04/06/2011

Түмэн асуулт

            Надад их олон асуулт байна. Янз яааанзыыыыыын хоосон цэцэрхэгчдээс асуугаагүй бөгөөд ердөө л надад байдаг эсвэл байдаггүй гэдгийг жишээгээр оновчтой зөв тайлбарласан тайлбар хэрэгтэй байна. За тэгээд миний асуултыг хүлээн авна уу. Би өөрөө бодож олох гэвэл толгой гашлаад бараг ээдэх нь удахгүй өрөм тогтох юм шиг байгаа болохоор та бүхнээсээ асууж байна.

           
            Энэ магадгүй философийн гүн утга агуулга байхалдаа. Над шиг бөгсөө олигтой арчиж чаддаггүй хүн юун философи ярих. Зиак нэг ийм жишээ байнаа.
Нэгэн мафийн том босс байжээ хөөрхий чааваас. Тэр босс нь доороо 100-н хүнтэй. Тэгээд гишүүн бүр нь эхнэр, хүүхэдтэй гэж бодвол 300-н хүний аж амьдралыг өөрийн бузар муу муухай үйлээрээ тэжээж тэтгэж байдаг. Тэр муу муухай бүхнийг үйлдээч адгийн шаар. Гэтэл тэр эмнэлэг барьсан. Тэндээ ядуусыг үнэ төлбөргүй үзэж, үнэтэй хагалгааны зардлыг нь дааж, сурах чадвартай ухаалаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь төлж сургуульд явуулдаг. Гэвч тэр хүний наймаа, контрбанд (зэвсэгийн наймаа), хар тамхи, улс төрийн аллага гээд л муу муухай байж болох бүх зүйлийг хийдэг. Энэ тэгээд сайн хүн үү? Эсвэл муу хүн юм уу?

              Нэг ийм юм байнаа бас. Энэ нөгөө аль нь гарал үүсэл нь вэ гэдэгтэй их төстэй. Нөгөө дуусашгүй ээж нь өндөг үү, тахиа юу гэдэг шиг. Нөгөө нэг нүгэл буян. Тэгээд яг хэн нүгэл хийгээд байнаа? Жишээ нь Нэг гандангийн лам хүрч ирээд л надад нэг юу нь ч мэдэгдэхгүй бр бр ла ла хум пад хү ха пис пасс пид пад түй энэ тэр гээд л нэг юмаа үнэгүй уншаад өгчихвөл буян уу? Эсвэл би гудамжинд явж байгаад хүн шүргэчихвэл нүгэл юм уу? Би бодохдоо нүгэл гэж хүн өөрөө л нүгэл гэж бодвол нүгэл болчихдог юм шиг байгаан. Жишээ нь нэг муу банди байж лдээ. Тэр хулгай зэлгий их хийдэг. Бас болоогүй хүн амьтан дээрэмдэнэ. Тэгэхээр нь гай болж би таньдаг болж таараад. Тэгэхээр нь би яахав зэвүүн баачка юм болохоор бариад өгдгийн байгааздээ. Тэгсэн чинь би тэр хүний хувьд нүгэлтэн болох нь байна. Тэгээд нөгөө юмаа алдсан хүмүүс нь буцаагаад нэхэж мэхээд авчхаар би ачтан болоод ардын баатар буянтан болох уу? Яг үнэндээ би өөдгүй л новш байгааздээ? Таньдаг баачкагаа бариад өгчихдөг.

              Би энэ 2-ыгоо түмэн асуулт гэж байгаа юм биш лдээ. Нээх 2хон асуулт 10000 асуулттай тэнцэнэ гэж юу байхав. Иймэрхүү балай балай асуултууд гэнэт тархинд гүйж орж ирээд гараад явчих юм. Би бодохдоо сайн хүн эсвэл муу хүн гэж байдаггүй. Ердөө л тэр хүн хэнд сайн гэж бодогдох юм хийж байна тэр хүндээ л сайн хүн. Өөр хүмүүст муу юм хийж байгаа бол муу хүн гэсэн санаа лдаа. Ерөнхийдөө иймэрхүү 2 талтай асуултууд их байдаг. Өнөөдөр толгойнд энэ л орж ирлээ. Таны толгойд эргэлдэж буй иймэрхүү ирваа асуултууд байвал..................
Гэхдээ иймэрхүү юмнуудыг хүн өөрөө бодож олохоос залхуурах үедээ л бурхан мэдэх байх гэж хэлдэг юм гэсэн шүү. Тийм болохоор битгий тэгэж хэлээрэй.

7 comments:

  1. би яг энэ асуултын талаар бас бодож байсын байна.

    ReplyDelete
  2. taalagdlaa harin ene asuult hariulttai sanal niilj bna

    ReplyDelete
  3. Tiimee ghde hun bolgon odor dutamd aldaatai onootoi yum hiideg.Ene sain bas muu hun gsn ug bish yum.Chi ooroosoo bi yah gej amidarch bgaan yunii toloo bi amid bna.Ene-nii tsaana yu bna.Hun uheed buh oi sanamjaa aldaad dahij torno gdg bol mash utgagui bas t1 tsuu yria.Tegvel hun uheed yah be Haan ochuu divaajin gej bdag boluuu!

    ReplyDelete
  4. Deer uyiin surax bichig dr ni zuw gj zaadag bsan yma orchin uyiin surax bichig dr buruu gj zaadagtai l adil ym lda tgl aaw xuu 2 gertee dain zaralna xaxa, texde ene zuw buruu unen xudal xar cagaan bdag ni unen xun bolgon uur bolxoor xun bolgonii bodold ene buxen uur uuruur l orshino mafiin gar bol exnii asuultand chin naadax chin zuw buyn gj xariulax bol xunii naimaand yawcan xun buruu nugel gj xariulax ni todorxoi xaxa txer xun bur uur uuriin gsn uzel bodoltoi bas uyn xatan bx xeregtei l gj bodjin coriin ganc unen bol xun turux ni unen uxex ni unen busad ni bugd 2 taltai bxoo

    ReplyDelete
  5. xun ch geltgui amitai buxen xexe za asuult tawisan zaluu comment bicherei

    ReplyDelete
  6. Эхний асуултын хариулт: Муу хүн, Шалтгаан: Тэр хүн мафийн үйл ажиллагаагаар маш олон хүний боломж, амьдралд тээг болж байгаа, шудрагаар татвар төлөөд амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлэгч, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэгч, нийгмийн сөрөг үзэгдлийг жирийн иргэдэд хэвийн зүйлээр сурталчлагч
    Хоёр дахь асуултын хариулт: Хорвоо дээр нүгэл буян гэж ер нь байхгүй. Хүн хийсэн үйлдэлээ нүгэл үү буян уу гэж бодож байгаагаас шалтгаална. Жишээ нь 13-р зуунд хүн алах, хөдөө нутагт хүүхэн дарж авах бол нээх ч нүгэл байсангүй дээ, одоо бол нэг хүүхэн дараад авбал улаан махны хэрэг болдын бгаздэ. Ер нь нэмэх хасах үйлдэлтэй ч зүйрлэсэн болно. Тоо хасахыг нүгэл, тоо нэмэхийг буян гэж үзьелдээ. Гэхдээ чи тоо хасах албагүй зүгээр хасах тэмдэгтэй тоог ч нэмсэн болно шүү дээ ЛоЛ. Хүн ч сэтгэлийн амьтан гэдэг л юм даа

    ReplyDelete
  7. Филсофи талаасаа бол анааш жижигхэн толгойтой ахахахх өчнөөн бодоод сүүлдээ уур хүрдэг юм байналээ. Өөрийн бодол өөртөө зөв гэж л хариулах байхдаа хаха.

    ReplyDelete