28/06/2011

Биеийн тамирын цаг...

        
        Бид хөдөлж л байвал эрүүл байна гэдгийг бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ хэн ч хөдөлдөггүй. Бүгд эрүүл хоол хүнс гэж юу болохыг мэддэг хэрнээ хэн ч зөв хооллодоггүй. Бүгд өдөрт 10-н минут дасгал хийвэл ханиад хүрэхгүй гэдгийг мэддэг хэрнээ хэн ч 10-н минутыг өөртөө зарцуулж дасгал хийдэггүй.
             
       Тэгэхээр энэ хөдөлгөөний дутагдал буюу таргалалт юутай холбоотой вэ? Толгой гашилгаад бодоод байх юм ер байхгүй. Ердөө л хувь хүний өөрийнх нь арчаа гэхүүдээ. Дээр үед бол буяны тарга гэж байсан. Яагаад гэхээр бүгд ядуу учраас таргалж байгаа хүн бол нэг сандалтайгаа эсвэл ортойгоо бөгсөөрөө биеэрээ наалдчихсан баян баачка байлаа. Харин одоо бол идэж уух юм элбэг дэлбэг болоод хүссэн нь таргалах бүрэн боломжтой болсон. Тэгэхээр таргалах гэдэг өвчин болж байнаа гэсэн үг. Консерв, зайрмаг, архи, тамхи гэж яриад яахав мэдсээр байж идэж, ууж, татахаас хойш. 
       
       Гол нь энэ бүх идсэн хоол хаашаа гарах ёстой вэ? гэдэг дээр одоо анхаарлаа хандуулая. Доошоо, дээшээ, хажуу тийшээ гарах талаар энд яриагүй байна. Таны биед хуримтлагдаж байгаа шатахгүй хоол хүнсийг яах вэ? Хүн ердөө цонхон дээр суугаад гараараа даллахад хүртэл өөрийн идсэн хоолоо зарцуулж байдаг. Тэгэхээр хамгийн гол асуудал бол их идэх бага идэхдээ биш. Их идвэл их хөдлөх, бага идвэл бага хөдлөх юмуу даа. Ямар ч байсан дэлбэртлээ идчихээд орон дээр тэрийгээд хэвтээд байвал нээх удахгүй гахай бүр үлэг гүрвэлэн гахай болно. Тэгээд эрэгтэйчүүд бол яахав нөгөөтхөө шээхдээ хүртэл харж чадахгүй шүү дээ. Эмэгтэйчүүд нь яахуу? Нэг тийм дэлбэрцэн л юм харагдах байх. Манай нэг үг байдаг. Их идсэний маргааш өнж гэж. Нөгөө л их идсэн юмаа маргааш нь шатаагаад таргалахгүй, эрүүл хооллоо л гээд байгаа хэрэг.
       
        Тэгээд таргалцан хүмүүс ингэж ярьдаг. Би угийн унаган махтай. Хэзээ тийм юм байсын? Ээжээсээ 20-н кг төрсиймүү? Угийн л бүдүүн байсан ч гэх шиг. Угийн л хөдөлгөөнгүй байсных байхгүй юу яс юман дээрээ. Ер нь миний бодлоор таргална гэдэг бол цэвэр арчаагүйнх. Би хүртэл нэг хэсэг таргалаад 74 кг хүрсэн. Нэг л гахай шиг юм болчихсон. Бараг шатаар өгсөхөд аахилаад, үхэх гэж байгаа юм бишүү? Харин одоо дасгал хийгээд овоо турж байна. Болдог л юм байна. Ер нь болохгүй юм гэж байдаггүй л юм байна.
           
         Тэгээд нэгэнт 100-н кг хүрчихсэн хүн яах вэ? Яах юу байхавдээ. Гараад гүй. 10-н жил хураасан өөхийг 10-н сарын дотор арилгачихгүй нь ойлгомжтой. Бидний сэтгэлгээнд бэлэнчлэх нэг ийм хандлага байдаг. Тэгээд эм тан, мэс засал хийлгэдэг. Яаж ч бодсон 10-н жил хураасан өөхийг 7 хоногт 8-н килограммаар нь хасаад турна гэж юу байхав дээ? Удахгүй энэ тураадаг эм цай, кофе, хоолноос өвчин гарах вийдээ. Хамгийн эрүүл зөв арга бол гараад гүй л гэж хэлмээр байна. За тэгээд таргалчихсан хүмүүсдээ хэлэхэд цаг оройтоогүй байна. Та турж болно. Үхээд өмхийрөх биеийг чинь австай нь хамт олон хүн битгий өргөөсэй дээ... 

               Мартах гэж байна. Хөдөлгөөн хийснээрээ бас эдийн засагч болж байгаа хэрэг шдээ. Яагаад гэхээр ханиад хүрээд худалдаж авах эм тангийн чинь мөнгө хуримтлал болно. Тэгээд ч насны бөгсөн дээр орон дээр биш гадуур алхаж өнгөрөөсөн нь илүү дээр байх...

                             Яг одооноос. өнөөдрөөс эхлээд өөхлөгүүдээ ГҮЙЦГЭЭЕ....

9 comments:

  1. kk huurhun yum bishsen bn Үхээд өмхийрөх биеийг чинь австай нь хамт олон хүн битгий өргөөсэй дээ... ug mash ih taalagdlaa amjilt

    ReplyDelete
  2. Гэнэт турмаар санагдчихлаааа хэхэ

    ReplyDelete
  3. би коммент үлдээсэн санагдахын, устгаад байдыму хайшаан

    ReplyDelete
  4. Эмчилгээг орлох хөдөлгөөн байхаас
    Хөдөлгөөнийг орлох эмчилгээ байхгүй


    .. гэж бичсиймаа яг, :P

    ReplyDelete
  5. hamgiin ehnii commentiig ustgaad uguuch

    ReplyDelete
  6. buduunuudee guigeerei kk

    ReplyDelete
  7. eniig hun bolgon meddeg hernee yagaad bosood guideggui yum boloo? Hun buhen meddeg hernee yagaad hiideggui yum bol? Yag l tamhichin tamhi muu gedgiig medseer bj tatdag shig yum bolovuu?

    ReplyDelete
  8. kkk. unen shuu. bi bol targalaal bga. Jinhene motivation bollooo. Thanks. :)

    ReplyDelete
  9. Head to run...

    ReplyDelete