17/11/2011

Эцэг эхээ хайрлах ёсон

           Би өөрөө эцэг эхийгээ бусдаас илүү хайрладаг про амьтан биш лдээ. Бусдын л адил голд нь ортол гомдоож, зовоож амьдарч байна. Эцэг эхийгээ яаж хайрлавал хайрласан болохыг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг л юмыг ойлгож байна. Тэднийгээ хайрлах гэдэг гомдоохгүй байхыг л хэлэх байх. Харин яавал гомдоохгүй байх юм бол? Бид дотроо үргэлж зовоохгүй гомдоохгүй гэж боддог хэрнээ нэг л мэдэхэд гомдоочихоод харамсаад сууж байдаг. Бүгд л эцэг эхийгээ хэнээс ч илүү хайрлах хэрэгтэйг мэддэг хэрнээ үргэлж гомдоосон хэвээрээ л байдаг. Будда хүртэл эцгийгээ маш их гомдоосон гэдэгт эргэлзэхгүй байна. 
Нэг л өдөр аваал эхнэр, хүүхдээ хөгшин настай эцэгтэйгээ үлдээчихээд өчнөөн жил ирэхгүй байснаа гэнэт ирээд хамаг эд хөрөнгөө тарааж өгөхөд нь ямар их гомдсон бол? Насаараа хураасан хөрөнгийг чинь хүү чинь ирээд юу ч хийдэггүй, юу ч бүтээдэггүй гуйлгачин гэдэг хөдөлмөрч бус бусдын бүтээснийг празитлаж амьдардаг хүмүүст өгвөл Өө миний хүү ухаан орж дээ гээд баярлахгүй нь лавтай. Ингээд бодохоор гомдоох зовоох гэдэг чинь хайрлаж буйн л нэг тал. Эцэг эхийгээ гомдоох тэднийг зовоох гэдэг чинь хайрлаж буйн л нэг хэлбэр гэж ойлгож байна. Яагаад гэвэл гомдоохгүй байсан бол хайрлаж байгаагаа мэдэхгүй, хайрлаж мэдэхгүй байсан бол гомдоож байгаагаа ч мэдэхгүй байх нь байна тийм биш гэж үү? 



Энэ бүхнээс үзэхэд гомдоохгүй байна ч гэж үгүй, хайрлахгүй байна ч гэж үгүй. Харин гомдоож байгаагаа л ойлгож мэдэрч байвал хайрлаж буйн нэг хэлбэр хэмээн ойлгож байна.  Амьд хүн л сэтгэлтэй байдаг болохоор, амьд хүн л хэн нэгнээр хайрлагдаж байгаагаа мэдэрдэг болохоор амьдад нь л хайрлаарай.
Хүн болж төрснийх бусдыг хайрлаж амьдарцгаая.

No comments:

Post a Comment