Өмнөд Солонгосчууд Жорлонд орж байгаа хүний царай Жорлонгоос гарч байгаа хүний царай өөр гэж ярьдаг юм билээ.
Тэгэхээр яадаг байх нь Жорлонд орох гээд яарч яваа хүний царай Жорлонгоос гарахаараа их л сайхан болдог байх нь байна тийм үү? Эсвэл хэт их ялгадас гаргаад хошного нь хорсоод ярвайсан муухай юм болдог байх нь байна.
Үйлийн эзэн нь яг манай улс төрчид шиг байгаа биз? Сонгууль гэхээр яг л чяцага харвах гэж байгаа юм шиг айлын хаалгуудаар өөрийнхөө зурагтай цаас наагаад л, бүлт бүлт харайгаад л, энд тэнд дуучдыг орилуулж бахируулаад л...
Харин сонгууль болсоны дараа яадаг билээ? Ялсан хэд нь хүндрээд сайхан болчихсон. Царай марай нь тайвшраад, алхаа гишгээ нь удааширчихсан. Ялагдсан хэд нь яадаг байх нь? Хошного нь хорсоостой явж байдаг байх нь.
Жорлон руу чяцага харвах гэж гүйж байсан хүмүүсийн мөрийн биш улны хөтөлбөрийнх нь заримыг харвал инээгээд бүр өмдөндөө шээнэ шүү. Гэхдээ өмдөнд чинь шээлгэмээр байгаа учраас хэдийг нь бичлээ.
1. Иргэн бүрт 1 сая төгрөг гэсэн чинь би тэгвэл 1 сая 500-г өгнө гэсэн.
2. Улаанбаатар хотын утааг 5-н жилд арилгана гэсэн яасан айн?
3. 140000 айлын орон сууц барина.
4. Иргэдээ ядуурлаас гаргана.
5.Найман мянган оюутны дотуур байр төсвийн хөрөнгөөр барина.
Эдгээрээс биелж буй нь биелэх гэж буй нь хэр их болоо?
Эдгээрээс биелж буй нь биелэх гэж буй нь хэр их болоо?
2008 оны сонгуулийн дараа болсон хэцүүхэн явдал бол тэр үед л сонгогдох гэж Монголынхоо ард түмний ядуу буурай байдлыг далимдуулж, мөнгө ам руу нь цутгаж дээрэлхэж тохуурхсан яг л ТОМ ЖЕРРИ-г дээрэлхэж буйтай адилхан юм болсон. Гэхдээ цаад Жерри чинь Томоос хариугаа авч чадаад байдаг юм шүү. Харин Монголын ард түмэн авч чадахгүй хэвээрээ л байна. Гэхдээ тун удахгүй хариугаа авах цаг ирнээ. Тэр бол 2012 оны сонгууль.
2012 оны сонгуулиар хий хоосон зүйл амалж болдоггүйг нь мэдрүүлэх хэрэгтэй шүү
ReplyDeleteбүгд адилхан амлах юм бол аль нэгийг нь сонгож л таарийшдээ
ReplyDelete