17/10/2011

Тэр хүн (ээж)

             Миний ээжид нүүрний арьс гээд байх юм огт байхгүй нэг үгээр хэлбэл царайгүй. Тийм учраас би түүнийг ээжээ ч гэж дуудаж чаддагүй. Тэр хүн нэг хувийн сургуульд нүүрээ битүү боон 00-ийн өрөөний цэвэрлэгч хийдэг. Яагаад гэвэл хүүхдүүд айлгана гээд сургуулийн захиргаанаас тэгэхийг шаардсан хэрэг. Зөвхөн 00-д л байдаг болохоор хүүхдүүд түүнийг 00-ийн өрөөний муми, зомби ч гэж дууддаг. Харин тэр(ээж) энэ сургуульд цэвэрлэгч хийснээрээ намайг сургадаг юм. Сургууль дээрээ хэзээ ч би ээжээ гэж дуудаж үзээгүй ер нь ээжээ гэх нь битгий л хэл юм ч ярьж үзээгүй. Гэтэл нэг өдөр сургууль дээр Миний хүү өлсөж байна уу? гэж асуухад нь Чам шиг юм яахаараа миний ээж байдаг юм!!! гээд уйлаад гарч гүйсэн.



Маргаашнаас нь манай найзууд бүгд надтай харьцахгүй бүр манаачийн хүүхэдтэй битгий нийл гээд намайг түлхэхэд ээжийгээ маш их үзэн ядаж билээ. Тэр үзэн ядсан уураараа гэртээ ирээд шууд л Та ингэж амьдрахаар үхээд өгч болдоггүй юм уу? Ер нь та намайг хүнд өргүүлчихэж болдоггүй юм уу? гээд хашгирч уйлж билээ. Гэтэл ээж минь инээмсэглээд нүүрээ цааш буруулаад хэвтээд өгч байсан. Тэр өдрөөс хойш би ч ээжээ гэж дуудалгүй ээж минь ч намайг миний хүү гэж дуудалгүй байсаар 12 жилээ төгсөөд төв руу явсан юмдаг. Маш шаргуу суралцаж гайгүй сайн боловсрол эзэмшээд эхнэр хүүхэдтэй болж хотоос зайдуу сайхан амьдрах болсон. Гэтэл нэг өдөр миний том охин бүр айчихсан ааваа гадаа нэг эмээ ирчихсэн орох гээд байна царай нь ёстой аймаар гэсээр ирсэн. Очоод хартал ээж минь байлаа. Би түүнийг оруулахаас цааргалж Та дахиж битгий манайд ир! Битгий миний амьдралд дахиж орж ир! гээд хөөгөөд явуулсан. Түүнийг би харахыг хүсэх нь битгий л хэл санасан ч сэтгэл төрөхгүй байсныг би одоо гайхдаг юм.

Энэ явдлаас хойш 10-н жилийн дараа төрсөн нутаг руу явах ажлаар томилогдоод тэнд очтол манай хажуу айлын өвөө тааралдаад Чиний ээж чинь өнгөрчихсөн. Бэтгэрээд бэтгэ нь хагараад их л зовж үхсэндээ хөөрхий гэж билээ. Харин тэр үед надад өрөвдөж хайрлах, бүр харамсах ч сэтгэл төрсөнгүй. Гэртээ ороод жоол хүүхэд насаа дурсаж суутал нэг шатсан тал зураг байхыг олж харлаа. Харин түүний ард нь нэг захиаг их л нямбай наачихсан байлаа. Би тэр захиаг уншаад хэзээ ч уйлж байгаагүйгээрээ, бүр хэзээ ч харамсаж байгаагүйгээрээ, хэзээ ч ЭЭЖЭЭ гэж дуудаж байгаагүйгээрээ маш их харамсаж дотор давчидан хамаг бие чийхаран өвдөх шиг болсон. Харин тэр захианд:

Сайн байна уу миний хайрт хүү? Хэдэн жилийн өмнө танайд очиж хүүхдийг чинь айлгасан бол ээжийгээ өршөөгөөрэй. Ээж нь чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чамайг төрүүлсэн тэр жил юмдаг манай нутагт аймшигтай том түймэр болсон. Тэр түймэр аавыг чинь авсан. Харин түймрээр манай байшин шатаж  чамайг би доороо хийгээд нуранган дунд хэвтэж байхад бид 2ыг аварсан.  Хүүдээ маш их хайртай шүү. Чи бол аавынхаа амь, амьдралын минь гэрэл гэгээ.

                                                                                 гэсэн байлаа.

6 comments:

  1. Хөөе Эрдэмээ энэ чинь Уран сэтгэмж дээр байдаг өгүүллэг байна шүү дээ,арай жоохон бүдүүлэг хэллэгээр л биччихсэн.

    ReplyDelete
  2. iim yaduu setgelgeetei bj boloh uuu uruu zohioson gehiin orond nadad taalagdsan ymaa geed oruulj bolsongvi yu .................. neg 2 vg soliod chi zohioson bolohgvshdeee

    ReplyDelete
  3. Санааг нь л авсан байна шд. Тэрнээс биш яг тэр биш л байнадаг. Бусдаас санаа авч бололгүй яахав. Бүр хуулаагүй л бол болчих юм бишүү? Харин ч нөгөөтхөөсөө илүү дээр болсон байна.

    ReplyDelete
  4. Хуулсан хуулаагүй, зохиосон зохиогоогүй нь миний хувьд сонин биш байна. Харин энэ төрлийн өгүүллэг хүмүүст юмыг дамжуулж чадахаа больсон гэсэн мэдрэмж төрөх юм. Үнэнийг 1000 дахин сонсохоор бүр ойлгохоо больдог гэдэг шиг. Хүмүүсийн цочоо нь гарчихсан гэж санагдаад байх юм. Арай өөр төрлийн юм сэдэцгээе, блогчид оо. iPhone хүртэл жил бүр шинэчлэгдээд байна шүү дээ. Үнэний тухай санаанууд л харин улиг болсон хэвээрээ. Гэж бодогдлоо.

    ReplyDelete
  5. munhbayar unen helew arai uur zuileer ene sanaag ilerhiileeree

    ReplyDelete