08/06/2011

Ambition is the intension of mind

            Цаадах чинь аймаар гадаад хэлтэй юм болохоор нэг ийм гадаад гарчиг өгчихлөө. Зүгээр биздээ? Би таахдаа энэ гарчиг "зорилго бол таны оюун ухааны эрч хүч" гэсэн утгатай. Би энд зорилгын талаар ярилцаад үзье гэж бодож байна. Монгол нэг сайхан үг байдаг Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнээ гэж. Их гоё үг. Учир нь хүн ямар нэгэн юмыг санаад л бодоод л нэг хийчих юмсан гээд гүйгээд байвал аяндаа болдог гэсэн санаа байхалдаа. Гэхдээ бас юу ч хийхгүй зүгээр л бодоод санаад яваад байвал бүтэхгүй шүү дээ. Жишээ нь нэг лунзгар бүдүүн, нөгөө юугаа ч харж чадахааргүй таргалчихсан баачка байж л дээ. Тэгээд нөгөөх чинь яасан? турах юмсаан л гээд хэвтээд байвал турчих уу? Тэгэхээр энэ үгний эхний хэсэг жоохон өрөөсгөл талтай. Харин тэр сажилж явбал бүтнэ гэдэг хэсэг байнаа. Тэр бол яг таарсан үг тэгэхээр энэ үгийг "санаад санасандаа хүрэх гээд явбал болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй ээ" хэмээн өөрчилвөл үнэнд арай илүү дөхөм мэт санагдлаа. Яг энд л нөгөө зорилгын маань утга гараад ирлээ. Зүгээр л бодоод яваад байвал тэр чинь мөрөөдөл болчихно. Харин хийх гээд зориод гүйвэл тэр чинь ЗОРИЛГО болж байгаа хэрэг. Тийм учраас мөрөөдөл, зорилгоо ялгах хэрэгтэй бөгөөд зорилгынхоо араас уйгагүй тэмцэх хэрэгтэй юм шиг байгаан.
         Зорилго үнэхээр хүнийг тэмүүлүүлж нойр хүрч байсан ч гэсэн үстэж босгоод 00 руу дагуулж яваад нүүрийг нь угаалгадаг "би би ди ба би ди бү" гэдэг шидэт үгтэй адилхан. Гэхдээ зорилго тавьчихаад тэмцэхгүй байх талаар яриагүй байна. Маш олон хүмүүсээс: би залхуу гэдэг үг сонсож байсан. Би өөрөө ч залхуу гэж хэлдэг байсан. Харин одоо миний үгсийн санд тийм үг байхгүй. Яагаад гэхээр би зорилгынхоо төлөө энэ үгийг мартах хэрэг гарсан. Аан шантардаг уу гэж үү? Би үргэлж, өдөр болгон, цаг, минут, секунд тутамд шантардаг. Ном уншиж байхдаа чи ингэж их ном уншиж суух чамд хэрэг байна уу? Лай байгаадаа ингэж өөрийгөө тамлаж гүйж байхаар гэртээ орж ДОТА-гаа тоглоочээ. Шал тэнэгийн учир утгагүй баахан үг цээжлээд чамд хэрэг байна уу гэж ирээд л. Янз янзын л юм бодно. Харин би сөргүүлээд ингэж боддог. Чи иймхэн юманд шантардаг ямар арчаагүй амьтан бэ? Ердөө л энэ. Ердөө л энэ хэсэг. Чи ийм юман дээр бүдэрч, шантарч байж яаж зорилгодоо хүрэх гэсэн хүн бэ? Чам шиг арчаагүй но.ш гэж байдагаа гэх мэтээр өөрийгөө муулж шараа хөдөлгөдөг. Шал тэнэг арга байж болох ч надад бол үр нөлөөтэй л арга.
          
             Би энүүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэвэл шантарч буй үедээ өөрийнхөө сул тал руу довтол. Өөрийнхөө сул талыг устга. Тэрийгээ зод занч хараа зүх. Харин хийж байгаа юмаа л бүү орхи. Зорилгын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө өнөөдрөө золиосло. Яг одооноос зорилгынхоо өөд хамтдаа тэмүүлцгээе. ЧИНГИСИЙН ҮР САД НАРАА.

5 comments:

  1. mash goyo urialga bna. Chingischuudee

    ReplyDelete
  2. zorilgiihoo tuluu hen temtsehiin bidnees uur. zuw shuu zuw

    ReplyDelete
  3. Сайхан бичлэг бичдэг сайхан залуу бн .
    Чи шүү чиний өмнө би шүү хэ хэ.

    ReplyDelete