14/10/2011

Төр муу муу л гээд байх юм

     Байнга л төрийн үйл ажиллагааг муу байна муухай байна. Маш их хөрөнгө муусайн хэрэгтэй хэрэггүй архичин бөбөөчинд өгч байна гээд л ярьдаг. Яг үнэндээ нийгмийн халамж хүрэх ёстой газартаа, хүрэх ёстой хүндээ хүрдэг үү гэвэл ёстой түй май. Хаа газар яг адилхан. Ядууст гэсэн нэртэй асар том аппаратур ажилладаг. Яг үнэндээ ажил хийж буй хэд нь ажил хийдэггүй хэдийгээ тэжээх тэднийг хооллох, хувцаслах мөн 3-дагч этгээдийн халаасыг түнтийлгэх үүргийг нуруун дээрээ үүрдэг. Миний өгч буй татвараас 3-дагч этгээд (тэр халамжинд зориулж байгуулсан байгууллага) аваад үлдсэн жоохонг нь нөгөө ядуу гуйлгачин, архичин бөбөөчинд нь очдог. Тийм учраас л яг тоо ёсоороо очиж чаддаггүй шүү дээ. Төр оролцсон бүх юм уруудан доройтдогийг бидний өнгөрсөн эрин харуулсан. Яг одоо болж байгаа зүйл ч байна. Их сургуулийн үйл ажиллагаанд төр хэт их оролцсоноороо их сургууль, бакалаврын боловсролыг үнэгүйдүүлж байна. Ямар ч хэрэггүй бөөн сургууль. Ямар ч хэрэггүй бөөн бакалаврын дипломтон. Энэ бол төр оролцсоны л хар гай. 

Одоо бүр оюутнуудын төлбөрийн талыг төлж байна. Удахгүй их сургуульд сурсаных нь төлөө цалин, орон сууц, машин өгөх байхалдаа. Тийм байхад ажил хийж яахын. Янз янзын сургууль төгсөөд л яваад байсан нь дээр биздээ? Төр гэдэг бол миний, чиний, ээж, аавын, эмээ, өвөөгийн мөнгийг керманаас нь суйлаад өөртөө хэдэн төгрөгийг нь аваад буцаагаад өгдөг тийм л зүйл. Тэр зүйлийг нь татвар гэж нэрлэдэг. Гэхдээ би татварыг огт хэрэггүй зүйл гэж хэлээгүй угаасаа татваргүй төр, төргүй татвар гэж байхгүй. Татвар хэрэгтэй юмандаа л хэрэгтэй болохоос хэрэггүй юманд бол хэрэггүй. Манай төр асар том данхар толгойтой төр болчихсон. Бүх л үйл ажиллагаанд оролцдог. Яг л СОЦИАЛИСТ нийгмийн үе шиг. 

Хамгийн тод жишээ бол ТӨРИЙН БАНК. Тэд банкны үйл ажиллагаанд оролцсоноор сайн зүйл болно гэж би лав бодохгүй байна. Бас л төрийн албаны ажилтан нэмэгдэж, бусад банкнуудад дарамт учруулах нь мэдээж. Харин бидний керманаас дээрэмдэх татвар нь нэмэгдсээр л байх болно. Монголоос маш олон хүн гарч цагаачилж байна гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ маш өндөр татвар, амьдрахад бэрх нөхцөл, төрийн олон төрлийн аппарат, хүнд суртал зэргээс л дайжиж буй хэрэг шүү дээ. Монголд нэг ийм элгийн хууль байдаг. Зарим нь мэдэх байх. Монголд шинэ оны шинэ машин оруулж ирвэл татвар өндөр байдаг. Тийм юм чинь шинэ машин унах сэдэл хүнд төрөх үү? Харин ч шинэ байх тусмаа хорт утаа бага ялгаруулах бус уу? Ямар тэнэг нь хувийн эрх ашгаасаа илүүд бусдыг бодох билээ дээ. Тийм юм чинь агаарын бохирдол энээ тэрээ гэж санаа зоволтгүй шууд хуучин машин оруулж ирээд унасан нь дээр биздээ? Энэ бол нөгөө л алдаатай хуулийн заалтуудын нэг. 

Тэгээд ч энэ хүмүүс чинь бидэнд юу дээр болохыг биднээс илүү мэддэг, бидэнд хэрэгтэй хууль дүрмийг баталдаг, муу хууль байвал мангартуулж бидэнд итгүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн элитүүд шүү дээ. Жишээ нь би та бүхнээр бичкэн тоо бодуулая. Хүний хөгжлийн сан гэж байгуулагдсан хүн болгонд мөнгө өгдөг мундаг байгууллага мундаг л гэнэ шүү дээ. Тэр байгууллагат мэдээж Төв банкнаас зоос цутгана нөгөө хэд нь сайхан тараана. Их л сайхан тараасан хүмүүс. Мэдээж тэр хүний хөгжлийн сан гээчид нь хүн ажиллана мал ажиллахгүй нь ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс яахуу? Хоол ундалж иднэ. Тэрийг нь нөгөө татвараасаа гаргаад өгнө. Нэг ёсондоо бидэнд мөнгө өгдөг лаг болж харагдахын тулд биднээс илүү ихийг суйлна гэсэн үг биш үү? Өөрөөр бас ингэж бодож болж байна. Би сард татвар гээд 50 000₮ өгдөг байлаа гэж бодоё. Над шиг 10-н хүн төлнө гэхээр 500 000 болж байна. Тэгвэл энэ татвараас маань төрийн байгууллагынхан цалинжина. Цэрэг дарга нар иднэ. Тэгээд 200 000 хүрэхүү үгүйтэй юу нь гараад ирнэ. Тэгээд нөгөө хүний хөгжлийн сан руу шилжинэ. Тэнд бас л ажилчин байгаа болохоор цалингаа авна дарга нь иднэ. Тэгээд 70 000 хүрэх үү үгүйтэй юу нь үлдэж байгаа биз?  Ерөнхийдөө иймэрхүү зураглал л гарч ирнэ.






 Би төрийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх гээгүй. Төр иддэг авилгач, луйварчид гэх гээгүй. Сайн юм хийх гээд өөрсдийгөө улам их хүнд байдалд оруулаад ядраагаад байгаа юм биш биздээ гэж бодож байна. Иймэрхүү халамж тэтгэмжийг хувийн байгууллагад шилжүүлээд хяналтаа тогтоогоод явж байсан нь дээр юм биш үү? Бүгдэд гар бие оролцож байхаар. Зүгээр л хуулийг нь хэрэгжүүлээд хяналтыг нь тогтоогоод явбал төрд ч амар бидэнд ч амар. Бодсон юмаа л бичлээ. Цэнддоо гуай хэлсэн байдаг мэддэггүй юмныхаа талаар бичихэд илүү амархан байдагаа гэж. Мэддэггүй байсан бол бураад орхиж болохсон. Мэдчихсэн болохоор инфляц энэ тэр гээд балай юманд санаа зовоод байх юм. Хөгийн ч юм дөө энэ хорвоо. Төр бүх үйл ажиллагаанд оролцоод хэрэг байдаг ч юм уу үгүй ч юмуу?

No comments:

Post a Comment