09/09/2011

Бусдын төлөө хүн үү? Өөрийнхөө төлөө хүн үү?

       Эхлээд энэ асуултыг өөрөөсөө асууя гэж бодлоо. Би бол өөрийнхөө төлөө хүн. Яагаад гэхээр би өөрийгөө л бодох хэрэгтэй болохоос бусдын талаар боддог Есүс эсвэл Будда шиг байж чадахгүй л боловуу. 
     
         Есүс яагаад бусдыг бодсон бэ гэдэг дээр толгойгоо жоохон ажиллууллылдаа. (юун ч олон Л үсэг орчиховдоо) Тэртээ тэргүй дахиад амилахаас хойш өөрийгөө бодож яахын? Бурханы хүү учраас тэрэнд өвчин зовлон гэж мэдрэгдэх ч  юмуу үгүй ч юмуу маниус ямар тэрний яадгийг мэдэх биш. Юуны төлөө санаа зовохын тийм биз? Тэртээ тэргүй мөнх амьдралтайгаас хойш. Тийм юм чинь санаа амар хүмүүсийг өөртөө итгүүлэхэд бүх хүчээ дайчлах нь зөв шүү дээ. 
      
        Харин Будда бол арай өөр. Цаадах чинь тэртээ тэргүй баян хаан хүн шүү дээ. Тийм юм чинь юундаа ч бас санаа зовохын. Ямар хоолгүй гүйж байгаа над шиг хоолоо яаж болгох уу гэж бодох биш. Тэртээ тэргүй хүссэнээ идэж, эдэлж хэрэглэдэг хүн. Тийм юм чинь үлдсэн насаа хүмүүсийн сайн сайханы төлөө зарцуулахад харамсаад байх юу байнаа! Яагаад ингэж бодсон бэ? гэвэл бидний мөрөөддөг хааны амьдралаар амьдраад үзчихсэн хүнд гуйлгачингийн амьдрал харин ч сонирхолтой байна биздээ? Би лав маш их мөнгөтэй хаан байсан бол хоолгүй хонож үзхиймсан гэж 1 удаа ч гэсэн бодох л байсан байх. Эсвэл Эксель унаж үзэх юмсан ч гэдэг юм уу тэ?

        Ингээд бодохоор маш их баян мөнгөндөө хахсан хүмүүс л бусдын төлөө хүн байдаг байх нь. Ядуу хүн яагаад нүгэлгүй байдаг вэ гэдгийг та бодож үзсэн үү? Хэнд ч гай болохгүй хэнд ч нэмэр болохгүй амьдардаг учраас л тэр. Харин баян хүн яадаг билээ? Хүн амьтныг туслаж дэмжих мөн гай ч болдог. Гэхдээ тэд маш цөөхөн хэрнээ нийгмийг бүхэлд нь авч явдаг хүмүүс. Тэгэхээр тэд бараг бурхан болоод байгаа юмуу хаашаан. Жишээ нь: нөгөө л нэг Билл хэн билээ? За тиймээ чи мэдэж л байна шд. Яг наад хүн чинь. Хэдэн сая сая тэрбум тэрбум төгрөг ядуу буурай улсын хүн амьтанд өгч, хэр их олон хүнийг цалинжуулж, амьдралтай нь холбож байгаа бол? Хэрвээ Билл хэн чинь ядуу байсан бол яахуу? Хэндээ юугаа өгч туслахын тийм биш гэж үү? 

    Манай Монголчуудын нөгөө нэг айхтар Социалист сэтгэлгээнээсээ одоо болтол салж чадаагүй байгаа гээд хэлчихвэл хилсдэхгүй байгаа. Дээрх өгүүлбэрт анализ хийе лдээ. Хилсдэх  гэдэг бол аль социалист нийгмийн үед алга болсон үг хэллэг гэж бодож байна. Гэтэл би бас ингэж хэлсэндээ хилсдээд үхчихвий гэж айж байна шд. Тэгэхээр 20-н жил өнгөрсөн ч утгаараа бид Ардчилагдаагүй гэсэн үг мөн болж таарч байнаа даа тэ? Бид баян хүнд үнэхээр дургүй хэвээрээ л байна. Энэ нөгөө л СОЦИАЛИСТ сэтгэлгээ шүү дээ. Ямар сайндаа л Монголын толгой баячуудын баяжсан түүх гэсэн ном хэвлэгдээгүй, хэвлэгдэх ч үгүй байх. Хэрвээ хэвэлвэл муу энэ тэрээ гээд бөөн юм болох биз. Би дээр нэг нийтлэлэнцэр дээрээ бичиж байсан. Билл Гейтс эсвэл Араб өвөөгийн баяжсан түүх бидэнд хэрэггүй ээ бидэнд Монгол газар дээр, Монгол улсын эдийн засаг дээр, Монгол улсын хууль дүрэм дээр ажиллаад баяжсан хүний түүх хэрэгтэй гэж. Тэрнээс биш Араб өвөөгийн баяжсан түүх гэхээр Шаллах Баллах Маллах гэдэг газар Мал Шал Бул гэдэг хүн гээд эхэлдэг. Тэгээд ч тэдний эдийн засаг, хууль дүрэм, хөрш орон, газар нутгийн байршил гээд бүгд шаал ондоо. Тийм байхад яг тэр аргаар баяжина гэвэл ёстой мотоцикл унасан гаргүй хүн, эсвэл явган гүйж буй хөлгүй, таяггүй хүн гэдэгтэй л адилхан юм болно. Бид бол Монголчууд, Монгол газар шороон дээр, Монгол хүний толгойноос гарсан хууль дүрмээр амьдардаг Монгол хүн.






       Монголын сайхан жишээ гэвэл байна шүү дээ цаана чинь. Женко компани байна. Түүний барьсан Чингисийн хөшөөгөөр бид бахархаж гадаадынханд зургийг нь үзүүлж томордог. Бас Нарантуул хар зах байна. Хэдэн мянган хүн тэр зах дээр амьдарч, гэр бүлээ тэжээж байгаа билээ? Зөвхөн тэр захаас болж Микронууд хүртэл өөрсдийн гэсэн шугамтай болж хүн тээвэрлэх бололцоог олгож байгаа бол? Хэрвээ тэр зах үгүй байсан бол яах байсан бол? Зах дээр зогсоод юм зардаг хүмүүсийн амьдрал, тэр захаар орж гардаг хүмүүс яах байсан бол? Мөнгө гэдэг тийм л ач холбогдолтой зүйл. Жишээ нь та нар Монгол Газар компанийг бодолдоо. Монголдоо алтны магнат гэж яригддаг. Тэднийхийг би ил далд мэдээллээс харж байхад татвараа байнга цаг тухайд нь сайн төлдөг төдийгүй ухсан орд цооногийн нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг гэж байсан. Бид яагаад энэ хүмүүсээр бахархаж болохгүй гэж? Авилгалч луйварчин гэдэг нэрийг яагаад эдэнд зүүлгээд байгаа юм бэ? Та тийм цэвэрхэн амьтан уу? Авилгалч биш л юм бол хүүхдийнхээ цэцэрлэгийн багшид компот, набор барьж гүйхээ л болчихолдоо. Тэгээ л болоо бусуу? Тэгээд ч тэд бол хийсэн юмтай хийж чадсан хүмүүс. Харин талбайн урд орилоод зогсож байгаа, цагдаа магдаа зодож байгаа хүмүүс яг үнэндээ юу хийсэн хүмүүс вэ? Юу хийж чадсан хүмүүс вэ? Юмыг жоохон наанатай цаанатай харах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэд юу хийсэн бэ? Юуг бий болгосон бэ? (7-н сарын 1) гэдгийг л харах хэрэгтэй юм шиг байгаа юм. 
Албан байгууллага хүн амьтны дунд лидэр гэдэг нь багийн удирдагч, багийг толгойлогч хүн байдаг бол улс нийгэмд баян хүн лидэр байдаг билээ.

           Сэдвээсээ нэлээд хадуурсан байж магадгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө хүн гэдэг бол аяндаа бусдадаа сайн юм хийж байгаа хүнийг л гэж хэлэх байх. Чингисийн цогцолборыг барихад Женко компани ард иргэдэд гоё байна тэднийг баярлуулъя л гэж лав хийгээгүй. Их мөнгө олох боломжтой, оруулсан мөнгөө түргэн хугацаанд нөхөөд ашиг олж эхлэнэ энэ тэр гэж тооцоо хийсэн учраас л тийм юманд хөрөнгө зарцуулсан байх гэж тааварлаж байна. Энэ бол заах зээл, эдийн засгийн ухаан, амьдрал шүү дээ. За тэнэг бацаан нь баахан солиорчихлоо. Энд хүрээд өндөрлөе.


                                             Та бүхнээсээ нэг асуулт асуумаар байна. 




Би бусдын төлөө гээд орилоод гүйгээд байгаа хүн яг үнэндээ юуны төлөө, хэний төлөө, юу хийсэн, юу хийдэг, яадаг хүмүүс гээч нь вэ? Арай тэд дэлхий дээр дахиж ирсэн Есүс, дахиж төрсөн Будда биш байгаа?

4 comments:

  1. Амьдралын утга учрыг гүйцэт ухаарах арай л болоогүй байна даа. Эх орны төлөө амий алдаж байгаа энгийн цэрэг эр хэн байж таарах вэ?? Хүний сайхан сэтгэл мөнгөөр хэмжигддэггүй. Баян хүмүүс чинь нийгмээс хулгайлсан мөнгөө л буцааж тарааж байгаа юм. Бидний газрыг ухсаныхаа төлөө, бидний уулыг сүйтгэсэнийхээ төлөө, бидний усыг ширгээсэнийхээ төлөө, бидний газарт хорт бодис авчирч хаях гэж байгаагийнхаа төлөө энэ бүхнийг хийж байгаа юм эдийг эдээр л хийдэг

    ReplyDelete
  2. Эх орныхоо төлөө тэмцэж яваа цэрэг ч өөрийнхөө төлөө тэмцэж байгаа. Тэд өөрийнхөө эх орныг хармалж хамгаалж байлдаж байгаа байхгүй юу. Бас өөрийнхөө гэр бүлийг ч гэсэн бодож л байгаа.
    Харин нөгөө талаас нь авч үзвэл Эмоз бүх л бусдын төлөө ажилладаг хүмүүс өөрийгөө боддоггүй юм даа. Мөнгөгүй ч нийгмийн ажил эрхлээд тахир дутуу хүүхдүүдийн цэцэрлэгт хагас цагаар ажилладаг хүн байж л байдаг.
    Гэхдээ чиний бичсэнчлэн бас бусдад нэр хүнд олох гэж нийгмийн ажил эрхлэгчид бас байна аа. Хорвоо хар цагаан өнгөнөөс бүрддэг юм хойно.

    ReplyDelete
  3. Худлаа лаг хүн болох гэж коммент бичдэг хүн бас байх юмаа. Энэ бичсэн юм бол наад хүний чинь л үзэл бодол. Заавал чинийхээр ойлгож байвал гүйцэд ухаарсан гэсэн үгүү?

    ReplyDelete
  4. tegexeer xen xulgai xiij chdsan ni xuuli busaar bayjix ni gazar zuin bairlalaas bolj baigaa yum biz dee. xuuli busaar bayjsan xeniig ch xumuus uzen yadna. ter bayn xun chini mongold yadaj neg yildber baruad olon xuniig ajulluulj baigaa bol shudarga gej xelne. ard tumenii minii eej aabiin maani omchiig abchixaad ooriigoo uxasntai xun geed baibal bi tuuniig yzen yadna.

    ReplyDelete