22/02/2012

Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон таньдаа

                             
                             Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон эгч таньдаа зориулав

      Бүгдэнд нь энэ сайхан баярын өдрөөр уй гашуутай мэндчилгээ хүргэх гэж байгаадаа жоохон гэмшингүй л бичин сууна. Баяраар хүн болгон баярлаж байхад бидний хувьд уй гашуутай нулимс дүүрэн нүдтэй сууна.

Гашуудлын мэдээг сонсох тэр агшинд өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж. Түүнийхээ замд саад хийхгүйн тулд арай хийн тэвчсэн. Үнэхээр бичье гэсэн ч тархи ажиллахгүй байна. 

Ердөө л түүний минь үзэж өнгөрүүлсэн хатуу хүтүү амьдрал л үзэгдэж зүрхийг минь зүсч байна. Архичин нөхрийн дарамтнаас болж ганц охин нь сэтгэлгээний удаашралд орж, хүний гарт амиа алдсан хүү, сэтгэл мэдрэлийн өвчнөөс болж амиа хорлосон хүүгийхээ араас ямар их гашуудаж уйлж байсан бол? Харин ч миний эгч 2 хүүгээ алдаад өвдөг сөгдөөгүй юм шүү. Ганц охиныхоо төлөө гэсэн сэтгэлээр сэтгэлээ барьж, өөрийгөө тайвшруулж байсан юм. Маш их тэвчсэний эцэст жоохон дуг хийчхээд ирье гээд босч ирж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одлоо.

Гэхдээ санаа зоволтгүй ээ эгчээ. Ганц муу охиныг тань хараад хандах ах дүүс тань байна. Битгий санаа зовоорой эгчээ. Амгалан тайван нойрсоорой.

                                                           Таныг минь бурхан ивээг.


No comments:

Post a Comment