30/07/2017

ads

PR-ыг эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллагын баримт бичигт янз бүрээр тодорхойлсэн байдаг. Их Британийн Олон нийтийн харилцааны институтын (IPR) баримт бичигт “PR бол байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, сайн харилцаа тогтоох, түүнийг дэмжихэд чиглэгдсэн тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжлэх хүчин чармайлт мөн” гэж тодорхойлсон байдаг байна.
Тэгвэл Английн нэрт эрдэмтэн Сэм Блэк “PR гэдэг бол үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн харилцан ойлголцох замаар нийцэн зохицоход хүрэх урлаг ба шинжлэх ухаан юм” гэсэн товч бөгөөд гүнзгий агуулгатай тодорхойлолт өгсөн байдаг.
Дээр дурдсан тодорхойлолтуудаас үзэхэд PR буюу олон нийтийн харилцааг хүмүүс болон байгууллага, бүлгүүдийн хооронд мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох, сайн харилцаа тогтоох үйл ажиллагааны хэлбэр гэж ойлгож болно. PR гэдэг үгийг анх АНУ-ын ерөнхийлөгч Т.Жефферсон 1807 онд нийгмийн харилцаатай холбож хэрэглэсэн гэж үздэг.
 Харин АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон PR хэлтсийг анх дэргэдээ байгуулсан бол PR-ийн компанийг 1900 онд Америкийн нэгэн сонинд ажиллаж байсан 3 залуу “Олон нийттэй харилцах товчоо” нэртэйгээр байгуулснаар энэ салбарын хөгжлийн эх суурь тавигджээ. Харин PR салбарын онолыг боловсруулж, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлсэн хүн бол Америкийн судлаач Айви Ли юм. PR-ийн үндсэн чиглэл (Основные направления PR. Basic tendency of PR). Орчин үед “public relations” буюу “олон нийтийн харилцаа” хэмээх нэр томъёо дараах үндсэн чиглэлийг өөртөө агуулдаг. Энэ нь олон нийтийн санал бодол, олон нийтийн харилцаа, төр засгийн харилцаа, нийтлэгийн амьдрал, үйлдвэрлэлийн харилцаа, санхүүгийн харилцаа, олон улсын харилцаа, хэрэглэгчдийн харилцаа, судалгаа ба статистик, олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл (ОНМХ) зэрэг болно.
Дээр дурдсан харилцаанд PR чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний аль алинд PR-ийн онол болон философи адил төвшинд хадгалагдах боловч тухайн чиглэлийн онцлогоос шалтгаалан зарим элемент, хэм хэмжээ, шинж тэмдэг нь өөрчлөгдөж болно.
1) Орчин үед PR-ийн хүрээнд мэргэжилтнүүд дараах үндсэн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд: Хүний зан байдлын хуулиудын үндсэн дээр зөвлөгөө өгөх,
2) боломж бүхий чиг хандлагыг тогтоож, түүний үр дагаварыг урьдчилан тодорхойлох,
3) олон нийтийн үзэл бодол, хүсэл сонирхол, харилцааг судалж, үзэл бодлыг бүрдүүлэх, хүсэл сонирхлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах,
4) үнэн бодит зүйл, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн хоёр талын харилцаа тогтоох, түүнийг дэмжих,
5) үл ойлголцох явдал болон зөрчлийг арилгах ,
6) харилцан хүндэтгэл бий болгох, нийгмийн өндөр хариуцлагатай байхад нөлөөлөх,
7) хувийн болон нийгмийн эрх ашгийг нийцүүлэн зохицуулах,
8) хэрэглэгч, нийлүүлэгч, үйлчлүүлэгчидтэй хэвийн, сайн харилцаа тогтоох ,
9) үйлдвэрлэлийн харилцааг сайжруулах,
10) өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг татах, боловсон хүчний тогтворгүй байдлыг багасгах,
11) бараа болон үйлчилгээг сурталчлах ,
12) ашиг орлогыг нэмэгдүүлэх,
13) “өөрийнхөө имижийг” бүрдүүлэх зэрэг болно.
PR-ийн амжилт нь үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл, тасралтгүй үйл ажиллагаанд оршдог. PR-ийн ердийн үйл ажиллагаа нь хоорондоо салшгүй холбоотой дөрвөн өөр өөр хэсгээс бүрддэг. Эдгээр нь:
ь зорилгыг тодорхойлох, судлах, задлан шинжлэх,
ь хөтөлбөр болон төсвийг боловсруулах,
ь харилцаа ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
ь үр дүнг судлах, үнэлгээ өгөх, шаардлагатай нэмэлт засвар хийх зэрэг юм.
Энэ хэсгүүдийг заримдаа RACE (Research – судалгаа, Action – үйлдэл, Communication – харилцаа, Evaluation – үнэлгээ) гэж нэрлэдэг.



PR гэж юу вэ? Энэ нь бараа эсвэл үйлчилгээний талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохиох байгуулахыг хэлнэ. Дээр дурдсан салбарууд нь сонирхолтой бөгөөд таны хувьд ажил гэдэг нь баяр баясгалан байх ёстой. Нэг талаас нь авч үзвэл үнэхээр ч тийм. Байнга хүмүүстэй харилцаж, сэтгэл татам байдлаа хүмүүсийг ятгахад ашиглахын сацуу яавал бүтээлч ажиллах тухай боддог бол та ажлаасаа таашаал авна. PR агентлагийн маркетингийн албанд бүтээлч, идэвхитэй уур амьсгал зонхилдог бөгөөд энэ нь ажилтнуудад таалагддаг. Харин үлдсэн хэсэг нь ийм уур амсьгал нь тайван бус, дарамттай, ямар ч дэг журамгүй хэмээн үздэг байж болно. Тиймээс та энэ салбарт амжилттай ажиллаж, албан тушаал дэвшье гэж бодож байвал амьдралынхаа ихэнхи хэсгийг ажилдаа зориулах ёстой. Маркетингтай холбоотой бусад мэргэжлүүд нь хүнд хурц сэтгэгдэл төрүүлдэггүй байж болно. Зарим нэгэн ажил нь хүнтэй харилцаж, бичиг цаасыг хэрхэн хөтлөхийг л сургадаг. Ингэсэн тохиолдолд зохион байгуулах ажилд илүү анхаарч, дүгнэлт хийж, тодорхой системүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах бүх боломжийг хангаж өгөх ёстой. PR-ийн салбарт ажиллахад үнэхээр хэцүү юу? PR-ийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь бусад фирмүүдтэй харьцуулахад эрэлт хэрэгцээтэй юу? Сүүлийн асуултад тийм гэдэг хариулт өгье. Учир нь PR гэдэг нь өнөөгийн зах зээлийн нөхцөлд цэцэглэж буй салбар юм.
1           Sbr
Хэрэгтэй зөвлөгөө: Та энэ салбарт ажиллахыг хүсч байгаа бол: Маш их ажиллах хэрэгтэй болж магадгүй тул бэлтгэлтэй бай. Барааг мэдэр. Та барааг хэрэглээгүй, түүний мөн чанарыг ойлгоогүй, мэдэхгүй, иттээгүй бол түүний талаар шинэ санаа дэвшүүлж чадахгүй.. Сонин, сэтгүүлийн сурталчилгааг ушииж хооронд нь жиш. Зурагтай сурталчилгаа үзээрэй. Хүний сонирхолыг татсан сурталчилгааны самбарыг хай. Дэлгүүрээр явахдаа болж буй үйл явдлыг анхааралтай ажигла. Хүмүүс найз нөхөддөө аливаа барааг авахыг зөвлөхдөө юу гэж хэлж байгаагаа анхааралтай ажигла. Таны найз, гэр бүлийн гишүүд яагаад энэ барааг худалдаж авч байгааг сайтар бод. Ажлын туршлагаас нь судлаж болох тийм газрыг хай.
2           Sbr
Түүхэн үүсэл PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв. Нийгэм хөгжих тусам улс төр, худалдаа арилжаа болон олон нийтийн үйл ажиллагаан дахь тухайн санаачлага амжилттай хийгээд амжилтгүйгээр нийгмийн цэцэглэлтэд нөлөөлөх болсон. Тиймээс ч Баруун европ, Америкийн капиталист аж ахуйн харилцаа ялангуяа тэдгээрийн аж үйлдвэрийн хэлбэр дэх хэрэглээний зах зээл бүрэлдэн бий болохтой зэрэгцэн худалдаа арилжааны PR өөрийн хөгжлийн томоохон түлхцийг авсан байна. “Public Relations” хэмээх ойлголтыг анх 1807 онд АНУ-ын ерөнхийлөгч Т.Жефферсон “Конгрессын долоо дахь тунхаг” бүтээлдээ тусгасан байна. PR бие даасан үйл ажиллагааны төрөл хийгээд шинжлэх ухаан болох үйл явц XX зууны эхэн үетэй холбогдоно. 1900 онд Харвардын их сургууль сэтгүүлч сурвалжлагчдын товчоо үндэслэж, 1904 онд Пенсильвани мужийн их сургуульд сэтгүүлч сурвалжлагчдын хувийн алба байгуулсан. 1918 онд Иллинойс мужийн их сургууль, 1922 онд Нью-йоркийн их сургуулийн сургалтын төлөвлөгөөнд PR-ийн курс оруулах болсон байна. 1923 онд З.Фрейдийг залгамжлагч Эдвуард Бернауз ”Crystallizing Public Opinion” /Олон нийтийн санаа бодлын талсжилт/ хэмээх PR-ийн тухай анхны ном хэвлэгджээ. 1930-аад оны эхээр АНУ-д PR нь менежментийн бие даасан үүрэг функц болох хөгжих болсон. Мөн үеэс PR үйлдвэрлэгчдийн зүгээс нийгмийн санаа бодолд /хэрэглэгчдийг дээдлэх санаа бодол/ нөлөөлөх хийгээд харилцан үйлчлэх өсөн буй хэрэгцээнд чиглэсэн бизнесийн бие даасан хүрээ болон төлөвших болов. Сонгодог PR бодит практикт 1902 оноос эхлэн хөгжсөн гэж тооцдог. “PR” хэмээн нэрийдсэн шинжлэх ухааны түүх доор өгүүлсэн үйл явдлаас эхэлсэн байна. Америкийн сэтгүүлч Ида Тарбелл “Стандарт-Ойл Компаний түүх” нэртэй цуврал өгүүлэл нийтлэж эхэлжээ. Уг фирмийн эзэн америкийн төдийгүй дэлхий дахинд алдартай домогт Жон Д.Рокфеллер байв. Тарбелл өрсөлдөөнд шудрага бус арга хэрэглэхийг шүүмжилж, газрын тосны магнатыг ч давхар “хэлчихжээ”. Олон нийтийн анхаарлыг татсан уг өгүүлэл “амьд домог”-ийн нэр хүндийг унагахад ноцтой нөлөөлжээ. Улмаар ажил хэргийг амжилттай хөтлөхөд хүргэсэн гэж хэлэх ямар ч боломжгүй болов. Фирмийн дотоод харилцааг доройтуулж, компанид тааламжгүй байдлыг бий болгож эхлэв. Гэр бүлийн харилцаанд ч ан цав сууж байлаа. Уг нийтлэлийн эргэн тойронд жинхэнэ шуугиан дуулиан өрнөх болжээ. Нийгмийн үлэмж эгдүүцлийн дунд АНУ-ийн Конгресс трестийн эсрэг алдарт хуулиа баталсан байна. Ингээд “сүүдрийн” бизнест тооцогдсон компаниудад шийтгэл оноох болсон байна. Энэ үеэс Рокфеллер “лонхноос PR джин гаргах” – цэцэн шийдвэрээ гаргажээ. Тэрээр сэтгүүлчдийг ашиглаж эхэлсэн байна. Тэдгээрт АНУ-ын бизнесийн салбар хүрээнд сайн нэр хүндтэй Айви Ли ч орж байсан юм. Ли нэр хүндтэй сонинд Рокфеллерийг үйлдвэрийн магнат бус харин гэрийн эзэн, хайртай эцэг, халамжит нөхөр гэдэг утгаар өгүүлэл нийтэлжээ. Айвин Ли өмнөө тавьсан зорилгоо хүндтэйгээр биелүүлж чаджээ. Учир нь уян сэтгэлт америкчууд өгүүллээс үлгэр жишээ, эрч хүчтэй ажил хэрэгч хүн, элэгсэг журамт иргэнийг харуулж чадсан тэрхүү “Өвгөн Жо”-г л олж харсан байна. Өнөөдөр зөвхөн Америкт PR консалтинг эрхлэдэг 5000 гаруй компани байна. Цаашлаад худалдааны PR-ийн алба буюу өөртөө тусгай салбар хэлтэс бүхий реклам сурталчилгааны агентлагийн тоог тодорхой гаргах боломжгүй байдаг байна. Үйл ажиллагааны уг төрөлд 250 мянган рекламист, 130 мянга гаруй сэтгүүлч, 10000-н харилцааны мэргэжилтэн ажиллаж байдаг төдийгүй америкийн 200 гаруй их дээд сургууль, коллежи тухайн хүрээний боловсон хүчин бэлтгэж гаргаж байдаг. 1948 онд АНУ-д PR-ийн нийгэмлэг байгуулагдаж, 1955 онд 65 орны мэргэжилтнүүдийг багтаасан Олон улсын PR-ийн ассоциаци /IPRA/ Лондонд анх байгуулагдсан. 1970-аад оноос PR дэлхий дахинаа өргөн тархах болсон байна. 1990-ээд оны эхээр Дорнод Европын орнуудын “шинэ” зах зээлд нэвтрэх болж, өдгөө манай хойд хөршийн томоохон их дээд сургуулиудад PR-ийн мэргэжилтэн бэлтгэх болж, мэргэжлийн агентлаг олноор байгуулагдсан байна. Онол, сонгодог үзэл баримтлалууд Зарим эх сурвалжууд барууны удирдагчид мэдээлэл бэлтгэх, цацахтай холбоотой үйл ажиллагаагаа ажлын цагын 4/3-аас 4/2-т явуулдаг гэж нотлох нь бий. Магадгүй Монголд хэн ч түүний үнэ цэнийг анзаарахгүй биз. Гэвч бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулахаас аваад өөрийн болон бүтээгдэхүүнийхээ тухай мэдээллийг бэлтгэх, цацах хүртэл эхнээсээ эцсээ хүртэл монголын бизнесменүүдийг хүч үзэхэд хүргэж буй өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдлыг ойлгохын тулд өглөө бүр өөрийн шуудангийн хайрцагаа шалгаж, бөөн сонин хэвлэл болон реклам сурталчилгааны хуудаснуудаас ялган сөхөж үзэх, нийслэлийн төв замын дагуу байршуулсан рекламны самбарыг тоолохын оролдоход л хангалттай. Мэдээж уг чармайлт нь ашиг орлогын бусад эх үүсвэр хийгээд боломжит хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа нь тодорхой. Авторитар суртлаас хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт нийгмийн ялгагдах нэг онцлог бол итгүүлэн үнэмшүүлэх аргаар ажиллахыг хэн ч чамд тушаахгүй бас шийтгэхгүй. “Үл захирагдагчид”-д олзлогдсон худалдан авагч, үйлчлүүлэгчид ч тухайн зах зээлийн тогтолцооны үед бүтээгдэхүүн үйлчилгээг тэдэнд санал болгохыг мөн хүсч байдаг. Итгүүлэн үнэмшүүлэх аргаар ажиллах гэдэг нь зөвхөн хэрэглэгчдийн ухамсартай тулж ажиллах гэсэн утгатай байж ч магад. Иймээс Танд Нийгмийн Санаа Бодол гэдгийг тодорхойлох, ойлгохыг хичээх үлдлээ. Энэ нь худалдааны PR-ийн зорилгыг ойлгоход бидэнд дөхөм болж өгнө. Нийгмийн ухамсрын хөгжлийн үндэс нь Нийгмийн санаа бодол юм. Нийгмийн санаа бодол, нийгмийн ухамсар, олон нийтийн харилцааны хэрэгслийн хооронд ямар нэгэн холбоо оршдог нь санамсаргүй хэрэг бус. Нийгмийн санаа бодол нийгмийн шууд холбоо хэлхээ бүр цаашлаад түүний олон нийтийн харилцааны хэрэгслийн төлөөлөгч болох - мэдээллийг түгээгчийн ажиллагаагаар бүрэлдэж байдаг. Мэдээлэл нийгмийн хийгээд төрийн амьдрал эцэст нь хэрэглэгчдийн сонголтын асуудал, үйл ажиллагааны баримт сэлт, үйл явдлын тухай үнэлэлт бүхий эрэгцүүллийг хүлээн авагчдад /аудитор/ хүргэх явцыг хэрэгжүүлж байдаг функциональ үүрэгтэй. Хүн өөрийн шийдвэр, үйлдэл тухайлбал, хэрэглэгчдийн сонголтод сэдэл өгч, түүнийг удирдаж байдаг санаа бодлыг бүрдүүлж, тогтоож буй домог, хэвшмэл сэтгэлгээ /стереотип/ болон нийгмийн санаа бодолтой хэрхэн ажиллах талаар агуулгын талыг PR тодорхойлж өгнө. Хөгжсөн, хөгжиж буй, эмх замбараагүй хийгээд зохицуулалттай, зэрлэг хийгээд соёл иргэншсэн бүхий л зах зээлд эцсийн эцэст хамтралт ч өрсөлдөөний талбар үргэлж оршиж ирсэн. PR гэж юу вэ? Уг ойлголтыг нэг тодорхойлолтоор тайлбарлах боломжгүй. Зарим судлаачдын үзэж буйгаар PR-ийн талаар 400 гаруй тодорхойлолт байдаг байна. PR-ийг мэдлэгийн ямар салбар болох тухайд юу ч ярих аргагүй. Арилжааны PR-ийн хамгийн ерөнхий тодорхойлолт өгсний нэг нь: PR – олон тооны өрсөлдөгчдийн дундаас өөрийн үзэл санааны өрсөлдөх чадвахийг сайжруулах зорилгоор олон нийтийн санаа бодлыг бүрдүүлэх, өөрчлөх, засварлахад чиглэсэн итгүүлэн үнэмшүүлэх арга хэрэгслийг хэрэглэх үйл ажиллагаа юм. Гэхдээ PR-ийн арга хэрэгслийн ашиглах явдал мэдээллийг хүлээн авах хүний ойлгоцын онцлог ялгаанд үндэслэдэг. Дээрх тодорхойлолтоос нэгдүгээрт, арилжааны PR-ийн онол практик нь сэтгэл судлал, менежмент, маркетинг, реклам сурталчилгаа гэсэн 4 “гол шугам”-ын уулзвар дээр оршдог. Жагсаалт цааш үргэлжилж ч болзошгүй. Хоёрдугаарт, арга хэрэгслийг ашиглахаас хамаарч арилжааны PR-ийг 4 загварт ангилж болно. Тэрчлэн PR нь салбар, үйл ажиллагааны хүрээ болохын хувьд орон нутгийн хийгээд глобал зэрэг янз бүрийн түвшинд зорилгыг шийдвэрлэхэд оролцож байдаг. Дараах загварууд байж болно: 1. “Улаан захирал” загвар. Ашиглаж буй хэрэгсэл – засаг захиргааны нөлөөлөл үзүүлэх хэрэгслийг хамгийн өргөн хүрээнд хэрэглэдэг. Арга нь - гологдол гаргагчид ба ажил таслагчдийг донгодож буй үйлдвэрийн хамт олны хурал, “төлөвлөгөө, төлөвлөгөө, төлөвлөгөө” гэсэн уриаг давтах даргын хашгиралтаас аваад бүх холбоотын радиогоор өглөөний зургаагаас эгшиглэх мөнхийн бардангуй ая эгшиг, гудамжиндаа улаан даавуу, янз бүрийн хэмжээ бүхий удирдагчдийн хөрөгтэй улаан талбай дахь хөдөлмөрчдийн жагсаал хүртэл бүхэлдээ орно. Тухайн загвар нь ноёрхогч үзэл суртал хийгээд эдийн засгийн загварийн хүрээнд бий болж, төрийн үлэмж нөөц хэрэгсэлд тулгуурладаг байна. Уг загварыг бид “суртал ухуулга” гэж нэрлэж ирсэн уламжлалтай. 2. “Ня-Бо” загвар. Хэрэгсэлд нь нийгмийн болон үйлдвэрлэлийн удирдлагад “эдийн засгийн хөшүүрэг” гэж нэрлэгдэх эдийн засаг, зохион байгуулалтын хэрэгслийн өргөн цуглуулга орно. Арга нь үйлдвэрлэлийн багтаамжийг өсгөх болон бууруулах байдлаар зах зээлийн нөхцөл байдалд үйлдвэрийн газрын үзүүлэх хариу үйлдэл, хөдөлмөрийн бүтээмж, чанарыг өсгөх зорилгоор эдийн засгийн урамшууллыг идэвхтэй ашиглахаас “Ня-Бо”-ийн баримт сэлтээр баталгаажсан эдийн засгийн глобал үзэл санааг олон түмний ухамсарт хүргэх хүртэл үйл явц багтана. Эдийн засгийн “урамшууллын”/ваучер/ томоохон кампани, түүний хатуу зүй тогтол болох: “хангалуун амьдрахыг хүсвэл төрийн өмч эзэмшсэн хөрөнгөтөн бол” хийгээд “үл мэдэх ойлголт”-ууд болох - “үнэт цаас”, “хөрөнгө оруулалтын сан”, “ноогдол ашиг” гэх мэт зах зээлийн эдийн засаг цагаан толгой бий болгосон үлэмж өргөн мэдээллийн кампанийг ихэнхдээ дурсдаг. 3. “Маркетолог” загвар. Түүний уриа лоозон бол – “Хэрэглэгч хаан”. Хэрэгсэл нь – удирдлагын үзэл баримтлал болох засаг захиргаа, зохион байгуулалт, эдийн засгийн гэсэн маркетингийн “жентльмен” иж бүрдэл багтана. Загварыг хэрэгжүүлэх арга – болзолт худалдан авагч, зорилтот зах зээл буюу “сонгогч”-ийн хэрэгцээ, хүлээлтийг судлан, хангах арга юм. Тэдгээр нь бүхэлдээ тодорхой улс төрч, нам, засгийн газар, төрийн улс төр-эдийн засгийн байдал, үйл явцын зах зээлийн стратеги, тактикыг тодорхойлж өгдөг байна. 4. “Тохируулагч” /модератор/ загвар. Хэрэгсэл – сэтгэл зүй, эдийн засаг, зохион байгуулалт, засаг захиргааны. Арга – мэдээллийн урсгалыг зохион байгуулах, удирдах технологи, реклам сурталчилгааны технологи, хэрэглэгчийн зан байдлыг загварчлах, зохицуулах чиглэлтэй мэдээллийг бий болгох, түгээх технологи орно. Үүнийг гол гүйцэтгэгч этгээд нь PR-ийн салбар дахь мэргэжилтэн юм. Тухайн загварын хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрдүүлэх, зохицуулах хийгээд байгууллага, компаний үйлдвэрлэл, борлуулалтын боломж нөхцөлтэй тэдгээрийг уялдуулахыг оролдлогыг хэрэгжүүлж байдаг. Тус загварын хүрээнд: хүмүүсийг хууран мэхлэх /манипуляци/ нь ёс зүйтэй хэрэг үү? гэсэн асуулт тавигддаг. Эерэг хийгээд сөрөг хариултын хоорондын тодорхойгүй хил заагийг тодруулах явдал хууль ёс, нийгмийн ёс суртахуун тэрчлэн энэ тухай PR мэргэжилтний өөрийн нь субъектив төсөөллийг тодорхойлохоос эхлэнэ. Монгол орны хувьд дээрх 4 загвараас эхнийх нь өмнөх тогтолцооны хувьд оршиж байсан бөгөөд сүүлийн 3 нь өдгөө хөгжих хөрс суурь тавигдсан гэж үзэж болно. PR үйл ажиллагааны хүрээний үе шатлал шийдвэрлэх гэж буй зорилтыг тодорхойлж өгдөг: Нэгдүгээр түвшин: “доод” - реклам сурталчилгааны үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. Энэ нь арилжааны /маркетингийн/ буюу байгууллагын PR юм. Хоёрдугаар түвшин – “дунд” – дам PR гэж нэрлэгддэг. Энэхүү түвшинд PR-ийг захиалагчийн ашиг сонирхол болон түүнийг илэрхийлэх арга замын хоорондын шууд, ил бус холбоо багтдаг. Тухайлбал, хүн амын эрүүл мэндийн талаар санаа зовниж нийлэг ширхэгтэй даавуунаас татгалзах талаар ямар нэгэн “X” хэмээх эрүү мэндийн ассоциацийн мэдэгдэл хэрэглэгчдийг энэ талаар бодоход хүргэж улмаар хөвөн болон маалинган даавуу үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж өгдөг байна. Эцэст нь гурав дахь буюу – хамгийн “аюултай” түвшин – глобал PR. Тухайн түвшинд PR технологи макро эдийн засаг, геополитикийн түвшиний үйл явцад нөлөөлдөг эдийн засаг, улс төрийн глобал бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг. Магадгүй зарим үндэстэн хоорондын болон шашин, угсаатны хийгээд бусад зөрчил цаашлаад улс төрийн хямрал, бүс нутгийн зэсвэгт мөргөлдөөн энэ түвшинд PR оролдлогын “аюултай” зэвсэг хэрэгсэлтэй харьцахад хүргэж ч болох юм. PR төслийн туйлын буюу бүрэн бүтцийг ярихын тулд эхлээд дараах салбаруудын мэргэжилтнүүдийн багийг авч үзэх хэрэгтэй: 1. философи 2. улс төр судлал 3. имижмейкер судлал 4. реклам 5. сэтгэл судлал 6. социологи 7. мэдээлэл-аналитикийн хүрээ /мэдээлэл цугуулах, задлан шинжилгээ хийх/ 8. танилцуулга /үзүүлэн таниулах, танилцуулгын технологи/ 9. хэвлэлийн алба 10. бүтээлч сэтгэлгээ (creative) /”цэвэр” урлаг бус үзэгч, сонсогчдын /аудитор/ сэтгэл санааг өдөөх чадвар/ 11. найруулах зүй /продьюсинг/ 12. MR /ОНМХ-тэй холбоо тогтоох/ 13. дотоод PR 14. түүх /өмнөх туршлагын талаар үргэлж мэдэж байхын тулд/ 15. хууль эрх зүй 16. маркетинг 17. менежмент 18. сэтгүүл зүй Тэрчлэн PR мэргэжилтний үйл ажиллагааны хүрээг ангилж болно. Тухайн ангиллыг янз бүрийн онцлог шинжээр хийж болох бөгөөд боломжит хувилбаруудыг дор тодорхойлов. 1. мэдээллийн урсгалын чиглэл хандлагаар нь гадаад, дотоод PR; 2. газарзүйн онцлогоор засаг захиргааны нэгжийн, орон нутгийн, бүс нутгийн болон улс орны, олон улсын түвшний PR; 3. Санхүүжилтийн эх үүсвэрээр нь худалдааны, санхүүгийн, үйлчилгээний, спорт, шоу бизнес, соёл урлагийн салбарын арилжааны (маркетингийн) PR; төрийн байгууллагуудын PR; улс төр, удирдлагын салбар дахь хув хүний PR; 4. шийдвэрлэх гэж буй зорилго, зорилтоор нь: ажил албаны “эерэг имиж”-ийн үндэс суурин дээр гадаад, дотоод олон нийттэй эерэг таатай харилцаа тогтоох зорилт бүхий “имижийн PR”, тодорхой хямралын уршиг үр дагаврыг арилгах болон гадаад дотоод олон нийттэй харилцахад болзошгүй хямралаас зайлсхийх, прогнозчлох зорилт бүхий “хямралын эсрэг PR” хэмээн ангилж болно. PR-ийн философи PR хэнд хэрэгтэй вэ гэдэг утгаар бол үйлдвэрийн газар, фирмийн хувьд өөрийн нэр шошгын имижийг өсгөх буюу байгууллага, удирдлагын хувьд өрсөлдөгчдийн өмнө өрсөлдөөний давуу тал болон оршин тогтнохын төлөө нийгмийн санаа бодол дахь ямар нэг домог, хэвшмэл сэтгэлгээтэй тэмцэх арилжааны шинжтэй үйл ажиллагаа гэдэг утгыг агуулна. Тухайн тэмцлийн талбар нь – хэрэглэгчдийн ухамсар болон ямар нэг үзэл санааг баримтлагчид юм. Тиймээс PR нь ямар нэг үзэл санаа бүхий хэрэглэгчдийн ухамсарт нэвтэрч нийгмийн санаа бодолтой “ажиллана” гэсэн үг. Чухамдаа олонхийн хувьд өөрийн нотолгоо үндэслэлийг шаардсан “хязгаарлагдмал” буюу “орон нутгийн” шинжтэй үзэл санаа гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл арилжааны PR нь “бүх нийтийн” “орон нутгийн шинжтэй” үзэл санааг дээшлүүлэх оролдлогод үндэслэн үзэл санааны тухайн хэв маягийг манипуляцчилдаг гэсэн үг. Хэрэглэгчид фирм буюу таны бүтээгдэхүүн /үйлчилгээ, барааны тэмдэг гэх мэт/ ашигтай эсэх талаар шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд түүний /хэрэглэгчийн/ зах зээлийн тухайн салбар дахь өрсөлдөөн дор бүрэлдсэн таны домог үзэл санаанд дөхөж очохуйц давуу тал, давамгай чанарт итгэсэн эсэхээс хамааран тодорхойлогддог. Энэ үүднээс үзэл санааны 2 хэв маягийг ангилж болно. Нэгдүгээрх нь – “болзолт” үзэл санаа гэж нэрлэе. Хамгийн тод жишээ бол төр болзмол ноёрхогч гэсэн болзолт үзэл санаа. PR-ийн үүднээс төрийн суртал ухуулгын тогтолцооны гол зорилт бол төвийг сахьсан хийгээд сэтгэл ханамжтай харъяат иргэдийн тоог их байлгахад чиглэдэг юм. Төрийн PR (буюу өөрийн илэрхийллээр төрийн суртал ухуулга) эцсийн дүнд бид бүгдийг хэрэв чи төр болон оршин буй эдийн засаг-улс төрийн системд итгэвэл аз жаргалтай болж амьдрал чинь хангалуун болно гэж ятгадаг. PR-ийн үүднээс “ЗХУКН мандтугай” буюу “Бурхан Америкийг ивээг” гэсэн хоёр сургамж үгийн утга нэг л агуулгатай. Өөрөөр хэлбэл төр, нийгэм өөр бусдад гарз хохирол учруулах замаар нэг зорилго чиглэлтэй суртал ухуулгын тусламжтайгаар өөрийн талынхны тоо хэмжээг нэмэгдүүлэхээр янз бүрээр оролддог байна. Энэ нь төрд албадлагын аргаар итгэл үнэмшүүлэх замаар онцгой эрх мэдэлд дургүйцэх хандлагыг хамгийн бага хэмжээнд байлгаж, төрийн хувьд эрх хэмжээг дээд зэргээр хангах боломжийг олгодог юм. Өнөө үеийн Монгол улсын зовлон бэрхшээлийн нэг бол төрийн PR-ийн салбар хүрээ ноцтой алдаанд орсонд оршиж байжболзошгүй. Нийгэмд олон нийтийн “эрүүл” өөдрөг үзэл хомсдож, төр харъяат иргэдийнхээ итгэлийг алдуулсан зүйлийг ихээр хийж, улмаар сэтгэл ханамжгүй байдал улам газар авахад хүрч байна. Цаашлаад хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэл хөгжлийн тодорхойлогч бөгөөд бодит хүчин зүйлийн нэг болох иргэдийн “итгэл”-ийг алдагдуулахад хүргэжээ. Хоёр дахь буюу “болзолт бус” үзэл нь бурхнаас болон байгаль ертөнцөөс бидэнд оногдуулсан өөрөөр хэлбэл, бидний эрэгцүүлэн боддоггүй нар, тэнгэр, эрүүл мэнд, мод гэх мэт зайлшгүй, жам ёсны бүхий л зүйлсийн тухай үзэл санаа юм. Болзолт аливаа үзэл нь массын ухамсрыг эзэмдэхийг эрмэлздэг хэдий ч эцэстээ аль ч үзлийн хувьд нэг л зорилгод чиглэдэг болохыг та гадарласан бизээ. Яагаад бидэнд PR хэрэгтэй гэж? Зах зээл маш хурдтай хөгждөг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаа төрөл, солигдол өөрчлөлт, өргөжилтийн огцом хурд, өрсөлдөөнт байдал нь худалдаа арилжааны аливаа бүтцийн үйл ажиллагаан дахь гол бөгөөд борлуулалтын асуудалд нэгдүгээр байр суурь эзэлдэг зүйл юм. Ийм нөхцөлд зах зээлийн орчинд мэдээллийн нөлөөлөл үйлдвэр мөн худалдааны фирмийн хувьд ч арилжаа, үйл ажиллагааны амжилтын урьдач бөгөөд зайлшгүй амин чухал хүчин зүйл байдаг. Зах зээлийн орчинд эрэлтийн мэдрэмж нь бүтээгдэхүүн болон худалдан авагчдын түүнчлэн үйлдвэрийн газар хийгээд түүний гадаад дотоод нийгэм орчны хоорондын мэдээлэл, түлхэц өгөгч бөгөөд “тохируулагч” харилцаа болж байдаг. Энэ нь маркетингийн коммуникатив иж бүрдлийн үүргийг гүйцэтгэдэг байна. Мэдээлэлгүй байх нь – хариу үйлдэлгүй байна гэсэн үг. Мэдээлэл нь өдөөлт түлхэцийг өгдөг. Борлуулалтын сүлжээнээс ирж буй дохио нь хэрэглэгч, ОНМХ, төрийн зохицуулагч байгууллагууд болон өрсөлдөөний харилцаа зэргийг илэрхийлдэг. “PR-ийн философи”-оос дээш хүрээнд арилжааны PR нь түүний харилцааг бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрийн газрын идвэхт үйл ажиллагааны бүхий л үе шатанд“ үзэл санаа”-ны ба үзэл суртлын нэгдэл, мэдээллийн урсгал ба эд материалын хоршил гэж үзэж болно. Харамсалтай нь өнөө үед ажил хэрэгч хүмүүсийн дунд тухайн асуудлаар өрөөсгөл ойлголт үлэмж түгээмэл байна. PR “арга хэрэгсэл”-ийн үлэмж хязгаарлагдмал хэмжээнд тулгуурласан түүний дотоод хамтын оюун санаа бий болоход болон үйлдвэрийн мэдээллийн гадаад урсгалын удирдлага, зохион байгуулалтыг явуулахад болон фирмийн маркетингийн бүхий л стратегийн хүрээнд ямар нэгэн туслах хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг байна. Тэдгээрт ажил хэргийн харилцааны арга хэрэгслүүд болох танилцуулга, хэвлэлийн бага хурал, ёслолын зоог ба хүлээн авалт дайллага, пресс-релиз буюу ОНМХ-тэй ажиллах зэрэг багтана. Бидний үзэж байгаагаар орчин үеийн бизнесийн PR гэдэгт маркетингийн стратегийн бүхий л зүйлүүд: бүтээгдэхүүний нэр, үнийн тодорхойлолт, баглаа боодол, худалдаа, хуваарилалт, эцсийн үйлчилгээ зэрэгт хэрэглэгдэж, энэ бүхэн нь өөртөө нарийн нямбай бодож эргэцүүлсэн үзэл санааны хандлагатай байх ёстой хэрэглэгч ба бүтээгдэхүүн, нийлүүлэгч ба олон нийтийн хоорондын харилцаанд нөлөөлөх буюу нөлөөлөхүйц байхыг зорьдог. Өөрөөр хэлбэл, PR хэмээх нь “Олон нийттэй холбоо харилцаа тогтоох”-оос өөр зүйл биш юм. Нийлүүлэгчийн стратеги нь тухайлбал худалдах, худалдан авах үйл явц дахь “үзэл санааны үйлчилгээ”-г багтаасан маркетингийн ерөнхий стратегийн салшгүй гол бүрэлдэхүүн бол PR юм. Бизнесийн PR-ийн маш хүчтэй хэрэгсэл бол шууд реклам сурталчилгааны арга гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгчийн нийлүүлэгчийн PR-ийн “байлдааны талбар” буюу “театр” болох реклам сурталчилгааны бүхий л илрэл хэлбэрүүд нь Нийгмийн Санаа Бодолд нөлөөлөхийг оролддог байна.
Оюутан байхдаа хичээлийн бие даалт хийж, Пи-Ар гэгч ойлголттой танилцаж байлаа. уншаад узэхэд илүүдэхгүй нэгэн сэдвийг хүргэж байна. Манай оронд хувь хүний PR, Улс төрийн тархи угаалт хэлбэрлүүгээ илүү хөгжсөн PR, Байгууллага өөрийнхөө дүр төрхийг бусдад эерэг өнцгөөс хүргэх PR зэрэг нь илүү давамгайлж байх шиг. 


PR буюу Паблик рилейшнз гэдгийг Сан Францискогийн ахмад мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор PR-ын 400 гаруй тодорхойлолт байдаг аж. Харин PR-ын мэргэжилтэн Сэм Блек 472 ойлголт байгааг нэрэлсэн.
Энэ бүх ойлголтыг нэгтгэвэл PR гэдэг бол “сэтгэл зүйд далдуур нөлөөлөх ухуулан сэнхрүүлэх урлаг төдийгүй нийгэм, улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санал бодол сонирхлыг өдөөж түүнийгээ хэсэг хугацаанд барьж , дараа нь өөртөө ашигтайгаар өөрчилдөг” арга технологи юм. 
Хамгийн нийтлэг нь “нийгмийн хандлага чиг баримжааллыг тогтоож бодлого боловсруулж, системтэй ажилсны дүнд харилцан хамааралд байгаа хүмүүсийн санал дэмжлэгийг олж авах үйл ажиллагааны хөтөлбөрийг PR“ гэж болно.




PR нь хэн нэгнийг аливаа салбарт амжилт гаргах арга замыг нээж өгдөг төдийгүй ялалтанд хүргэдэг бас унагадаг. Зах зээлийн харилцаанд ороод удсан, эдийн засаг нь өндөр хөгжсөн өрнөдийн орнуудад санхүүгийн, бизнесийн, хямарлын PR тэргүүлэх хэмжээнд буй бол харин хуучин социалист орнуудад улс төрийн PR нь хүчтэй байдаг.
Манайд PR-ыг реклам, шоу, маркетингийн идэвхжүүлэлт мэтээр ойлгодог. Гаднаас харахад идэвхжүүлэлттэй төстэй мэт боловч зорилго, зорилт, үүргээрээ ялгаатай. Идэвхжүүлэлт нь бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалт, ашиг олох зорилготой бол PR нь олон нийттэй харилцан ойлголцох буюу эерег ойлголтыг төрүүлж, хамтарч ажиллах замаар тухайн байгууллагын өрсөлдөх чадвар, имидж, нэр хүндийг өсгөх зорилготой байдагт оршино.
PR-н агууллагыг Америкийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор найз нөхөдийг үйлдвэрлэх ажиллага юм. Нийгэмтэй хамтран ажиллах замаар нийгмийн дунд төрсөн таатай сэтгэгдлийг тогтмол барьж байх нь аль ч байгууллагыг эдийн засгийн хувьд амжилтанд хүргэдэг бөгөөд тэр дотроо итгэлцэл дээр үйл ажиллагаа
Маркетинг PR 2-н ялгаа
PR хийх нь байгууллагын ашигтай имиджийг бүрдүүлж ингэснээр илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахад тусалдаг. PR маркетинг нь олон харилцагчтай харилцаа холбоо тогтоохын тулд заримдаа нэг л аргыг ашигласан байдаг.  Гэхдээ энэ нь гаднаас нь ажиглахад ижил харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ өөр зүйл юм. Маркетинг нь ашиг олохын тулд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлж байхад PR нь ашиг олоход үйлчлүүлэгчдийн оролцоогүйгээр бизнесийн нэр хүндийг бий болгоход оршидог. Гэхдээ PR, маркетинг хоёр нь хоёулаа байгууллагын гадаад үүрэг.



1.2. МОНГОЛ УЛСАД PR
Манай оронд PR нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд улс төрийн PR нь илүү хүчтэй байдаг. Гэтэл зах зээлийн харилцаанд ороод удсан эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудад санхүүгийн, бизнесийн PR нь тэргүүлэх хэмжээнд байдаг. Манайд PR -ыг реклам шоу гэж ойлгодог. Гэвч энэ нь маш өргөн хүрээг хамардаг. Олон нийтийн санаа бодол, хандлагыг судлан үйл ажиллагаатай уялдуулж бодол сэтгэхүйд нь нөлөөлөхөд PR гол анхаарлаа чиглүүлэн ажилладаг. Цаашилбал хэсэг бүлэг хүмүүс болон байгууллагын харилцан ойлголцлын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших төгс нийгмийг цогцлон бүтээгсдэд туслах нь PRын үндсэн зорилго оршино.
Зөвхөн улс төрийн хүчин, урлаг, уран сайханд бус бизнес худалдааны байгууллага, банк санхүүгийн салбар, засгийн газрын агентлагууд, сайн дурын байгууллага, эмнэлэг, сургууль, шашны байгууллагуудад ч PR гол чиглүүлэгч нь болж өгдөг. 

Манайд PR гэсэн үгийг сүүлийн жилүүдэд сонсож энэ талаар сонирхох болсон. Гэхдээ зарим нь PR-ын үр нөлөө, ач холбогдлыг өөрсдөө санаачилгаараа судалж, сурвалжилж мэдээд гадаад, дотоодын PR- ын мэргэжилтнүүдийг өөрийн байгууллага дээрээ урьж ажиллууулсан туршлага байдаг. PR гэдэг бол реклам ч биш, мэдээлэл ч биш юм. Монголд одоогоор PR-н чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 7 байгууллага байгаа бөгөөд үүнд:
1. Монголын PR төв
2. Монголын PR-н ассоциаци
3. Public PR ХХК
4. PR агентлаг
5. Face and PR агентлаг
6. Аригу ХХК
7. Донж төв гэсэн байгууллагууд бий.

Эдгээр агентлагууд нь биеэ даасан PR-ийн төлөвлөгөөг байгууллагуудад гаргаж өгөх гэхээсээ илүү маркетингийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгон оруулж байна. Дээрх мэргэжлийн байгууллагуудад бизнесийн байгууллагуудаас гадна банкууд PR –аа хийлгэхээр хандах болжээ.




PR-ийн арга – Арга бол зорилгодоо хүрэх хэрэгслэл иймээс улс төрийн PR-ийн мэргэжилтнүүд олон өвөрмөц аргыг  хэрэглэдэг. Энэ нь  нэг талаар улс төрчдийн үйл ажиллагаагаа зөвтгөх, нөгөө талаар сөрөг хүчин, олон нийт тэднийг  буруутгахад ч өргөн  хэрэглэгддэг.  Улс төрийн  PR-ийн аргуудыг авч үзье. Гэрэлтүүлэх  арга - Улс төрийн PR-ийн хамгийн гэгээлэг арга. Тухайн улс төрчийн удам гарал, бага нас, амьдралынх нь гэрэлтэй бүхнийг үзүүлэхийг хичээдэг. Нөгөөтэйгээр тухай улс төрчийн нууц авъяас, далд чанаруудыг нээн илрүүлэх зорилготой. 

Золиослох арга – Улс төрийн PR-ийн  мэргэжилтнүүд “Бод шидэх” гэж ч нэрлэдэг энэ арга нь нэрнээсээ л ойлгомжтой. Хэн нэгэн нэр хүндтэй хүний өмнөөс сул дорой нэгнийг нь золиослон уг хүний нэр хүндийг хадгалж үлдээдэг  арга бөгөөд үүнд улс төрийн гол лидерүүдч  өртөх нь бөгөөд энэ аргыг ихэвчлэн бүлгээр үйлддэг. Энэ нь нэр хүнд, санхүүгийн чавдар, нөлөөлөл, олон нийтийн дэмжлэг авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэл байдал зэргийг тооцон үзэх ёстой болдог. Золигт гаргах аргад өртөхгүйн тулд золиосонд өртөгч нь золиослогчтойгоо зохицох байдлаар “энэрэнгүйгээр” асуудлаа шийдэж болдог. 

Сүүдэртүүлэх арга – Тухайн бие хүний бүх сөрөг талуудыг олон нийтэд үзүүлж түүндээ олон нийтийг итгүүлэх замаар өрсөлдөгчөө мартагнуулах замаар унагах зорилготой. Улс төрчийн өмссөн хувцас, үйл хөдлөл, хэлсэн үг, бие эрхтний гажиг зэргийг гол хэрэгслэлээ болгодог.
 
Бүдэгрүүлэх арга – Сүүдэртүүлэх аргатай төсөөтэй боловч тактикийн хуьд ялгаатай тухайн улс төрчийн хүчийг сулруулах, улс төрийн тавцангаас шахах, сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх зэргээр ард түмнээс хөндийрүүлэх бодлогоор зохон байгуулагддаг. Улс төрийн бодлого явуулж чадахаа байсан, өвчин туссан гэх мэтээр.  1980 оны дундуур Ю.Цэдэнбалыг төрийн өндөр алба хаших боломжгүй болсон архинд дуртай,  мартамхай болсон мэтээр мэдээлэл түгээж  байсан нь түүний албан тушаалыг өөр бусад нь сонирхож байсантай холбоотойгоо энэ аргыг хэрэглэж байсан болов уу?
 
Шилжүүлэх арга – Олон нийтийн санаа бодлыг сарниулах зорилготой бөгөөд улс төрчийг ”уснаас хуурай гарах” боломжийг олгодог энэ арга бол улс төрчийн хийсэн хамгийн чухал зүйлийг чухал бусаар сольж утгыг нь алдагдуулдаг. Нийгмийн сэтгэл зүй сул, боловсрол нимгэн иргэд, ядуучууд, мэдээлэлгүй алслагдмал нутаг дэвсгэрт хэрэглэхэд тохиромжтой гэж PR-чид үздэг. 
 
Хийсвэрлэх арга - Улс төрийн PR-ийн гол аргын нэг бөгөөд олон нийтийн хийсвэр сэтгэхүй, төсөөлөл, мэдрэмжийг ашигладаг. Улс төрчид  ард түмний төлөө юм хийж байна, тэд ард түмний зовлонг нуруундаа үүрч байна, хувь тавилан нь тийм гэх мэтээр ард түмний сэтгэл зүйд хүчтэй  нөлөө үзүүлэхийг оролддог өндөр үр дүнтэй арга. Ялангуяа диэтатизм /төрөө дээдлэх үзэл/,  диспотизм /шүтэн барилдах ёс/ их хөгжсэн Азийн ард түмнүүдийн хувьд энэ арга илүү ач холбогдол өгөх талтай.
 
Хүний өмнөөс хийх арга – Улс төрч амлалтаа биелүүлэх, хэлсэн үгэндээ хүрэх зорилгоор нэр төр, санхүүгийн давуу байдал зэргийг харуулах гэж хийдэг явуургүй аргын нэг. Хийгдэх ёстой, хийсэн ажлуудыг өөртөө татаж, хийгээгүй зүйлээ ч хийсэн мэтээр тайлбарлах, ирсэн тусламж дэмжлэгийг бусдын урдуур орж авч  өгөх мэтээр манайд хамгийн их дэлгэрсэн.
 
Тоогоор хуурах арга – Ниймийг бүхий давхрааг хуурчихдаг түгээмэл арга. Ихэвчлэн улс төрчид тодорхой тоо хэлдэггүй барагцаалсан, хувьчилсан тоог ашигладаг. Парламентийн гишүүд тойрогтоо 50 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсан бол түүнийгээ заавал 5000000 төгрөг мэтээр,  тойргийн хүн амын  55% хамарсан ажил явуулсан бол түүнийгээ тойргийн хүн амын  ихэнх нь, олонхи нь гэх мэтээр ярьж бичих зэргээр илэрхийлдэг бөгөөд PR-ийн мэрэгжилтнүүд ч ингэхийг зөвлөдөг.
 
Үгээр хуурах арга – Сэнхрүүлэх ба үгээр хуурах арга  бөгөөд тэд эх хэлнийхээ баялагийн ашиглах засаар замаар өөрөөр хэлбэл илтгэх урлагийн эзэмших байдлаар олны дэмжлэг авдаг. Энэ бол зайлшгүй PR үүнийг илтгэх урлагаар жич авч үзнэ.
 
Дүрээр хуурах арга – Гадаад төрхөө сайхан харуулах, зөв сайхан хувцаслах, олны дунд биеэ авч явах, нүүрний хувирал, үйл хөдлөл зэрэг сэтгэл зүйг шинжийг хамарсан байдаг. Манай парламетийн гишүүд чуулганыхаа нээлтэн дээр үндэсний өвөрмөц хийц загвартай хувцас өмсөх, элдэв өвөрмөц үнэт эдлэл хэрэглэх гэх мэтээр зориудын аяг гаргадаг.   УИХ гишүүн агсан М.Зэнээ, О.Дашбалбар нар тухай үедээ   PR-ын энэ аргыг  ашиглан шуугиан дэгдээж байсан билээ.
 
Өнгөөр хуурах арга – Тухайн улс үндэстний болон, олон нийт, бүлэг, хувь хүний эрхэмлэдэг өнгийг сурталчилгаандаа ашиглах замаар өөрийн мэрэгжил, албан тушаал, тухайн өдөр болон цаг үеийнхээ үйл явдлыг гэрчлэх PR хийдэг. Монголчууд цагаан, хөх өнгийг бэлэгддэг билээ. Жишээ нь:  “Хөх даалинбан тэрлэг”, Б. Ганбаатарын “Хөх цэрэг”, “Ертөнцийн гурван хөх”,  зэрэг бүтээлүүд, хүмүүсийн энгийн ухамсрын төвшинд яригддаг “Хөх тэнгэр минь өршөө”, “Сүүн цагаан сэтгэл” зэрэг хэллэг нь нь  энэ аргын үндэс болов уу?
 
Билэгдлээр хуурах – Азийн ард түмнүүдийн дунд түүний дотор монголчууд  бидний сэтгэлгээнд хамгийн ойр байдаг зөвхөн улс төрд ч бус нийгмийн бүхий л салбарт өргөн ашиглагддаг уламжлалт хэмээн үзнж болох соёл ёс заншилтай холбоотой ойлголт бол билэгдэл зүй юм. Билэгдэл зүй нь өөрөө PR-ийн шинжтэй өвөрмөц үзэгдэл болохын хувьд түүнд хамааралгүй юмс үзэгдэл олоход бэрх. Доктор профессор н. Дулам  зэрэг зарим судлаачид билэгдэлийг тал бүрээс нь  тусгайлан авч судалсаар байна. PR-т нэг талаас улс төрчийг үйл хөдлөл, хувцаслалт, үг яриа, хобби, шүтлэг, чадвар, мөрөөдөл зэргийг нь онцлон үздэг. Нөгөөтэйгээр тухайн улс орны онцлог, газар нутаг, яс үндэс, байгал цаг уурын нөхцөл зэрэгт тохирсон  бэлэгдлийг хэрэглэх нь хүн төрөлхтөний  сэтгэлгээний үнэт зүйл, үнэлэмжийн асуудал юм. Тооны, өнгөний, дүрсийн, зүг чигийн, цагийн, дохио зангааны, зөн совингийн гэх мэт олон билэгдлийн дунд хүмүүс оршдог учир үүнийг  PR болгон хэрэглэх нь тэдний нэг зуршил болсон зүйл. Улс төрчид ч үүний овжин ашиглаж ард түмний хуурсаар ирсэн.
 
Дайснаа төрүүлэх арга –  Энэ аргыг хэрэглэснээр өөрөө дайсантай болдог хэдий ч  цаад утгаараа улс төрчийн нэр хүндийн өсгөх байдлаар хийгддэг PR-т хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн арга. Энэ арга нь тухай улс төрчийнхөө имижийг бүрдүүлэхээсээ өмнө дайсныхаа хүчтэй, аюултай олон нийтэд нөлөөтэй, гэдгийг олон нийтэд гаргахыг хичээдэг. Дайсан нь уг улс төрчөөс ямагт илүү нэр хүндтэй, олонд зөвшөөрөгдсөн байж түүний ялах нь уг улс төрчийн нэр төрийн хэрэг болдог. Тэр том дайсантай байх нь ард түмнээ түүнээс хамгаалалах нь тухайн улс төрчид хувьд “том” дүрд тоглох тоглолтууд явагддаг. Манайд Гүндалай, Нямдорж хоёрын бие биенээ дайсагналцаж байсан нь  тэдний энэ аргаар имиджээ бүрдүүлж байгаагийн нэгэн илэрхийлэл.
 
Үгүйлэгдэх арга – Нийгэмд тухайн улс төрчийг мартуулахгүйн тулд түүний талаархи мэдээллийг үе үе сэргээж сануулж байдаг. Учир нь хэсэг хугацаанд алга болсон улс төрчийн талаар цуурхал шинжтэй мэдээлэл тараах замаар нийгмийн сэтгэл зүйг өдөөдөг. Үүгээрээ PR-чид тэднийг ард түмэн санагалзаж байгаа илэрхийлсэн уур амьсгалыг үүсгэж нийгмийн сэтгэл зүйгээр тоглодог бүрэн  зохион байгуулалттай арга. Саяхнаас 25-р суваг телевизээр ням гариг бүр Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” гэсэн өөрийн имиждийг баталгаажуулсэн нэвтрүүлэг хийлгэж байгаа нь улс төрөөс тур зуур амсхийсан түүний имижийг үгүйлэгдэх аргаар сануулж эхэлж буй санагдана. Энэ нөгөөтэйгээр дахин улс төрд хүчтэй орох нэг гарц болов уу?
 
Үл мэдэх арга –Зарим хүмүүс улс төрчдийн нэр хүндийг унагах зорилгоор тэднийг өөрийгөө таньдаг, мэддэг, хамаатан гэх мэтээр харагдах нь сөрөг хүчинд нь сайхан өгш болох тал бий. Нөгөөтэйгээр улс төрчтэй ойр дотны холбоотой хэн нэгэн хүн нийгмийг цочроосон сенсаац үүсгэсэн тохиолдолд уг улс төрч нь тэр этгээдийн мэдэхгүй, танихгүй гэх мэтээр аяглах нь хувь хүнийхээ хувьд байж болохгүй мэт боловч улс төрийн PR-чид зөвшөөрдөг.  PR-чидийн үзэж байгаар  улс төрчдийн хувьд үл мэдэгч байж нэрээ цэвэр авч гарах нь өөрийгөө аврах арга бөгөөд ингэснээр тогтсон имижээ хадгалж үлдэж чаддаг. 

Дасгах арга – Хамгийн сайн улс төрч бол их юм хийсэн хүн бус их ярьж чадсан хүн л байдаг гэдэгтэй олон нийт санаа нийлэх байх. Иймээс нарийн логиктойгоор сурталчилгаа хийх маягаар хүмүүсийн санаа бодлыг дасгах ёстой гэж PR-чид зөвлөдөг.  

Мөлхөх арга
 – Заримтай аядуухан урагшлах нь хэт хүчтэй сурталчилгаанаас ашигтай байх тал бий. Монголчууд “Чулууг чулуу биш ус л дийлдэг” гэдэг шүү дээ.  Энэ арга нь нийгмийн байдал тогтвортой нөхцөлд хийх нь ашигтай бөгөөд буурь суусан улс төрчдөд тохиромжтой. Нөгөөтэйгээр сонгуулийн сурталчилгаа мэт хүчтэй улстөрийн үйл ажиллагаануудад ард түмэн уйдсан, залхсан, дүргүйцсэн үед хэрэглэх нь элбэг байдаг.  

Торнадо арга – Байгалийн элдэв гамшиг, гэнэтийн аюул осол,  зэргээс үүдэн нэр хүндээ өсгөх арга ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, өөрийн биеээр гамшгийн газар очих зэргээр өөрийгөө  тухайн асуудлыг шийдвэрлэхэд гол хүн гэдгийг харуулах замаар имижээ бүрдүүлэх явдал.
 
http://darmano.typepad.com/logic_emotion/images/2008/02/03/pr_cycle.gif
Манын арга – Улс төрчид олонд нэр хүндтэй хүмүүсээр өөрийгөө сурталчлуулах арга бөгөөд энэ нь эерэг сөрөг талтай байдаг. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үед PR-ын энэ аргыг өргөн хэрэглэдэг. Үүнээс гадна урлагийнхан, сүүлийн үед залуу уран бүтээлчид нэр хүндтэй хүмүүсийг тоглолтондоо урьж шигтгээ хийх тэднээр өөрийнхөө тухай мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлуулах гэх мэт. 

Шүгэл үлээх арга – PR-чид энэ аргаар  сөрөг талынхаа улс төрчийн булхайг илэрхийлэх, унагах зорилгоор ихэвчлэн хөшигний цаана хийгдэг. Харин цаад утгаараа  хэн нэгний эрх ашгийг хөндөхболдог бөгөөд энэ тэдэнд дайсныг төрүүлж улмаар өрсөлдөгчидэд нь өөрийгөө нээн харуулах нэг боломж болдог байна.  Иймээс тухайн улс төрчийг муучлах зорилготой хүмүүсийг  авч ашилах нь шүгэл үлээх үйл явцын үндсэн элемент гэж үзүүштэй. Ихэнхдээ “шүгэл үлээгчид”-ийн ярьсан зүйл нийтийг хамарсан, ноцтой содон байх ёстой бөгөөд тэднийг өөрийнхөө өмнөөс яриулаад хаях ёстой гэж PR-чид өвлөдөг. Манайд үүнийг “Хүний гараар могой бариулах”  арга гэж нэрлэж болох мэт санагдана. 
http://www.relationship-economy.com/wp-content/uploads/2010/03/PR-Repurposed.jpg
Тархи угаах арга
 – Ялангуяа нийгмийн шилжилттэй уялдан олон нийт тодорхой үнэлэмжээ түр алдсан тохиолдолд аливаа байгаа нөхцөл байдлын үндсээр нь өөрчлөх замаар явагддаг. Хүмүүс нийгмийн ээдрээтэй байдалтай холбоотойгоор  үнэлэмжийн өөрчлөлт гарах нөхцөл бүрддэг нь энэ аргыг PR-чид өргөнөөр хэрэглэх боломжийг олгодог. Мөн түүнчлэн ядуурал ажилгүйдэл нь тархи угаах аргыг ашиглах нэг нөхцөл болдог. Энэ аргыг олон нийтийн мэдээллийн хэрэгслэл,  гудамжны зар сурталчилгаагаар ихээхэн хийдэг нь  боловсрол сул олон нийтэд  хамгийн ихээр нөлөөлдөг.




Улс төрийн PR гэдэг бол нийгэм улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, сонирхолд тулгуурлан дэжлэгийг нь авах, улс төрчдийн нэр хүндийг өргөх, шинэ дүр төрхийг бий болгох арга технологи юм. Ер нь PR улс төрийн салбарт амжилт гаргах арга замыг нээж өгдөг төдийгүй ялалтанд хүргэдэг, улс төрч, нам, бүлэглэлийг эерэгээр ойлгуулахад чиглэгдсэн, төлөвлөгөөтэй зохион байгуулагдсан сурталчилгаа төдийгүй шинжлэх ухаан урлагийн тогтолцоо болно. Улс төрийн PR-т AIDA гэсэн ойлголт чухал юм. AIDA гэдэг нь Attention-interest-Desire-Action гэсэн англи үгнүүдийн хураангуй юм.

Монголчууд аливаа гадаад үгсийг элдэв орчуулагагүйгээр шууд эх хэл рүүгээ урвуулан хэрэглэдэг. Тэгэхдээ уг үгийнхээ утгыг өөрсдөө бүрэн ойлголгүй, утга дутуу эвсэл буруугаар хэрэглэх нь элбэг. Үүнд зохицуулалт, тайлбар хийх ёстой газрууд нь (эрдэмтэн, докторууд нь ч, сайд дарга нар нь ч) зүгээр суугаад байхад жирийн иргэд буруу ойлгосноороо ярьсаар байх нь гарцаагүй хэрэг. Гадаадтай чөлөөтэй харилцах болсноор гадаад хэлнээс Монгол хэл рүү мянга мянган үгс нэвтэрсээр байгаа ба энэ нь байх ёстой зүйл бөгөөд үүнийг зогсоож болшгүй юм. Хамийн гол нь гадаад үгс Монгол хэлэнд зөв утгаараа ойлгогдох нь чухал. Одоо Монголд англи хэлний толь бичигт ороогүй л бол ямарч англи үгийг хүн бүр өөрсдийнхөөрөө ойлгож, хэрэглэж байгаа. Үүнийг цэгцлэх арга, үйл ажиллагаа Улаанбаатарт ихээхэн үгүйлэгдэж байна.

За тэгээд үндсэн сэдэв рүүгээ оръё. Энэ бол PR (пиар) гэж юу вэ? Гэсэн асуултанд хариулах юм. Энэ асуултанд хариулахын тулд эхлээд гадаад орны эрдэмтдийн пиарт өгсөн тодорхойлолтуудыг сонирхъё (энэхүү ойлголтонд гадаад эрдмтдийн зүгээс өгсөн маш олон тодорхойлолт байдаг):
“Public relations” – англи хэлнээс шууд үгчлэн орчуулбал “нийгмийн хандлага” гэсэн үг.
PR – ийн тодорхойлолтууд:
1.            Профессор Рене Харлоу (АНУ) : - “ПР гэдэг нь байгууллага хоорондын болон нийгэм, байгууллага хоорондын харилцаа, хоорондын ойлголцол, байрлал, хамтын ажиллагааг үүсгэгч, эдгээрийг тогтоон барих удирдлагын үүрэгт үйл ажиллагаануудын нэг юм.”
2.            Английн Нийгмийн Харицааны Институт (IPR 1948 онд байгуулагдсан): - ” ПР энэ бол байгууллага хоорондын болон байгууллага, нийгмийн хоорондох харилцааг үүсгэн тэдгээрийг сайн харилцаанд байлгахад чиглэгдсэн удаан хугацааны хүчин чармайлт юм.
3.            1995 онд хэвлэгдсэн Оросын гадаад үгсийн толь: “ПР – гэдэг нь албан газар, үйлдвэрийн хамгийн дээд үйл ажиллагааг хангах, тэдгээрийн нэр хүндийг өсгөх зорилготой нийгмийн хандлага зохион байгуулах явдал. Улс хоорондын, нийгмийн бүтэц хоорондын болон иргэдийн хоорондын харилцааг бүх нийгмийн эрх ашигт нийцүүлэх урлаг. ”
4.            Сучкова Екатерина (МГУ): “Паблик – Рилейшинз – (нийгмийн хадлага, шууд бус сурталчилгаа) бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэгч, борлуулагч эсвэл эдгээр нь оршин буй улсын талаархи нийгмийн хандлагыг бий болгоход чиглэгдсэн ухуулга, сурталчилгааны хэлбэр юм.
5.            Эдуард Бернас: “ПР – хэрэглэгчдийн хандлагыг хянах, түүнд нөлөөлөх компани эсвэл байгууллагын үүрэгт үйл ажиллагаа. ПР компанийн сонирхол, үйлдэл, гадаад харилцааны хэлбэрийг тодорхойлдог ба нийгмийн хандлага, сонирхолыг эзлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг ”. Англи эхээр нь:
Edward Bernays: "Public Relations is a management function which tabulates public attitudes, defines the policies, procedures and interest of an organization followed by executing a program of action to earn public understanding and acceptance."

6.            ПР – энэ бол нийгмийн хандлагад нөлөөлдөг удирдлагын үйл ажиллагаа бөгөөд зөвхөн хэрэглэгчийн хандлага биш юм, яагаад гэвэл нийгэм гэдэг компанийн хамт олон, төр засаг, мөн хамтрагчид юм. Би удирдлагын гэдэг үгийг онцолж байна, яагаад гэвэл ПР – урсгалын үүсэл нь байгууллагын эсвэл компанийн жирийн харилцааны менежерийн ажил биш юм. Менежер энэхүү ПР урсгалыг эмхтгээд цааш нь дамжуулдаг, харин түүний стратегийн векторыг (алсын зорилгын эхлэлийг) зөвхөн удирдагчид үүсгэн боловсруулдаг. Энэ векторын чиглэлтэй нийцүүлж компани ажилладаг. Иймд ПР-гэдгийг дараахи байдлаар тодорхойлж болно - 
“ПР – энэ бол өөрийн компани болон, компанийн бүтээгдэхүүн эсвэл өрсөлдөөнт зах зээл рүү чиглэсэн нийгмийн хандлагыг хянах, түүнд нөлөөлөх удирдлагын үүрэгт ажиллагаа юм ”. 
Аль нь шалтгаан, аль нь үр дагавар юм бэ?. ПР нь компанийн сонирхол, үйлдэл, гадаад харилцааны хэлбэрийг тодорхойлдоггүй, харин эсрэгээрээ компанийн сонирхол, эрх ашиг ПР- г тодорхойлдог. ПР нь компанийн алсын зорилгыг тодорхойлдоггүй ба харин эсрэгээрээ байдаг. Жишээ нь: “ПР мэргэжилтэн нь захиралдаа: би ийм арга хэмжээ бодож оллоо, цаашид манай компанийн алсын зорилго ийм байх ёстой ”.
7.            Афоризм (ончтой үг): “Мэдээлэл – энэ бол сейфэнд байдаг зүйл. Харин бусад нь бүгдээрээ ПР”. Сергей Карамузов.
Эдгээрээс нийтлэг нэг зүйлийг ялгаж болох юм: одоо үед ямарч компанийн үйл ажиллагаанд нийгмийн хандлага мэдэгдэхүйцээр нөлөөлдөг бөгөөд ПР энэхүү нийгмийн хандлагыг компанийн хувьд хамгийн таатай болгоход чиглэгдсэн байдаг.
Дээрхи тодорхойлолтуудыг уншаад та ПР гэж яг юу болох талаар төсөөлөлтэй болсон гэдэгт итгэж байна. Яг одоо дэлхий нийтээр ПР гэсэн нэгдмэл ганц тодорхойлолт байхгүйг ч бас ойлгосон болов уу. Иймд улс орон бүр (өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургууль бүр) өөр өөрийнхөөрөө ПР –ийг тодорхойлж байгаа. Монгол улсын хувьд ийм төрлийн тодорхойлолт бичгийн хэлбэрээр огт нийтлэгдээгүй байна. Иймд Монголчууд ПР-ийг хар гэсэн өнгөтэйгөөр л төсөөлж байгаа. Мөн рекламтай хутган ойлгох нь элбэг. Тэдгээр хүмүүст хамгийн энгийн Монгол хэлбэрээр ПР - г тайлбарлан хэлбэл: “хэрэв та бусдад өөрийгөө магтаж ярьж байвал энэ бол реклама, харин таны тухай хүмүүс сайн хэмээн ярилцаж байвал энэ бол ПР гэсэн үг”


Пи Ар нь (Public Relations) буюу “Олон нийтийн харилцаа" хэмээх англи үгнээс гаралтай нэр томъёо болно. PR-ыг эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллагын баримт бичигт янз бүрээр тодорхойлсэн байдаг. Их Британийн Олон нийтийн харилцааны институтын (IPR) баримт бичигт “PR бол байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, сайн харилцаа тогтоох, түүнийг дэмжихэд чиглэгдсэн тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжлэх хүчин чармайлт мөн" гэж тодорхойлсон байдаг байна.
Тэгвэл Английн нэрт эрдэмтэн Сэм Блэк “PR гэдэг бол үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн харилцан ойлголцох замаар нийцэн зохицоход хүрэх урлаг ба шинжлэх ухаан юм" гэсэн товч бөгөөд гүнзгий агуулгатай тодорхойлолт өгсөн байдаг.
Дээр дурдсан тодорхойлолтуудаас үзэхэд PR буюу олон нийтийн харилцааг хүмүүс болон байгууллага, бүлгүүдийн хооронд мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох, сайн харилцаа тогтоох үйл ажиллагааны хэлбэр гэж ойлгож болно. PR гэдэг үгийг анх АНУ-ын ерөнхийлөгч Т.Жефферсон 1807 онд нийгмийн харилцаатай холбож хэрэглэсэн гэж үздэг.
https://encrypted-tbn1.google.com/images?q=tbn:ANd9GcRwexupfJlws4_QSITjTjvZwKmNLG-j56IMGp8jqucc_0bj-mZaIQ
Харин АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон PR хэлтсийг анх дэргэдээ байгуулсан бол PR-ийн компанийг 1900 онд Америкийн нэгэн сонинд ажиллаж байсан 3 залуу “Олон нийттэй харилцах товчоо" нэртэйгээр байгуулснаар энэ салбарын хөгжлийн эх суурь тавигджээ. Харин PR салбарын онолыг боловсруулж, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлсэн хүн бол Америкийн судлаач Айви Ли юм. PR-ийн үндсэн чиглэл (Основные направления PR. Basic tendency of PR). Орчин үед “public relations" буюу “олон нийтийн харилцаа" хэмээх нэр томъёо дараах үндсэн чиглэлийг өөртөө агуулдаг. Энэ нь олон нийтийн санал бодол, олон нийтийн харилцаа, төр засгийн харилцаа, нийтлэгийн амьдрал, үйлдвэрлэлийн харилцаа, санхүүгийн харилцаа, олон улсын харилцаа, хэрэглэгчдийн харилцаа, судалгаа ба статистик, олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл (ОНМХ) зэрэг болно.
Дээр дурдсан харилцаанд PR чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний аль алинд PR-ийн онол болон философи адил төвшинд хадгалагдах боловч тухайн чиглэлийн онцлогоос шалтгаалан зарим элемент, хэм хэмжээ, шинж тэмдэг нь өөрчлөгдөж болно.
1) Орчин үед PR-ийн хүрээнд мэргэжилтнүүд дараах үндсэн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд: Хүний зан байдлын хуулиудын үндсэн дээр зөвлөгөө өгөх,
2) боломж бүхий чиг хандлагыг тогтоож, түүний үр дагаварыг урьдчилан тодорхойлох,
3) олон нийтийн үзэл бодол, хүсэл сонирхол, харилцааг судалж, үзэл бодлыг бүрдүүлэх, хүсэл сонирхлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах,
4) үнэн бодит зүйл, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн хоёр талын харилцаа тогтоох, түүнийг дэмжих,
5) үл ойлголцох явдал болон зөрчлийг арилгах ,
6) харилцан хүндэтгэл бий болгох, нийгмийн өндөр хариуцлагатай байхад нөлөөлөх,
7) хувийн болон нийгмийн эрх ашгийг нийцүүлэн зохицуулах,
8) хэрэглэгч, нийлүүлэгч, үйлчлүүлэгчидтэй хэвийн, сайн харилцаа тогтоох ,
9) үйлдвэрлэлийн харилцааг сайжруулах,
10) өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг татах, боловсон хүчний тогтворгүй байдлыг багасгах,
11) бараа болон үйлчилгээг сурталчлах ,
12) ашиг орлогыг нэмэгдүүлэх,
13) “өөрийнхөө имижийг" бүрдүүлэх зэрэг болно.
PR-ийн амжилт нь үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл, тасралтгүй үйл ажиллагаанд оршдог. PR-ийн ердийн үйл ажиллагаа нь хоорондоо салшгүй холбоотой дөрвөн өөр өөр хэсгээс бүрддэг. Эдгээр нь:
ü зорилгыг тодорхойлох, судлах, задлан шинжлэх,
ü хөтөлбөр болон төсвийг боловсруулах,
ü харилцаа ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
ü үр дүнг судлах, үнэлгээ өгөх, шаардлагатай нэмэлт засвар хийх зэрэг юм.
Энэ хэсгүүдийг заримдаа RACE (Research - судалгаа, Action - үйлдэл, Communication – харилцаа, Evaluation - үнэлгээ) гэж нэрлэдэг.
PR буюу Паблик рилейшнз гэдгийг Сан Францискогийн ахмад мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор PR-ын 400 гаруй тодорхойлолт байдаг аж. Харин PR-ын мэргэжилтэн Сэм Блек 472 ойлголт байгааг нэрэлсэн.
Энэ бүх ойлголтыг нэгтгэвэл PR гэдэг бол “сэтгэл зүйд далдуур нөлөөлөх ухуулан сэнхрүүлэх урлаг төдийгүй нийгэм, улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санал бодол сонирхлыг өдөөж түүнийгээ хэсэг хугацаанд барьж , дараа нь өөртөө ашигтайгаар өөрчилдөг” арга технологи юм.
Хамгийн нийтлэг нь “нийгмийн хандлага чиг баримжааллыг тогтоож бодлого боловсруулж, системтэй ажилсны дүнд харилцан хамааралд байгаа хүмүүсийн санал дэмжлэгийг олж авах үйл ажиллагааны хөтөлбөрийг PR“ гэж болно.
PR нь хэн нэгнийг аливаа салбарт амжилт гаргах арга замыг нээж өгдөг төдийгүй ялалтанд хүргэдэг бас унагадаг. Зах зээлийн харилцаанд ороод удсан, эдийн засаг нь өндөр хөгжсөн өрнөдийн орнуудад санхүүгийн, бизнесийн, хямарлын PR тэргүүлэх хэмжээнд буй бол харин хуучин социалист орнуудад улс төрийн PR нь хүчтэй байдаг.
Манайд PR-ыг реклам, шоу, маркетингийн идэвхжүүлэлт мэтээр ойлгодог. Гаднаас харахад идэвхжүүлэлттэй төстэй мэт боловч зорилго, зорилт, үүргээрээ ялгаатай. Идэвхжүүлэлт нь бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалт, ашиг олох зорилготой бол PR нь олон нийттэй харилцан ойлголцох буюу эерег ойлголтыг төрүүлж, хамтарч ажиллах замаар тухайн байгууллагын өрсөлдөх чадвар, имидж, нэр хүндийг өсгөх зорилготой байдагт оршино.
PR-н агууллагыг Америкийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор найз нөхөдийг үйлдвэрлэх ажиллага юм. Нийгэмтэй хамтран ажиллах замаар нийгмийн дунд төрсөн таатай сэтгэгдлийг тогтмол барьж байх нь аль ч байгууллагыг эдийн засгийн хувьд амжилтанд хүргэдэг бөгөөд тэр дотроо итгэлцэл дээр үйл ажиллагаа
Маркетинг PR 2-н ялгаа
PR хийх нь байгууллагын ашигтай имиджийг бүрдүүлж ингэснээр илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахад тусалдаг. PR маркетинг нь олон харилцагчтай харилцаа холбоо тогтоохын тулд заримдаа нэг л аргыг ашигласан байдаг.  Гэхдээ энэ нь гаднаас нь ажиглахад ижил харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ өөр зүйл юм. Маркетинг нь ашиг олохын тулд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлж байхад PR нь ашиг олоход үйлчлүүлэгчдийн оролцоогүйгээр бизнесийн нэр хүндийг бий болгоход оршидог. Гэхдээ PR, маркетинг хоёр нь хоёулаа байгууллагын гадаад үүрэг.
1.2. МОНГОЛ УЛСАД PR
Манай оронд PR нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд улс төрийн PR нь илүү хүчтэй байдаг. Гэтэл зах зээлийн харилцаанд ороод удсан эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудад санхүүгийн, бизнесийн PR нь тэргүүлэх хэмжээнд байдаг. Манайд PR -ыг реклам шоу гэж ойлгодог. Гэвч энэ нь маш өргөн хүрээг хамардаг. Олон нийтийн санаа бодол, хандлагыг судлан үйл ажиллагаатай уялдуулж бодол сэтгэхүйд нь нөлөөлөхөд PR гол анхаарлаа чиглүүлэн ажилладаг. Цаашилбал хэсэг бүлэг хүмүүс болон байгууллагын харилцан ойлголцлын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших төгс нийгмийг цогцлон бүтээгсдэд туслах нь PRын үндсэн зорилго оршино.
Зөвхөн улс төрийн хүчин, урлаг, уран сайханд бус бизнес худалдааны байгууллага, банк санхүүгийн салбар, засгийн газрын агентлагууд, сайн дурын байгууллага, эмнэлэг, сургууль, шашны байгууллагуудад ч PR гол чиглүүлэгч нь болж өгдөг.

Манайд PR гэсэн үгийг сүүлийн жилүүдэд сонсож энэ талаар сонирхох болсон. Гэхдээ зарим нь PR-ын үр нөлөө, ач холбогдлыг өөрсдөө санаачилгаараа судалж, сурвалжилж мэдээд гадаад, дотоодын PR- ын мэргэжилтнүүдийг өөрийн байгууллага дээрээ урьж ажиллууулсан туршлага байдаг. PR гэдэг бол реклам ч биш, мэдээлэл ч биш юм. Монголд одоогоор PR-н чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 7 байгууллага байгаа бөгөөд үүнд:
1. Монголын PR төв
2. Монголын PR-н ассоциаци
3. Public PR ХХК
4. PR агентлаг
5. Face and PR агентлаг
6. Аригу ХХК
7. Донж төв гэсэн байгууллагууд бий.

Эдгээр агентлагууд нь биеэ даасан PR-ийн төлөвлөгөөг байгууллагуудад гаргаж өгөх гэхээсээ илүү маркетингийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгон оруулж байна. Дээрх мэргэжлийн байгууллагуудад бизнесийн байгууллагуудаас гадна банкууд PR –аа хийлгэхээр хандах болжээ.
3         Олон нийттэй харилцах ажил тухай ойлголт, РR гэж юу вэ?

Олон нийттэй харилцах ажил  /анг. Public relations , орос “Связи с обшественностью-паблик рилейшнз” буюу товчилсон нэр PR/ гэсэн энэ нэр томъёо нь орчин үед мэдлэгийн нэг салбар, шинжлэх ухааны бие даасан ойлголт, онол практик хосолсон хэрэглээний шинжлэх ухааны судлагдахууныг илэрхийлэх бөгөөд  энгийн ухамсарт ч үүнийг өргөн хэрэглэх болжээ.

            РR нь урлаг, арга хэрэгслэл, тухайн субъектуудын харилцаа тогтоох явцад хүрсэн түвшин, амжилтын  зэрэглэл, үйл ажиллагааны үр дүн юм.  АНУ-ыг ерөнхийлөгч Т.Жефферсон 1807 онд “Конгрест 7 дахь удаагаа хандах нь” илтгэлдээ  Oлон нийттэй харилцах1  гэдэг энэ үгийг хэрэглэсэн бол 1917 онд АНУ ерөнхийлөгч  В.Вильсон өөрийн дэргэд “Олон нийтийн мэдээлийн төв”- ийг байгуулсан нь төрийн байгуулага дахь анхны РR-ийн хэлтэс болсон ажээ.  РR-ийн эцэг хэмээгддэг Сэм Блэк  “РR бол үнэн, бүрэн дүүрэн мэдээлэлд тулгуурлсан харилцан ойлголцох, зохицолдолд хүрэх  урлаг, шинжлэх ухаан” хэмээн үзсэн. АНУ-ын нефтийн магнат Ж.Рокфеллерийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх сэтгүүлч Айви Ли  РR-ийг  анх түрүүн мэргэжлийн үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл бизнесийн чиглэлээр хэрэглэсэн ажээ. АНУ-ын  Олон нийттэй харилцах ажлын төлөөлөгч  Э.Бернис Олон нийттэй харилцах асуудлыг “нийгмийн санаа бодол” гэдэг утгаар гаргаж тавьсан байдаг.

Оксфордын тольд РR гэдэг нь Public relations  /олон нийтийн хандлага, олон нийттэй харилцах олон нийтийн санаа бодол/,  proportional representation /харилцааны хэм хэмжээ тэнцвэржүүлсэн төлөөлөл/ хэмээн утга бүхий  хэмээн тайлбарласан  бол Г.Берсон  “PR нь ардчилал, чөлөөт нийгэм төлөвшүүлэхэд бидэнд үргэлж гол үүрэг гүйцэтгэж ирсэн”3 хэмээн тэмдэглэсэн.  Э.Бернис  “РR-гэдэг бол үйлчлүүлэгчидээ олон нийттэй хэрхэн харилцах бэ? гэдэгт зөвлөгөө өгдөг үйл ажиллагааны салбар” гэжээ.  Судлаач С.Эллиот “РR- гэдэг нь тухайн байгууллага, олон нийтийн санаа бодолд нөлөөлж тэдний сонирхол дэмжлэгт тулгуурлан нэр хүнд олж авах хэрэгслэл” хэмээсэн байна. 

Харин Вестер коллежийн толь бичигт “ Байгууллага болон олон нийтийн хооронд харилцаа үүсэх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих хэлбэр” гэж онцолсон байна. 
Рекс Хэрлоу РR-ийн талаархи  тодорхойлолтыг харьцуулан судалж  “РR бол зорилтот олон нийт болон байгууллагуудын хоорондын харилцаа, хандлага, харилцан ойлголцлол, хамтын ажиллагааг тогтоох, дэмжихэд чиглэгдсэн удирдлагын үүргүүд нэгдэл”  хэмээгээд  РR өөртөө асуудлуудын шийдлийг агуулж байдаг онцлогтой хэмээн тайлбарласан байна.  Нөгөө талаас РR-ийг байгууллагын удирдлагыг олон нийтийн санааг бодлоор дамжин гарсан  мэдээллээр хангаж байдаг хэрэгсэл гэж үзэж болно.  РR-ийн зорилтыг Рекс Хэрлоу дараах чиглэлээр томъёолжээ.

1. Зорилтот олон нийт болон байгууллагуудын хоорондын харилцан холбоо, ойлголцлол, хүлээн зөвшөөрөлт, хамтын ажиллагааг тогтоон барих явдал
2. Маргаантай асуудлыг шийдвэрлэхэд олон нийт болон хүмүүсийн санаа бодлыг судалж  хариу өгөх чадвартай байх
3. Нийгмийн сонирхолыг татаж буй асуудалд удирдлагын анхаарлыг хандуулах
4. Удирдах ажилтнуудад цаг үетэйгээ зэрэгцэн  орших, үр ашигтай  өөрчлөгдөхөд нь туслах
5. Олон нийт, байгууллага,  хувь хүний угтан харах, урьдчилан сэргийлэх чадвар эзэмшихэд нь туслах
PR-ийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дээрх  байдлаар PRийг тодорхойлолт өгч буй нь уг асуудлыг тал бүрээс нь авч үзэж буй явдал бөгөөд нөгөө талаас PR өргөн цар хүрээтэйг илтгэн харуулж байна. Дээрхээс үүдэн PR гэдэг бол:
  1. Мэдээллийн харилцааны зохион байгуулалт
  2. Эерэг таатай харилцаа үүсгэхийг эрмэлздэг зохион байгуулалттай үйл ажиллагаа
  3. Улс төрч болоод алдартнууд зөв имиж бүрдүүлж, өөрийгөө олон нийтэд ойлгуулах арга барил
  4. Олон нийтийн санаа бодлыг ойлгох ухаан
  5. Өөрийн бодлого байр сууриа олон нийтэд таниулах ажил
  6. Олон нийттэй хэрхэн харилцах вэ? гэдэгт зөвлөгөө өгдөг үйл ажиллагааны салбар
  7. Мэдээлэл харилцааны менежмент
  8. Олон нийтийн санаа бодолд нийцсэн дүрийг бүтээх, нэр хүнд олох, бараа бүтээгдэхүүн борлуулах арга хэрэгсэл
  9. Нөхцөл байдлыг урьдчилан тааварлаж, арга хэмжээ авах, хамгаалалтын ажиллагаа юм.
10.   Маркетинг менежмент, реклам сурталчилгаа, PR ажиллагаа гэдэг үгс сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн ажиглагдах боллоо. Эдгээр үгсээс PR гэдэг нэр томъёо хамгийн их хэлэгддэг болжээ. Монголд PR-ийн чиглэлээр дагнан судалгаа хийж буй хүмүүсийн тоо тун цөөн байна.  PR хэмээх ухагдахууныг  1807 онд АНУ-ын ерөнхийлөгч Р.Жефферсон анх нийгмийн харилцаатай холбон тайлбарласнаар үүссэн бол мэргэжлийн үйл ажиллагаанд анх ашигласан хүн бол Айви Ли гэдэг хүн гэнэ. Манай орны хувьд улс төрийн салбарт эрчимтэй хөгжиж буй PR-ийн тухай ярилцахаар бид энэ удаагийн зочноо урьлаа.    
11.    
12.   Сайн байна уу. Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
13.   - Сайн уу. Намайг Н.Урантогтох гэдэг. Сургалт, судалгаа, сурталчилгааны “PR-ийн боловсрол олгох төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. PR-ийн чиглэлээр дагнан эрдэм шинжилгээний ажил хийж байгаа Монголын судлаачдын нэг. Монголын бизнесийн PR-ийн өнөөгийн байдал: Банк санхүүгийн байгууллагын жишээн дээр сэдвээр бакалаврын, Улс төрийн PR-ийн мэдээллийн үйл ажиллагаа 2008 оны УИХ-ын сонгуульд нөлөөлсөн нь сэдвээр магистрын зэргийг МУИС-д хамгаалсан. Одоо судалгааны ажилаа өргөжүүлж докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. 
14.   Бидний ярилцах сэдэв бол PR. 2000 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн олон удаа хэрэглэгдэх болсон үгийн нэг бол PR. Тэгэхээр PR гэж ер нь юуг хэлээд байна вэ? Амжилтанд хүрэхийг хүссэн бүр үүнд ач холбогдол өгөх  болсоны учрыг тайлбарлаж өгөхгүй юу? 
15.        - Танай сайтын хамт олон, түүний мянга мянган уншигчид энэ талаар янз бүрийн ойлголттой байгаа байх. PR хэмээх энэхүү нэр томъёог Монголчууд хэрэглэдэг болоод удаагүй байна. Анх хар илбийн ид шид хэмээн хэлэгдэж байгаад сүүлд олон нийтийн харилцаа гэж орчуулагдсан Public Relations гэдэг үгийн товчлол болох PR гэдэг ухагдахууныг судлаачид орчин үед орчуулалгүй хэрэглэдэг. PR нь улс төрч, урлагийн оддоос эхлээд байгууллага аж ахуй нэгж, бараа бүтээгдэхүүн хүртэлх бүх л зүйлсийн талаар эерэг таатай сэтгэгдэл төрүүлэх, үр дүнтэй, харилцан ашигтай харилцааг бий болгон төлөвшүүлэх зорилгоор олон нийтийн санаа бодолд тулгуурладаг олон нийттэй харилцах арга зүй юм. Түүхийн олон хөгжлийн шатанд PR ажиллагаа улам нарийсч цогц технологи болж хувирсаар  олон нийтэд хандах хамгийн  чухал арга болж хувираад байна. Олон нийтийг итгэн үнэмшүүлж дагуулах, анхаарлыг нь татах, итгэлцлийг бий болгохын тулд өнөөдөр Монголын бүхий л улс төрийн намууд болон улс төрчид, урлагийн одод, байгууллага аж ахуй нэгжүүд PR зөвлөх, алба хэлтэстэй болоод байна. 
16.   Энэ нь тэгэхээр олон нийт буюу иргэдийн анхаарлыг л татаж улс төрийн намууд болон улс төрчид, урлагийн одод, байгууллага аж ахуй нэгжүүдийг сурталчлах арга хэрэгсэл гэсэн үг үү?
17.          - Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Монголд анх PR-ын үзэл баримтлал, үйл ажиллагааг эхлүүлсэн хүмүүсийн хажуугаар өөрсдийгөө PR-чин гэж өргөмжилсөн цөөн хүний буруу тайлбар, хар ажлуудаас болж иргэд муу зүйлийг өрөөсгөлөөр сурталчлах, хэт дөвийлгөн ярих, зохион байгуулалттайгаар гүтгэх ажиллагаануудыг PR гэж ойлгох болсон. Гэтэл энэ нь зөвхөн PR-ийн нэг жижигхэн л хэсэг юм шүү дээ. PR-д “4-н P-ийн онол”,  “4-н M-ийн үзэл”, AIDA, RACE, DAGMAR гээд маш олон аргачлалыг ашиглаж болдог. Эдгээрийн эцсийн дүн нь нэгд олон нийтийн санаа бодлыг өөрчилдөг, хоёрд олон нийтийн санаа бодлыг баталгаажуулдаг, гуравт олон нийтийн санаа бодлыг шинээр бий болгож төлөвшүүлэх зорилготой байдаг. Өөрөөр хэлвэл хоосон магтаж, хий гүжирдэн гүтгэх биш үнэн зөвийг сонгоход нь л PR туслах үүрэгтэй юм. 
18.   Монголчууд бидний амьдрал дээр тохиолдсон PR ажиллагаануудаас жишээ татахгүй юу. Сайн муу аль алинаас нь? Сонирхолтой байна?
19.          - Дэлхийд өнөөдөр PR-ийн 3-н салбар хамгийн эрчтэйгээр хөгжиж байгаа. Энэ нь улс төр, бизнес, шоу бизнесийн PR ажиллагаанууд юм л даа. Улс төрийн PR ажиллагаа Монголд 2000 оны УИХ-ын сонгуулиас эхлэн ажиглагдсан байдаг. Тухайн үед сөрөг хүчин байсан МАХН сонгуульд өрсөлдөхдөө оросын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан зөвлөгөөг нь сонсож байсан. Бидний хэлж заншсан “хар PR” буюу бохир технологийг ашиглан Ардчилсан холбоо эвслийн эв нэгдэлгүй байдал, албан тушаалын талцсан зөрчилийг ашиглан тэд парламентад үнэмлэхүй олонхийн суудлыг эзэлж байлаа. Энэ нь тухайн үеийн намын удирдлагад ирж буй цагийн төлөөлөл болсон Н.Энхбаяр гарч ирж шинэ арга барилыг зоригтой ашигласны шууд үр дүн юм. Гэхдээ Н.Энхбаяр 2004 оны УИХ-ын сонгуульд байж боломгүй бүдүүлэг алдааг гарган ялагдаж ч байлаа. Оросын PR-ийн багийнхны өгсөн ээлжит зөвлөгөөг өмнөх амжилтандаа эрдсэнээс шууд амьдрал дээр хэрэгжүүлэн өөрийгөө үндэсний баатар, ард түмний удирдагч болгох гэсэн түүний оролдлого өрсөлдөгч нарт нь харин ч боломжийг өгсөн юм. Тэр үед МАХН сонгуулийн хар технологиор мэргэшсэн 40 гаруй сургагчийг Оросоос урьж  авчирсан. Тэдний  МАХН-д өгч байсан бүх зөвлөмж, судалгааны бүх ажил сонгуулийн үед хэвлэлээр дэлгэгдсэн нь  АН-ын өрсөлдөгчдөө барих PR-ын зэвсэг байлаа. Тэдний зөвлөгөөнд иргэдийн анхаарлыг татах, дургүйцлийг төрүүлэх олон зүйл байсан Жишээ нь: тойрог бүрт судалгаа хий, эх орныхоо төлөө гэж  хийсэн бүх ажлаа ярь, хов жив цуу яриа тараа, өрсөлдөгчөө доромжил, бор шувууг 7 7 хоногоор нисгэ, хүмүүстэй яаж харилцах вэ, гадаад төрхөө ямар байлгах вэ, хоосон амлалтыг ямар үед өгөх вэ г.м. МАХН-ын удирдах бүрэлдэхүүн 2003 оны намар Оросын төрийн думын сонгуулийг ажиглаж ирээд бид 2004 онд  ялалт байгуулах юм байна. Төрийн эрх барьж байгаагийн хувьд хүчээр авна мөнгөөр яаж сонгууль явуулдагийг үзлээ гэж байлаа. Тэр үед УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж  бид 64 суудал авах боломжтой юм байна гэхдээ 76 суудал авна шүү гэж  ярьж байжээ. Гэвч энэ нь бүтээгүй. Учир нь тэдний сонгосон PR ажиллагаа буруу байсан юм. Орос PR-чид Монголын онцлогийг энэ удаа сайн мэдрээгүй. Харин МАХН тэрийг нь шууд хэрэгжүүлж эхэлсэнд алдаа байсан юм. Оросын сонгуулийн компани асар их мөнгөн дунд, асар их хар сурталчилгаа дунд өрнөдөг. Энэ нь ч аргагүй манайх шиг хэдхэн мянган сонгогчдын төлөө биш хэдэн зуун мянган сонгогчдын тархийг угаахын тулд сонгуулийн компаниа тэд ингэж  өрнүүлдэг. Гэтэл тэдгээр PR мэргэжилтнүүд  манайд Оростой яг адил шахуу сонгуулийн компанийг явуулсан юм. МАХН сонгуулийн аянаа 4 сарын 20-нд орон даяар МАХН гэсэн тэмдэгтэй Н.Энхбаярын том том хөргүүдийг босгож эхэлсэн. В.И.Ленин, И.В.Сталин, Б.Ельцин, В.Путин нарын хөргүүд л сонгуулийн эхэнд ингэж босч байсан шүү дээ. Лидерийнхээ нүүрээр сонгуульд ялдаг, сонгуулийн үеэр бөөлжмөөр их сурталчилгаа явуулдаг Оросын арга барилаар  ажиллахыг тэд сонгосон юм. МАХН-ын сонгуулийн штаб сонгуулийн хороо хэсэг бүрт сурталчилгааны 25 плакат тараасан бөгөөд үүний 15 нь Н.Энхбаярын зурагтай байв. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөр гэсэн номыг гаргасан ба 23 хуудасных нь 18-д нь Н.Энхбаярын зураг байрлаж байжээ. 76 тойрогт нэр дэвшигчдийн тараасан 8 хуудастай сонгуулийн материалын бүх хуудсанд Н.Энхбаярын зураг хэвлэгдэн бүх аймаг дүүрэгт боссон сүрлэг самбаруудын ихэнхийг Н.Энхбаярын зураг эзэлж байлаа. Зөвхөн Улаанбаатарт боссон 200-аад самбарын 170-д нь Н.Энхбаярын хөрөг байжээ.  Гэтэл мөн “МАХН таны төлөө тантай хамт”, “МАХН-ын хөгжил”, “МАХН-ыны ялалт” гэсэн уриа плакат бүрт Н.Энхбаярын зураг байсан нь сонгогчдын төдийгүй МАХН-ын гишүүдийн дургүйцлийг төрүүлж байсан юм . Энэ бол Монголд тохироогүй Орос сонгуулийн технологи, PR ажиллагаа байлаа. Тэр сонгуулиар Н.Энхбаяр би Монголчуудыг өргүй болгосон, би л асуудлыг шийдвэрлэж чадсан тиймээс би үндэсний шилдэг удирдагч, би л Монголын бахархал гэсэн дүрийг бүтээн үүнийгээ өөрийн болон МАХН-ын гол давуу тал болгон  сурталчилж байлаа. Харин АН-ын зүгээс гагцхүү тэр эрхэмлэн сурталчилж байсан зүйл рүү нь л дайралтаа эхэлсэн юм. Н.Энхбаяр 50 сая  долларыг дундаас нь завшсан, харин ч мөнгө авах ёстой байхад мөнгө төллөө, чухам түүнээс л болж Монгол улс олон улсын тавцанд санхүүгийн тусламж  авах нүүргүй болтлоо  өр зээлд баригдсан, их өр дарагдаагүй гэсэн хар сурталчилгааг явагдаж байлаа. Энэ бүхний дараа Н.Энхбаяр Аугаа их удирдагч Намбарын Энхбаяр биш Аугаа олон Самбарын Энхбаяр болж харагдаж байсан юм. Энэ мэт жишээ яриад л байвал сонины сарын дугаар байсан ч хүрэлцэхгүй биз ээ. Олон сонирхолтой баримтууд бий шүү. /инээв/ 
20.   PR-ийн тухай ойлголт тэгвэл манайд 2000 оноос эхлэлтэй гэж ойлгож болох нээ дээ. Одоо энэ чиглэлээр ер нь хичнээн хүн ажилладаг юм бол оо. Салбарынхаа Монгол дахь хөгжлийн тухай ярихгүй юу?
21.   - Тэгж ойлгож болно оо. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг суралцан төгссөн хэсэг залуус тухайн үед “Монголын PR ассоциаци” гэдэг ТББ байгуулан энэ чиглэлээр анхлан ажиллаж эхэлсэн байдаг юм. Тэд дараа нь “Media group” ХХК байгуулан томоохон улс төрч, компаниудад PR-ийн зөвлөгөө өгдөг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг. Л.Болдхуяг, А.Ганбаатар, М.Буянбадрах нар одоо ч энэ салбартаа толгой хүмүүс хэвээрээ л байна. Эрдэм шинжилгээний ажлын хувьд МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн залуу багш Б.Болд-Эрдэнэ эхний шанг татсан бол түүний шавь Г.Өнөрбаяр 2004 оноос  “Монголын PR төв” ТББ-ыг байгуулан дагнасан судалгааны ажлуудаараа энэ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан байдаг. Тэдэн дээр нэмэгдээд судлаач Б.Энхболд, сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга, Л.Нинжжамц, Н.Дэмбэрэл, Н.Дагва нарын хүмүүс өөрийн хувь нэмрээ оруулсан. Та анзаарсан бол миний ярьсан хүмүүс дандаа сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс байгаа биз. Энэ нь ч аргагүй юм л даа.  PR-ийг анх үүсгэсэн хүмүүс нь өөрөө сэтгүүлчид байсан, PR-ийн арга, технологиуд өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин түгвэл илүү үр дүнтэй байдаг гэдгээрээ одоо ч сэтгүүл зүйн салбарын нэг хэсэг гэж үздэг юм. Тиймээс PR-ийн хичээл сэтгүүл зүйн ангийн оюутнуудад л ордог. Гэхдээ олон улсын түвшинд хараад байхад тийм биш байгаа. PR бие даасан шинжлэх ухаан, түүнийг бүхий л салбарын оюутнуудад орох ёстой гэсэн үзэл баримтлалыг барууны болон оросын судлаачид үздэг болчихоод байна шүү дээ. Одоо бол PR-ийн салбар манайд хөгжлийнхөө үедээ орчихсон явж байна гэж би үздэг. Энэ чиглэлээр цөөнгүй ч хүн ажилладаг болж. Гэхдээ хаа хамаагүй хүмүүс би бол PR-чин гэж яриад л нэрийн хуудас тараагаад явж байгааг харахаар харамсдаг юм. Бас би энэ улс төрч дээр тэгж ажилласан, тэрийг л би өдий зэрэгтэй болгох бүх юмыг хийсэн гэж сонин хэвлэлээр бичдэг PR-ийн мэргэжилтний ёс зүйгээ мартсан хүмүүс ажиглагдах л юм.  Уг нь хийсэн ажил нууцаараа л үлддэг ёстой юм. Харин судалгаанд ашиглагдах материалуудыг судлаач өөрөө ажиглаж олдог.
22.   Та тэгвэл өөрийгөө энэ салбарын мэргэжлийн хүн гэдгээ юугаар батлах вэ? Бас л шинэ тутам хөгжиж буй салбарыг минийх гэх үзэл ажиглагдаад байна уу даа? 
23.   - Яалаа гэж дээ. Салбар бүрт тэргүүлэгчид бий. Үүнийг практик болон эрдэм шинжилгээний гэж 2 хувааж үзэж болох байх. Би Монголд PR-ийн талаар ойлголт маруухан байх үед энэ чиглэлээр мэргэшихээр шийдсэн. Ер нь PR-ийн чиглэлээр эрдмийн ажил хийж МУИС-д хамгаалж чадсан хүн цөөн шүү дээ. Энүүгээр дүгнэх юм бол би эрдэм шинжилгээний ажил тал руугаа л хүн. Гэхдээ практикаа орхиод хэт онолын зүйл хийгээд байвал хөгжих боломж тааруу нь тодорхой. Тиймээс 2008 оны УИХ-ын сонгуульд ажиллаж үзсэн. Сайн ч үр дүнтэй гарсан. Одоо бизнесийн зөвлөгөө ч өгч эхэлж байгаа. Манай салбар чинь өөрөө хүнд танигдахын тулд өөрийгөө маш сайн дайчлахыг шаарддаг онцлогтой. Би хөгжиж байна. Салбарынхаа анхдагчдын хэмжээнд хүрэхийн тулд өндөр ёс суртахуун, боловсрол, олны итгэл даах чадвартай манлайлагч байх ёстой. Хүнд өөрийн мэргэжлээрээ танигдах үнэлэгдэх нь их хэцүү. Гэхдээ болохгүй юм гэж юу байхав. Миний үеийн олон залууст сайхан ирээдүй байна шүү дээ.
24.   PR, маркетинг, реклам 3 чанарын хувьд нээх ялгаагүй юм шиг санагдаад байдаг юм. Сүрхий, сүрхий нэр томьёотой л болохоос. Эсвэл тэднийг адилхан харагдуулаад байгаа зүйл байдаг юм уу?
25.   - Таны ингэж ярих, асуух нь түмэн зөв өө. Яг үүнээс чинь болж олон нийт төөрөгдөлд орчихоод байгаа юм. Оюутан залуус, нийгмийн тодорхой хүрээний хүмүүстэй уулзалт хийх үед тогтмол тавигддаг асуултын нэг нь наадах чинь юм. Би товчхоноор хариулъя л даа. PR бол бодлогын хүрээний гол гол асуудлуудыг шийдвэрлэдэг бол маркетинг хэрэглэгчээсээ хамгийн хурдан аргаар эргэж хариу авахын тулд хийгдэж буй үйл ажиллагаа юм. Харин реклам бол аливаа зүйлийг мартуулахгүй байхын тулд барьж байдаг нэр хүндийн хамгаалалт юм. Ойлголтын хувьд өөр өөр байгаа биз. Гэтэл манайхан энэ 3 яг адилхан юм биш үү гэдэг. Үүнд манайхны сургалтын онцлог нөлөөлж байдаг. Багш бүр өөрийн заадаг хичээлээ хамгийн чухал хэмээн зааж бусад салбарын элементүүдийг өөрийнхөө хичээлд хамсгаад оруулчихдаг. Тэгээд энэ салбаруудад ажиллагсад нь минийх лаг, минийх лаг гэдэг сэтгэхүйтэй болчихсон. Гэтэл угтаа хоорондоо нягт холбогдвол илүү сайн үр дагаврыг авчирдаг л байхгүй юу даа. 
26.   PR-ийн салбарт ер нь хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагддаг юм бэ? Манайд их мөнгө урсаж байсан тохиолдол байдаг уу?
27.   - Судлаачдын таамаглаж байгаагаар жилд ойролцоогоор 350-400 сая фунт стерлинг PR-ийн салбарт зарцуулагддаг. Үүний талаас илүү хувь нь дан ганц улс төрийн салбарт зарцуулагддаг. Ер нь яг хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулагддаг нь тогтоох боломжгүй гэж үздэг. Улс төрийн нам, улс төрчид өөрийн зардлаа аль болох дарж мэдээлдэг шүү дээ. Манайд улс төрийн PR-ийг баахан материал хэвлүүлж тараагаад телевиз, сонин бүрээр гараад байвал олны танил болж сонгуульд ялдаг гэж ойлголтоор харвал их мөнгө гарч байна аа. Харин үндсэн технологиудын хүрээнд харвал харьцангуй бага мөнгөөр их зүйлийг амжуулж болохоор байгаа нь харагддаг. УИХ-ын сонгуульд 1 тэрбум, 2 тэрбум төгрөг зараад гарч чадаагүй уйлж суусан хүмүүсийг би харж байсан. Сонгуулийн компанит ажил, нэр дэвшигчдийн PR ажиллагаа гэж зүгээр л хэн нэгний хийдэг ажил биш шүү дээ. Улс төрчийн имижийг бүрдүүлэх, олон нийтийн зүгээс итгэлцлийн харилцааг үүсгэх, тэр харилцаагаа тогтвортой барьж байна гэдэг мэдээж амаргүй. Үүнд тодорхой хэмжээний мөнгө гарч л таараа. Дээр нь улс төрчид нэгэнт өөрөө сонгон авсан бол тухайн  PR-ийн арга зүйчдээ  бүрэн итгэж зөвлөгөөг нь дагах учиртай. Үнэхээр мэргэжлийн хүн мөн бол таныг бие хүн талаас нь эвдэхгүйгээр олны өмнө манлайлагч болгож чадна.
28.   PR гэдэг зүйлд өнөөдрийн Монголын улс төрчид хэр ач холбогдол өгч байх шиг таньд ажиглагддаг вэ? Би уг нь манай улс төрчдийг бие хүн талаасаа л олон нийтийн өмнө ил гарч ирж бидэнтэй харьцдаг гэж санаад байсан чинь үгүй юм шиг бодогдоод явчлаа.
29.   - Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Өнөөдрийн нийгэм, энэ цаг үед PR-ийн цар хүрээ, ач холбогдол өдрөөс өдөрт үнэ цэнэтэй болж байна.  PR-д ач холбогдол өгөөгүй болгон арчигдаж түүнийг өөртөө зөв ашиглаж чадсан бүр нь улам өсөн дэвжиж байна. Та анзаарсан бол Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр А.Ганбаатар, мөн Монгол улсын ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр Г.Өнөрбаяр гээд энэ салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн залуус ажиллаж, улс төрийн дээд хүрээнд ч  PR-ийг хүлээн зөвшөөрч эхэлчихээд байна. Бизнесийн ертөнцөд ч удирдах албан тушаалд PR-аар мэргэшсэн залуус томилогдон ажиллах болжээ. PR  улс төрийн гол технологи болж байна. Одоо улс төрчид маань чадварлаг мэргэжилтнүүдийг хайж, олны өмнө гарахдаа тэдний үгийг их сонсох болж.
30.   Энэ тэгээд сайн уу? Муу юу? Бүх зүйл худлаа хоосон зохион байгуулалт болчихсон гэсэн үг үү.
31.   - Сайн байлгүй яах вэ. Одоо дэлхийн бүхий л орны удирдагч, улс төрчид, бизнесийн хүрээнийхэн PR-ийн мэргэжилтнээс зөвлөгөө авдаг болсон. Энэ нь олны өмнө хэрхэн биеэ үлгэрлэн зөв авч явах, хаана хэнтэй юу ярих, хүндрэлтэй асуудлаас хэрхэн гарах, нэр хүндийн хямралыг хэрхэн даван туулах зэрэгт маш тустай. Чадвартай, чадалтай олон удирдагчид энгийн алдааг шаардлагагүй газар гаргаж нэр хүндээ барж байна шүү дээ. PR-ийг сайн талаас нь хараасай гэж хүсэж байна. Дэлхийн улстөрд бүрэн байр сууриа олсон PR-ийг бид үгүйсгээд л байж болохгүй биз дээ. Бохир технологи бол тусдаа асуудал.
32.   Тэгэхээр сайн PR-чинтай л байхад бүхий л өө сэвээ дараад амжилт ирээд тэр хүн нийгэмд сайнаар танигдаад байх нээ дээ?
33.   - Яалаа гэж. /инээв/ PR байлаа гээд сөлөр хүнийг зүгээр, хэлгүй хүнийг хэлтэй, ярьж чаддаггүй хүнийг ярьдаг, тарган хүнийг туранхай харагдуулахгүй шүү дээ. Гол нь тухайн зүйлийн давуу талыг үнэн зөвөөр л хүмүүст таниулж итгэлцэл төрүүлж дагуулах шүү дээ. Худал хуурмаг явдал огт биш гэдгийг дахин хэлье. 
34.   Өнөөдөр манай улс төрчид дунд PR-ийн аргуудыг цогц ашиглаж байгаа хүн байна уу? Ажигласан бол бидэнтэй бодлоо хуваалцаач.
35.   - Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Гүндалай гээд цэвэр PR-ийн технологиудыг тогтмол ашигладаг олны танил хүмүүс байна.  Гэхдээ юуг яаж хийсэн, зорилго ямар байсан гэдгийг олонд шууд зарлаад байх нь тийм ч ёс зүйтэй хэрэг биш ээ. Судалгааны бүтээлүүдэд бол энийг тусгаж болдог юм. 
36.   PR-ийн онолд имиж буюу дүр бүтээх асуудал чухалд тооцогдох юм билээ. Хамгийн хэцүү нь ямар хүний дүр бүтээх байдаг юм бол?
37.   - Улс төрийн PR-т хамгийн хэцүүд тооцогддог хүчин зүйл бол эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэх явдал. Учир нь олон нийт эмэгтэйчүүдийг төр тэргүүлээд явах лидер гэсэн ойлголтоор биш улс төрчийн хань, сайхан ээж, гэрийн эзэгтэй гэсэн үүднээс асуудалд ханддаг. Энэ хандлага дорнын соёл иргэншилтэй орнуудад хүчтэй илэрдэг. Нөгөө талаас нь авч үзвэл нэрд гарсан эмэгтэйчүүдийн гадаад байдал, имижийг олон нийт эрчүүдийнхээс илүү сонирхож, илүү их өөнтөглөдөг. Имижмейкерүүдийн бүтээсэн  эмэгтэйчүүдийн имижийг зарим хүн өөлж, буруутгаж, өөр хоорондоо ярих ярианы сэдэв болговол тухайн эмэгтэй улс төрч бухимдаж түүнийгээ имижмейкертээ гаргах тохиолдол их байдаг. Энэ байдлаас үүдэн эмэгтэй улс төрч, имижмейкерүүдийн хоорондын харилцаа зөрчилд хүрдэг. Ер нь эмэгтэй улс төрчийн имижийг бүрдүүлэхдээ эмэгтэй хүний зан чанар бага байхаар тооцоолдог. Эмэгтэйлэг гэхээсээ илүү эршүүд зан чанарыг нь онцлох хэрэгтэй болдог. Учир нь улс төрд хатуу бодлого явуулдаг эрэмгий хийгээд түрэмгий хүмүүс амжилтанд хүрдэг. Ард түмэн ч энэ байдлыг хүсдэг. Жишээ нь дэлхийн улс төрийн тогтолцоонд өөрийн гэсэн давтагдашгүй ул мөрөө үлдээсэн эмэгтэй бол Маргарет Тетчер. Тэрээр өөрийн имижээ оюутан цагаасаа бүрдүүлсэн байдаг. Оксфордын их сургуулийн оюутны холбоог санаачилсан анхны эмэгтэй дарга, Их Британийн парламент дахь сүүдрийн танхимын гишүүн, сөрөг хүчний эмэгтэй удирдагч, Английн засгийн газрыг 12 жил толгойлсон анхны эмэгтэй ерөнхий сайд гэсэн “анхдагч” гэсэн тодотголоор М.Тетчер алдаршсан боловч нөгөө талаараа “эршүүд” гэсэн дүр төрхийг бүрдүүлсэн юм. Тэрээр эмэгтэй хүний уян зөөлөн зан чанараараа эрчүүдийн хооронд эвлэрлийн “гүүр”-ийг барьж тэднийг удирдан жолоодож байсан эмэгтэй болно. Тэрээр “эрчүүдийн бий болгосон эмх замбараагүй бүхнийг эмхэлж цэгцлэх гэж улс төрд орсон”-оо нэг бус удаа онцолсон сурталчилгаа явуулж амжилтанд хүрсээр байсан. Өөрөөр хэлбэл тэрээр эрчүүдийн нураасан ертөнцийг босгогчийн дүрээр гарч алдаршсан. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хадагтай Мадлен Олбрайтийн имиж энгэрийн зүүлт байлаа. Тэрээр энгэрийн зүүлтээрээ улс төрийн бодлого, байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байсан нэгэн юм. Эмэгтэйчүүд улс төрд орохдоо үсээ богиносгон засаж, албаны хувцас өмсөж ажил хэрэгч дүрд хувирах зайлшгүй шаардлага гардаг. Харин эмэгтэй улс төрчдийг эршүүд байхаасаа илүү эмэгтэйлэг байх ёстой гэж үздэг имижмейкерүүд байдаг. Энэ тохиолдолд амжилт олсон нь нэн ховор байдаг. Манай эмэгтэй улс төрчдийн хувьд энэ асуудал дээр маш их алддаг.
38.   Бидэнд тодорхой асуултын хүрээнд тайлбар өгсөн таньд баярлалаа. Энэ салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэвэл цаг хугацаа, сонины зай ч ахиу байх хэрэгтэй юм шиг байна?
39.   - Тэгэлгүй яах вэ. Маш өргөн хүрээний асуудлыг хамардаг. Улс орны нийгмийн бодлого, улс төрийн сонгууль, дипломат асуудлын хүрээнд ч ашиглагддаг PR-ийн арга технологиудын талаар би анхан шатны ойлголтыг өгч чадсан байх аа. Илүү их мэдээллийг авахыг хүсч байгаа хүмүүс эргэж холбоо барьж болно шүү дээ. 
40.   Таньтай холбоо барихыг хүсч байгаа хүн яаж холбогдох вэ?
41.   - Юуны өмнө таньд баярлаж байна. PR-ийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд ингэж эрэл хайгуул хийж уулзаж байгаа нь чөлөөт хэвлэлийн үндсэн шалгуур мөн шүү дээ. Надтай холбоо барихыг хүсч байгаа хүмүүс urantogtokh_media@yahoo.com хаяг руу мэйл бичиж болно. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Эцэст нь хэлэхэд улс төр гэдэг өөрөө тоглоомын талбар. Үүнд өөрийнх нь дүрмээр л тоглохгүй бол шинэ стандарт гэж үгүй. Монголын улс төрд та ард түмний хайртай манлайлагчаар үлдэх үү, асан гэдэг ганц тодорхойлолтоор үлдэх үү энэ таны л сонголт. Харин үүнд PR тусалж чадах юм шүү.
42.   Ярилцлага эхлээд дуусах хүртэл түүний яриаг сонсоод байхад өөртөө итгэлтэй байгаа нь ажиглагдаж байлаа. Мөн PR-ийн мэргэжилтний нэгдсэн холбоо байгуулах хүсэлтэй явдгаа дурсаад салбараа цэгцтэй, шударга байдалд хүргэхийн төлөө зорино гэдгээ ч хэлж байсан юм. Би түүний ярианд итгэсэн. Ярилцлагын үеэр асуултуудад нухацтай бөгөөд дэлгэрэнгүй хариулж байсан чанар нь зарчимч гэдгийг нь илтгээд байх шиг. Сэтгүүлч мэргэжлээрээ одоо ажиллаж байгаа болохоор улс төрийн мэдээлэл, улс төрийн PR 2 хэрхэн холилдож байгааг надад ярьж өгсөн. PR сонирхолтой салбар юм аа.  



Үргэлжлүүлэх>>