28/10/2010

Бүдүүн хүний суртал хүнд

      Энэхүү нийтлэлээрээ манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ,  төрийн байгууллагууд ард иргэдэд хүндрэл учруулаж, удаан хүлээлгэхгүй гээд л бөөн сүр дуулиан болоод байсан зүйлийн талаар өөрийн бодлоо жишээ болгон хуваалцах гэсэн юм.
      
       Жишээ 1: Таньдаг хүнийхээ компаний тайланг гаргаж өгчихөөд аваачиж өгөх гэтэл ажлын цаг дууссан гээд л муухай хараад хаалгаа тас хийтэл нь хаах нь тэр. Тэгэхээр нь Засаг даргыг таньдаг хүнээр нь дарга руу нь залгуулаад яриулаад ортол өөдөөс малийтлаа инээчихсэн Сайн байна уу та? Даргын явуулсан хүн үү гээд угтаж байх юм. 
      Алга урвуулахын төдийд хувиран өөрчлөгдөж буй нөгөө албан тушаалтан маань яг хэнд үйлчлээд байна?
      
      Жишээ 2: Та бүхний сайн мэдэх нөгөө алдарт түгжрэл, бөглөрөлийн газар болсон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн талаар юм. Тэр газрын дарга гээч нэг том гар тэнгэрээр явдаг болохоор газраар явдаг ард иргэдээ яажшуухан өөрийнхөө талаарх мэдээллийг авдгийг мэдэхгүй лдээ. Ёстой л нэг товчин дээр дараад л бүх асуудлаа шийддэг хүмүүс чинь яаж мэдэхэв. Би гэхдээ тэдний яаж хоолоо иддэг, хэрхэн ямар машин унадаг талаар бичих гээгүй билээ. Иргэний бүртгэл мэдээллийн нэг дургүй хүргэдэг зүйл нь гэвэл интернэт, он-лайн гэгч айхтар өндөр хөгжчихөөд цаана чинь ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ БИШ ХАВТГАЙ болоод байна. АЙН? Тийм байхад нөгөө газраа дугаарлаж зогсоод баахан нэр овгоо дэвхийтэл бичүүлээд бичиж авсан нөгөө гар маань баахан цаас гартаа овоолж бариад л дээшээ ч юмуу доошоо ч юмуу харайлгаж гарах нь тэр. Баахан удаж байснаа бөөн цаас хөглөрүүлээд атгачихсан бүдчич ирээд л тарааж гарах юм.
        Тэнгэрээр явдаг том гар минь таньд гэж хэлэхэд бүх компьютероо архивтайгаа дотоод сүлжээгээр (LAN) холбоод принтертэй болгочихвол тэгэж их түгжирч, хөглөрөхгүйсэн тийм биз?




No comments:

Post a Comment