17/10/2011

Тэр хүн (ээж)

             Миний ээжид нүүрний арьс гээд байх юм огт байхгүй нэг үгээр хэлбэл царайгүй. Тийм учраас би түүнийг ээжээ ч гэж дуудаж чаддагүй. Тэр хүн нэг хувийн сургуульд нүүрээ битүү боон 00-ийн өрөөний цэвэрлэгч хийдэг. Яагаад гэвэл хүүхдүүд айлгана гээд сургуулийн захиргаанаас тэгэхийг шаардсан хэрэг. Зөвхөн 00-д л байдаг болохоор хүүхдүүд түүнийг 00-ийн өрөөний муми, зомби ч гэж дууддаг. Харин тэр(ээж) энэ сургуульд цэвэрлэгч хийснээрээ намайг сургадаг юм. Сургууль дээрээ хэзээ ч би ээжээ гэж дуудаж үзээгүй ер нь ээжээ гэх нь битгий л хэл юм ч ярьж үзээгүй. Гэтэл нэг өдөр сургууль дээр Миний хүү өлсөж байна уу? гэж асуухад нь Чам шиг юм яахаараа миний ээж байдаг юм!!! гээд уйлаад гарч гүйсэн.



Маргаашнаас нь манай найзууд бүгд надтай харьцахгүй бүр манаачийн хүүхэдтэй битгий нийл гээд намайг түлхэхэд ээжийгээ маш их үзэн ядаж билээ. Тэр үзэн ядсан уураараа гэртээ ирээд шууд л Та ингэж амьдрахаар үхээд өгч болдоггүй юм уу? Ер нь та намайг хүнд өргүүлчихэж болдоггүй юм уу? гээд хашгирч уйлж билээ. Гэтэл ээж минь инээмсэглээд нүүрээ цааш буруулаад хэвтээд өгч байсан. Тэр өдрөөс хойш би ч ээжээ гэж дуудалгүй ээж минь ч намайг миний хүү гэж дуудалгүй байсаар 12 жилээ төгсөөд төв руу явсан юмдаг. Маш шаргуу суралцаж гайгүй сайн боловсрол эзэмшээд эхнэр хүүхэдтэй болж хотоос зайдуу сайхан амьдрах болсон. Гэтэл нэг өдөр миний том охин бүр айчихсан ааваа гадаа нэг эмээ ирчихсэн орох гээд байна царай нь ёстой аймаар гэсээр ирсэн. Очоод хартал ээж минь байлаа. Би түүнийг оруулахаас цааргалж Та дахиж битгий манайд ир! Битгий миний амьдралд дахиж орж ир! гээд хөөгөөд явуулсан. Түүнийг би харахыг хүсэх нь битгий л хэл санасан ч сэтгэл төрөхгүй байсныг би одоо гайхдаг юм.

Энэ явдлаас хойш 10-н жилийн дараа төрсөн нутаг руу явах ажлаар томилогдоод тэнд очтол манай хажуу айлын өвөө тааралдаад Чиний ээж чинь өнгөрчихсөн. Бэтгэрээд бэтгэ нь хагараад их л зовж үхсэндээ хөөрхий гэж билээ. Харин тэр үед надад өрөвдөж хайрлах, бүр харамсах ч сэтгэл төрсөнгүй. Гэртээ ороод жоол хүүхэд насаа дурсаж суутал нэг шатсан тал зураг байхыг олж харлаа. Харин түүний ард нь нэг захиаг их л нямбай наачихсан байлаа. Би тэр захиаг уншаад хэзээ ч уйлж байгаагүйгээрээ, бүр хэзээ ч харамсаж байгаагүйгээрээ, хэзээ ч ЭЭЖЭЭ гэж дуудаж байгаагүйгээрээ маш их харамсаж дотор давчидан хамаг бие чийхаран өвдөх шиг болсон. Харин тэр захианд:

Сайн байна уу миний хайрт хүү? Хэдэн жилийн өмнө танайд очиж хүүхдийг чинь айлгасан бол ээжийгээ өршөөгөөрэй. Ээж нь чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чамайг төрүүлсэн тэр жил юмдаг манай нутагт аймшигтай том түймэр болсон. Тэр түймэр аавыг чинь авсан. Харин түймрээр манай байшин шатаж  чамайг би доороо хийгээд нуранган дунд хэвтэж байхад бид 2ыг аварсан.  Хүүдээ маш их хайртай шүү. Чи бол аавынхаа амь, амьдралын минь гэрэл гэгээ.

                                                                                 гэсэн байлаа.
Үргэлжлүүлэх>>

14/10/2011

Гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголт ангилал


Гэмт хэргийн бүрэлдэхүүний ойлголт
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон объектив, субьектив шинжүүдийн нийлбэр юм.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тухайн этгээдийг тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалттай, зайлшгүй чухлаар шаардагдах обьектив, субьектив шинжийн нийлбэр юм.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол нийгмийн амьдралын объектив бодит байдлын тусгал мөн.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтэц
            Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив шинж нь тодорхой талаас бүрэлдэх бөгөөд энэ нь тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь гэмт хэргийн обьект, обьектив тал, субьект субьектив тал гэсэн 4-н шинжэд хуваагддаг. Эдгээр нь нийлж тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог. Эдгээр шинж нь бусад гэмт хэргээс ялгагдах гол онцлог нь болж өгдөг. Жишээлбэл: хулгай булаалт 2 харьцуулахад хулгай бол бусдын эд зүйлийг ил далд хэлбэрээр авдаг харин булаалт бол бусдын эд хөрөнгийг улайм цайм авдагт байгаа юм. Тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид тогтоосон байдаг.
            Гэмт хэргийн обьект – Гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг. Жишээ нь: хулгай булаалт гэхэд бусдын эд хөрөнгө эзэмших эрхэд халдах юм.
            Гэмт хэргийн обьектив тал – эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж. Жишээ нь: хулгайлсан, дээрэмдсэн.
            Гэмт хэргийн субьект – гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай бодгаль хүн – хулгайлагч
            Гэмт хэргийн субьектив тал – гэмт хэргийн дотоод агуулга буюу санаа, зорилго юм. Жишээлбэл: санаатай, санамсаргүй, хайхрамжгүй хандах гэх мэт.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний ангилал
            Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан 4 ангилдаг. Үүнд:
1.      Үндсэн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – Энэ тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тогтоогоогүй. Жишээ нь ЭХ 239-р зүйлийн 1 хэсэгт Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн, түүнчлэн жижгээр танхайрсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол... гэж танхайрах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 1т ихэвчлэн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг тогтоожээ.
2.      Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – энэ тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх онцлог шинжийг тогтоосон. Жишээ нь: ЭХ 239-р зүйлийн 2 дахь хэсэгт “олон нийтгий илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг давтан хийсэн, эсхүл нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа засгийн болон олон нийтийн төлөөлөгч буюу танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцсэн бол...” гэж танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тогтоосон байна.
3.      Онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – Энэ тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг онцлон хүндрүүлэх шинжийг тогтоосон байна. Жишээлбэл: ЭХ 239-р зүйлийн 3дах хэсэгт “олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга болон бусад хүйтэн зэвсгэ түүнчлэн хүний бие махбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг хэрэглсэн буюу хэрэглэхээр завдсан, эсхүл уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол...” гэж танхайрах гэмт хэргийг онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тогтоожээ.             Монгол улсын ЭХ тусгай ангиад гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлжээ.
a.       Зарим гэмт хэрэг дан ганц үндсэн бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон. Жишээлбэл: санаа сэтгэл, хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын амь насыг санаатайгаар хөнөөх, амиа хорлоход хүргэх, бусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх зэрэг гэмт хэргүүдийг нэрлэж болно.
b.      Зарим гэмт хэргийг үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр томъёолжээ. Жишээ нь: хэрэглэгчийг хуурч мэхлэх, зориуд худал мэдээлэх, уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчих зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нэрлэж болох юм.
c.       Зарим гэмт хэргийг үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон
d.      Зарим гэмт хэргийг үндсэн бүрэлдэхүүнээс гадна хүндрүүлэх 3 хүртэл бүрэлдэхүүнийг заасан. Жишээ нь: бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулах
Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тухайн тодорхой гэмт хэргийн төгссөн үеийг харгалзан үзэж ангилж болно. Энэ ангилалтын дагуу материаллаг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж 2 ангилж болно.
1.      Материаллаг бүрэлдээнтэй гэдэг нь тухайн гэмт хэргийн төгсгөлд Эрүүгийн хуулиар бодитой хор уршиг буй болгохоор тогтоосныг ойлгоно. Жишээ нь: хулгай, дээрэм, залилан зэрэг бусдын эд хөрөнгөд халдах, бусдыг алах гэмт хэрэгт амь нас хохирсон байх хор уршиг заавал шаарддаг. Хэрэг эдгээр хор уршиг буй болоогүй бол төгссөн гэмт хэрэг гэж үзэхгүй.
2.      Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг. Ийм бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодитой хор уршиг шаардахгүй.
Гэмт хэргийн субьектийг харгалзан нийтлэг ба тусгай субьекттэй гэж ангилж болно. Жишээ нь хулгайн гэмт хэрэг гэхэд 14-өөс дээш насанд хүрсэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан хэрэглэх гэдэг нь заавал албан тушаалтайн байна.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн ба гэмт хэргийн зүйчлэл
            Онол практик амьдралд гарсан тодорхой гэмт хэрэг хуульд нийцсэнийг тогтоох үйл ажиллагааг зүйлчлэх гэж нэрлэнэ. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Гэмт хэргийг үндсэн 2 утгаар зүйлчилдэг.
1.      Тодорхой хэрэг тодорхой хэрэг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гамт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэж тохирч байгааг тогтоох логик үйл ажиллагаа
2.      Зүйлчлэл нь тухайн этгээдийн нийгэмд аюултай хэрэгт өгч байгаа хууль зүйн үнэлэлт.
Гэмт хэргийн обьект
            Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг юм.
            Гэмт хэргийн обьект нь ЭХ-аар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийгмийн болон төрийн эрх ашиг юм.
            Обьектийг ерөнхий, төрлийн, шууд гэсэн 3-н хэсэгт ангилан авч үздэг.
Гэмт хэргийн обьектийн ангилал
            Гэмт хэргийн обьектыг 3-н хэсэгт хувааж авч үзнэ.
1.      Ерөнхий обьект – ЭХ-ийн 5-р зүйлд жагсаасан бөгөөд эдгээр нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон үндэсний аюулгүй байда, хүний амь бие, эрүүл мэнд, түүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, түүнчлэн эрх зүйн журам мөн.
2.      Төрлийн обьект – ерөнхий обьектийн нэг хэсэг бөгөөд нэг төрлийн шинжтэй эрх ашгийг багтаасан байдаг. Жишээ нь өмч, хүний амь бие, эрүүл мэнд, нийгмийн хэв журам гэх мэт.
3.      Шууд обьект – нь гэм буруутай этгээдийн гэмт халдлагад шууд өртөгдсөн эрх ашиг мөн. Энэ нь төрлийн обьектийн нэг хэсэг болдог.
Зарим гэмт хэрэг давхар обьекттой өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш обьекттой байх тохиолдол үүснэ. Ийм үед аль нь үндсэн обьект болохыг тогтоодог. Ингэж ангилах гол учир нь үндсэн обьект нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж болдог. Жишээ нь: танхайн гэмт хэрэг нийгмийн хэв журам, хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө зэрэг болон бусад обьектод нэгэн зэрэг халдана. Эдгээрээс үндсэн обьект нь нийгмийн хэв журам байна.
Нэмэгдэл обьект нь уг гэмт хэргийг ойролцоо бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнээс зааглан ялгах, нийлмэл гэмт хэрэг мөн эсэхийг тогтооход хэрэгтэй.
Гэмт хэргийн халдлагын зүйл
Гэмт хэргийн халдлагын зүйл нь гэмт хэрэгтэн зохих обьектод гэмт халдлага хийхдээ шууд нөлөөлдөг гадаад ертөнцийн материаллаг эд зүйлс байдаг. Тухайлбал: хулгайн гэмт хэргийн обьект нь өмчлөх эрх байна. Гэвч халдлагын зүйл нь мөнгө, мал, бараа таваар, материаллаг зүйл байх жишээтэй.
Гэмт хэргийн обьектив тал
            Гэмт хэргийн обьектив тал бол эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектийн эсрэг чиглэгдсэн нийгэмд аюултай гэмт халдлагын гадаад байдал мөн.
            Гэмт хэргийн обьектив талын гол шинж нь:
1.      Хүний зан үйлийн обьектив гадаад байдал
2.      Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай зан үйл
3.      Нийгэмд аюултай төдийгүй хор уршиг буй болгосон эсвэл болгож болох байсан, аюултай байдалд гарцаагүй хүргэсэн зан үйл байдгаар тодорхойлогдоно.
Үйлдэж төгссөн гэмт хэргийн обьектив тал нь нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоо, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн газар, арга, зэвсэг, хэрэгсэл, цаг үе, нөхцөл байдал зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Обьектив тал нь нь аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүний гол цөм, тодорхой гэмт хэрэг, ялангуяа ойролцоо төрлийн гэмт хэргийг өөр хооронд нь зааглан ялгах шалгуур хэмээн үзэж болно.
            Обьектив талын заавал байх шинжид нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, шалтгаант холбоо хамаарна. Эдгээр гэмт хэрэг зөвхөн материаллаг бүрэлдэхүүнд л гарч ирнэ. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт зөвхөн нийгэмд аюултай үйлдэл л эс үйлдэхүйг шаардана. Гэмт хэрэг болгон тодорхой цаг, арга, нөхцөл байдалд үйлдэгддэг.
            Гэмт үйлдэл
            Гэмт үйлдэл бол хүний ЭХ-аар хориглосон үйлдэл хийсэн, нийгэмд аюултай, хууль зөрчсөн зан үйлийн идэвхтэй ажиллагаа юм. Гэмт үйлдэл нь үйл хөдлөл, ам хэлээр буюу гадаад ертөнцийн янз бүрийн эд юмст буюу бусад хүмүүст бие махбодиороо нөлөөлөх байдлаар илэрнэ.
            Шууд ба шууд бус санаагаар илэрдэг. Шууд санаа гэдэг нь өөрийн бие мах бодиор үйлдэгддэг бол шууд бус санаа нь дам маягаар жишээ нь техник хэрэгсэл ашиглах, бодисийн шинж чанар ашиглах гэх мэт юм.
            Хүч хэрэглэсэн ба хүч хэрэглээгүй байж болно. Гэмт үйлдлээр үйлдэгддэг олонхи гэмт хэргийн тохиолдолд биеийн хөдөлгөөний нэг бус харин бодит агуулга ба субъектийн зорилгын хооронд нягт холбоотой хэд хэдэн үйл ажиллагаагаар хэрэгжинэ.
            Гэмт эс үйлдэл
            Гэмт үйлийн 2 дахь  төрөл нь гэмт эс үйлдэл юм. Гэмт эс үйлдэл бол тухайн тодорхой нөхцөлд заавал хийх ёстой, хийж болох байсан үйлдлийг хийгээгүй гэмт идэвхгүй зан үйл мөн.
1.      Хуульд шууд заасны улмаас үүсэж болно. Жишээ нь цэрэг татлагаас зайлс хийх
2.      Албан ажлын, мэргэжлийн чиг үүргээ биелүүлэх, тэрчлэн төрөл садны болон амин хувийн бусад харилцаанаас үүсэж болно. Жишээ нь эмч хүн зохих эмчилгээг үзүүлэхгүй байх
3.      Иргэдийн өөрсдийнх нь өмнө хийсэн үйл ажиллагаанаас нөхцөлдсөн буюу өөрөөр хэлбэл, тухайн этгээд өөрөө хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж аюултай байда бий болгосон. Жишээ нь: газан пилетэгний газыг санамсаргүйгээр онгорхой үлдээх
Гэмт хор уршиг
Гэмт хор уршиг бол нийгэмд аюултай, хууль зөрчсөн, гэм буруутай зан үйлийн үр дүнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх шиг болон гадаад ертөнцөд гарсан өөрчлөлт юм. Гэмт хор уршиг бол гэмт хэрэг үйлдсэний үр дүнд гадаад ертөнцөд гарсан аливаа өөрчлөл бус харин гэмт хэргийн заавал байх шинж болгож хуульд заасан тэр үр дагавар юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хор уршгийг материаллаг, материаллаг бус гэж 2 ангилан авч үздэг.
Хор уршгийг 2 ангилан авч үздэг.
1.      Үндсэн хор уршиг – бол гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын зайлшгүй байх шинжид хамаарна. Үндсэн хор уршиг буй болсныг нарийн зөв тогтоох нь тухайн нийгэмт аюултай хэргийг үйлдэж төгссөн гэмт хэрэг гэж үзэх гол чухал нөхцөл болдог. Үндсэн хор уршгийг 1 хор уршиг эсвэл хэд хэдэн сонгох хор уршиг байхаар заасан.
2.      Нэмэгдэл хор уршиг – гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарна. Жишээ нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах энэ хэргийн улмаас хохирогч нас барах гэх мэтчилэн хүндрүүлэх нөхцөл байдлууд орно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо
            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас буй болсон хор уршгийн хоорондын дотоод холбоо, хамаарлыг тусган илэрхийлэгч обьектив орших категори бөгөөд түүний арга зүйн үндэс нь шалтгаан, үр дагаврын тухай гүн ухааны сургаал юм.
            Үйлдэл ба эс үйлдэл нь гэм хор бүхий хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байдал нь шалтгаант холбоотой болохыг нотлон харуулна.
Гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгсэл, газар, цаг үе, нөхцөлт байдал
            Гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгсэл, газар, цаг үе, нөхцөлт байдал бол гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинж мөн. Эдгээр шинжийг гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхойлох болгонд тогтоох шаардлагагүй.
            Жишээ нь: Эрүүгийн хуулийн 188-р зүйлийн 1-т зааснаар “зохих зөвшөөрөлгүй буюу хориглосон газар, эсхүл хориотой үед буюу хориглосон зэр зэвсэг, хэрэгсэл, аргаар ан амьтан, шувуу агнасан, загас барьсан...” энэ үед гэмт хэрэг үйлдсэн зэр зэвсэг, хэрэгсэл, цаг үе, нөхцөлт байдлыг тогтоох шаардлагатай.
Гэмт хэргийн субьект
            Гэмт хэргийн субьект бол эрүүгийн эрх зүйн нэг чухал ухагдахуун бөгөөд тус улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж байдаг юм. Гэмт хэргийн субьектийг криминалогийн болон эрүүгийн эрх зүйн гэсэн 2 хэсэгт ангилна.
            Гэмт хэрэгтний нийгмийн болон түүний сэтгэл зүй, биологийн онцлог нь криминалогийн шинж болно.
            Гэмт хэрэгтэн бие хүний шинжийн 2 дахь хэсэгт эрх зүйн чанартай шинж хамаарна.
            Гэмт хэргийн субьектийн нас
            Гэмт хэргийн субьектийн насыг дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:
1.      ЭХ-ийн 9-р зүйлд “Гэмт хэрэг үйлдэхийн өмнө 16-н насанд хүрсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ”
2.       14-16 насны этгээд ЭХ-ийн 9-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарим төрлийн гэмт хэрэг субьект болно. Энэ нь: бусдыг алах /бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, хүчиндэх /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хулгайлах/, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэрэг хариуцлах чадвар
Монгол улсын эрүүгийн хуулиар өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадсан, бодит байдлыг зөв тусган үнэлэх чадвартай байсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 Хэрэг хариуцах чадвар нь хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар юм. Ийм чадвар нь тодорхой насанд хүрсэн, байгаль, нийгмийн хөгжлийн хуулийн талаар тодорхой мэдлэг, туршлага олж авсан үед бүрэлдэж бий болно. Энэ нас 14-16 нас байдаг. Харин энэ насанд оюуны хомсдолтой тохиолдолд хэрэг хариуцах чадвар нь хязгаарлагдаж бүр хариуцах чадваргүй ч болох тал бий.
Хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй этгээд юм. Хэрэг хариуцах чадваргүй гэдгийг эмнэлгийн болон хууль зүйн шалгуурын үндсэн дээр тогтооно.
1.      Сэтгэл мэдрэлийн архаг өвчин – тухайн этгээдийн сэтгэцийн үйл ажиллагаа нь байнга тогтонги буюу өвчилж сарнисан, эмчлэгдэх, эдгэх боломжгүй болсон. Энэ өвчинд: шизофрени, давших саа, эпилепси зэрэг өвчин байдаг.
2.      Сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа нь түр сарнисан – эдгэрч болох байсан сэтгэцийн өвчин. Энэ нь сэтгэл санааны хүнд дарамтнаас болж, сэтгэцийн үйл ажиллагаа нь сарнисан, архины цагаан солио зэрэг.
3.      Оюун ухааны хомсдол – оюун ухааны хөгжил нь төрөлхийн гажигтай эсвэл гэмтлийн улмаас буй болсон буюу өөр бусад өвчний улмаас тархины чиг үүрэг саатсаныг ойлгоно. Дебиль нь оюун ухааны хомсдлын нэлээд сул хэлбэр бөгөөд энэ үед өөрийн үйлдэлийг жолоодох бүрэн чадвартай байдаг.
4.      Өөр бусад өвчний улмаас – сэтгэцийн бусад саатал. Жишээ нь: хүнд хэлбэрийн дэмийрэл.
Гэмт хэргийн тусгай субьект
Гэмт хэргийн тусгай субьект гэдэгт тодорхой нас, хэрэг хариуцах чадвараас гадна Эрүүгийн хуульд заасан нэмэлт шинжийг хамааруулан ойлгоно. Жишээлбэл: тодорхой этгээдийн нийгэмд аюултай хэргийг албан тушаал, цэргийн болон аж ахуйн эсрэг зарим гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд субьект нь хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн байхын зэрэгцээ зарим онцлог шинжийг агуулсан байна.
ЭХ-д заасан тусгай субьект нь:
1.      Нийгмийн болон эрх зүйн байдлыг тодорхойлсон шинж – албан тушаалын болон албан ажлын байдал, гүйцэтгэж буй ажлын шинж, мэргэжил, иргэний болон эрүүгийн шүүн таслах ажиллагааны оролцогч
2.      Бие мах бодийн болон бусад шинж – хүйс, нас, эрүүл мэндийн байдал
3.      Хохирогч болон субьектийн хоорондын харилцааны шинж: төрөл садны холбоо, албан ажлын хамаарал, бусад холбоо
Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
            Согтуурсан – согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хөөрлийн (эйфорий) байдалд орсонг хэлнэ.
            Мансуурсан – мансууруулах зүйл буюу хордуулах бодис хэрэглэснээс мөн хээрлийн байдалд орсныг хэлнэ.
Гэмт хэргийн субьектив тал
            Гэмт хэргийн субъектив талын агуулга нь гэм буруутай этгээдээс өөрийн үйлдсэн нийгэмд аюултай хэрэгт харьцсан сэтгэхүйн харьцаа мөн. Өөрөө хэлбэл тухайн субьектийн сэтгэл зүй буюу дотоод хүслийг нь илтгэнэ.
            Субьектив талын шинжийг тогтоохдоо гэмт хэрэгт харьцаж буй сэтгэхүйн санаатай, болгоомжгүй, сэдэлт, зорилгыг тодорхойлох хэрэгтэй.
            Субьектив талыг зайлшгүй ба нэмэгдэл гэж 2 хэсэгт ангилна. Зайлшгүй байх шинжэд нь гэм буруугийн санаатай буюу болгоомжгүй хэлбэр, нэмэгдэл шинжэд нь сэдэлт, зорилго багтана.
            Гэм буруугийн үндсэн шинж
            Гэм буруу бол субьект Эрүүгийн хуульд заасан үйл түүний, улмаас буй болгосон хор уршигт санаатай буюу болгоомжгүйгээр хандсан сэтгэхүйн харьцаа юм. Гэм буруутай этгээд нь хэрэг хариуцах чадвартай этгээд байх ёстой. Гэм буруутай байна уу үгүй юуг тогтоохын тулд гэмт хэргийг санаатайгаар үйлдэж үү? Эсвэл болгоомжгүйгээр үйлдэж үү гэдгийг тогтооно гэсэн үг юм.
            Гэм буруугийн хэлбэр
            Гэм буруугийн хэлбэр бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ухамсар, хүсэл зоригийн элемент түүний үйлдсэн хэрэгт харьцаж байгаа уялдааг Эрүүгийн хуулиар тогтоосныг хэлнэ. Гэм буруугийн хэлбэрийг эрүүгийн хуулиар санаатай болон болгоомжгүй гэж 2 ангилан авч үзсэн байдаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд ба шууд бус санаатай гэж ангилна. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандсан.
            Хэрэв үйлдлийн шинж буюу хуульд гэмт хэргийн зорилгыг заасан бол тухайн гэмт хэрэг санаатай болохыг нотлох ба энэ тохиолдолд эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний диспозицод гэм буруугийн хэлбэрийг шууд заагаагүй байдаг.
            Гэмт хэрэг санаатай үйлдэх, түүний төрөл
            Гэмт хэрэг санаатай үйлдэгч нь ёс суртахууны хувьд маш ноцтой доголдолтойг харуулна. Санаатай үйлдэнэ гэдэг нь тухайн гэмт хэргийн хор уршгийг мэдсээр байж эсвэл тухайн хор уршигт заавал хүргэсэн үйллдлийг хэлнэ.
            Гэм буруугийн санаатай хэлбэрийг оюун ухааны болон хүсэл зоригийн гэсэн шинжээр тодорхойлогдоно.
            Оюун ухааны үүднээс тухайн гэмт хэрэг санаатай үйлдэх үед өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнээс учирч болох байсан хор уршгийг урьдаас мэдсэн байдаг. Зарим үед нийгэмд аюултай хор уршгийг хүсээгүй боловч буй болгосон ч яахав гэсэн байдлаар хандсан байдаг.
            Хүсэл зоригийн үүднээс гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд ба шууд бус гэж ангилдаг.          
            Шууд санаа гэдэг нь тухайн этгээд өөрийн үйлийг нийгэмд аюултай шинж чанарыг нь ухамсарлаж, түүнээс учирч болох хохиролыг мэдсээр байж хүсэж үйлдэхийг хэлнэ.
            Шууд бус санаа гэдэг нь нийгэмд учрах хор хохиролыг мэдсээр байж, түүнээс учирч болох хохиролыг ухамсарласан атлаа түүнд зориуд хүргэхийг хэлнэ.
            Нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсэн буюу хүссэн шинжээс шалтгаалан тодорхой шууд санаа ба тодорхой бус шууд санаа гэж ангилна. Тухайн этгээд тодорхой гэмт хор уршиг буй болгохыг урьдаас мэдэж, хүссэнийг тодорхой шууд санаа харин ямар ч хамаагүй гэмт хор уршиг буй болгохыг урьдаас мэдсэн, хүссэн бол тодорхой бус шууд санаа юм.



Гэм буруугийн хэлбэр, төрөл
Оюун ухааны элемент
Хүсэл зоригийн элемент
Санаатай
Шууд санаа
Өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамрлаж түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдаас мэдсэн
Хор уршгийг хүссэн
Шууд бус санаа
Өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамрлаж түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдаас мэдсэн
Төр хор уршигт зориуд хүргэсэн
Болгоомжгүй
Хөнгөмсөгөөр найдсан
Өөрийн үйлдэл эс үйлдэл нийгэмд аюултай хор уршигт хүргэж болохыг урьдаас мэдсэн
Тэр хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдсан
Хайхрамжгүй хандсан
Хор уршиг учрулна гэдгийг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан
Мэдэлгүй үйлдсэн
Хайхрамжгүйн шалгуур:
Объектив – үйлдсэн хэргийнхээ нийгэмд аюултэй хор уршгийг мэдэх үүрэг
Субьектив – шаардлагатай анхаарал, сэрэмжтэй байж, тэр хор уршгийг мэдэх бололцоотой байсан
Гэмт хэргийн сэдэлт, зорилго
Аливаа зан үйлийн үйлийг нь тодорхойлохын тулд сэдэлт, зорилгыг нь тодорхойлох ёстой байдаг.
Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг болгосон, түүнийг үйлдэхдээ удирдлага болгосон дотоодын өдүүлбэрийн ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ. Хүндрүүлэх шинжтэй байдаг.
Гэмт хэргийн зорилго гэдэг нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг эрмэлзсэн үр дүн мөн.
Гэм буруугийн андуурал, түүний учир холбогдол
ЭЭЗүйн андуурал нь үйлдсэн хэргийнхээ бодит нөхцөл байдлын шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хууль зүйн мөн чанарыг эндүүрснээр илэрнэ. Гэм буруугийн андуурлыг дараах байдлаар ангилна.
Хууль зүйн андуурал – гэм буруутай этгээд нийгэмд аюултай хэргийн хууль зүйн мөн чанар буюу хууль зүйн хор уршгийг буруу үнэлэх.
1.      Хориглолтыг андуурах – гэмт хэрэг бус хэмээн үйлдэх
2.      Өөрийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн үнэлсэн – гэмт хэрэг болохгүй. Жишээ нь машины хаясан дугуйг ашиглан шамшигдуулсан нь халдлагын обьектгүй учир гэмт хэрэг болохгүй
3.      Үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн үр дагаварыг буруу төсөөлөх – гэмт хэргийн зүйчлэл, ноогдуулах ялын төрөл, хэмжээний талаар андуурах асуудлыг багтаана.
Бодит байдлын андуурал – тухайн гэмт хэргийн шинж, түүний нийгмийн аюулын хэр хэмжээ, обьектив шинжид хамаарагдах нөхцөл байдлын талаар буруу төсөөлсөнийг ойлгоно. Бодит байдлын андуурлыг халдлагын обьект, үйлдэл буюу эс үйлдлийн шинж, хор уршгийн хүн хөнгөн, шалтгаант холбооны хөгжилт, хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг андуурах орно.       
            Обьектийн андуурал – тухайн этгээд халдлагын обьектийн нийгмийн болон хууль зүйн мөн чанарыг буруу төлөөлснийг хэлнэ. 2 төрлийн ийм андуурал байж болно. Үүнд:
1.      Халдлагын обьектыг солих буюу гэмт хэргийн субьект нэг обьектод халдах байсан боловч хэрэг дээрээ гэм буруутэй этгээдийн санаанд багтаагүй өөр төрлийн обьектод халдаж гэм хор учруулсан байх. Жишээлбэл: мансууруулах бодис хулгайлах байсан авч, мансууруулах бодисгүй эм хулгайлах
2.      Нөхцөл байдлыг мэдэхгүй байсан улмаас хуульд заасан объектын нийгмийн болон хууль зүйн үнэлэлт өөрчлөгдөх. Энэхүү төрлийн алдаа нь гэмт хэргийн зүйлчлэлд 2 байдлаар нөлөөлнө. Хэрэв гэм буруутай этгээд ийм нөхцөл байдлыг мэдээгүй, тэгэл хэрэг дээр ийм байвал хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэмт хэргээр зүйчилнэ. Хэрэв ийм хүндрүүлэх нөхцөл байна гэж буруу төсөөлсөн бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар завдсан гэмт хэрэгт зүйлчилнэ.
Халдлагын зүйлийн андуурал – андуурахад чиглэсэн объектод гэм хор учрах боловч гэмт хэрэгтний тооцоолоогүй халдагын зүйлд шууд нөлөөлсөн байдаг.
Хохирогчийг андуурах – гэм буруутай этгээд тодорхой этгээдэд халдахаар төлөвлөсөн боловч андуурах тохиолдол гардаг.
Үйлдлийн болон ус үйлдлийн шинжийг андуурах – 2 төрөлтэй.
1.      Өөрийнхөө үйлдлийг нийгэмд аюулгүй гэж буруу үнэлсэн боловч ийм шинж байгаагүй явдал. Жишээ нь: хуурамч мөнгө хэмээн борлуулсан бол завдсанаар хариуцлага хүлээлгэнэ.
2.      Тухайн этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэж андуурч түүний нийгмийн аюулыг ухамсарлаагүй байдаг. Жишээ нь: хуурамч мөнгийг мэдэлгүйгээр ашигласан. Ийм тохиолдолд тухайн хэргийг зөвхөн санаатайгаар үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг гэж үзэхээр заасан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй.
Нийгэмд аюултай хор уршгийг андуурах – Субьектийн санаанд багтаагүй хор уршиг буй болгосон хэргийг завдсан буюу болгоомжгүйгээр хор уршиг бий болгосноор зүйчилнэ.
Нийгэмд аюултай хор уршгийн хүнд хөнгөний байдлыг андуурсан – Тоон шинжийг буруу төсөөлснөөр илэрнэ. Ингэхдээ бодитой учирсан хор уршиг нь их буюу эсхүл төлөвлөснөөс бага байна.
Шалтгаант холбооны хөгжилтийн андуурал – үйлдэл ба нийгэмд аюултай хор уршгийн хоорондын шалтгаан үр дагаврын шалтгаалцалыг гэм буруутай этгээд буруу төсөөлсөн байдаг.
Хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байлыг андуурах – тийм байдал байхгүй гэж эндүүрч төсөөлсөн буюу эсхүл тийм байдал байгаа гэж ташаарснаар илэрнэ.
Үргэлжлүүлэх>>

Төр муу муу л гээд байх юм

     Байнга л төрийн үйл ажиллагааг муу байна муухай байна. Маш их хөрөнгө муусайн хэрэгтэй хэрэггүй архичин бөбөөчинд өгч байна гээд л ярьдаг. Яг үнэндээ нийгмийн халамж хүрэх ёстой газартаа, хүрэх ёстой хүндээ хүрдэг үү гэвэл ёстой түй май. Хаа газар яг адилхан. Ядууст гэсэн нэртэй асар том аппаратур ажилладаг. Яг үнэндээ ажил хийж буй хэд нь ажил хийдэггүй хэдийгээ тэжээх тэднийг хооллох, хувцаслах мөн 3-дагч этгээдийн халаасыг түнтийлгэх үүргийг нуруун дээрээ үүрдэг. Миний өгч буй татвараас 3-дагч этгээд (тэр халамжинд зориулж байгуулсан байгууллага) аваад үлдсэн жоохонг нь нөгөө ядуу гуйлгачин, архичин бөбөөчинд нь очдог. Тийм учраас л яг тоо ёсоороо очиж чаддаггүй шүү дээ. Төр оролцсон бүх юм уруудан доройтдогийг бидний өнгөрсөн эрин харуулсан. Яг одоо болж байгаа зүйл ч байна. Их сургуулийн үйл ажиллагаанд төр хэт их оролцсоноороо их сургууль, бакалаврын боловсролыг үнэгүйдүүлж байна. Ямар ч хэрэггүй бөөн сургууль. Ямар ч хэрэггүй бөөн бакалаврын дипломтон. Энэ бол төр оролцсоны л хар гай. 

Одоо бүр оюутнуудын төлбөрийн талыг төлж байна. Удахгүй их сургуульд сурсаных нь төлөө цалин, орон сууц, машин өгөх байхалдаа. Тийм байхад ажил хийж яахын. Янз янзын сургууль төгсөөд л яваад байсан нь дээр биздээ? Төр гэдэг бол миний, чиний, ээж, аавын, эмээ, өвөөгийн мөнгийг керманаас нь суйлаад өөртөө хэдэн төгрөгийг нь аваад буцаагаад өгдөг тийм л зүйл. Тэр зүйлийг нь татвар гэж нэрлэдэг. Гэхдээ би татварыг огт хэрэггүй зүйл гэж хэлээгүй угаасаа татваргүй төр, төргүй татвар гэж байхгүй. Татвар хэрэгтэй юмандаа л хэрэгтэй болохоос хэрэггүй юманд бол хэрэггүй. Манай төр асар том данхар толгойтой төр болчихсон. Бүх л үйл ажиллагаанд оролцдог. Яг л СОЦИАЛИСТ нийгмийн үе шиг. 

Хамгийн тод жишээ бол ТӨРИЙН БАНК. Тэд банкны үйл ажиллагаанд оролцсоноор сайн зүйл болно гэж би лав бодохгүй байна. Бас л төрийн албаны ажилтан нэмэгдэж, бусад банкнуудад дарамт учруулах нь мэдээж. Харин бидний керманаас дээрэмдэх татвар нь нэмэгдсээр л байх болно. Монголоос маш олон хүн гарч цагаачилж байна гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ маш өндөр татвар, амьдрахад бэрх нөхцөл, төрийн олон төрлийн аппарат, хүнд суртал зэргээс л дайжиж буй хэрэг шүү дээ. Монголд нэг ийм элгийн хууль байдаг. Зарим нь мэдэх байх. Монголд шинэ оны шинэ машин оруулж ирвэл татвар өндөр байдаг. Тийм юм чинь шинэ машин унах сэдэл хүнд төрөх үү? Харин ч шинэ байх тусмаа хорт утаа бага ялгаруулах бус уу? Ямар тэнэг нь хувийн эрх ашгаасаа илүүд бусдыг бодох билээ дээ. Тийм юм чинь агаарын бохирдол энээ тэрээ гэж санаа зоволтгүй шууд хуучин машин оруулж ирээд унасан нь дээр биздээ? Энэ бол нөгөө л алдаатай хуулийн заалтуудын нэг. 

Тэгээд ч энэ хүмүүс чинь бидэнд юу дээр болохыг биднээс илүү мэддэг, бидэнд хэрэгтэй хууль дүрмийг баталдаг, муу хууль байвал мангартуулж бидэнд итгүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн элитүүд шүү дээ. Жишээ нь би та бүхнээр бичкэн тоо бодуулая. Хүний хөгжлийн сан гэж байгуулагдсан хүн болгонд мөнгө өгдөг мундаг байгууллага мундаг л гэнэ шүү дээ. Тэр байгууллагат мэдээж Төв банкнаас зоос цутгана нөгөө хэд нь сайхан тараана. Их л сайхан тараасан хүмүүс. Мэдээж тэр хүний хөгжлийн сан гээчид нь хүн ажиллана мал ажиллахгүй нь ойлгомжтой. Тэнд байгаа хүмүүс яахуу? Хоол ундалж иднэ. Тэрийг нь нөгөө татвараасаа гаргаад өгнө. Нэг ёсондоо бидэнд мөнгө өгдөг лаг болж харагдахын тулд биднээс илүү ихийг суйлна гэсэн үг биш үү? Өөрөөр бас ингэж бодож болж байна. Би сард татвар гээд 50 000₮ өгдөг байлаа гэж бодоё. Над шиг 10-н хүн төлнө гэхээр 500 000 болж байна. Тэгвэл энэ татвараас маань төрийн байгууллагынхан цалинжина. Цэрэг дарга нар иднэ. Тэгээд 200 000 хүрэхүү үгүйтэй юу нь гараад ирнэ. Тэгээд нөгөө хүний хөгжлийн сан руу шилжинэ. Тэнд бас л ажилчин байгаа болохоор цалингаа авна дарга нь иднэ. Тэгээд 70 000 хүрэх үү үгүйтэй юу нь үлдэж байгаа биз?  Ерөнхийдөө иймэрхүү зураглал л гарч ирнэ.






 Би төрийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх гээгүй. Төр иддэг авилгач, луйварчид гэх гээгүй. Сайн юм хийх гээд өөрсдийгөө улам их хүнд байдалд оруулаад ядраагаад байгаа юм биш биздээ гэж бодож байна. Иймэрхүү халамж тэтгэмжийг хувийн байгууллагад шилжүүлээд хяналтаа тогтоогоод явж байсан нь дээр юм биш үү? Бүгдэд гар бие оролцож байхаар. Зүгээр л хуулийг нь хэрэгжүүлээд хяналтыг нь тогтоогоод явбал төрд ч амар бидэнд ч амар. Бодсон юмаа л бичлээ. Цэнддоо гуай хэлсэн байдаг мэддэггүй юмныхаа талаар бичихэд илүү амархан байдагаа гэж. Мэддэггүй байсан бол бураад орхиж болохсон. Мэдчихсэн болохоор инфляц энэ тэр гээд балай юманд санаа зовоод байх юм. Хөгийн ч юм дөө энэ хорвоо. Төр бүх үйл ажиллагаанд оролцоод хэрэг байдаг ч юм уу үгүй ч юмуу?
Үргэлжлүүлэх>>

09/10/2011

Монгол юугаар баян? Гүзээгээр баян

              Хараад байхад манайхан гүзээг магтан дуулахаар болчихжээ. Би Жавхаа ахаас нэг юм гуймаар байгаан. Хэрвээ та энэ сараачилтыг минь уншвал Миний сайхан гүзээ, Монголын минь сайхан гүзээ, Миний Монгол гүзээлэг шүү, Гүзээний үнэртэй салхи ч гэдэг юм уу тийм дуу хийгээрэй ОК. Тэгвэл харин олон хүн машиндаа, Ipod-доо, утсандаа хийгээд Миний гүзээний үнэртэй салхи гээд караокед хүртэл будаа болгоно гэдэгт итгэлтэй байна. Тэр дууг бүр төрийн дуулал ч болгох магадлалтай. Бүгд гүзээтэй түүндээ хайртай юм чинь дуулахаас хэн ичих билээ дээ хө гүзээ минь.

                Манайхан 20-н хэдэн насандаа гүзээ гэгч зүйлийг мэдэхгүй харин 30 хүрэхийн даваан дээр шууд гүзээ гээчийг бий болгож байна. Тэгэхээр гүзээ бол амьдралын баталгаа юм шиг байгаан. Бас урлагийнхан маань байна. Их хөөрхөн хөөрхөн цувдаатай. Гадны оддыг хараад байхад цувдаатай нөхөрүүд тун ховор байхад манайд цувдаагүй л бол хүн биш бүр од ч биш болдог МООД дэлгэрчээ. Тэгээд дөнгөж гүзээчдийн эгнээнд элсэж байгаа нэгнээ аав төрхөндөө орчиж гэж магтана. Одоо байтлаа гүзээ нь томроод эхлэхээр аав болж байгаа юм байх. Эргүүтэх нь шивдээ яршиг зүгээр. Зарим гүзээнүүд өөрсдийгөө бас лаг өмөөрнөө. Би бол суугаа ажил хийдэг тийм болохоор гүзээлэг байгаан гэж. Тэгэхээр гүзээ юуг илтгэдэг байхнав? Амьдралын статусыг илэрхийлдэг байх нь. Ер нь тэгээд Манайхан л суугаа ажил хийдэг гадаадынхан босоо ажил хийдэг юм боловуу уу ч гэж бодож үзлээ. Бүүр зарим нь их хөөрхөн миний энэ гүзээ чинь пивоных гэж томорно. Яааааааааг үнэн хэрэг дээрээ чиний гүзээ пивоных юм бол Хятадуудыг яахуу? Германуудыг яахуу? Тэд бүгд гүзээтэй байх нь яагаав гүзээ минь? гэж асуумаар байдгийн. Даанч яагаад ч асууж чаддаггүй юм өө үнэнээ л хэлье яршиг зүгээр. Элбэгээ ах харин энэ шинэ жилээр гүзээгээрээ сүү барьж байгаад шинэ оны мэнд хүргэвэл гоё харагдах байх гэсэн улс төрчийн имиж хүртэл бодогдож байхын. Ер нь тэгээд 2012 оны сонгуулиар ч гэсэн чамайг ийм ч гүзээтэй болгоно тийм ч гүзээлэг болгоно гэсэн мөрийн хөтөлбөр, амлалт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гүзээнд хайртай хүмүүст зөв зүйл амлахал хэрэгтэй тэгэж байж л сонгогдоно шүү дээ. Дээр Элбэгээ ахыгаа муухай хэлчихсэн гэхдээ тэр сүү өргөдөг бол хайнга шүү.(гоё харагдсан) Удахгүй гүзээлэг болгох, гүзээтэй байхын тулд юу хийх хэрэгтэйг ч ТВ-нүүдээр тайлбарлаж зааж сургах байх. Ер нь ч тэгээд гүзээтэй хүмүүсийг хараад байхад амьдрал нь их сайхан л байхын. Тийм юм чинь гүзээтэй болвол баяжих ч юм билүү хэн мэдлээ. 


           Зүгээр суухаар би ч гэсэн нэг юмтай болдог юм уу дөө. Сикс пак мак солиорч явж байгаад Моодноос хоцорч магад. Нөгөө муу Эмоз чинь гүзээгүй бодвол жорлон ухдаг байх гээд яриад унавал төвөг шүү.
Үргэлжлүүлэх>>

Сонголт

             Хүний төдийгүй амьтдын хувьд хүртэл сонголт байдаг байх нь байна. Хүний хувьд илүү их мэдрэмж, туршлага, боловсрол шаарддаг бол амьтдын хувьд зөв буруу, цаашдын ирээдүй гэлтгүй байгалийн жамаар нь сонголтыг хийлгүүлдэг.  Тугал руу нь чоно дайрч байгааг харж байгаа үнээний тухай төсөөлөөд үзье. Хэрвээ чоно ганцаараа бас жижигхэн биетэй бол үнээ дайрч очоод 1-ийгээ үзэх нь ойлгомжтой. Харин олон бол түүнийг хаяад явахаас өөр аргагүй. 2-ийг золиослосноос 1-г золиослосон нь илүү дээр биздээ? Болдог бол ямар ч золиосгүй 2 талын ашиг сонирхолыг биелүүлэх юмсан. Гэвч тийм юм байдаггүй нь харамсалтай. Энэ үеийг бодоод үзвэл 1 талаараа чононы зөв. Тэр чоно ч гэсэн бэлтрэгтэй тэр бэлтрэгэнд нь хоол хүнс хэрэгтэй тийм болохоор түүнийг буруутгах аргагүй. Энүүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл сонголт хамгийн чухал юм. Яг одоо хийж байгаа сонголтноос нь ч хамаарч магадгүй өмнө нь хийсэн сонголтоос чинь хамаарч та яг одоо бас л нэг сонголттой нүүр тулчихсан сууж байгаа. 


Нэг ийм жишээ байлгаж болж байна:
                                                               Нэг хүний төрсөн өдөр боллоо. Та тэр хүнийг таньдаг болох таньдаггүй болох 2 сонголт байсан. Гэхдээ та таньдаг болох сонголтыг хийсэн учраас түүний төрсөн өдөрт уригдана. Дахиад сонголт гарч ирнэ. Энэ бол та архи уухуу? Уухгүй юу? гэдэг. Энэ үед тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хандаад архи уухыг сонголоо гэж бодоё. Бодвол сурсан зангаараа хэтрүүлээд ууна. Энэ бас л сонголт. Харин маргааш нь болсон толгойны тань өвчин тэр хүнийг таньдаг болоё гэсэн сонголтоос болсон байнаа гээд таньд хэлвэл ямар байна??? 
(Мэдээж энэ дунд зөндөө сонголтыг орхигдуулсан)    

Тэгэхээр ирээдүйгээ ямар байхыг тухайн үеийн тухайн нөхцөлд шийддэг гэсэн үг. Яг одоо миний гэдэс өвдлөө гэж бодоё. Тэгвэл яг одоо надад 2 сонголт гарч ирнэ. Тэвчих, 00 руу шээс алдан гүйх, эм уух, эсвэл газар дээрээ бла бла. Газар дээрээ бла бла гэдгийг нь сонгоё лдоо. Тэнэг царайлаад. Би тэр сонголтоос болж гэрээрээ дүүрэн бла благийнхаа үнэрийг тараана. Ингээд дуусч байвал сайнсан. Гэтэл өмд, цамцаа угаах, үнэр арилгах энэ тэрээ гээд л зөндөө нөгөө сонголтоос үүсэн зүйлүүд гараад ирнэ. Энэ бүхнийг зайлуулах сонголт байсан уу? 


Харин та яг одоо ямар байна юу хийж яваа чинь таны л хийсэн сонголт. Мэдээж та энэ нөхцөл байдлыг сонгоогүй нь ойлгомжтой. Энийг таны сонголтоос үүссэн нөхцөл байдал (СҮНБ) гэж нэрлэе. За тэгээд цааш нь явцгаая. Та яг одоо хүртэл өөрийнхөө СҮНБ-аар л ямар нэг зүйл хийж байна. Үүнтэй зэрэгцүүлээд нэг онигоо ярьж өгье яг зэрэгцүүлээд уншаад яваарай. :-P
                   Ойн амьтад нийлээд онгоц унаад аяллаар явж байж лдээ. Гэтэл онгоц удирдах хэсэгт нэг хэрээ очцон хамаг товчлуур энээ тэрээг нь дараад ёстой далдайж далдаганахыг үзүүлж байна гэнэ. Тэгэхээр нь туулай очоод та юу хийж байгаан?
                            Зүгээр л далдаганаж байна. Чи хамт далдаганхуу? гэжээ. Туулай ч зөвшөөрч баахан далдаганаж гарав. Тун удалгүй онгоц өндрөө алдаж сүйрэх аюулд тултал туулай сандраад хэрээ ахаа одоо яахуу гэж. Хэрээ юу гэхэв дээ. Нисээд гарч ирснээ чадахгүй байж үхсэндээ далдаганадаг тэнэг бацаан бэ гээд яваад өгч.
            Энд нэг хатуухан зүйлийг өгүүлж байна нөгөө л нэг лайтай дээрээс хойш яриад байгаа сонголтын талаар. Үр нөлөө цаашид юу болохыг тооцоолоогүй сонголт хийсэн учраас хөөрхий туулай үхэж байна. Энэ бүхнээс харахад сонголт юуг өөрчилж болохыг таныг хэн болохыг таныг хэн байхыг хүртэл шийддэг гэсэн үг.

Гэхдээ мань мэтийн сонголт учиргүй лаг байна гэж юу байхав. Өөрийгөө л газар дээр нь бла бла болгочихгүй бол. Харин сонголт сонголтын дотроос хамгийн аймшигтай, инээдтэй, баярлууштай, уйлаан майлаантай нь улс төрийн сонголт. Доор нэг үг зохиогоод биччихсэн.

          




Энгийн хүний нэг л буруу сонголт гэр бүлээ сүйрүүлж бусниулах аюул учруулдаг бол улс төрч хүний нэг л буруу сонголт улс орныг сүйрүүлж олон сая хүний амьдралыг цаас мэт болгох АЮУЛТАЙ!!!
Үргэлжлүүлэх>>