27/04/2011

Ажлын 6-н өдөр

            Бидний хөгжил хаана байна? Бид тэгтлээ агуу хөгжчихсөн юмуу? Ажлын 5-н өдөртэй. Аль хэдийн дэлхийд гайхагдчихсан улс юм байна л даа. Тэгээд яаж байна? 1дэх өдөр нь хурал энэ тэр гээд бараг ажил хийхгүй. 5дах өдөр нь аль хэдийн амралтын уур амьсгал орчихсон. Ажил дээрээ буу халаастай. Тэгэхээр 3хан өдөр л яг ажил хийж байна гэсэн үг байгаа биз? Бид яахав дэлхийд гайхагдахаар хөгжчихсөн бол хамаа алга. Гэтэл юу хийж гийгүүлж байгаа гэж 2-ын 2 өдөр амраад байгаа билээ? Биднээс хамаагүй илүү бүр дэндүү илүү хөгжилтэй Солонгос улс ажлын 6-н өдөртэй байна шд.
             Ажлын өдөр ихсээд ирэхээр чинь нөгөө архидалт энээ тэрээ чинь багасах юм бишүү? Бас олон хоногоор уягддаг ажлууд ч гэсэн арай хурдасч ажлын ачаалал ч гэсэн багасах юм бишүү? Угаасаа манайд ямар хийж гийгүүлээд байх учиргүй их ажил байгаа биш дээ тийм биз? Улс орон даяараа ажлын 6 хоногтой болвол хэр байна? Багш нар нь ч гэсэн хэлж өгий гэсэн юмаа цаг тухайд нь хэлж байвал сурахад ч таатай юм бишүү? 1 хоногоор уртасчихаар замын ачаалал ч багасаад аятай баймаар юм. 6 өдөр ажил хийж байгаа хүмүүс чинь хэдий завандаа ч гэмт хэрэгт орооцолдохын? Та нар сонин сэтгүүл дээр гарч байгаа гэмт хэргүүдийг хараарай. Ихэвчлэн амралтын буюу 7 хоногийн сүүлийн 2 өдөр гарсан байгаа. 1 өдөр нь ажиллачихаар 1 өдөр нь гэртээ амраад гэмт хэрэгч багасах хандлагатай гэж бодож байна. 
              Уг нь 6-н өдөр ажиллаад эхэлвэл хэн хэндээ л хэрэгтэй шд. Лаг хөгжчихсөн хойноо бол ажлын 2 өдөртэй болсон ч яадгийн... Юу юуны духанд хүрээгүй байж ингэж их амарч болж байна уу үгүй юу?
Үргэлжлүүлэх>>

22/04/2011

Хөгтэй явдал дуусахгүймаа тэ?

         Манайхан бас л их мэдлэгтэй юм шиг мэдлэггүй хүмүүс шүү. Нэг л их мэдлэгтэй хүн болох гэж чи ямар ном уншиж байгаан? Уншиж дуусаад надад өгөөрэй гээд л... Уучлаарай хөгшөөн чи энэ номыг уншихаасаа өмнө арай өөр хөнгөхөн ойлголт авчаад дараа нь уншвал зүгээр байхаа гэхээр чи намайг юу гэж бодоод байгаан би ийм ийм тийм тийм ном уншсан гээд л бусдын үгийг бас зөвөлгөөг зүгээр сонсдог болчуул ядаж мэдлэггүй юмаа гэхэд соёлтой хүн шиг харагдмаар. Зарим хүмүүс яс юман дээрээ ойлгож биш зүгээр л гоё харагдах гэж уншдаг юм шиг байна лээ. Бусдыг даган дуурайж, бусдын далбаан дор тархиа угаалган жагсагчдаар дүүрчээ л гэж хэлмээр байна. Энэ нийт иргэний хөдөлгөөн гэж мэдлэггүй, ямар нэгэн юманд дүгнэлт хийж чаддаггүй хүмүүсийг өөртөө элсүүлэгч буяаны байгууллагын үйл ажиллагаа нь хаврын синдром аятай сонгууль дөхөөд ирвэл синдромтсон синдром болдог нь үзэгдэл биш хэвшил болчоод байна. Тэртэй тэргүй хөдөлгөөн энэ тэр бол угаасаа мэдлэггүй мэддэггүй ойлгодоггүй ажилгүй хүмүүсийн л оролцдог зүйл. Ямар ажилтай даа л тэнд хонож моноод эргүүтээд байхав дээ. Нэхэж байгаа нь ядаж тэр хуулийн тэр заалт тийм байна. Та нар тэнд болсон тэр хэргийг тэгэж шийдсэн тэр чинь тэгээд зөв үү? Улсын их хурлын гишүүний тухай хуулиа дахиж нэг сөхөж хараач гэж гуйж байгаа бол бас өөр хэрэг. Гэтэл ахмадуудад мөнгө өг, хүүхдийн мөнгийг өг, надад мөнгө өг, засгийн газар огцор, Балжаа мөнгө идээд байхад би яагаад идэж болохгүй юм, Би 8-н хүүхэдтэй миний хүүхдэд мөнгө өг гэж ирээд л хэнд хэрэгтэйн бэ шаарнуудаа. Ийм юмны төлөө жагсаж байгаа нөхөд тэгээд яг юу вэ?
         Мэдлэггүй хүнээр тоглох амархаан. Тархийг нь бол угаах шиг л болно. Жишээ нь нэг маанаг гар Ноахын хөлөг онгоц байдаг гээд л тэнэгтээд явахав дээ. Тэгснээ энэ ертөнцийг Есүс бүтээсэн ч гэж байх шиг. Мэдлэгтэй хүн мэдлэггүй 2 хүний хооронд маш их ялгаатай. Мэдлэгтэй хүн тархиа угаалгасан ч учиртай, дүгнэлттэй угаалгана. Харин мэдлэггүй хүн бол яг юу гэнэ тэрүүгээр л угаалгана. Ямар ч дүгнэлт, өөрийн ой ухаан, эргэцүүлэл үгүйгээр тэр хүний л зөв байх болно. Энэ тэгээд зөв гэж үү? Манайд мэдлэггүйтэл боловсролгүйтэл дээд шатандаа хүрээд байна гэвэл хилсдэхгүй л байх. Энэ бүх мэдлэг боловсрол хаанаас эхлэх вэ? Мэдээж бага ангиас эхлэнэ. 
        Манай багш нарын чадвар хэр билээ? Бид ямар системээр хүмүүжээд байна вэ? Багш нарын мэдлэг хэр хэмжээнд байна вэ? Ер нь бид боловсорч чадаж байна уу?
        Би нэг багшийн лекцэнд сууж байтал тэр багш ихэд хилэгнэнгүй "та нар шиг юмнууд миний үр ачид хичээл заана гэж бодохоор нулимс асгах шахаж байна" гэж гашуун боловч үнэн үг хэлж байж билээ.

      Эцэст нь гэж хэлэхэд мэдлэг гэдэг олон ном унших, хэрэгтэй хэрэггүй нэр томъёо цээжлэх биш. Ердөө л болж буй үйл явдлыг олон талаас нь харж аль болох зөв дүгнэлт хийхийг л хэлж байгаа юм.
Үргэлжлүүлэх>>

21/04/2011

Багаар ажиллах гэдэг чинь хувиа маш сайн хичээж байгаа зүйл

            Манай Монголчууд багаар ажиллаж ямар ч чадваргүй маш хувиа хичээмтгий хүмүүс гэж ярьдаг. Би энэнтэй огтхон ч санаа нийлдэггүй. Харин ч хувиа хичээх тусмаа багаар ажиллах чадвар өндөр байна гэсэн үг. Би нэгэн жишээ хэлье лдээ. Хадаасны үйлдвэр байлаа гэж бодоё. Гэхдээ тэр хадаасны үйлдвэрийг 5-н хувиа хичээсэн Монгол нээжээ. Тэгээд нэг хүн өдөрт хувиа хичээж хийгээд 200-н хадаас хийдэг. Нийт 1000 хадаас гэсэн үг. Цаг хугацааны алдагдал нь гэвэл тавыг нь хийх, багажаа солих, үзүүрлэх, төмрийн хэвэнд хийж цутгах гэх мэт маш олон үйлдэл хийхээс гадна 200-н хадааснаас хэд нь алдаатай гарах бол? За 15 гэж бодвол өдөрт 75-н хадаас зүгээр л хог болдог байх нь. Өдөржингөө янз янзын юм хийж биеэ зовоож байснаас өөрийхөө сайн хийдэг юмыг өдөржингөө хийгээд суувал биенд ямар сайхан бэ тэ? Жишээ нь ажилчин нэг буюу цаашид А1.....А5 гэе. Тэр зөвхөн төмөр зөөдөг. А2 зөвхөн давтдаг, А3 зөвхөн үзүүрлэдэг, А4 зөвхөн тавыг нь хийдэг, А5 хадаасыг шалгадаг ингээд ерөнхийдөө 5-н үйлдэл л байдаг байна. Энэ 5-н үйлдлийг 1 хүн хийвэл багажаа солих босч суух, ийш тийшээ гүйх, зарим нэг азгүй өдөр барьж явсан юмаа асгах, тэгээд асгасан юмнаасаа болоод Монголчууд л юм чинь хоорондоо зодолдох гэх зэрэг мах иддэг араатан араншингаа гаргаснаас болж цаг хугацаа нэлээн хорогдоно доо тийм биз?
            Цаг хугацааг хороохгүй байна гэдэг л Маргаашынхаа ажлыг маргаашд нь хийж байгаа хэрэг. Энэнтэй холбогдуулаад нэг юм хэлэхэд Манайхан сэтгэл санаагаар унасан үедээ архи ууж араатан чанараа гаргахыг илүүд үздэг. Гэхдээ би нэг юм асуумаар байдгийн. Та яагаад сэтгэлээр унасан үедээ архи ууж байгаан гэж? Архи уулаа гээд наад зовлон чинь таниас алга болох уу? Харин ч 4-н хоногийн дараа шийдэгдэх байсан асуудлыг 1 өдөр нь архи уучхаар 5 болгоно за тэгээд шартаж мартдаг гарууд нь бол 6 болгоод балайг нь авч байгаан. Архи ууна гэдэг ухаан самуурч байгаа хэрэг эрүүл ухаанаар шийдвэл 4 хоноод асуудал нэг тийшээ болох байсан юмыг л ингэж сунжруулаад байна даа хө.
            За энэ асуудлыг энд нь ингээд орхье. Өөрсдийхөө сэдэв рүүгээ чиглэе. Бид дээр 1 хүний 5-н үйлдлийн талаар ярьсан. Харин одоо 1 хүний 1 л үйлдлийн талаар ярилцая. А2 өдөржингөө юм зөөж байгаа юм чинь бяртай болноо доо. Тэгээд ирэхээр эхлээд 4-н хадаас бариад гүйдэг байсан нөхөр удахгүй бяр суугаад 6 болно тэгээд удах тусмаа 10 20-н хадаас гээд хүндрээд эхлэнэ. Харин А2-ын чинь гар мар нь мээр хурдан болоод өдөрт 100-г байсан бол яваандаа 2000, 3000 ч хүрэх боломжтой. Нэг ёсондоо мэргэжлийн болж байгаа хэрэг. Ингээд нэг юмаа хийж байгаа хүн илүү нарийн хийхээс гадна алдааг бараг гаргахаа больж эхлэнэ. А5 бол харахгүйгээр шууд үнэртээд л эсвэл хөлөөрөө тэмтэрч үзээд л алдаатай үгүйг нь шалгадаг болно. Энэ бол маш сайхан хувиа хичээж байгааздээ? Би л алдаа гаргахгүй бол бусад нь хамаагүй. 
           Яг иймэрхүү байдлаар улам их хувиа хичээж илүү ихийг бүгдээрээ нийтээрээ хамтаараа бүтээж чадна. Эцэст нь гэхэд ямар ч ажлыг задлаад чаддаг мэддэг хүнээр нь хийлгээд байхад ажлын бүтээмж маш хурдан ихсэхээс гадна мэргэжлийн болгож  байгаа хэрэг. Дээр дурьдсан бол ердөө л гар ажиллагаатай хадаасны дамжлага үйлдвэр байсан. (Хамгийн болхи зүйл байсан. А1 гэдэг чинь энэ бүхнийг удирдаж байгаа нөхөр)

Үргэлжлүүлэх>>

19/04/2011

Хайр

     Хэзээ одохыг мэдэхгүй энэ орчлонд, хэзээ үгүй болохыг таахын аргагүй амьдралд бид хэзээ, бид хэзээ ухаарч хайрыг мэдэрч мэдрүүлэх вэ?
    Өнгө мөнгөний орчлонд бид хэнийг илүү хайрлах ёстойгоо умартаад байдаг юм шигээ. Эхнэр бол дахиад олдноо залуусаа, бас нөхөр ч олдоно гэхдээ амьдралын хань ганц боловч чамд заяасан 2 л эрдэнэ бий гэдгийг бүү март. Тэднийг чи хувилаад авч болохгүй. Яг тэр чигээр нь хадгалаад байж чадахгүй. 
    Цаг хугацаа чи новш юмдаа гэж хэлмээр ч санагдах шиг эсвэл өөр хэн нэгэнд уурлах хэрэгтэй юм болов уу? Та нар төсөөлдөө тэр хүн хэзээ болтол чиний хажууд суух бол? Хэзээ болтол хамт зурагт үзээд маргалдах бол? Хэзээ болтол чамд хоол хийгээд хоолоо ид гэж дуудах бол? Гэрээ цэвэрлэсэнгүй гэж хэзээ болтол загнах бол? Хэзээ хэзээ хэзээ болтол бид тэднийгээ зовоох бол? Аз жаргалтай мөчүүдийг бид зовж байна гэж андуурч байнаа нөхдөө. Хүсэл мөрөөдлийг чинь гэрэлтүүлэгч нарангаа бид умартаж байна. Аз жаргалгүй байсан ч гэр бүлийн хайрыг мэдэрч байгаа чинь аз жаргал. Аз жаргал гэж чухам юу вэ? Миний бодлоор тэр бол ХАЙР. Гэхдээ хайрлаж хайрлагдсан лацтай хайр. Золбин тэнэж буй хайр бол аз жаргал бус зовлон зүдгүүр хэмээн ойлгож байна.
                                  Амьддаа л бие биенээ хайрла /О.Дашбалбар/

                                  Ухаарал хайрлагч би Циао бишээ
                                  Бурханы номыг айлдагч би Будда бишээ
                                  Надаас өөр бурхан үгүй гэдэг Аллах бишээ
                                  Би чамд л хайртай гэдэг гэр бүл чинь байна
Үргэлжлүүлэх>>