Юм болгоны эхлэлийг манайхан гэж эхэлсээр байгаад бүр залхаж гүйцлээ. Гэхдээ л Манай Монголчууд гэж хэлэхгүй ямар танай монголчууд гэлтэй нь биш тийм болохоор Манай Монголчууд л гэе дээ.
Манай Монголчууд юм л болвол энэ өөр болчихжээ. Тэгэж яваад ирсэнээсээ хойш өөр болчихжээ. Энэ тэрэнтэй суугаад л ийм хачин болчихсон хүүхэд байхдаа ийм хүн байгаагүй л юм гэхийн. Хүн тэгээд өөрчлөгдөхгүй байна гэж байх уу? Алхам тутамдаа хүн өөрчлөгдөж байдаг. Дарвины онолоор бол хүн тэрний сэтгэл санаа гэдэг чинь мөнхийн эволюцэд өртдөг зүйл биздээ?
Энд нээх сүрхий онол, практик гээд л нүдэндээ шилтэй хэнхэг бацаан шиг юм яриад яахав. (нүдний шилтэнгүүдээ уучлаарай хэнхэгүүдийг л хэлж байгаа шүү) Гол нь тэр өөрчлөгддөггүй хүмүүсийг гайхаад байх юм. Ёстой өөрчлөгдөхгүй шүү тэ? Тэгсэн хэрнээ бусдын өөрчлөгдсөнийг он, сар, өдөр, хоног, цаг, минут, секундээр нь ялгаад ч зогсохгүй тэр өөрчлөлтийн талаар ёстой л ам булаалдан бүр бие биенийхээ ам руу хөлөө хийх нь холгүй ярилцана гээч. Ер нь тэр хүмүүс өөрийнхөөрөө байхыг заах КЛУБ нээгээч.
Тэгээд өөрийнхөөрөө байна гэхээр л байнга 00-д байдаг шиг аашлана гэсэн үгүү? Засгийн газрын ордонд орчоод л шүлс мүлсээ хаяал айн? Охин найрах гэж гүйж байна гэснээ хөөш чи муу утсаа өгчихгүй яасан гонжироо юм бэ энэ тэр гээл айн? Тэгээд яг өөрийнхөөрөө байна гэхээр яахын?
Хүн хаана ямар хүмүүстэй байна тэрэнтэйгээ зохицуулж хувцаслаж, аашлаж, ярилцаж, үгээ цэгнэдэг биздээ? Эсвэл би л ганцаараа тэгээд байдаг юм уу? Гайгүй костюм пиджактай баагийтай уулзлаа гэж боды. Бас гайгүй хувцастай юм чинь эрдэм мэдлэг нь хэтийдсэн Эйнштэн биш юмаа гэхэд гудамжинд лааз өшиглөөд найгаж яваа баагийгаас бол дээр л гар байгаа гэж бодоод хажууд нь тэнэг тэнэг юм яриад л эргүүтээд суухгүй биздээ. Худлаа үнэн улс төр, эдийн засаг, хууль дүрэм, философи ярина л биздээ? Эсвэл би тэр тоглоомыг тэгэж тоглоод яг тэр үе дээр нь үхээд гэж ярих юм уу? Ингэж яривал өөрийнхөөрөө байна гэсэн үгүү? Наад өөрийнхөөрөө байна гэдгийг чинь би бол ойлгохгүй байгаа шүү. Ёстой ойлгохгүй байгаа. Өөрийнхөөрөө байна гэхээр хаана ч явсан 00-д байгаа юм шиг гэж төсөөлөгдөөд инээд хүрээд байдгийн. Өөрийнхөөрөө байдаг хүмүүс гэвэл үргэлж 00-той ойрхон л байдаг хүмүүс байх...
Амьдрал гэдэг чинь угаасаа л баг өмсөж амьдардаг газар шүү дээ. Тэр багийг хааяа л авч өөрийнхөө царайг толинд харах юмдаа. Гадуур дүүрэн багнууд л явах юм тэр багнуудын цаана хэн байдаг юм бол?
тэххххххх ёстой үнэн. Угаасаа өөрийнхөөрөө байна гэж юу байсын... Хоосон хийрхэл
ReplyDeleteBag zuune...chi zov oilgoj.tiimee hun odor bolgon oorchlogdoj bdag ghde ene ooriihooroo bhtai ymarch holboogui ug.bas bainga 1 heveere bna gdgch bas ooriihooroo bhtai holboogui.ooriihooroo bna gdg hna ooriigoo taniulj chaddag harin bag zuuj tednii aysaar bh bish.ooriihooroo gdg ugiig sain bod bas dandaa mongolchud gh t1 bishuu.minii huvid bid bugd humuus Adilhan nutgaasaa hol bj oilgohgui bnuu.bidniig ylgavarlaj bgaa ter hudaldagch hudlaa ineesen humuustei ylgaagui bolj bnashde ajil deer bgaa bolhoor sain tailbarlaj chadkun.bna bi 1 anime uzj bgaad ih goy ug harsan *bugd 1n tengeriin door*zarim 1hund zgrl ug bh harin minii huvid mash tom um aguulsan gaihaltai ug.andaa bagaa tail hehe
ReplyDeleteunshaad negiig bodlooooo,
ReplyDeleteсайхан бичжээ, 00 той ойрхон байдаг улсууд бодохоор л бичиж
ReplyDeleteunshaad 1-g bodoj 2 tungaalaa gejjjjj
ReplyDeleteTllll uurtuu tohioldson yawdla bichtsiin bishuu...
ReplyDeleteLike darlaa ntr xoxo :p
ReplyDeleteАнааш нь хүссэнээрээ байхыг л өөрөөрөө байх гэж боддышд хүн л юм чинь өөрчлөгдөж л таараа 1 байгаагаараа л байхыг өөрөөрөө байх гэж хэлэхгүй шүү дээ.
ReplyDeleteӨөрийнхөөрөө байгаа нь энэ гээд.. гудамжаар хамаа намаагүй гишгэлэн алхаж, охид хүүхнүүдийн хувцас хунарыг татаж чангааж, тэрүүгээр нэг эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хашгирч салбаганаж яваа залуусыг үнэхээр гайхаж, бас тэвчдэггүйн. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх хайран залуу насыг яасан муухайгаар авч явна вэ тээ... Юм л болуул "Би жинхэнэ монгол эр хүн" гэнэ. Өөрийнхөөрөө, Монголоороо бгаа хүмүүс өмдөндөө баасан ч сайхан зүйл юм шигээ. Ойлгохгүйм
ReplyDelete