28/12/2010

2 чухал

            Хүний ертөнцөд чухал зүйл маш олон. Бүр дэндүү олон. Жишээ нь надад миний гэр бүл, халаасанд байгаа 5000₮ гэх мэт. Гэхдээ хүн болж төрснийх хамгийн чухал зүйл нь хайр гэж хэлэх байх л даа. Нийгэмд бол тийм биш. Хайраар хоол авч идэж чадахгүй, байшин барьж чадах ч үгүй болох ч үгүй. Шалдан хайр бол юу ч биш. Тэгэхээр хүний ертөнц буюу нийгэмд бол чухал чухам чухаг зүйл нь ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ 2 юм. Яагаад гэхээр хүн өглөөнөөс шөнө болтол хуулийн хүрээнд бас эдийн засгийн хүрээнд л амьдарч, ажиллаж байдаг. Тийм учраас хууль болон эдийн засгийн талаар гадарладаг байх хэрэгтэй юм шиг санагддаг.
           Гадны өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын иргэд биднээс юугаараа ялгардаг вэ? Тиймээ тэд Lious Vuitton-н цүнх барьж, MacDonald's бүргер идэж, Iphone барьж, House-т амьдардаг. Гэхдээ энэ бол тэдний биднээс ялгагдах онцлог биш. Тэдэнд бидэнд байдаггүй нэг л зүйл байдаг. Тэр бол эдийн засгийн бяцхан тооцоо, хуулийн жаахаан баримжаа юм. Тэд энүүгээрээ л биднээс ялгарч өөр байдаг. Тиймдээ ч тэд баян бас хуримтлалтай байдаг. Ямар ч эргүү Америк өөрийн гэсэн орлого зарлагын тооцоотой бас хэрэглэгддэг хуулийнхаа хүрээг ямар ч хуульчаас дутахааргүй мэдэж гадарладаг.
          Жишээ нь халаас суйлаач байлаа гэж бодоё лдоо. Тэгэхэд халаас суйлвал хэдэн жил авах уу? (хууль) Халаас суйлах нь ажил хийхээс ашигтай байж чадах уу? (эдийн засаг) Ажил хийхэд илүү дутуу юм гувчуулах боломж нь хэр байна? (эдийн засаг) Манай эхнэр хамт хулгай хийвэл орлого хэд дахин нэмэгдэх үү? (эдийн засаг) Эхнэртэйгээ гэхээр бүлгээр болж байгаан. Баригдвал хэдэн жил авах уу? Эсвэл шоронд суухгүйгээр торгууль төлөх боломжтой юу? гэх зэрэг энгийн хууль, эдийн засгийн бяцхан баримжаатай байдаг юм шүү. Гэхдээ хармаа суйлаач болоодох гээгүй. Зүгээр л жишээ. Жоохон онцгүй байж магадгүй. Тийм бол уучил.
          Өндөр хөгжилтэй орны иргэд бэлэн мөнгийг л мөнгө гэж боддоггүй. Гэртээ байгаа мөнгөөр худалдаж авсан зүйлсээ ч мөнгө гэдгийг ухаарсан ухаардаг хүмүүс. Яаж хэмнэх яавал бага зардал гаргахаа ч мэдэж байдаг. Нэг ёсондоо хэмнэх арга барилыг дээд хэмжээгээр эзэмшчихсэн хүмүүс шүү. Ямар сайндаа л сард 1'600'000-гийн цалинтай  Солонгосчууд зэс утас энэ тэр цуглуулах, бүр уусан ундааныхаа лаазыг хүртэл цуглуулж тушааж байхавдээ. Манайхаар бол эдний дундаж амьдралтай бүх хүмүүс хог цуглуулдаг траншейнийхан юмуу даа. Манайд бол хог цуглуулдаг хүн гэхээр траншейнийх эсвэл ядуугийн туйл юм шиг байдаг. Энд бол тийм биш. Ер нь өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэрэглэж байгаа идэш ууш, баярын өдөр зэрэгтээ учиртай ханддаг. Тэр нь хэмнэж болох зардлыг хэмнэх юм лдаа. Тиймдээ ч баян байдаг байх гэж боддог. Манайхан шиг баяр гэхээр л энд тэндээс зээлж авчихаад зээлсэн бүх мөнгөөрөө шоудаж үрэн таран хийдэггүй. Дараа нь тэр зээлсэн мөнгөө яах нь тодорхойгүй. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрал гээч чинь энэ юм уу гэж бухимдсаар амьдардаг. Бусад оронд тэгдэггүй ээ. Баяр гэдэг хязгаартай төдийгүй баярт гаргах зарлага нь тодорхой байдаг. Манай Монголчууд зарлага орлогын тодорхой баримжаа байдаггүй төдийгүй хуулийн тодорхой ойлголтгүй учраас ядуу байдаг байх гэж бодогдоод байдаг.

            Хуулийн ойлголтгүй иргэдтэй учраас ямар нэгэн хэрэгт орооцолдох төдийгүй гэмт хэргийн золиос болох нь элбэг байдаг шүү дээ. Тийм учраас хуулийн тодорхой мэдлэгтэй байхаас гадна эдийн засгийн ойлголттой байх хэрэгтэй шүү.  Тэгэж гэмээ нь жоохон ч гэсэн гэмт хэргийн золиос болох нь багас ч, өрхийн орлого бага ч гэсэн нэмэгдэх боловуу хэмээн горьдож байна. Миний энэхүү бяцхан зөвлөгөөг сайтар тунгаан бодоорой эрхэмээ...
                                                                         Таньд амжилт хүсье.


           
Үргэлжлүүлэх>>

25/12/2010

Тун удахгүй мал хаданд гарна

           Идэр 9-н хүйтэн эхлээд яс даарч эхэлж байх шиг байна. Монголын өвөл ч хэцүү шүү. Доороосоо даарч бөөрөө өвтгөнө, амьсгалж уушгаа өвтгөнө. Тун удахгүй бөөргүй, уушиггүй хүн амтай болох байх. За энэ яахав. Гол асуудалдаа оры.
           Одоо ингээд л аймаар хүйтэн болоод цас ихээр ороод эхлэхээр яадаг билээ хүмүүсээ? Өө яг тийн. Дарга нар энд тэнд би зуданд явж байна гээд л хэвлэл мэдээллээр шуугина шүү дээ. Бараг тэнд нэг дарга л хонь мал хариулаад бусад нь хараад зогсоод байгаа зураг, дүрс бичлэг цацагдаж өгнө шүү дээ. Тэгээд нөгөө дарга яахуу? Өвс авч явж нөгөө малнуудын чинь аманд хийж өгөөд. Баахаар нь баасыг нь халуун дээр нь барьж гүйнэ. Тэгээд яахуу? Хувцас хунар өмсгөөд ШОУ концерт хүртэл үзүүлнэ. Үхсэн малыг нь яахуу? Оршуулж бөөн уйлаан майлаан болоод их сайн том биетэй мал байсан юм гэж ирээд л ихэр татан уйлна даа хө. Уг нь тэр малыг нь хувийн өмч болгоод өгчихсөн биш билүү?  Тэгээд юундаа мал мал гээд гүйгээд байгаан? Өвөлжөө хүндэрлээ гэж ирээд л. Эсвэл зуд гэж шоуддаг юм уу? Яс юман дээрээ хүнээсээ олон малтай байх нь зөв ч юм уу үгүй ч юм уу? Тэр өвс мөвс, хадлан энэ тэрийг чинь малчид нь өөрсдөө бэлддэггүй юм уу? Төрөөс бэлдэж өгөх ёстой байдгиймуу? Малчидад тийм ч хоол өглөө, тийм ч өвс өглөө л гэж сонсогддог болохоос малчид тийм траншейний баагийд туслалаа, мах өглөө гэж би лав сонсоогүй. Малчид татвар төлдөг билүү? Би лав тэгэж сонсоогүй. Уг нь  Манай төр татвар төлдөг хэддээ арай элэгтэй байвал зүгээрсэн. Хувийн өмчийг яах нь өөрийх нь дур гээд тэр ҮНДСЭН ХУУЛИНД чинь байдаг биздээ? Би буруу хараагүй бол байдаг шиг санагдахын. Манай төр тийм л энэрэнгүй нигүүлсэнгүй юм бол эдийн засгийн хямралаар дампуурсан тэр олон Компаниудад очиж туслахгүй яасын? Өвс мөвс барьж гүйгээд. Тэд нар чинь ядаж татвар төлдгийн, олон хүнийг ажилтай байлгадгийн, байшин барьдгийн, байшин түрээсэлдгийн. Бусдыг хоолтой, мөнгөтэй байлгадгийн бас наад өвс аваад байгаа мөнгийг чинь татвар гээч юмаар бүрдүүлж өгдгийн. Малчид малаа бас өөрсдийгөө л хоолтой байлгадгийн. Тийм байтал яагаад мал гээд гүйгээд байна? Энд ямар нэгэн учир байна даа.
         
Үргэлжлүүлэх>>

12/12/2010

Херлуф Бидструп миний нүдээр

           

              Херлуф Бидструп (1912-1988) Данийн шог зураач. Херлуф Бидструп хэмээх энэхүү эрхэмийн зураг бол цэцэн мэргэний толь гэж хүмүүс ярилцдаг. Би ч үүнтэй санал нэг байдаг. Миний бодлоор түүний зураг зүйр цэцэн үг юмуу даа. Тиймээс түүний зургуудыг өөрийн өнцгөөс харсан тайлбарын хамт хүргэлээ. Та энэ зургуудыг надаас өөр өнцгөөс харж байвал санал бодлоо хуваалцахад илүүдэх юун.

           Шинийг санаачлагч, сэтгэгч, бүтээгч гэж байдаггүй. Хүн бүрт тэр боломжийг нь бурхан өгдөг. Харин тэр боломжийг хэрэгжүүлдэг хүн ховор гэдгийг ч бурхан өөрөө мэддэг. 
        
 Хүн болгоны зан араншин өөр байдаг. Тийм учраас хүн бол өөрөө оньсого.

 Шүүх хурал гээч чинь яс юман дээрээ энгийн л жүжиг. Нэг ёсондоо хариу нь гарчихсан бодлого л гэсэн үг.
 
Хүний харах өнцөг тухайн хүний мэдлэг, боловсрол төдийгүй мэргэжлийг нь илтгэж ч болох талтай. Юмыг олон талаас нь харж ойлгож байнаа гэдэг зөв ойлгож буйн шинж.

                           Бүгдийг сайтар дүгнэж, зөв ажиллаж чадвал юунд ч хүрэх боломжтой.

Үргэлжлүүлэх>>

10/12/2010

Дарга бол судлагдахуун

             Төрийн байгууллагын дарга нарын талаар нэг бяцхан судалгаа хийсэн билээ. Энэхүү судалгаанд дарга хүний онцлог, зан чанар, биеийн онцлог зэрэг бусдаас ялгарах шинжээр зааглаж хүн мөн үү биш үү гэдгийг тодорхойлох гэсэн юм.

Дарга гэдэг нь бүдүүн, том дуутай, ярвайсан, костюм пиджактай, нэг том ялааны алуур зүүсэн, мөнгө үрэхийг юман чинээ боддоггүй, пээдгэр атмаан маягийн хүнийг хэлнэ.
Энэхүү тодорхойлолтыг батлах гээд оролдоод үзье.

              Дарга гэдэг чинь зүгээр нэг албан тушаалын нэр биш юм гэнэ лээ. Даргыг олон ангилахаас гадна даргын биеэ авч явах, хоол идэх, бүр хүндэрч, хөнгөрөхөд хүртэл даргынх тусдаа байдаг юм гэсэн.  Ямар ч байсан даргыг акул, том, хурган, ишгэн, бүлдгэн гэж хүртэл нэрлэдэг юм байна лээ.

Ангилал нэгэнт явагдсан учраас даргын нүүр царайны хувиралыг авч үзье.

               Дарга ууртай байна уу баяртай байна уу тэрнээс үл шалтгаалж хамар дээрээ баас түрхсэн амьтан шиг ярвайж, хэн ч юу ч байсан том дуугаар үргэлж орилж, хашгачиж, зандарч байх ёстой. Даргыг ажил дээрээ унтаж эсвэл ажлаа хийхгүй байна гэж хэн ч гомдол тавьж болохгүй. Даргын толгой доторх нь ч олигтой байх шаардлагагүй. Дарга ухаантай байх хэрэггүй гэсэн үг лдээ. Дээх нь үед бол дарга гээч лайтай ажил байсан юм гэсэн. Их ухаан энээ тэрээ шаарддаг. Одоо бол тэнэг байна уу мулгуу байна уу эргүү байсан ч хамаагүй. Жишээ нь: Тэр Ламбаа билүү? Тэр эргүүг харалдаа. Нялхасын эндэгдэлээр инээцэн явж байгааздээ? Бас Сайхансамбуу байна. Бизнес сэтгэлгээ л сайн болохоос яриа нь гэж бол мал хэл сурчихсан юм шиг. Тэгэхээр даргад ухаан хэрэггүй нь энүүгээр нотлогдож байх шиг байна.
              
Даргын хооллолт
              
                Дарга бол нээх хурдан идэхгүй ээ. Яагаад гэвэл байнга цатгалан түүгээр ч барахгүй илүүдүүлж иддэг нь биенээс нь харагддаг. Шинээр дарга болж байгаа хөөрхий нөхрийг хардаа. Туранхай хувцасны гол шиг юм. Тийм дарга гэвэл Тэмүүжин гишүүн байна. Шинэ юм чинь яаж тарган байхав. Тэгэхээр их л хурдан иддэг байж таарна аа дааа.
                Аа тийн даргыг хоолоо бүгдийг нь идэж дуустал бусад нь идэж болохгүй. Яагаад гэвэл дарга өөрийнхийгөө идчихээд бусдын хоол руу дайрдаг учиртай. Тийм учраас дарга эхэлж идэж дуусаад бусдынхыгаа идээд бүүр гадаа траншейнд байгаа хүнийхийг ч хамаагүй булааж идэж магадгүй аалз шиг амьтан шүү дээ. Аалз жилд 1 үхэр иддэг гэж байгаа. Тэгэхээр аалзнаас хэд дахин том дарга хэр ихийг идэх бол айн? Ёстой бүү мэд. Хэмжих гээд тооны машин барьсан чинь тархиар хатгуулаад тооны машин шатчихаж байна лээ шд. Бодвол гарч болдоггүй тоо гарах гээд байсан юм байлгүй.
               
Мэдээж идсэн юм чинь ялгаруулнаа даа
               
                Би даргыг ингэж их иддэг юм чинь ямар ихийг гаргах бол гэсэн чинь бас үгүй ээ. Жоохооон хонины хоргол шиг юм гаргадгийн. Үнэн юм үзээгүй жоохоон юм. Иддэг шигээ хүн бас гаргаж болышдээ тэ? Тэгсэн чинь юу вэ? Тэр идсэн хоол нь юугаар нь ороод байдаг байнаа. Мань мэт байсан бол юу вэ? Шингэж мэнгэхгүй шууд хордож мордоод, түгжрээд аюул болно. Тэгээд ч тэгэж их идэж ч чадахгүй идлээ гэхэд хүндрэхдээ юун их юм гаргаж онигоо болох болоо. Аягүй бол нөгөө Эмоз ялгадсандаа түгжрээд үхэж гээд УЛСЫН онигоо. Бодвол дарга нар их олон шимэгчтэй байдаг байх л даа. Зарим дарга нар их царай муутай болчихсон байна лээ шд. Зурагтаар хараад байсан чинь. Манай ерөнхий сайд байна. Урьд нь их сайхан залуу байсан чинь зомби болчихсон байсан. Муу ерөнхий сайдаа хараад өр өвдсөн.  Ард түмэн биднийхээ төлөө ямар их хоол идээ болдоо. Хммм.
               
               Тэгэхээр дарга гэдэг бол пээдгэр, хямсгар, ёроолгүй сав бөгөөд их муухай ааштай бүдүүн гэдэг нь батлагдаж байна.

Судалгааны энэхүү үйл явцыг дүгнэхэд.
               Дарга болох нь тийм ч амар ажил биш бөгөөд гол нь их идэх хэрэгтэй. Хамгийн гол нь гудамжинд яваа хүнээр хоол авахуулж идэх наад захын авьяастай байх шаардлагатайгаас гадна траншейны баагийгийн ч хоолыг булааж идэх чадвартай байх ёстой болж байна. Тэгэхээр та дарга болохыг хүсвэл эхлээд ээж аавынхаа, ах дүүгийнхээ хоолыг булааж идэж сурах хэрэгтэй гэсэн үг.

Судалгаа хийсэн: Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, Судлаач Эмоз.
              
Үргэлжлүүлэх>>

06/12/2010

Панда ба Мазаалай

         Хэвлэл мэдээллээр нэг хэсэг ПАНДА-г ёстой рекламдаад од болгосон шд. Хятадууд ч бас айхтар улс юмаа. Панда панда гэж гүйсээр байгаад ПАНДА үржүүлэх, хамгаалахад ДЭЛХИЙН бүх ард иргэд, санг татаж чадлаа шд. Гадаадын 2 эрдэмтэн хүртэл пандаг судлахаар аваад явж байна лээ шд. Энд тэндээс хүмүүс хандив өргөж байна лээ шд. Энийг эдийн засгийн үүднээс нь харвал хятадууд хэр их мөнгө олсон бол айн?
         
           Гэтэл манай хойлогны мах идсэн хойлог Монголчууд маань яаж байна? Мазаалайгаа улаан номонд оруулаад 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн гээд сууж байхын. Мазаалай ч гэсэн хөөрхөн өхөөрдөм л амьтан шд. Пандагаас юугаараа дутахын? Цөлд байдаг баавгайтай улс хаана байна? Нөгөө азийн элэг бөөр, цагаан дагина энэ тэрд чинь байгаа юм бишүү? Бид тэднийгээ хайрлаж хамгаалж чадаж байгаа билүү? Хулгай анчдад алдаад дууслаа гээд л элгийн юм яриад сууж байхын. Хулгай анчид гээч тэр нөхдүүд чинь тийм олоод барьж авч болдоггүй нөхдүүд байдгиймуу? Алга болдог ид шидтэй мажишион юм уу? Би хаанаас ч юм Ирвэс агнах үнэ 30000$ гэж сонссон юм байна. Мазаалай нь 30 гаран болохоор үнэ нь хэмжээгүй биз. Тэр мөнгө нь хаашаа орж хэн авдгийн бүүүүүү мэд. Бодуул нэг даргын БЕНЗ, ЛАНД л болдог биз. Тар заваарсан нөхдүүдийн хоол унд яах вэ? Тэнд мазаалай маань үрэгдээд дууслаа дууслаа. Хятадууд пандагаа аварч чадсан шд. Хойлог данзангуудаа Мазаалайгаа үлдээж чадах нь уу?
 


         




             Удахгүй хүүхэд чинь Музейд ороод энэ юу юм бэ? Бор панда юм уу гэхээр нь үгүй ээ  Мазаалай гэдэг юм. Тэгээд манай Монголд байгаа юу? Байхгүй ээ миний хүү устгаад үгүй болгочихсон. Тэгээд яагаад панда байгаад байгаан?
Үргэлжлүүлэх>>

03/12/2010

Мал малаараа, хүн хүнээрээ л байя тэгэх үү...

             Чи хүн үү мал уу? Чамаас эхлээд ингэж асуумаар байна. Чи тийм өөгүй өндгөн толгойтой нөхөр үү? Үргэлж бусдыг өөчилж муучилж байдаг. Чиний толгой дээр үлэг гүрвэл байхад тэрийгээ олж харж чадахгүй хэвтэж байж бусдын толгой дээрх хагийг яаж хараад байна айн? Чи тийм мундаг хүн үү? Юу ч хийж чадахгүй, юу ч хийгээгүй чам шиг юм. Хаана байна? Баар, буудалд уу? тиймээ бааранд бас буудалд бүр гудамжинд ч хэвтэж байна. Чи траншейнд л ороогүй болохоос архичин тийм биз? Юу ч хийгээгүй. Юу ч бүтээгээгүй. Зүгээр л хормойн дон шүгэлсэн гаарийчин. Зүүднээсээ сэрээчээ. Чи хүн шиг биш мал шиг амьдраад байна. Мал ч яахав бас хэрэгтэй амьтан. Алаад идчихдэг юм. Элэг ходоод арьсыг нь зарчихдаг юм. Чамайг алж идээд, арьсыг чинь хэрэглэж болох билүү? Чамайг алаад идчихвэл хүн иддэг махчин гээд хэвлэл мэдээллээр шуугиад бөөн юм болно. Хөөе заримдаг минь чи Р.Чойномын Зарим заримдагуудад гээд шүлэг мэдэхүү? Тэгвэл энийг унш за юу...

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

           Яасан? Яаг голыг чинь олоод хэлчихсэн шүлэг байна уу? Бөөн уур бухимдал уу? Чи сайн лидер байх албагүй ээ. Юм ч бүтээх албагүй. Юм үйлдвэрлэх бүр ч албагүй. Харин чамд нэг л алба бий. Монголоо гэх сэтгэл. Монголоо гэнэ гэхээр би Чингисийн удам би лаг би мундаг гээд цээжээ дэлдээд хүнтэй муудалцаж, зодолдоод байх уу? Чингисээр гоёсон тэнэгээ. Чингис гэж яг юу юм? Чи мэдэхүү? Дэлхийн талыг эзэлсэн лаг хаан. Өөрд чамд ойлголт байна уу? Байхгүй. Чи яг юу болох юм? Би мэдэж байна. Ямар ч байсан эцэг юмуу эх болно. Тэгээд цаашид яахуу? Өөр шигээ шоучин омгийн ахлагч болгох уу? Гарийчин болгох юм уу? Юу болгохын? Монголынхоо нэрийг боддог юм бол эхлээд өөрийгөө бод за. Тэр улс төр, эдийн засаг яах вэээ. Дүүрч чи л сайхан амьдар. Архинд биш эрдэм мэдлэгт жив. 1 олдох амьдралдаа сэтгэл хангалуун амьдар. Түүхэнд үлдэх хэмжээний нэр хүндтэй үхдэггүй юмаа гэхэд чамайг үхэхэд ядаж найз нөхөд, хамаатан садан чинь ирээд харамсаад уйлаг лдээ. Хүүхэд чинь чамаар бахархаж амьдраг лдээ. Чи төсөөлдөө. Чиний алаг үр гудамжинд чам шиг хэвтэж байвал ямар санагдах уу? Чиний махаа зулгааж олсон мөнгөөр яг чам шиг шоудвал яах уу? Өөгүй цэмцгэр байх албагүй ээ. Ухаантай, цэцэн байх ч балагүй. Зүгээр л амьдарсан шиг амьдар. Амьдрал гэдэг зугаа цэнгэл, хов жив, атаа жөтөө биш. Амьдрал гэдэг бол үхэхдээ тайван үхэхийн л нэр. Хүн шиг биш юмаа гэхэд хүний тал шиг амьдар.
Үргэлжлүүлэх>>

30/11/2010

Хятадыг үзэн яд...

           Би нөгөө муу Хятадуудыг чинь магтах гээгүй ээ. Тэр аймаар аймаар холбоонууд тайван байж үзээрэй. Битгий ирээд суга муганы үс хусчихаарай. Айжил байна шүү. Их л айхтар Хятадыг үзэн ядсан аймшгийн холбоо байдгийн гэсэн. Тэр холбоо нь ямар ч учиртай юм чөтгөр бүү мэд. Хүний үс хусдаг үсчдийнх юм уу? Эсвэл Монголын скинхэдүүдийн холбоо юм уу? Бүү мэд. Нэг л их Нацист гарууд байдаг юм гэнэ лээ. Би лав хувьдаа ингэж хэлээд суганы үсгүй болохоос айж байна.
           Гэхдээ нөхдүүдээ болохгүй шүү дээ. Хятадтай явсан охины үсийг хусаж энэ тэр. Ямар чиний эрхтэнээр банзалтсан биш дээ л гэж хэлмээр байна. Хүний эрхэнд ингэж халдаж болохгүй. Хүн юугаа зарж идэхээ өөрөө мэдээ гээд тэр ҮНДСЭН ХУУЛИНД чинь заачихсан байдаг юм.
          Энүүгээрээ Хятадуудыг чинь магтах гэсэнгүй ээ. Ингэж балайрч үс мүс хусч байхаар Олимпоос авч байгаа алтан медалиараа, Дэлхийд хамгийн олон нээлт хийснээрээ, Эдийн засгийн чадавхиараа, Оюунлагаараа өрсөлдөөч... Хятадуудыг зодлоо гээд Үсийг нь хуслаа гээд хол явах уу? Наад СКИНХЭД (миний орчуулгаар АРЬСАН ТОЛГОЙТ)-оороо нэг юм бодооч. Скин хэд ч гэлтгүй бүгдэд нь хэлмээр байна. Хятадыг хөөж туух биш тэднийг дагаж хөгжих хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. АНУлсын бөөрөнд наалдсан Мексикийг мэдэх байх. Тэд яаж, ямар хурдан хөгжлөө. Суралцах хэрэгтэй залуусаа. Гадаадынханаас суралцах хэрэгтэй. Хятадуудад дургүй байж болно. Гэхдээ хөрш айлаа сольдог шиг хөрш орноо сольдог бол хамаа байж уу. Болохгүйгээс хойш байдалтайгаа эвлэрээд тэднээс суралц. Суралцаж чаддаггүй юмаа гэхэд бөөрөнд нь наалдаад идээд байх хэрэгтэй.




Үргэлжлүүлэх>>

28/11/2010

Таксинд суугаад Хороолол орсон минь учиртай...

           Нэг өдөр шоппинг хийх гээд гарсымөө. Нартай өдөр байгаагүй лдээ. Зүгээр л байдаг нэг шороотой өдөр байсын. Мэдээж шоппинг хийх гэж байгаа хүн яалаа гэж микродохов. Таксиддын байгааздээ. 
      Ямар таксинд сууснаа дүрслээч гээд гуйвал. Түр тар түр тар гэсэн дуутай, жолооч нь хамараа ухсан нэг халтайсан хөөрхий дөө гэмээр нөхөр, бараг л траншейний гэмээр гар сайн байна уу гэж мэндлэх ч үгүй хаа хүрэхийн? Гэхээр нь ойрхон хэлчихвэл буу ч гэж байх шиг. Зарим таксинд ороод суунгуут шивэр энэ тэр ч үнэртэж байх шиг ёстой ой гутмаар шдээ.  Хувцасаа угаахгүй байгаа хүн машинаа угаахуу гэж бодохоос дотор муухай оригдог. Цагаан хувцастай ороод суувал бөгсөн хэсгээрээ хайлтайгаад л босоод ирэхээр. Заваан такси ч заваан шүү. Цэвэрхэн нь цэвэрхэн. Гэхдээ заваан нь илүү олон болов уу...
      Энэ таксичдын асуудлыг нэг мөр шийдээд хүн амьтан хүчинддэггүй, хулгай дээрэм хийдэггүй, таксинд хаясан юм буцаагаад өгдөг болгомоор юм. Нэг ёсондоо гадаадад байдаг такси баазыг л Монголд бий болгомоор байна лдаа. Бүгд тоолууртай, тав тухтай, аюулгүй. Таксинд шөнө орой суух гэж охидууд минь их л зүдэрдэг. Хүн гаргаж өгч суулгаад дугаар номерийг нь тэмдэглэж аваад л ээж аавдаа тийм дугаартай такси гэж хэлээд л... Ядаж таксинд суухдаа ч гэсэн айдасгүй баймаар байна шд. Юм болгоноос айсаар байгаад дальдчаа болж гүйцлээ. Тийм биздээ?
      За энэ ч яахав. Үндсэн асуудалдаа ороё. Таксинаас буугаад нэг дэлгүүр орлоо. Гэтэл яаж байна? Хамараа ухсан нэг хүүхэн, хумсаа будсан нэг хүүхэн, нүүрээ будсан нэг хүүхэн, ангалзтал бохь зажилсан нэг хүүхэн байна шүү дээ. Тэгээд яахуу? Энэ хэд вэ гэхээр байжий. Би юм хийж байгааздээ ч гэх шиг. Би үйлчлүүлэгч юм уу тэр үйлчлүүлэгч юмуу айн? Бараг би сайн байна уу та? Та юу зарах гэж байгаан? Миний сонирхолд нийцэх зүйл байна уу? гэж асуух юмуу хаашаан. Балай юм шиг. Тэгэхээр өөдөөс харчаад гайгүй хувцастай бол харин ч нэг наалдаж өгнө шдээ. Аа тэгээд жоохон тиймхэн хувцастай бол хялалзаад л, хулгайч ороод ирцэн аятай гөлөн гөлөн хийгээд л... Онцгүй шүү онцгүй. Дэлгүүр хэсэх гэж хамаг өнгөтэй өөдтэй хувцасаа өмсөж гарахгүй л бол тоох нь битгий л хэл нүднийхээ булангаар ч харахгүй. Дэлгүүр хэсэх гэж гангалдаггүй л баймаар байна шд. 
               Үйлчилгээний соёл энэ тэр гэж олон юм яриад яах вэ? Ядаж мэндлээч гэж гуйя тэгэхүү? Үйлчилгээний ажилчдааааааааа...
Үргэлжлүүлэх>>

25/11/2010

Гудамжинд лааз өшиглөгчдийн холбоо

        Би холбоо байгуулсаан. Үзмэрчийн ажлаа яасын гэжүү? Үзмэрч дэмий юм байна лээ. Ашиг орлого багатай над шиг амны пигүүртэй хүн болгон болдгийн байх гэсэн чинь юу вэ? Зарим нь хүүхэдтэй болчоод одоо эцгийг нь олж өг, зарим нь чи надтай юу яагаа биздээ тэгээд хүүхэдтэй болно гэсэн яасан гээд баахан юм болсон. Бас тэр муу хэдэн шавар бурхан, сертификат, өргөмжлөл хийлгэсэн банди мөнгөө нэхээд байхаар нь сертификатуудыг нь бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Хэлбэр дүрсгүй юм хийж хаячаад бас мөнгө нэхээд байгаамаа. Энүүхэндээ гэж чихэнд чинь шивнэхэд үзмэрч л битгий болж үзээрэй дээ. Ашиггүй дэмий юм байна лээ.
      Харин холбоо байгуулчихвал Батзандан, Магнай 2 шиг намд элсэх байлгүй, Эсвэл Ганбаатар шиг МҮЭвлэлийн ерөнхийлөгч болчих ч юм билүү, Бүүр эсвэл Баасан гуай шиг байртай болох байх гэж горьдож байна. Өө тийн манайд нэг шарваганасан шар сурвалжлагч ирээд ярилцлага авсан шдээ. Гэхдээ хөгийн юм болсоон.
        Тэрийг та таалан соёрхоно уу...
        
       За тэгээд цуутай үзмэрч асан, ГЛӨ(гудамжинд лааз өшиглөгчид)-ний холбооны ерөнхийлөгч Эмозтой та бүхнийг уулзуулах ч юу байхав ярилцсан ярилцлагыг хүргэе.
        
         Сурвалжлагч (цаашид С): Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.
        Цуутай үзмэрч асан, ГЛӨ холбооны ерөнхийлөгч (цаашид ЦҮАГЛӨХЕ гэхгүй ээ. Зүгээр л Э гэе за юу) Эээ гялай минь гэж. Яасан хөөрхөн охин бэ? Хүүтэй болох гэж орж ирээ юу?
        С: Юу вэ ахаа. Би зүгээр сурвалжлагч шдээ.
       Э: Юу сурвалжлах гэсийн ахын дүү. Ах нь олоод өгнөө, олоод өгнө. Сүнс сүүдэр үү? Хийморь лундаа юу?
       С: Уучлаарай ахаа би сонины сурвалжлагч байнаа. Тэгээд танай энэ ГЛӨШ холбооны талаар таниас ярилцлага авах гэсэн юм.
       Э: Ээ туучий ах нь ёстой нүгэл хийлээ. Ай умаа хум хум пад пид под суухаа. Ахын дүү энэ ярилцлагыг гаргахгүй байж болох уу? Ах нь тэгэх юм бол орой болгон мааний ерөөл цацал өргий шөө. (Бодол: Энэ сурвалжлагч байхдаа яахавдээ. Хүүхэдтэй болох гэж ирэхгүй дээ халаг. Хөөрхөн туучий байх чинь хихи)
       С: Зиа танай холбоо ямар учиртай юуны төлөө холбоо вэ?
      Э: Ах нь зүгээр л байртай болдог юм билүү, эсвэл нэг юмны дарга ч юмуу, намд элссэн ч яахав гэж бодсымаа. Тэгээд нэг ямар ч хамаагүй холбоо байгуулая гэж бодоод оо.
      С: Юу гэнээ ахаа? Ингэж болохгүй шдээ. Та юу болох гээд байна гэнээ? Хэн холбоо байгуулахаар байртай эсвэл дарга болоод намд элсдэг гэж байна?
       Э: Гүй ээ хүү минь ээ. Энэ зурагтаар л тийм юм гараад байна шдээ хө. Тийм биш юм уу?
       С: Уучлаарай ахаа тийм биш. Та зүгээр л үзмэрчээ хий за юу. Солиотой амьтан бэ.

      Гээд нөгөө муу С чинь гараад явчихсан шд. Би ямар буруу юм хийсийн айн? Зүгээр л байртай ч юмуу, эсвэл дарга л болмоор байна шд. Хүн болгон байртай, дарга л баймаар байгаа биздээ. Тэгээд яаааагаад намайг солиотой гэж байгаан? Та нар хэлдээ. Ажил хийгээд байртай болж чадахгүй, юм үзээд дарга болж чадахгүй. Тэгээд би яахын бэээ? Би яахын?
      
Үргэлжлүүлэх>>

22/11/2010

Болиочээ ба болиочээ

    Улс орны хөгжлийг мэдэхийн тулд оршуулгын газар болон хар захаар нь очиж үзэхэд л хөгжлийн түвшин нь харагддаг гэж хаа нэгтгээгээс уншиж байсан юм байна. Тэгэж бодоод нөгөө Нарантуул гэдэг рүү нь чинь явж үзье гэж бодлоо. Монгол улсынхаа хөгжлийг тодорхойлох гээд яаж 70-н давхар луу яахав дээ тэ? Нээрээ 70-н давхар гэснээс энэ оршуулгын газруудын асуудлыг шийдэхгүй юм байхдаа. Уг нь чимээгүй хот чимээгүй хотоороо л баймаар байна шд. Гэтэл яаж байна? Хүүхдүүд нийлчихсэн гавлын ясаар хөл бөмбөг тоглоод гүйж байхын... Нээх учиргүй засаж янзлаад л нүүлгээд байдаггүй юмаа гэхэд ХӨӨЕ ЧИ АВС УХАХАА БОЛИОЧЭЭ гээд байдаг манаачтай л болмоор байгаа юм. Хэдий болтол бурхан болсон хүний биеийг нь онгичих вэ? Тиймээ.
     Би уг нь захаар зугаалах талаар бичиж байсыншдээ тэ? Тэгсэн чинь юу вэ? Тархи delay-таад өөр юм биччихлээ. Гол яриандаа ороё.
    Зах гарахын тулд нөгөө нисдэг авсанд чинь сууна шүү дээ. Би нэг муу цамаан зан маягийн юм гаргаад л микроны урд нь л сууна ухааны юм бодчихсон лаг пээдгэр зогсож байлаа. Тэгээд л яг урд нь суух гэж байсан чинь нэг 3-н хүүхэдтэй хүүхэн ирчихээд л эгч нь суучий эгч нь гээд л шүлсээ үсчүүлээд л би ч яахав хүний мөс маягийн юм гаргаад дотроо "би ямар хүүхэдтэй болгосон биш нөгөө ажилд нь дуртайдаа хүүхэдтэй болчоод" гэж бодоод хойно суусымөө.
    Их санасан газар 9-н шөнө хоосон хононо гэгчээр нөгөө муу микро хүнээ дүүргэх гээд буудал болгон дээр зогсоод байсан чинь нэг залуу хөөе хурдан явая гээд л орилж гарч байна. Тэгсэн микронд сууж байсан хүмүүс ам хэлээрээ бас дэмжилцээд бөөн хэрүүл уруул болоод бараг зодолдох нээ. Ямар ч байсан хүмүүс хэрэлдээд арай ч зодоон нүдээн дээрээ тулалгүй өнгөрсөн юмдаг. Ёоох ингэж нэг ирэх гэж гээд л буусан чинь нэг залуу хөл дээр гишгээд хээв нэг яваад өгдөг байна шд... Би дотроо ямар балиар амьтан бэ? Ядаж уучлал гуйчихгүй. Арчаагүй балиар юм этр гэж бодоод. Хэлсэн бол хуниулахгүй юу.
    Яг орохын даваан дээр микроноос 4-н залуу гарч ирээд учиргүй боолцоод зодоон маягийн юм болж байна. Тэгсэн чинь тэр хавьд байгаа бүх хүн оччихсон хүүе ээ салгаачээ болиоч гээд л ам хэлээрээ тус дөхөм үзүүлж байх юм. Сүүлдээ энэ нэг том биетэй залуу ёстой муу зодолдох юмаа. Би байсан бол алахгүй юу. Гэхдээ тэр жижиг нь их хурдан хөдөлгөөнтэй юм тэ? энэ том биетэйг бол элэглэж байна. Бариулвал алуулна даа ч гэж байх шиг. Би тэр үед Америк кинон дээр гардаг шиг цагдаа ч аль нэгийг нь үхсэний дараа ирнэ дээ гээд бодож байтал харин цагдаа ирээд салгаж байгаа харагдсан. Тэгээд яасан зодоон үзсэнээс болж зах хаагджийлээ шд. Явсан хэрэг бүтээгүй үнэн гуниг байгаа юм чинь. Ай хөөрхий...
Үргэлжлүүлэх>>

19/11/2010

Жорлонд орох гэж байгаа хүний царай Жорлонгоос гарахдаа өөр болдог

             Өмнөд Солонгосчууд Жорлонд орж байгаа хүний царай Жорлонгоос гарч байгаа хүний царай өөр гэж ярьдаг юм билээ. 
             Тэгэхээр яадаг байх нь Жорлонд орох гээд яарч яваа хүний царай Жорлонгоос гарахаараа их л сайхан болдог байх нь байна тийм үү? Эсвэл хэт их ялгадас гаргаад хошного нь хорсоод ярвайсан муухай юм болдог байх нь байна.
            Үйлийн эзэн нь яг манай улс төрчид шиг байгаа биз? Сонгууль гэхээр яг л чяцага харвах гэж байгаа юм шиг айлын хаалгуудаар өөрийнхөө зурагтай цаас наагаад л, бүлт бүлт харайгаад л, энд тэнд дуучдыг орилуулж бахируулаад л... 
             Харин сонгууль болсоны дараа яадаг билээ? Ялсан хэд нь хүндрээд сайхан болчихсон. Царай марай нь тайвшраад, алхаа гишгээ нь удааширчихсан. Ялагдсан хэд нь яадаг байх нь? Хошного нь хорсоостой явж байдаг байх нь.
             Жорлон руу чяцага харвах гэж гүйж байсан хүмүүсийн мөрийн биш улны хөтөлбөрийнх нь заримыг харвал инээгээд бүр өмдөндөө шээнэ шүү. Гэхдээ өмдөнд чинь шээлгэмээр байгаа учраас хэдийг нь бичлээ.
1. Иргэн бүрт 1 сая төгрөг гэсэн чинь би тэгвэл 1 сая 500-г өгнө гэсэн.
2. Улаанбаатар хотын утааг 5-н жилд арилгана гэсэн яасан айн?
3. 140000 айлын орон сууц барина.
4. Иргэдээ ядуурлаас гаргана.
5.Найман мянган оюутны дотуур байр төсвийн хөрөнгөөр барина.
  Эдгээрээс биелж буй нь биелэх гэж буй нь хэр  их болоо?
            2008 оны сонгуулийн дараа болсон хэцүүхэн явдал бол тэр үед л сонгогдох гэж Монголынхоо ард түмний ядуу буурай байдлыг далимдуулж, мөнгө ам руу нь цутгаж дээрэлхэж тохуурхсан яг л ТОМ ЖЕРРИ-г дээрэлхэж буйтай адилхан юм болсон. Гэхдээ цаад Жерри чинь Томоос хариугаа авч чадаад байдаг юм шүү. Харин Монголын ард түмэн авч чадахгүй хэвээрээ л байна. Гэхдээ тун удахгүй хариугаа авах цаг ирнээ. Тэр бол 2012 оны сонгууль.
Үргэлжлүүлэх>>

14/11/2010

Аймаар мундаг үзмэрч байна хөөе...

           Хүүе ээ таминь ээ. Цаана чинь нэг айхтар Эмоз гээд үзмэрч байна. Цаадах чинь тэнд ёстой балайг нь авч байна. Саяхан манай нэг дүү хүүхэдтэй болохымсоон болохымсон гээд үглээд  байсан чинь очиж үзүүлээд хүүхэдтэй болцон гээд л бод. Тэгээд ч зогсохгүй таны сүнс чинь хаана байгаа болон хаанаас олж авч болох уу? Сүлд хийморь чинь сэргэлэн цовоо байна уу? Сандал дээрээ яаж суусан байна? Мэнгэ чинь хаана байна? гээд л мэдэхгүй юм гэж нэг ч байхгүй. Би тэгэж байгаад нэг очье гэж бодоод байгаа. Өө бас цаадаханд чинь чадахгүй юм байдаггүй гэж сонссон юм байна. Ямарчил байсан:
          Үлээнэ, нулимана, илнэ, балбана, гөхнө, сорно, хайрна, түлнэ, ерөөж, хараагаад ч зогсохгүй бүр БЗХӨ хүртэл эмчлэнэ гээд боддоо. Гэхдээ БЗХӨ-г эмчлэхэд гөхнө гэдэг л хүнд сонсогдоод байгаа юмдаа. Яадгийг нь мэдэхгүй л юм... Ёстой лаг гар байгааз хийхгүй юм байхгүй...
         Манай дүү хүүхэдтэй болсон гээдийсийшдээ тэгээд гэрт нь орсон чинь ханаар нь дүүрэн сертификат байсан гэсэн. Тэрэн дээр нь Монгол улсын номер нэг илээч өөр нэг дээр нь тасархай хараагч этр гээд л баахан юм биччихсэн цаадах чинь бүр шүтчихсэн байна лээ. Тэгээд одоо удахгүй нөхөрийн даллага авахуулна гэээсэн.
         Би бас энэ Эмоз гээчийн удам судрыг нь айхтар мэддэг нэг том ламтай уулзаж байсан юм байна. Хуланц эцэг нь Хөвсгөлд нураадаг лам байсан юм билээ. Тэгээд угаасаа нөгөө онгод нь үе мүе дамжиж ирдийшдээ тэ? Тэгээд энэнд ирээд аймаар юм болсон гэжийлээ шд. Галзуурч малзуураад, зүв зүгээр зогсож байгаад хүнд цохиулсан юм шиг хөхөрч мөхрөөд аймаар... Сүүлдээ бараг хэвтэрт орсон гэсэн. Ёстой аймаар...
         Та нар энэ лаг хүнд очиж үзүүлээрэй дээ. Тэгээд сүнс сүлдээ хаана ч байгааг нь мэдэхгүй эргүүтээд яваад байваа айн?
Үргэлжлүүлэх>>

09/11/2010

Дарга нарыг баяжуулах хичээл No.1

           Би ер нь Дарга нарт баяжих хичээлийг шат дараалалтайгаар хүргэе гэж боддог боллоо. Эхний ээлжинд хотын даргаа яаж дэлбэртэл нь баяжуулах вэ гэдгээр олон төрлийн хичээл олж бичих гээд нөгөө толгойгоо олгой болгох шахаж байна шүү.

            Хамгийн эн тэргүүний асуудал бол нөгөө муу утаа гээч хогийн зүйл. Тэр хэрвээ хүн байсан бол үнэн олиггүй хүн байх байсан байхаа бүр манай УИХ гишүүдээс олиггүй. Би утааг хүн байсан бол ингэж ярих байсын хөөе хөгшөөн чи зүгээр л хотын даргынд амьдар тэгэхүү? Ядуу ард бидэнд Майкл Жексон шиг гэртээ цэвэр хүчил төрүүлэгч энэ тэр шахуулаад байх мөнгө алга ядаж байхад тэр тэнэг утаа гардаггүй түлш энэ тэр гээд солиороод байгаа баагийнуудтай очиж уулз тийм юм байхгүй биздээ хөгшөөн? Чи эсвэл маниуст тийм дургүй юмуу гээд л тэнэгтэх байсан байх лдаа. Аргаа барсан хүний бодол юмуу хаашаан.
           Өө тийн би нээрээ даргаа баяжуулах гэж байгаа шд. Дарга минь та эсвэл хэд хэдэн тэрбум төгрөг авч байгаад нөгөө утааг нь бүхэлд нь сордог агаар шүүгч хийвэл яаж байна? Эсвэл гэр хороолол, тамхичид, машинууд, үйлдвэрүүдийг бензин, нүүрсээр биш гэдэсний хийгээр ажиллуулдаг болговол яаж байна? Харин ч сүртэй юм бишүү тэ? Өөр бас нэг ийм санаа байнаа. Их дажгүй ямарчил байсан утаа гардаггүй түлш гээд мөнгө идээд байгаа нөхдийг бодвол арай дээр шүү. Хотоо нүүлгээд өөр газар авааччихая лдаа. Тэгвэл утаанаас холдышдээ. Таньд тийм мөнгө байгааздээ. Хөгийн амьтан бэ гөлийчөөд хараад зогсоод байхын. 
          Ингээд л загнаад унавал үнэн лайтай байдгийн байгааздээ. Кайф этр аваад л аая, дотроо баярлаад зүрх этр хурдан хурдан цохилоостой. Айхтар юм болно биз айн. 
          Хэрвээ уур чинь хүрээд дургүй чинь хүрээд байвал иймэрхүү юм бодоход илүүдэхгүй шүү. Өөрийгөө баясгаад л... 
          Энэ утаа гээч нөхрийг зайлуулах ганц арга нь айхтар том сэнс ч биш, утаа гаргадаггүй түлш ч биш, сордог агаар шүүгч ч биш ГАЗ гэдгийг л би мэдэж байна. Дэлхийд аль хэдийнээ утааныхаа асуудлыг ГАЗаар шийдчихээд байхад яагаад худлаа худлаа юм зохиоцгоогоод нэг нэгнийгээ хөгжөөн дэмжээд хямралаас нь авраад байнаа айн? Дампуурч байгаа найзыхаа компанийг худлаа юм ярьж аврах гээд л утаа гаргадаггүй түлш гээд байх юм. ГАЗ-тай болчихвол тэр утаа чинь алга болно шдээ. Уйлмаар санагдах юмаа. Бүр утаанаас нь болоод хоолой хорсоод хөл гар чичирч байна шдээ. 
           Улсын том том даргуудаа та нар гэртээ Майкл Жексон шиг цэвэр хүчил төрөгч цацуулчихсан юм уу? Яагаад утаа гэж амаа ангалзуулахгүй байнаа. Урьд нь Зоригийг алсан хүнийг олно гэж сонгуулиар рекламддаг байсан бол одоо Утаа арилгана гэж рекламдах юм байна лдаа. Тэр утааг арилгана гэж рекламдах гэсээр байтал та нарыг хоолтой нь байлгаад байгаа ард иргэд чинь уушгаар үхлээ ДУРАКУУДАА...
Үргэлжлүүлэх>>

08/11/2010

Чингисийн Монгол гэдэг нэрээрээ бахархдаг байсан чинь одоо бүр ичээд бөгс улайдаг болчихлоо

            Монголыг мэдэхгүй гадаад хүн гэж бас цөөхөн байна шүү. Чингисийн Монгол танай нийслэлийг Улаанбаатар гэдэг тэ? гээд л их л сайхан юм. Урьд нь бол танай Монголд зурагт бий юу? Ийм юм бий юу гээд л тэнэгтэж өгдөг байсан гэсэн. Ямар сайндаа нэг эргүү баагий танай Монголд нар бий юу гэж асууж байсан гээд л бодлдоо. Элэг хатмаар тэнэг золиг байгааз. За тэр ч яахав би энэ тэнэг золигийн талаар бичих гэсэнгүй харин тэр Чингис гэдэг нэрнээс л жоохон ичээд байх боллоо. Яагаад ичих болсныг дор дурьдах учир бүү бачимдаарай.
         
           Монгол явж үзсэн нэг баагий намайг Чингис нэрнээсээ ичихэд хүргэсэн шүү. Юу гэсэн гээч? Нэг Солонгос оюутан. Танай Монголчууд архиа Чингис гээд нэрлэчихсэн бас Онгоцны буудал нь ч Чингис бүүр том буудал нь хүртэл Чингис гээд л инээж гарах юм. Миний шар гозойж бүр хөмхий мөмхийгөө зууж муугаад ичиж бариад л улайж энэ тэр тэнэгтэж байгаад юу олж хэлэх вэ гэж бүр бодож байгаад нөгөө муу Сежун хааныг нь муулах гэсэн чинь бүр олддоггүй шүү. Тэгээд тэгвэл танайх бандаашан дээрээ Хааныхаа зургийг хэвлээ биздээ гэсэн чинь өөдөөс инээснээ арай ч бандаашаа Сежун гэж нэрлээгүй байхаа танайд бол Чингис хааны чинь нэртэй архи хогийн саванд хэвтэж байна лээ гэдэг байна шд. Би тэгээд заз гээд л уурлах ч биш бантах ч биш гараад явсан. Дотроо инээх ч шиг, уйлах ч шиг, харамсах ч шиг, бүр шатах ч шиг. Айдаа Чингис гэх агуу эзний минь нэрийг гутааж байгаа хүмүүсийг яалтай ч билээ дээ. Болдог бол хаа хамаагүй юманд Чингис гээд нэр өгмөөргүй л юмсан. Үнэхээр наньдагнаж хамгаалдаг юм бол нэрийг нь ч гэсэн хамгаалмаар юм.
Үргэлжлүүлэх>>

05/11/2010

Сүртэй эдийн засагч байхын тулд Алт, зэсний үнэ ярьж Блоомберг үзэхдээ гол нь биш

         Манайхан нээх сүртэй сүртэй Алтны үнэ уналаа, Инфляци өслөө, Дэлхийн банк, Зэсний үнэ гээд л лаг лаг юм ярьж гардаг. Яс юман дээрээ гудамжинд лааз өшиглөөд явж байгаа баагийд бол зэсний үнэ нь өснө үү байна уу? Тэр инфляци гээч зүйл нь өсөөд 100-н оронд орно уу байна уу? хамаагүй л байхгүй юу.  Бензин гээч зүйл нь өсөөд автобусны үнэ нь 400 болчихвий, талхний үнэ 1500 болчихвий гэдэг л хамаатай болохоос Ерөнхий сайдын юу хийж байгаа нь ч падлийгүй. 
          Монголын айхтар эдийн засагчид хэдхэн хүнд л зориулагдсан юм ярьж хийж байдаг гэхэд бараг хилсдэхгүй боловуу. Ард иргэдийнхээ эдийн засгийн талаарх мэдлэг боловсролыг ч мэдэхгүй хэвтэж байж инфляци яриад л, бирж дээр зарагдаж байгаа хувьцааны талаар яриад байх ямар хэрэг байна аа.
         Та боддоо хөдөө төрснөөсөө хойш мал маллаж байгаа малчин дээр гүйж очоод л Интернэт гэх зүйлээр ямар их боломжгүй зүйлийг боломжтой болгоод, хаа байсан Африкт байгаа залуутай хажуудаа байгаа юм шиг яриад, Антрактидад байгаа  Нигер залуугийн зургийг хэдхэн товч дараад үзнэ гээд байвал энэ нэг тэнэг юм чинь Ямаанд мөргүүлчихээ юу даа гэж бодох нь гарцаагүй.
         Яг юу хэлэх гээд баахан үлгэр домог шиг юм яриад байна вэ гэвэл Эдийн засагч гэхээрээ л заавал онол үзэж 4,5-н жил их сургуульд мануухай болж суусан хүнийг хэлэхгүй л гэх гээд байна. Эдийн засаг мэддэг ч бай мэддэггүй ч бай ямар ч л байсан өөрийнхөө орлого зарлагыг л мэддэг байх нь маш чухал юм. Өөрийнхөө орлого зарлагыг мэддэг болсноороо үргүй зардал гаргахаа больж эхлэнэ гэсэн үг лдээ.
        Жишээлбэл:  Өдөрт хэдэн төгрөгөөр автобусанд сууж байна ирж буцахдаа, уншихгүй байж шал дэмий ном хэдэн төгрөгөөр авч байна, өдөрт хэдэн төгрөгөөр нэгж авч байна гэх мэт.
Энэ бүгдийг мэддэг болчихсон байхад та аяндаа л мессэж бичихдээ аан, заз гэсэн хэрэгтэй хэрэггүй юм бичихээ больж эхэлж байгаа юм. Ингэнэ гэдэг чинь нөгөө гэр бүлийн эдийн засагт хичнээн их хэмнэлт болохыг бодоод үздээ.
       Гэхдээ бас хэмнэхдээ гол нь бишээ. Хэмнэж байна гээд л эхнэртээ ч хувцас авч өгөхгүй, өөрөө ч олигтой хоол унд идэхгүй явж ердөө болохгүй. Хэмнэх гэдэг чинь бас учиртай. Өглөө болгон хоолоо идэж гарч байх хэрэгтэй. Энэ бас нэг хэмнэлт юм. Яаж хэмнэж байна вэ гэхээр та өглөө болгон хоол идсэнээр өөрийгөө бага ч гэсэн эрүүл байлгана, бас дулаахан хувцаслах, алим жимс, витамин хэрэглэх хэрэгтэй. Бас нэг чухал хэрэгтэй зүйл нь гэвэл сонголт. Та өмсөхгүй байж зүгээр л ээж аавдаа гонгинож үсэрч уйлах шахаж байж авсан хувцсаа 1 удаа өмсөөд л дахиж өмсөхгүй болвол тэр мөнгийг шууд хогийн саванд л хийж байна гэсэн үг, бас хоол амттай хийх хэрэгтэй бөгөөд түүнийгээ бүгдийг нь идэх хэрэгтэй. Та ямар ч амтгүй усан далай хийчихээд хаявал хэдэн төгрөг хаях бол? Энүүгээрээ юуг хэлэх гээд л түдчиж бүдчээд байна гэхээр манай Монголчууд бэлэн харагдаж байгаа мөнгийг л мөнгө гэж ойлгоод тэрийгээ харин ч нэг үрж байгаамдаа яг үнэндээ тэр мөнгө чинь танай гэрээр дүүрэн байдаг тэр бүх эд материал чинь юм шүү дээ.
        Арвилан хэмнэлт гэдэг бол БАЯЖИХ УХААНЫ талаарх ном товхимолыг уншихаас ч илүү зүйл. Та өөрийнхөө орлого зарлагаа бичээд бүр мэддэг болчихоор баяждаггүй юмаа гэхэд тодорхой хэмжээний хуримтлалтай болох нь дамжиггүй. 

Сүүлийн асуулт: Дээр яриад байсан лаг хүмүүс өөрийнхөө орлого зарлагыг мэддэг болов уу?

Жич: Орлого зарлагаа хөтлөх гэхээр нэг л болж өгөхгүй байвал надаас асууж болно шүү.

Монгол улс минь мандан бадарч бүх ард иргэд минь баяжих болтугай. Таньд амжилт хүсье.

Үргэлжлүүлэх>>

30/10/2010

Орчин үеийн алтан загасны үлгэр буюу Алтан амлалтын үлгэр

       Эртээ урьдын цагт нэг айхтар эмгэн, өвгөн 2 амьдран суудаг байжээ. Тэдний амьдрал асар хэцүү бөгөөд траншейнд амьдарч хог цуглуулан амьдардаг юмсанжээ. Тэгээд нэг өдөр хог түүгээд явж байтал Сонгуулийн сурталчилгаа явах нь тэр шүү. Өвгөн яахав гүйж очоод л сонстол нэг айхтар нөхөр гараад ирчихсэн энд ч байшин барина, тэнд ч хүүхдийн цэцэрлэг барина тэгснээ бүр даварцан баагий юу гэсэн гэж та нар санана? Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргаж авилгалыг зогсооно гэнэ шүү тэгээд ч барахгүй, тал дүүрэн үхдэггүй супер хонин сүрэгтэй, үхэр чинь хоол идэхгүй сүү гаргадаг болно, авилгалтай тэмцэнэ, архидалтыг багасгана,  тэр ч бүү хэл аймаар хүн болгонд сая төгрөг өгнө, эрдэнийн хувь, ямаанд мөнгө өгнө, алтаар шүд хийж өгнө этр гээд л рекламдаж гарч байна гэнэ шүү.  Өвгөн бүр бодож бодож гайхшаа бараад. Гэртээ хариад эмгэнтэйгээ ярьж байна гэнэ. Гэхдээ цаад өвгөн чинь хуучны муу феодал байсныхаа хувьд арай ухаан дөнгүүр юм болохоор эмгэндээ ингэж хэлж байна гэнэ. За тэр байшин сав барина гэж юу байхав. Тэр ганц хүн сонгогдчихоор л байшин сав бариад унавал жинхэнэ сүртэй юм болдгийн байгаа биздээ? хамгийн сүртэй нь юу гээч хөгшөөн нөгөө хүүхэд чинь супер хонин сүрэг гаргаж өгөөд тэд нар нь үхэхгүй гэж байгаа шүү. Тэгээд бас юу гэж солиорч байна гээч? Ямаанд мөнгө өгөх юм байхөөөө. Гээд хэлтэл эмгэн нь татаж унаад бүр өглөө болтол сэрдэггүй шүү. Өвгөн хүүе ээ чи чинь яаваа ийвээ гэтэл очиж очиж ямаанд мөнгө өгнө гэсэн үү гээд дахиад татаад уначиж гэнэ. Өвгөн гэнэт ингэж бодов. За байз тэр хүнийг сонгочихвол удахгүй ямаанууд манай траншейнд орж ирчихээд зайлаач малаа гэх юм байна лдаа гэжээ. Ингээд сонгууль ч дуусаж нөгөө гар нь ч УИХурлын айхтар мундаг гишүүн болсон сурагтай шүү. Тэгээд нөгөө эмээ өвөө 2 маань траншейндаа байсаар л... Амар сайхандаа жаргасан үгүйг нь ёстой мэдэхгүй юмдаа. Ямартай ч үхдэггүй супер хонин сүрэг мартагдсан юм гэсэн шүү.
Үргэлжлүүлэх>>

28/10/2010

Бүдүүн хүний суртал хүнд

      Энэхүү нийтлэлээрээ манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ,  төрийн байгууллагууд ард иргэдэд хүндрэл учруулаж, удаан хүлээлгэхгүй гээд л бөөн сүр дуулиан болоод байсан зүйлийн талаар өөрийн бодлоо жишээ болгон хуваалцах гэсэн юм.
      
       Жишээ 1: Таньдаг хүнийхээ компаний тайланг гаргаж өгчихөөд аваачиж өгөх гэтэл ажлын цаг дууссан гээд л муухай хараад хаалгаа тас хийтэл нь хаах нь тэр. Тэгэхээр нь Засаг даргыг таньдаг хүнээр нь дарга руу нь залгуулаад яриулаад ортол өөдөөс малийтлаа инээчихсэн Сайн байна уу та? Даргын явуулсан хүн үү гээд угтаж байх юм. 
      Алга урвуулахын төдийд хувиран өөрчлөгдөж буй нөгөө албан тушаалтан маань яг хэнд үйлчлээд байна?
      
      Жишээ 2: Та бүхний сайн мэдэх нөгөө алдарт түгжрэл, бөглөрөлийн газар болсон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн талаар юм. Тэр газрын дарга гээч нэг том гар тэнгэрээр явдаг болохоор газраар явдаг ард иргэдээ яажшуухан өөрийнхөө талаарх мэдээллийг авдгийг мэдэхгүй лдээ. Ёстой л нэг товчин дээр дараад л бүх асуудлаа шийддэг хүмүүс чинь яаж мэдэхэв. Би гэхдээ тэдний яаж хоолоо иддэг, хэрхэн ямар машин унадаг талаар бичих гээгүй билээ. Иргэний бүртгэл мэдээллийн нэг дургүй хүргэдэг зүйл нь гэвэл интернэт, он-лайн гэгч айхтар өндөр хөгжчихөөд цаана чинь ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ БИШ ХАВТГАЙ болоод байна. АЙН? Тийм байхад нөгөө газраа дугаарлаж зогсоод баахан нэр овгоо дэвхийтэл бичүүлээд бичиж авсан нөгөө гар маань баахан цаас гартаа овоолж бариад л дээшээ ч юмуу доошоо ч юмуу харайлгаж гарах нь тэр. Баахан удаж байснаа бөөн цаас хөглөрүүлээд атгачихсан бүдчич ирээд л тарааж гарах юм.
        Тэнгэрээр явдаг том гар минь таньд гэж хэлэхэд бүх компьютероо архивтайгаа дотоод сүлжээгээр (LAN) холбоод принтертэй болгочихвол тэгэж их түгжирч, хөглөрөхгүйсэн тийм биз?




Үргэлжлүүлэх>>

180 градус эргэсэн Ардчилал

           Тухайн эх оронд амьдарч буй этгээд заавал хууль дүрмийг нь уншиж танилцах ер нь бол өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй шүү. Яагаад гэхээр хуулиа мэдэхгүй хүн л алдаа гаргаж, хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээж , бусдад дээрэлхүүлж, яаж хэнд хандах ёстойгоо мэдэхгүй төөрч будилдаг. Ийм учраас энэ бүх асуудлыг зохицуулж хуулийн хүрээнд мөн энэхүү засаглалын хүрээнд маш том бүр маш том өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй байна. Одоогийн Монголын хууль сахиулагчид хуулийг гууль болгож түүнчлэн ардчилсан дэглэм хэмээгдсэн тоталитор дэглэмээсээ гарч чадахгүй дээр дооргүй үймэлдэж, хүний эрхийг зөрчиж байна. Хамгийн энгийн жишээний нэг бол ЕБС-ийн багш нар хүүхдийг тэнэг мангар, эргүү гэж зандрах бүр зодож нүдэх, охидыг оролдох гэх мэтчилэн маш их хууль зөрчсөн зүйлс гардаг. Үүгээр ч зогсохгүй дүнгээр боож дээр дооргүй хуйвалдан авилгадаж, бүр тэрнийгээ жам ёсны мэт саначихсан. Ер нь бол Монголчууд хүүхдээ бүр багаас нь авилгалд сургачихсан шүү дээ. Жишээ нь чамайг онц сурвал дугуй авч өгнө, компьютер авч өгнө ингэнэ тэгнэ гэх мэт амлалт өгдөг. Тийм байхад авилга гэдгийг устгана гэдэг арай л мөрөөдөл байлтай.  Ямар сайндаа л нэг гайгүй айлын бацаан ээжээ таньд мөнгө байхгүй юм уу? Би муу авчихсан гээд яриад явж байхав дээ. Би бодохдоо ардчилал гэдэг эрх чөлөөг дээдэлсэн, энэрэнгүй шудрага нийгэм гэж боддог. Гэтэл манай Монголчууд энэрэнгүй ардчилсан гэдэг үгийг нь буруу орчуулаад хуучны дэглэм дээрээ нэмээд Ардчилал гээд нэрлэчихвэл болно гэж ойлгоод байх шиг байгаан. Үгүй биздээ? Яагаад ингэж адилтгасан бэ гэвэл тоталитор дэглэмийн нэг намын дарангуйлал байсаар л... Төрийн байгууллага нь хүнд сурталд идэгдээд бүр бүдүүн хүний суртал гэдэг нэртэй болцон. Мөн хүний хэргийг хүлээлгэх гэж нөгөө мундаг ГАНЦ худаг хэмээх газраа аваачаад л нээх сүрхий зодож нүднэ. Хэрвээ том албан тушаалтны үр хүүхэд, найз нөхөд нь хар тамхи зарвал тэгэс гээд л чимээгүй болно. Эсвэл элчин сайд гэх нөхөр хар тамхи зарна. Энэ тэгээд нөгөө шудрага Ардчилал чинь мөн юм уу?
Үргэлжлүүлэх>>

27/10/2010

Хараал хэлдэг өвчин гаарсаар л...

          Ямар гээчийн өвчин тусчихсан хүмүүс гэхээрээ хаа сайгүй хараал хэлж хүнтэй муудалцаж байдаг байнаа. Манай Монголчууд юм л болвол нөгөө цайны хэдэн үгээ хэлж гардаг. Яагаад заавал хараалын үг хэрэглэх ёстой байдгийг би огт ойлгохгүй юм. Хараалын үг хэрэглэхээр л тайвширчихна гэж үү? Магадгүй хоёр хүн хоорондоо маргалдлаа гэж бодоход нэг нэгнээ хараагаад эхэлвэл юу болох уу? Та эдгээр зүйлсийн талаар нэг бодож үзсэн үү?
        Манайхан их сүрхий сүрхий, лаг лаг улс төр, хууль дүрэм ярьдаг хэрнээ ГЭР БҮЛийн боловсролын талаар нэг ч ярьдаггүй. Яс юман дээрээ нийгмийг бүрдүүлэгч анхдагч хэсэг нь ГЭР БҮЛ шүү дээ. Гэр бүлийн зөв хөгжилгүйгээр Улс орны хөгжил, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэж ярихийн ч хэрэггүй. Биеэ засаад Гэрээн зас Гэрээ засаад төрөөн зас гэдэг эртний сайхан сургаал байдаг биздээ.Улс эх орноо өөрчлөх гэж оролдохын оронд өөрийхөө амыг засах гээд оролдоод үзвэл яаж байна?
Үргэлжлүүлэх>>