18/01/2012

Цагаан морь унуулна шүү

             Би өчдөр (өчигдөр гэж бичдийм шиг байна лээ) интернэтээр дэмий тэнээд. Тэнээд ч юу байхав угаасаа интернэт гэдгийг мэдэхгүй суга баагий чинь хэдэн "мн" гэж бичсэн хэдэн юмаар тэнээд. Тэнээд гэж ирээд л лаг интернэтчин хүн шиг яриад байхын. Профешонал интэрнэтчингүүд бол лаг ийм байлээ. (лаг юм билээ гэж бичдийм шиг байна лээ) Тэгсэн чинь нөгөө интернэтээр чинь нэг хүүхэн хүүхдээ мишок болтол зоддог талаар үзэв. Би угаасаа хээгүй баагий чинь цусаар урс хүүхдээ зодоод юу л шалив гээд боджийсон чинь. Кү ээ ер өө. Сэгсийтэл нь балбачихсан байдаг байгаан. Толгой тархийг нь хагалаад, 2 гарыг нь хугалаад ээ бүү үзэгд. Бүр өр зүрх тэр чигтээ чичирч салгалж байна лээ шд. 

Тэрийг харсан чинь миний нүд орой дээрээ гарсан гээд боддоо. Нүд орой дээрээ гарна гэж юу байдгийн ухааны юм боддог хүн чинь оройн дээрээсээ нүүрээ харахад бас л эвгүй харагдаж байна лээ шүү. Би тэр ээжийг бодоод бодоод гайхаад байгаан. Хүүхэд нь мориноос унаад тийм болчихсон юм гэнээ. Тэгсэн чинь нөгөө эмч нь энэ бол цэвэр зодуур, зүссэн байна энэ тэр гээд. Тэр ээж гээд байгаа дуракынх нь хэлж байгаагаар тоонон дээрээс унасын гэнээ. Байнга л тоононоос унаад байдаг хачин хүүхэд байгааз? Хүүхэд нэг хүрээд өвдсөн эсвэл тэрнээс болж унаж гэмтсэн бол тэрэндээ дахиж ойртдоггүй айдас эсвэл ухамсар сууж өгдөг. Тийм байхад л тэр хүүхэд байс хийгээд л тийшээ гарч унаад хамаг юмаа шалбалаад, тархи толгойгоо хагалаад байна гэж байх уу та минь.

Хүүхдийн харц нэг л айдастай нэг л зүрх шимширмээр болсон байсан. Яагаад тийм их сорвитой байгаа юм гэсэн чинь морин дээрээс унасын гэнээ. Тэгээд ямар морь унаснаа ч мэдэхгүй, хаана хэзээ уралдсанаа ч мэдэхгүй. Тэгэж морь унадаг бол би Энхбаярын хамгийн сайн найз нь байна гээд яриад явсан ч чадышд. 

Эцэст нь гэж хэлэхэд иймэрхүү мал шиг, эсвэл тархийг нь өт идчихсэн новшнуудад гэж хэлэхэд хүнийг хүн шиг өсгөж чадахгүй бол битгий хүүхэд төрүүл. Тэр бэлгэвч мэлгэвчээ хэрэглэж бай новшнууд минь. Хүнийг мал шиг өсгөөч гэж бурхан хүүхэд хайрладаггүй л байлтай. Хүн болно гэдэг зүүний үзүүр дээр тогтох будаа мэт байдаг гэж бурханы номонд айлддаг. Тийм их ховор нандин зүйлийг тэгэж мал шиг зүгээр мишокын үүргээр эсвэл нөгөө ажилд нь дуртай учраас төрүүлж байгаа новшнуудад гэж хэлэхэд хүнийг хүн шиг л хайрлаарай.

Нэвтрүүлгийн хамт.

                               

2 comments:

  1. Naadahiig chn bi yag urid shunu uzsiishd. Bur zurh uwdmuur bgaz. Ter ohiniig yahaara ingej uwtguj chaddag bnaa. Tegcheed bhad chine l ohin ni eejdee hairtai geed ozgsoj bdag.... uruwdulteim daa. Eej ni yamar negen setgeliin uwchtei baij bolzoshgui hun bna le shuu. Gehde eniig uzej bhad bas neg yum anzaaragdsan. Mongol setguulchid bas yamar buduuleg yum bee gedeg. Yamar negen erh buhii baiguulgaas zuwshuurul awj ene huniig TV-geer uzuulj bna uu esul zugeer l ochood bichchihej bna uu gedeg asuudal baina. Ih huch hereglej bga haragdah yum. ;-/

    ReplyDelete
  2. Харин тийн. Сэтгүүлчид нь өөрсдийгөө зөв юм хийж байна гээд бүр итгэчихсэн байна лээ.

    ReplyDelete