Эртээ урьдын цагт нэг айхтар эмгэн, өвгөн 2 амьдран суудаг байжээ. Тэдний амьдрал асар хэцүү бөгөөд траншейнд амьдарч хог цуглуулан амьдардаг юмсанжээ. Тэгээд нэг өдөр хог түүгээд явж байтал Сонгуулийн сурталчилгаа явах нь тэр шүү. Өвгөн яахав гүйж очоод л сонстол нэг айхтар нөхөр гараад ирчихсэн энд ч байшин барина, тэнд ч хүүхдийн цэцэрлэг барина тэгснээ бүр даварцан баагий юу гэсэн гэж та нар санана? Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргаж авилгалыг зогсооно гэнэ шүү тэгээд ч барахгүй, тал дүүрэн үхдэггүй супер хонин сүрэгтэй, үхэр чинь хоол идэхгүй сүү гаргадаг болно, авилгалтай тэмцэнэ, архидалтыг багасгана, тэр ч бүү хэл аймаар хүн болгонд сая төгрөг өгнө, эрдэнийн хувь, ямаанд мөнгө өгнө, алтаар шүд хийж өгнө этр гээд л рекламдаж гарч байна гэнэ шүү. Өвгөн бүр бодож бодож гайхшаа бараад. Гэртээ хариад эмгэнтэйгээ ярьж байна гэнэ. Гэхдээ цаад өвгөн чинь хуучны муу феодал байсныхаа хувьд арай ухаан дөнгүүр юм болохоор эмгэндээ ингэж хэлж байна гэнэ. За тэр байшин сав барина гэж юу байхав. Тэр ганц хүн сонгогдчихоор л байшин сав бариад унавал жинхэнэ сүртэй юм болдгийн байгаа биздээ? хамгийн сүртэй нь юу гээч хөгшөөн нөгөө хүүхэд чинь супер хонин сүрэг гаргаж өгөөд тэд нар нь үхэхгүй гэж байгаа шүү. Тэгээд бас юу гэж солиорч байна гээч? Ямаанд мөнгө өгөх юм байхөөөө. Гээд хэлтэл эмгэн нь татаж унаад бүр өглөө болтол сэрдэггүй шүү. Өвгөн хүүе ээ чи чинь яаваа ийвээ гэтэл очиж очиж ямаанд мөнгө өгнө гэсэн үү гээд дахиад татаад уначиж гэнэ. Өвгөн гэнэт ингэж бодов. За байз тэр хүнийг сонгочихвол удахгүй ямаанууд манай траншейнд орж ирчихээд зайлаач малаа гэх юм байна лдаа гэжээ. Ингээд сонгууль ч дуусаж нөгөө гар нь ч УИХурлын айхтар мундаг гишүүн болсон сурагтай шүү. Тэгээд нөгөө эмээ өвөө 2 маань траншейндаа байсаар л... Амар сайхандаа жаргасан үгүйг нь ёстой мэдэхгүй юмдаа. Ямартай ч үхдэггүй супер хонин сүрэг мартагдсан юм гэсэн шүү.
No comments:
Post a Comment