16/08/2011

Би цэрэгт явахыг хүсэхгүй байна...

          Та нар намайг эх орноосоо урвагч зайл яв жов энэ тэр гэж солиорч магадгүй. Гэхдээ би цэрэгт яваад яг үнэндээ юу хийхээ ойлгохгүй байна. Тэнд очоод хэн нэгэнд зодуулах тэрийг зарим нь амьдрал үзнэ гэж ярьдаг. Ээж ааваасаа хол байж үзнэ тэгэхээр том эр хүн болдог юм ч гэж ярьдаг. Би жоохноосоо хол байсан болохоор надад тэрийг үзээд байх шаардлага алга. Хүн амьтанд зодуулах тал дээр бол хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг болохоор яриад ойлголцоод яваад болоод л байна. Арай л нөгөө гүндүүгүй эсвэл жинхэнэ Монгол эрийн дүрд тоглогчтой таарчихгүй бол. Би цэрэгт явахгүй гэхээр айж байгаадаа ч биш тэрэнд яваад хүн амьтанд зодуулахаас ч айсангүй. Амьдрал үзье гэж бодоогүй дээ ч тэгсэнгүй. Зүгээр л юу хийхээ мэдэхгүй болоол тэр...
            
           Яг үнэндээ цэргийн алба үнэгүй гэж ярьдаг. Гэтэл тэнд татвар төлөгч буюу бидний, миний, чиний, ээж, аав, эмээ, өвөө гээд л таньдаг мэддэг хүмүүсийн мөнгийг зуслаж суудаг. Би энд нэг асуудал сөхөх гэсэн юм. Монголд ЦЭРЭГ ТАТЛАГА ЦЭРГИЙН АЛБА ХЭРЭГТЭЙ ЮУ? 
            
          Дээрх асуултын талаар хэдэн юм бодоод үзээрэй. Яг үнэндээ Монгол 2 улстай хиллэдэг. Тэр нь 2 их гүрэн. Тэр 2-оос өөрсдийгөө хамгаалж цэргийн алба байлгаж байгаа гэвэл гудамжны нохой хүртэл сонсоод татаж унаад элэг нь хөшсөнөөс болж мажийна. Бодвол цэргийн том дарга нарын найзууд 76 эсвэл удирдах албанд байгаа болохоор тэд нарыг тэжээхийн тулд эргүү эргүү хууль зохиогоод байж магадгүй. Угаасаа тэнэг хууль гаргадгаараа алдартай шүү дээ манай 76.

          Зиа энэ ч яахав. Чальчих явцад гарсан дайраад өнгөрөх айл гэж ойлгоод өнгөрөе. Гол яриандаа ороё. Үнэгүй гэдэг нэртэй (яг үнэндээ асар их мөнгө дэмий зарлагаддаг газар) тэр газар очоод юу хийх нь ойлгомжгүй. Бодвол өглөө болгон гүйнэ, хүн амьтанд зодуулна, бүрээн дуугаар сэрнэ. Тэрийг амьдрал гэдэг юм бол насаараа зодуулж, өглөө болгон гүйгээд, бүрээн дуугаар сэрнэ гэсэн үгүү? Энийг амьдрал гэдэг юм үхээ хайчий зүгээр. Ийм утгагүй амьдралаар яахын мөн үү?

               Би нэг эргүү тооцоонцор гаргасан лдаа. Тэрэн дээр юу гэж байхын гэхээр. Нэг цэрэг жишээ нь би. Өдөрт 3 хоол иднээ. Тэр хоол нь шар будаа, ус, 5-н цул байсан ч гэсэн 500 төгрөгний өртөгтэй гэж бодоё. Тэгэхээр би өдөрт 1500 төгрөгөөр хоол идэж байна. Таны татвар төлсөн мөнгөнөөс чинь... Зиа тэгээд 4-н улиралын хувцас гээч юмыг би Хятад хулхи даавуугаар оёулаад 50000 гэж бодоё. Зах зээлийн үнээр бодвол миний математикийн ухаан хүрэхгүй учраас ойролцоогоор нь авчий за. За тэгээд тог, ус энэ тэрийг бол хасчихая. Бодвол ахынх нь толгой байтугай тархи ч хүрэхгүй. Зиа тэгэхээр би 1500*365=547500 хоолны мөнгө дээр нь 50000 = 597500 мөнгө бүтэн жилийн турш иддэг байх нь ая яа яа. Ямар их мөнгө вэ? Нэг муу нус бацааныг хооллож хувцастай байлгахын төлөө 600 орчим мянган төгрөг. Бидний татвар төлсөн мөнгө явж байна. Тэгэхээр хэдэн цэрэг байгаа бол? Бодоод үзвэл Н.Энхбаярын идсэн мөнгөнөөс ч илүү их мөнгө гарна. Тэгэхээр Энхбаяр бас гайгүй сайн хүн ч юм уу тэ? Бид тэр муу хэдэн нусыг хооллож хувцаслах гэж татвар төлөөд байгаа юм уу? Бидний татвар төлсөн мөнгөөр эргүүнүүд буу сум авч байна. Тэгснээс арай өөр хүнд хэрэгтэй юм хийвэл яаж байна? Тэр их мөнгөөр... Би ингэж бодохоор цэрэгт явж бүтэн нэг жил алдаад дээр нь бүх хүний татвар төлсөн мөнгөнөөс хомслох хэрэг байна уу гүй юу? Татвар төлсөн мөнгөнөөс гэдгийг би шууууууд хулгай гэж ойлгож байна. Тэгэхээр улсаа хамгаалж байгаа нэртэй хулгай хийж байнаа гэсэн үг бусуу? 


Заза мэдэхгүй юм. Надад ийм эргүү бодол орж ирсийн. Тэгээд л шооол мулга санагдаад сарааччихлаа... Яах хэрэгтэй юм болдоо гөөхий гэж... Тэр цэрэгт явж байсан 1 жилийн хугацаанд юу юу хийж болох бол? Жил болгон 1 цэрэгт өгч буй тэр их мөнгийг өөр юманд зарцуулвал яах бол? Бодвол улсаа бас хамгаалах хэрэг байдаг л байхдаа. Харь гаригийнхнаас ч юм уу тэ? Эсвэл ард иргэдээ дарлах хэрэг гарах ч юм уу... Мэдэхгүй мэдэхгүй...

19 comments:

  1. Baigaagui ni deer yum shig sanagdchihlaa kkkkkk

    ReplyDelete
  2. Bodoj bgaaguim bnooo. Gehdee iim bagaar bodohod iim ih zoos bgam jin.... Shal durgui hurchlee bodson jin...

    ReplyDelete
  3. hooh ta nar chin law MONGOL humuus bish bhaa. shal t1 ym yrij bhiinmaa.huneer tosooluul ta nar chin nadad huwtsasnii hereg alga, bi nitsgeneeree l bjeemeer bn. arai gj olson heden togrogiig maani maani negmuu nushai huwtsasnuudad ogood bn uhaanii ym yrij bn shdee. ystoi unen mal gar bn bichsen t1 ni...

    ReplyDelete
  4. ДАЯАРЧЛАЛЫН ЭРИН ҮЕД ЧАДАЛТАЙ УЛС БОЛГОН ЦЭРЭГ ДАЙНЫ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙГАА МУ
    БАС ЭР ХҮН ЦЭРЭГТ ЯВБАЛ ЯДАЖ Л ХҮҮҮХЭД БИШ ХҮН БОЛООД ИРНЭ

    ReplyDelete
  5. Учир мэдэхгүй хүүхэд юм даа

    ReplyDelete
  6. chi chi harin ovoo eliirdeg huuhed uu gu yu ai......
    1. chi tseregt yavaad olon harchuudiin dund chi huni door orohgu deer n garahgu tesver hatuujil surna....
    2. chamaig hezee ngn tsagt surguulia togsood ajild oroh ued tseregt yavaagui ged avahgu....
    3. chi tseregt yavsnaaraa eh oronch setgelgee gdg yumiig olj avna... ter chineegeeree chinii er zorig nemegdene shde ho

    ReplyDelete
    Replies
    1. Zaaval ulsyn ajild orj deer bga humuusiin halaasyg zuzaatgah hereg bga yu ch gj bodogdoh

      Delete
  7. iisto yumni uchir medehgu huuhed bndaa..

    ReplyDelete
  8. Монголд ЦЭРЭГ ТАТЛАГА ЦЭРГИЙН АЛБА ХЭРЭГТЭЙ ЮУ?
    ene oguulber bol ene sedviin gol aguulga bololtoi.... ingej asuuj bga bol chi er hun bish

    ReplyDelete
  9. Хэй хөгшөөн, надад маш их таалагдлаа. Чи шүү. Олонхи хүний бодож үзээгүй, эсвэл буруу гэж үздэг тэр сэдэв дээр л ихэнхи цагаа зарцуул, эс тэгвээс чи үнэнийг эс олж чадна гэсэн Парменидийн үгээр анд чамдаа цэцгэн титэм зүүлгэе.

    ReplyDelete
  10. zail zail,, chamtai taarwal buudaj unagaanaa za

    ReplyDelete
  11. Чи өөрийгөө чадахгүйм байж реализмд гүн нэвтрээд, Рэндист болгох гээд т1тээд байхын, тэгээл нээх мал малаа танина эн тэр, явж явж тэр малнууд чинь чамайг өдий зэрэгтэй байлгаж байгаан ш дээ, бид нар бүгд мал, гэхдээ миний аав, энэ дээр бичс...эн хүмүүсийн аавууд, ах нар, магадгүй чиний ч аав мал болохоороо л эх орноо хамгаалж, эр цэргийн алба хааж байсын за, цэргийн албанд зарцуулж байгаа мөнгөнд чи харамсаад байна уу, тэгвэл чи өөрөө татварт олигтойхон орлого оруулдаг гайгүй хүн болчихоод энэ том үгээ дуугараарай за, ийм л юманд чинь санхүүжилтийг нь олгох гэж амьдардын за, хүний амьдралын утга учир юу байдын, эх орноо хамгаалах үйлст хувь нэмрээ оруулна гэдэг ямар зүйл байдгийн үнэ цэнийг чи мэдхиймуу, цэргүүд юу ч хийхгүйм байж тэнэгтэж татварын мөнгө хий дэмий идээд байна уу тэ, тэд нар чинь чи бид хоёрыг бодвол харанхуй шөнөөр найздаа туслах гээд гүйх сэтгэлтэй болоод гардын за, чам шиг халуун хөнжилдөө хоргодож уйлагнаж мурихгүй, цэргийнхэнд татварын мөнгөө харамлаад байгаам бол өвөөдөө тэтгэврийг нь, халамжийн мөнгийг нь битгий авч өгөөрэй, чи чадхиймуу,, чиний мал гээд байгаа бид нар МОНГОЛ, чи эх орноо хамгаалахад биеэрээ оролцож чадахгүйм байж татвар төлөхөөс ч хулгаж байгаа бол зүгээр дэлхийгээс зайл за,,,,,,,,,,

    ReplyDelete
  12. haha neg setgegdel bichiy gj bodchihloo harin kk. erdemsaihan 1 teguul zorigtoi nus yum.kkk eh oron gdg stgel ntr gj demiirtsgeedeg humuusiin dotroos te hahaha. harin ch eh oron ch bolood sanaa zowj bhiig ch uguisgehgui shdee yg ter globalchlaliin zuun chin bolohoor humuus ingej zadgai setguulj bgan eh oron ch hun buu bariad buudaj suuwal l bolno gdg bodlo hay. tursun biyer negiig ylna tugs uhaanaar olniig ylna gj ug bas bii shvv. tehleer huch tamir uhaan gdg 2ulaa l bwal iluu huchtei manaahan negendee tsetserhej iluu garah gedeg setgel ni iluu lag yum daaa. bayar hurgey. hahaha

    ReplyDelete
  13. heeey erdemsaihaan ooroo oortoo yanz yanziin nereer orj uuruu setgegdel uldeehee boliooch t1 bhaa bugd chinii IP hayag bn tehuu

    ReplyDelete
  14. Hun uuriinhuu bichseniig huneer dugnuulj setgegdeliig ni sonsono uu? gehees uuruu hariu bichij tenegtehgui bailgui dee chi ba sovoo setgedeg tolgoi yum daa kkk

    ReplyDelete
  15. ziak unshlaa yahwe nadad chinii bichsen yum bish ene comment vldesen hvmvsiih ih sonin b.a l daa hvn bolno ntr geed tseregt er n hotihon her bargin ywdaggvi shd hodoonihon l ywdag 21 zun buyu odogin niigemd ywsan yumnuud n bvgd mulga saatalta yumnuud bdgiig hench medne aihtar aihtar urt bas dugarlaj bga nohdvvd mon hvn bolno geed bga nohdvvd hugtsaagvi tsergiin alband ochij hvn bolwol yasin amidralaa tend vrgeljlvvlwel yasin?? tiim l ih amidrald beltegdeg yum bol eh oronch setgelgee gej vhsenee eliired bgan medehgvi yumara bitgii oroldood amnaasaa gargaad bai ok eh oronch setgelgee gej chamshig iim yum bichj bga hvniig heldiimuu medehgvi l yum b.a bas er hvn bish ntr boowiig l harchaad medehgvi bol ervvl mendiin hicheldee suugaad erhten zaalguul er em hvn ymar bdgiig ............ bichsen Turuu gehees tehgvi bol odoo ooroo bichsen geh wi de

    ReplyDelete
  16. Haha yu ve nere oortoo comment bichchihsen yum uu :) ?

    ReplyDelete
  17. Мэдэхгүй юмаараа оролдох ер нь дэмий дээ. Яагаад гэж бодоод учрыг нь олох гэж хүсээд байгаа бол яваад үзсэн чинь дээр л гэж хэлэх байна. Эр цэрэггүй ядахнаа хилээ хамгаалаад зогсчих хүнгүй улс байдаг юм болов уу??? Ёстой мэдэхгүй юмдаа. Татвар төлдөгтөө харамсаад байдаг юм бол бусдынхаа мөнгийг идээд амьдраач шалдан банидаа!

    ReplyDelete
  18. Мулга гэдэг үг чинь мал минь чамд л зохино.
    Мулгуу хэдэн найзууд чинь баярлаж толгой дохино.

    Ойлгож байна уу? Чам шиг хүүхэд ойлгох болоогүй л дээ. Захын муу буу барьсан хятад орж ирээд аавыг чинь буудаад ээжийг чинь ш''гаад өгхөөр ойлгох байлгүй. Овоо юм боддог юм уу гэсэн чинь овоолцон баас байнашдээ. Ср

    ReplyDelete