28/12/2010

2 чухал

            Хүний ертөнцөд чухал зүйл маш олон. Бүр дэндүү олон. Жишээ нь надад миний гэр бүл, халаасанд байгаа 5000₮ гэх мэт. Гэхдээ хүн болж төрснийх хамгийн чухал зүйл нь хайр гэж хэлэх байх л даа. Нийгэмд бол тийм биш. Хайраар хоол авч идэж чадахгүй, байшин барьж чадах ч үгүй болох ч үгүй. Шалдан хайр бол юу ч биш. Тэгэхээр хүний ертөнц буюу нийгэмд бол чухал чухам чухаг зүйл нь ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ 2 юм. Яагаад гэхээр хүн өглөөнөөс шөнө болтол хуулийн хүрээнд бас эдийн засгийн хүрээнд л амьдарч, ажиллаж байдаг. Тийм учраас хууль болон эдийн засгийн талаар гадарладаг байх хэрэгтэй юм шиг санагддаг.
           Гадны өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын иргэд биднээс юугаараа ялгардаг вэ? Тиймээ тэд Lious Vuitton-н цүнх барьж, MacDonald's бүргер идэж, Iphone барьж, House-т амьдардаг. Гэхдээ энэ бол тэдний биднээс ялгагдах онцлог биш. Тэдэнд бидэнд байдаггүй нэг л зүйл байдаг. Тэр бол эдийн засгийн бяцхан тооцоо, хуулийн жаахаан баримжаа юм. Тэд энүүгээрээ л биднээс ялгарч өөр байдаг. Тиймдээ ч тэд баян бас хуримтлалтай байдаг. Ямар ч эргүү Америк өөрийн гэсэн орлого зарлагын тооцоотой бас хэрэглэгддэг хуулийнхаа хүрээг ямар ч хуульчаас дутахааргүй мэдэж гадарладаг.
          Жишээ нь халаас суйлаач байлаа гэж бодоё лдоо. Тэгэхэд халаас суйлвал хэдэн жил авах уу? (хууль) Халаас суйлах нь ажил хийхээс ашигтай байж чадах уу? (эдийн засаг) Ажил хийхэд илүү дутуу юм гувчуулах боломж нь хэр байна? (эдийн засаг) Манай эхнэр хамт хулгай хийвэл орлого хэд дахин нэмэгдэх үү? (эдийн засаг) Эхнэртэйгээ гэхээр бүлгээр болж байгаан. Баригдвал хэдэн жил авах уу? Эсвэл шоронд суухгүйгээр торгууль төлөх боломжтой юу? гэх зэрэг энгийн хууль, эдийн засгийн бяцхан баримжаатай байдаг юм шүү. Гэхдээ хармаа суйлаач болоодох гээгүй. Зүгээр л жишээ. Жоохон онцгүй байж магадгүй. Тийм бол уучил.
          Өндөр хөгжилтэй орны иргэд бэлэн мөнгийг л мөнгө гэж боддоггүй. Гэртээ байгаа мөнгөөр худалдаж авсан зүйлсээ ч мөнгө гэдгийг ухаарсан ухаардаг хүмүүс. Яаж хэмнэх яавал бага зардал гаргахаа ч мэдэж байдаг. Нэг ёсондоо хэмнэх арга барилыг дээд хэмжээгээр эзэмшчихсэн хүмүүс шүү. Ямар сайндаа л сард 1'600'000-гийн цалинтай  Солонгосчууд зэс утас энэ тэр цуглуулах, бүр уусан ундааныхаа лаазыг хүртэл цуглуулж тушааж байхавдээ. Манайхаар бол эдний дундаж амьдралтай бүх хүмүүс хог цуглуулдаг траншейнийхан юмуу даа. Манайд бол хог цуглуулдаг хүн гэхээр траншейнийх эсвэл ядуугийн туйл юм шиг байдаг. Энд бол тийм биш. Ер нь өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэрэглэж байгаа идэш ууш, баярын өдөр зэрэгтээ учиртай ханддаг. Тэр нь хэмнэж болох зардлыг хэмнэх юм лдаа. Тиймдээ ч баян байдаг байх гэж боддог. Манайхан шиг баяр гэхээр л энд тэндээс зээлж авчихаад зээлсэн бүх мөнгөөрөө шоудаж үрэн таран хийдэггүй. Дараа нь тэр зээлсэн мөнгөө яах нь тодорхойгүй. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрал гээч чинь энэ юм уу гэж бухимдсаар амьдардаг. Бусад оронд тэгдэггүй ээ. Баяр гэдэг хязгаартай төдийгүй баярт гаргах зарлага нь тодорхой байдаг. Манай Монголчууд зарлага орлогын тодорхой баримжаа байдаггүй төдийгүй хуулийн тодорхой ойлголтгүй учраас ядуу байдаг байх гэж бодогдоод байдаг.

            Хуулийн ойлголтгүй иргэдтэй учраас ямар нэгэн хэрэгт орооцолдох төдийгүй гэмт хэргийн золиос болох нь элбэг байдаг шүү дээ. Тийм учраас хуулийн тодорхой мэдлэгтэй байхаас гадна эдийн засгийн ойлголттой байх хэрэгтэй шүү.  Тэгэж гэмээ нь жоохон ч гэсэн гэмт хэргийн золиос болох нь багас ч, өрхийн орлого бага ч гэсэн нэмэгдэх боловуу хэмээн горьдож байна. Миний энэхүү бяцхан зөвлөгөөг сайтар тунгаан бодоорой эрхэмээ...
                                                                         Таньд амжилт хүсье.


           

3 comments:

  1. Баярлалаа Эмоздоо.

    ReplyDelete
  2. Neeree l tiim shuuu.

    ReplyDelete
  3. Huuli hediigeer murduh yostoi zuil mun bolowchig tuuniig tahin shutej es bolno. Uchir ni huuliig hun zohiodog uchraas aldaa baih ni oilgomjtoi. Gehdee niitlel tani ih zuw zuiliig uguulsen bna.

    ReplyDelete