Ойрын үед Фейсбүүк гээч зүйлд эзэмдүүлчихээд түүнээс салж блогтоо сараачих завыг огт гаргасангүй. Сүүлийн үед залуус нийгмийн сайн сайхан, байгаль орчныхоо төлөө их л санаа зовдог болсон нь харагдаж байна. Фейсбүүкээр хүмүүстэй санал бодлоо хуваалцах зэргээс нэлээн олон санааг оллоо. Манайхан их гоё гоё санаа гаргаж байсан. Гэхдээ ажил болгох тал дээр жоохон маруухан гэдэг нь харагдах шиг болсон. Миний бодлоор ярьсан шигээ ажил болгоно гэж бол ОГТ байхгүй. Угаасаа харсан охин болгоныхоо араас навсганаад гүйдэггүйтэй адил. Тэгэхээр тойм хэдийг нь аваад нэг ёсондоо хэрэгжүүлж болох санааг нь хэрэгжүүлэх гээд улайран тэмцэх хэрэгтэй юмуу даа. Тэгэхээр залуусдаа хандаад хэлэхэд АМЖИЛТ яг энэ чигээрээ урагшааааааа. Зарим нэг нь улс төр ярих их дуртай юм байна лээ. Тэр хүмүүст сурдаг насан дээр үхсэн хатсаных нь улс төр. Тэгэж байж шар хаданд хэвтэх гэж байгаан.
Яг одоо гарчиг руугаа чиглэе гэж бодож байна. Зун болоод гадаа халуун их утаа униаргүй сайхан байгаа ч гэсэн өвөл гээч хараал идмэрийг яалтай нь билээ? Би уг нь өвөлд дуртай байсан. Цасан дээр гишгэхэд шаржигнах дуу, зөөлөн хаялах цас, гулгаж тоглох мөсөн талбай гээд л. Гэтэл одоо бол би дургүй, үзэн яддаг. Үнэртэй ус цацсан ч үнэртэх угаар, гэрт орж ирээд үнэртэх угаар, гадуур явсан ч үнэртэх угаар, хувцсаа угаагаад байхад хүртэл үнэртэх угаар, хажуудаа яваа хүнийг харж чадахгүйн зовлон гээд л уурлаж бухимдаж уйлмаар шүү. Өвөл гэхээр цас биш шууд утаа тархинд орж ирдэг болсон нь ямар их харамсалтай вэ? Миний бодлоор утааг арилгах гарц бол ГАЗ буюу байгалийн хий. Гэтэл манай хэдэн мал малладаг малтайгааа таарсан малнууд юу гэлээ нүүрснээс бензин гаргаж авна гэсэн үү? Дуракууд. Хэзээ тийм юм байсын? Наад үг чинь яг л шээснээс бензин гаргаж авна гэдэгтэй ижилхэн сонсогддог за. Бас юу гэлээ утааны байцаагч гэсэн үү? Тэр байцаагч юу хийхүү? Танайх утаа их гаргалаа гээд торгох уу? Утаа бага гаргадаг гээд нөгөө хачин юмыг нь түлэх үү? Яг үнэндээ газ шатахаараа ус, хүчилтөрөгч гэж шатдаг. Энд хортой юм нэг ч байхгүй. Харин тэр хачин түлээд байдаг юм нь шатахдаа CO2 гаргаж л байгаа. Тэгээд бодоод байхад энэ төрийн том бандиуд юу хийгээд байнаа? Мөнгө өшөө идмээр байгаан байхдаа? Утааг арилгачаад дараа нь идэх юм зөндөө олдоно шдээ. Бүх айлыг газжуулаад, ширмэн тогоон дээр биш газан пилеткэн дээр хоолоо хийдэг болгочуул Монголын бүх ард түмэн идээд идээд цаддаггүй 15-н толгойтой атгаалзан хар мангаснууд та нарт ОЮУ ТОЛГОЙНХОО хувьцааг ч өгөхөд бэлэн байгаа. Тийм болохоор идэх юм алга болчихвы гэж битгий ай. Та нар угаасаа шал тэнэг юм зохиогоод идээд байж чаддаг хүмүүс. Нэг л юм гуйя. Өвөл цагаан цасаар байлдмаар байна. Угаартай хар цасаар биш цав цагаан цасаар...
Yyniig tosol bologgod 2 uulaa hiibel yasiin zaabal 76 aar zaalgah hereg yun.Gaznii tosol ali 20 jiliin omno garch baisiin yamar neg asuudal baina bi sain medehgyi baina uuzlaarai
ReplyDeleteТөөрчихсөн анааш байнашд мэдлэгийнхээ хэмжээнд юм хуцвал яасын юу солиороод байгаа юм газ яаж шатдаг гэнээ хаха. Санаа чинь зөв л юм сараачихаас өөр сачий чинь хүрэхгүй л юм байна гэж дүгнэе зөв үү? Ажил болгож байгаа чинь хаана байнаа хаана байна ахахах таарч дээ чи бид 2.
ReplyDelete