Хүүхдүүд их айхтар юм яриад байна шүү цаана чинь. Монголд Амээриг, Орос, Гятад, Япаны агаа нар ирж баасаа хаях гээд байна гэсэн үү? Би арай буруу сонссым болуу? Өө туучий гэж Цөмийн чяцагаа хаях гээд байна гэснийг буруу сонсоод бөөн зодоон болгох гэж байна шд. Тэрүүгээр бөөн юм болж байна чи сонсов уу хүүхээ?
Та нар нөгөө Чорноовээл гэдэг газрын санаж байна уу? Орос ах нарын дэлвэрдэг цахилгаан сатанц. Тэнд чинь одоо ээмэр гэж байна шүү дээ таминь. Шөнө нь пооспорддог хүүхэн байдаг л гэнэ, 4-н толгойтой биеэ үнэлэгч хүүхэн байдаг л гэнэ тэр ч бүү хэл 15-н боожгойтой морь байдаг гэнэ шүү дээ хүүхээ. Ёстой аймшигтай. Тэр хүмүүсээ хурдан музейд хийгээсэй очиж нэг үзэх юмсан. Өө мартсанаас мал мэнд үү гэгчээр
Тээр нэг жил айхтар дайн болжийжийлээ. Япанд Амээригууд бөмбөг дэлбэлээд. Тэнэгтээд байлдаа сагсан бөмбөг биш гээд байхад. Атом гэж хэлж амжаагүй байхад чи зүгээр дуугүй сонсоочээ. Юу юуны духанд хүрэлгүй сагсан бөмбөг тэгэж дэлбэрэхгүй гээд байхын. Мулга шдээ энэ дүлий Гомбо зүэр. Тэгээд одоо Япанд аймаар гэжийнэ шд. Япаны охидууд их майга байдаг шдээ тэр нь тэрэнтэй холбоотой гэнээ. Бодуул дэлбэрэхдээ Япан охидуудын салтаанд нь дэлбэрсийн байгааз цус гэж хэн мэдхэв ямар Япан мапан явж үзсэн ч биш. Бас тэр муу Амээригууд их муухай хүмүүс шиг байнаа. Ерөнхийлөгч гээд хүү нь хар. Тэр ер нь их ёозгүй ээ. Очиж очиж манайд чяцагаа асгана гэдэг чинь юу гэсэн үг вэ таминь.
Энэ чинь нэг ёсондоо манай гэрт орж ирээд том өрөөний ширээн дээр бааж байгаатай юугаараа өөр юм. Яг ямархуу дүр зураг үзэгдэж байна вэ гэхээр.
1 гэрт аав, ээж, хүү, охин, эмээ, өвөө нь байхад 4-н баян баачка орж ирэнгүүтээ манай том өрөөний ширээн дээр шууд чяцагаа асгаж байгаатай юугаараа өөр юм айн? Тэгсэн чинь өрхийн тэргүүн юу ч хэлэхгүй гялайлаа гээд сарвайсан хэдэн төгрөгийг нь авч байна гэнэ шүү. Тэгснээ тэгэж солиорч байна бид цаашдаа улам илүү их чяцага хадгалах савыг бий болгох болноо гэж солиорч байна шүү муу шаар чинь. Тэгсэн чинь хүү охин 2 нь уйлж байна гэнэ. Манай гэр ямар жорлон юм уу? Яагаад энэ хүмүүс манайд чяцагаа асгаж байгаан гэсэн чинь аав нь шууд хүүхдүүдээ боож унагаагаад аманд нь 70.000 төгрөг, дээрээс нь 1сая 500 мянган төгрөг хийж байна гэнэ шүү. Хүүхдүүд юу ч хэлж чадахгүй аваад уйлаад гараад гүйлээ. Нээх удалгүй эмээ, өвөө 2 босч ирээд. Аавыг загнаж гарлаа. Чи арай чдээ. Ямар ичгүүргүй хар хүүр вэ? Бид 2-ыг бодохоо байгээ чи. Ядаж энэ үр хүүхдүүдээ бод. Бид 2 бол яахав удахгүй үхээд өгөх хүмүүс. Чи энэ гэр орноо хар. Баруун талд уул ухаад хаячихсан 2 хүүхэд чинь тоглож яваад унаад үхвэл яах уу? Удахгүй өвөл боллоо. Бид 2 энэ өвлөөр бол тэсч амьд үлдэхгүй л боловуу. Угаартаад үхэх нь илт болсон урьд нь жил золтой л үхчээгүйг чи л болсон хойно мэдэж л байгаа байх. Би чамд нэг л юм хэлье хүү минь. Үр хүүхэд, эхнэр, ээж аавыгаа бодохгүй байж болноо хүү минь. Бодохгүй байсан ч бид чамайг үзэн ядаж чадахгүй. Чи бол өрхийн тэргүүн шүү дээ. Гэхдээ хүү минь мөнгө мөнгө гэж явсаар байгаад эцэст нь гэртээ чяцага асгуулж байгаа чинь юу вэ? Би хойд уулыг ухна гээд дайрахад чинь юу ч хэлээгүй. Урд талын голын бүх усыг зарна гэхэд чинь ч юу ч хэлээгүй. Ойр хавийнхаа бүх модыг огтолж түлнэ гэхэд чинь ч би юу ч хэлээгүй. Харин одоо бол тэвчихгүй нь. Чи бол хүн биш. Чи бол амилсан чөтгөр. Чи удахгүй ойлгоноо. Үр хүүхэд чинь чамайг хэзээ ч уучлахгүй. Тэд өсч том болоод амилсан тийрэн чамайг алахдаа л ална гэж хэлээд эмээ өвөө 2-ын тамир нь тасраад унаад өгөв.
Эхнэр чичирч уурлаж зангирсан хоолойгоор: Чи яасан ханаж цадаж хахдаггүй хомхой толгойлсон муу новш вэ чи? Чи энэ гэрээс зайлаад өг. Чамайг байхгүйд болоод ирсийм чамайг байхгүй байсан ч би хэдэн хүүхдээ тэжээгээд явчих чадвартай. Чи энэ авдар дүүрэн мөнгө, алтаа аваад яв. Харин чи хойд уулыг бүтэн, урсаж байсан голыг минь устай, Ой модыг минь буцааж өгчихөөд иргэж ирэхгүйгээр ЗАЙЛ ЧИ МУУ АМИЛСАН ШУНАЛ МИНЬ...
болж байна.
ReplyDeleteIneedtei ch yum shg aimshigtai ch yum shg
ReplyDeletekkk yag unen ug bna
ReplyDeletehun bolgon uuriinhuu yum shigee baigali delhiiteigee haritsdag bol saihan aa
ReplyDelete