээр бусдаас илүү болгоноо манай хөлүб бол ёстой лаг шүү. Миний хэлсэн дүрэм, дараагийн дүрэм, дараагийн дараагийн дүрэм, дараагийн дараагийн дараачийн дүрэм зэргийг сайн баримтлаад сурчихсан байхад манай хөлүб таньд үнэгүй үйлчлэх болно.

Жич: Зөвхөн лаг хүмүүс байх хэрэгтэй бөгөөд тэр хүмүүс лаг учраас юу ч хийж бүтээгээгүй бүтээхгүй хүмүүс байх хэрэгтэй. Бусаддаа боломж олгылдоо тийм ээ ЛАГУУДАА...
Үргэлжлүүлэх>>

16/08/2011

Би цэрэгт явахыг хүсэхгүй байна...

          Та нар намайг эх орноосоо урвагч зайл яв жов энэ тэр гэж солиорч магадгүй. Гэхдээ би цэрэгт яваад яг үнэндээ юу хийхээ ойлгохгүй байна. Тэнд очоод хэн нэгэнд зодуулах тэрийг зарим нь амьдрал үзнэ гэж ярьдаг. Ээж ааваасаа хол байж үзнэ тэгэхээр том эр хүн болдог юм ч гэж ярьдаг. Би жоохноосоо хол байсан болохоор надад тэрийг үзээд байх шаардлага алга. Хүн амьтанд зодуулах тал дээр бол хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг болохоор яриад ойлголцоод яваад болоод л байна. Арай л нөгөө гүндүүгүй эсвэл жинхэнэ Монгол эрийн дүрд тоглогчтой таарчихгүй бол. Би цэрэгт явахгүй гэхээр айж байгаадаа ч биш тэрэнд яваад хүн амьтанд зодуулахаас ч айсангүй. Амьдрал үзье гэж бодоогүй дээ ч тэгсэнгүй. Зүгээр л юу хийхээ мэдэхгүй болоол тэр...
            
           Яг үнэндээ цэргийн алба үнэгүй гэж ярьдаг. Гэтэл тэнд татвар төлөгч буюу бидний, миний, чиний, ээж, аав, эмээ, өвөө гээд л таньдаг мэддэг хүмүүсийн мөнгийг зуслаж суудаг. Би энд нэг асуудал сөхөх гэсэн юм. Монголд ЦЭРЭГ ТАТЛАГА ЦЭРГИЙН АЛБА ХЭРЭГТЭЙ ЮУ? 
            
          Дээрх асуултын талаар хэдэн юм бодоод үзээрэй. Яг үнэндээ Монгол 2 улстай хиллэдэг. Тэр нь 2 их гүрэн. Тэр 2-оос өөрсдийгөө хамгаалж цэргийн алба байлгаж байгаа гэвэл гудамжны нохой хүртэл сонсоод татаж унаад элэг нь хөшсөнөөс болж мажийна. Бодвол цэргийн том дарга нарын найзууд 76 эсвэл удирдах албанд байгаа болохоор тэд нарыг тэжээхийн тулд эргүү эргүү хууль зохиогоод байж магадгүй. Угаасаа тэнэг хууль гаргадгаараа алдартай шүү дээ манай 76.

          Зиа энэ ч яахав. Чальчих явцад гарсан дайраад өнгөрөх айл гэж ойлгоод өнгөрөе. Гол яриандаа ороё. Үнэгүй гэдэг нэртэй (яг үнэндээ асар их мөнгө дэмий зарлагаддаг газар) тэр газар очоод юу хийх нь ойлгомжгүй. Бодвол өглөө болгон гүйнэ, хүн амьтанд зодуулна, бүрээн дуугаар сэрнэ. Тэрийг амьдрал гэдэг юм бол насаараа зодуулж, өглөө болгон гүйгээд, бүрээн дуугаар сэрнэ гэсэн үгүү? Энийг амьдрал гэдэг юм үхээ хайчий зүгээр. Ийм утгагүй амьдралаар яахын мөн үү?

               Би нэг эргүү тооцоонцор гаргасан лдаа. Тэрэн дээр юу гэж байхын гэхээр. Нэг цэрэг жишээ нь би. Өдөрт 3 хоол иднээ. Тэр хоол нь шар будаа, ус, 5-н цул байсан ч гэсэн 500 төгрөгний өртөгтэй гэж бодоё. Тэгэхээр би өдөрт 1500 төгрөгөөр хоол идэж байна. Таны татвар төлсөн мөнгөнөөс чинь... Зиа тэгээд 4-н улиралын хувцас гээч юмыг би Хятад хулхи даавуугаар оёулаад 50000 гэж бодоё. Зах зээлийн үнээр бодвол миний математикийн ухаан хүрэхгүй учраас ойролцоогоор нь авчий за. За тэгээд тог, ус энэ тэрийг бол хасчихая. Бодвол ахынх нь толгой байтугай тархи ч хүрэхгүй. Зиа тэгэхээр би 1500*365=547500 хоолны мөнгө дээр нь 50000 = 597500 мөнгө бүтэн жилийн турш иддэг байх нь ая яа яа. Ямар их мөнгө вэ? Нэг муу нус бацааныг хооллож хувцастай байлгахын төлөө 600 орчим мянган төгрөг. Бидний татвар төлсөн мөнгө явж байна. Тэгэхээр хэдэн цэрэг байгаа бол? Бодоод үзвэл Н.Энхбаярын идсэн мөнгөнөөс ч илүү их мөнгө гарна. Тэгэхээр Энхбаяр бас гайгүй сайн хүн ч юм уу тэ? Бид тэр муу хэдэн нусыг хооллож хувцаслах гэж татвар төлөөд байгаа юм уу? Бидний татвар төлсөн мөнгөөр эргүүнүүд буу сум авч байна. Тэгснээс арай өөр хүнд хэрэгтэй юм хийвэл яаж байна? Тэр их мөнгөөр... Би ингэж бодохоор цэрэгт явж бүтэн нэг жил алдаад дээр нь бүх хүний татвар төлсөн мөнгөнөөс хомслох хэрэг байна уу гүй юу? Татвар төлсөн мөнгөнөөс гэдгийг би шууууууд хулгай гэж ойлгож байна. Тэгэхээр улсаа хамгаалж байгаа нэртэй хулгай хийж байнаа гэсэн үг бусуу? 


Заза мэдэхгүй юм. Надад ийм эргүү бодол орж ирсийн. Тэгээд л шооол мулга санагдаад сарааччихлаа... Яах хэрэгтэй юм болдоо гөөхий гэж... Тэр цэрэгт явж байсан 1 жилийн хугацаанд юу юу хийж болох бол? Жил болгон 1 цэрэгт өгч буй тэр их мөнгийг өөр юманд зарцуулвал яах бол? Бодвол улсаа бас хамгаалах хэрэг байдаг л байхдаа. Харь гаригийнхнаас ч юм уу тэ? Эсвэл ард иргэдээ дарлах хэрэг гарах ч юм уу... Мэдэхгүй мэдэхгүй...
Үргэлжлүүлэх>>

03/08/2011

Улаанбаатараас Утаанбаатар эсвэл Азийн хар баатар

           Ойрын үед Фейсбүүк гээч зүйлд эзэмдүүлчихээд түүнээс салж блогтоо сараачих завыг огт гаргасангүй. Сүүлийн үед залуус нийгмийн сайн сайхан, байгаль орчныхоо төлөө их л санаа зовдог болсон нь харагдаж байна. Фейсбүүкээр хүмүүстэй санал бодлоо хуваалцах зэргээс нэлээн олон санааг оллоо. Манайхан их гоё гоё санаа гаргаж байсан. Гэхдээ ажил болгох тал дээр жоохон маруухан гэдэг нь харагдах шиг болсон. Миний бодлоор ярьсан шигээ ажил болгоно гэж бол ОГТ байхгүй. Угаасаа харсан охин болгоныхоо араас навсганаад гүйдэггүйтэй адил. Тэгэхээр тойм хэдийг нь аваад нэг ёсондоо хэрэгжүүлж болох санааг нь хэрэгжүүлэх гээд улайран тэмцэх хэрэгтэй юмуу даа.  Тэгэхээр залуусдаа хандаад хэлэхэд АМЖИЛТ яг энэ чигээрээ урагшааааааа. Зарим нэг нь улс төр ярих их дуртай юм байна лээ. Тэр хүмүүст сурдаг насан дээр үхсэн хатсаных нь улс төр. Тэгэж байж шар хаданд хэвтэх гэж байгаан.

          Яг одоо гарчиг руугаа чиглэе гэж бодож байна. Зун болоод гадаа халуун их  утаа униаргүй сайхан байгаа ч гэсэн өвөл гээч хараал идмэрийг яалтай нь билээ? Би уг нь өвөлд дуртай байсан. Цасан дээр гишгэхэд шаржигнах дуу, зөөлөн хаялах цас, гулгаж тоглох мөсөн талбай гээд л. Гэтэл одоо бол би дургүй, үзэн яддаг. Үнэртэй ус цацсан ч үнэртэх угаар, гэрт орж ирээд үнэртэх угаар, гадуур явсан ч үнэртэх угаар, хувцсаа угаагаад байхад хүртэл үнэртэх угаар, хажуудаа яваа хүнийг харж чадахгүйн зовлон гээд л уурлаж бухимдаж уйлмаар шүү. Өвөл гэхээр цас биш шууд утаа тархинд орж ирдэг болсон нь ямар их харамсалтай вэ? Миний бодлоор утааг арилгах гарц бол ГАЗ буюу байгалийн хий. Гэтэл манай хэдэн мал малладаг малтайгааа таарсан малнууд юу гэлээ нүүрснээс бензин гаргаж авна гэсэн үү? Дуракууд. Хэзээ тийм юм байсын? Наад үг чинь яг л шээснээс бензин гаргаж авна гэдэгтэй ижилхэн сонсогддог за. Бас юу гэлээ утааны байцаагч гэсэн үү? Тэр байцаагч юу хийхүү? Танайх утаа их гаргалаа гээд торгох уу? Утаа бага гаргадаг гээд нөгөө хачин юмыг нь түлэх үү? Яг үнэндээ газ шатахаараа ус, хүчилтөрөгч гэж шатдаг. Энд хортой юм нэг ч байхгүй. Харин тэр хачин түлээд байдаг юм нь шатахдаа CO2 гаргаж л байгаа. Тэгээд бодоод байхад энэ төрийн том бандиуд юу хийгээд байнаа? Мөнгө өшөө идмээр байгаан байхдаа? Утааг арилгачаад дараа нь идэх юм зөндөө олдоно шдээ. Бүх айлыг газжуулаад, ширмэн тогоон дээр биш газан пилеткэн дээр хоолоо хийдэг болгочуул Монголын бүх ард түмэн идээд идээд цаддаггүй 15-н толгойтой атгаалзан хар мангаснууд та нарт ОЮУ ТОЛГОЙНХОО хувьцааг ч өгөхөд бэлэн байгаа. Тийм болохоор идэх юм алга болчихвы гэж битгий ай. Та нар угаасаа шал тэнэг юм зохиогоод идээд байж чаддаг хүмүүс. Нэг л юм гуйя. Өвөл цагаан цасаар байлдмаар байна. Угаартай хар цасаар биш цав цагаан цасаар...

Үргэлжлүүлэх>>