10/11/2011

Байгууллагын тухай ойлголт, түүний бүтэц

Байгууллага гэдэг нь эрхэм зорилго эсвэл зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулсан хүмүүсийн бүлэг юм.

Байгууллагыг Честер Бернард “- ба түүнээс дээш хүмүүсийн ухамсартайгаар зохицуулагдсан үйл ажиллагааны систем гэж тодорхойлжээ. Аливаа бүлэг хүмүүс байгууллага болохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүүнд:
1.                             2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай
2.                             Бүлгийн нишүүд урдаа тавьсан нийтлэг зорилгуудыг хүлээн зөвшөөрсөн байх
3.                             Нэгдмэл үйл ажиллагаа явуулах
4.                             Үйл ажиллагаа нь тасралтгүй шинж чанартай байдаг.
Байгууллагыг тодорхойлох элементүүд
-                              Бүтээмж
-                              Сонирхол
-                              Шинжлэх ухааны чадавхи
-                              Гадаад орчинд харьцах харилцаа
-                              Хамт олнымэтгэл зүйн уур амьсгал
-                              ХҮн хүчний чадавхи техникийн төвшин
-                              Хөгжлийн хэтийн төлөв
Байгууллагыг хэлбэрээр нь албан ёсны ба албан ёсны бус байгууллага гэж 2 ангилж болно. Албан ёсны байгууллага гэдэг нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан хуулийн этгээд юм. Харин албан ёсны бус байгууллага гэдэг нь сайн дурын үндсэн дээр нэгдэж үйл ажиллагаа явуулдаг боловч тодорхой тогтсон хугацаагүй, ихэнхдээ удирдагч байдаггүй. Албан ёсны бус байгууллага нь албан ёсны байгууллага дотроо оршин байж болно.
            Үүнээс гадна байгууллагын үйл ажиллагааны чиглэл хүрээгээр нь хэд хэд ангилж болдог.  Үүнд:
-                      - Төрийн байгууллага
-                      - Төрийн бус байгууллага
-                      - Ашгийн төлөөх бизнесийн байгууллага
-                      - Ашгийн бус байгууллага
-                      - Шашны байгууллага

                  Ямарваа нэгэн байгууллага үүсч хөгжихдөө дараах амьдралын 4-н үе шатыг туулдаг.



 
1-рт Эхлэлийн үе шат

            Байгууллагын эхлэл дараах байдлаар бий болдог.

-                - Цоо шинээр үүсч бий болдог.

-                - Хуучин байсан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах өөрчлөх замаар шинэчилэгдсэн байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг.


2-рт Өсөлтийн үе шат

            Байгууллага өсөлтийн үе шатанд янз бүрийн байдлаар шилждэг. Тухайлбал хөрөнгө оруулалт хийж буй байдлаар нь 3 ангилж авч үздэг. Энэ нь:

-         - Босоо өсөлт. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар өсөж байгаа өсөлтийг босоо өсөлт гэж нэрлэдэг.

-      - Хөндлөн өсөлт. Технологийн уялдаатай болон уялдаатай бус салбаруудыг өөртөө нэгтгэх замаар өсөхийг хөндлөн өсөлт гэнэ.

-          - Өргөжилт. Хэрэглэгчид болон нийлүүлэгчидтэй төвлөрөх замаар өсөхийг өргөжилт гэнэ.


3-рт Тогтворжилтын үе шат

            Энэ үе шатанд хэр удаан оршин байж чадсанаар тухайн байгууллагын менежмент тодорхойлогддог. Байгууллагын өсөлт хөгжлийг үе шатанд тогтвортой оршин байх нь аливаа байгууллагын эцсийн зорилго болдог. Иймээс сайн менежменттэй байгуулага бүр тогтворжилтийн үе шатанд удаан оршин тогтнож зах зээлээ хамгаалах арга тактикаа оновчтой хэрэгжүүлдэг байна.

            Зарим тохиолдолд их хэмжээний хөрөнгийн эргэлт удаан байдаг. Эндээс болж байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж эхэлдэг.


4-рт Уналт, бууралтын үе шат

            Байгууллагын үйл ажиллагаа нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж уналт бууралтын үе шатанд шилждэг.

Тухайлбал:

-          Үйл ажиллагаагаа зогсоох

-          Үр ашиг багатай салбарыг бусдад худалдах замаар үйл ажиллагаагаа хумих

-          Хөрөнгө оруулалтаа татах

-          Өрсөлдөөнд байр сууриа алдах
-      Байгууллыг удирдлагын үйл ажиллагаа хяналт шалгалт сулрах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг

Байгууллагын орчин
            Тухайн байгууллагын үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлж буй хүчин зүйлийг байгууллагын орчин гэнэ. Өөрөөр хэлбэл нөлөөлөх байдлаар нь хүчин зүйл, шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл гэж ангилж болно. Шууд нөлөөлдөг хүчин зүйлийг байгууллагын дотоод орчин гэдэг харин дам нөлөөлдөг хүчин зүйлийг байгууллагын гадаад орчин гэдэг.


Байгууллагын дотоод орчин – Internal Environment
            Байгууллагын дотоод орчныг
1.                                                  Зорилго, зорилтууд
2.                                                  Технологи
3.                                                 Удирдлагын бүтэц
4.                                                 Ажиллах хүч гэсэн 4 үндсэн бүлэг болгож хуваадаг.
            
            Зорилго зорилтууд
            Эрхэм зорилго гэдэг нь тухайн байгууллагын эрхэмлэн дээдлэдэг үнэт зүйлс ба соёлын өв юм.
            Зорилго нь байгууллагын хүрэхээр тэмүүлж буй эцёийн үр дүн юм.
Зорилтууд гэдэг нь байгууллагын эрхэм зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон гүйцэтгэх ажил бүхий алхамууд.


Зорилго зорилтууд нь:
Хэрэгжүүлж болохуйц, бодитой байх – realistic
Хэмжигдэхүйц байх – measurable
Цаг хугацаатай байх – time bounded
Биелэгдэхүйц байх – attainable
Тодорхой ойлгомжтой байх – specific
Байгууллагын зорилго, зорилтыг ажиллагсад бүгдээрээ сайтар ойлгосон, түүнийг биелүүлэхийн тулд бүх боломжоо зөв ашиглан, сул талаа арилгаж ажиллах шаардлагатай. Хэрэв ямарваа байгууллагын эрхэм зорилго, зорилт нь тодорхойгүй бол ирээдүй нь тодорхойгүй болж, үүнээс болж их хэмжээний хөрөнгө, хүч, цаг хугацааг дэмий алдах болдог байна.

Технологи
Байгууллагын дотоод орчныг тодорхойлогч хүчин зүйлийн нэг бол технологи юм. Технологийг хүмүүс, эрдэмтэд янз бүрээр тодорхойлдог. Тухайлбал: Чарьлз Пероу “Түүхий эдийг ашиглах замаар бүтээгдэхүүн болгож хувиргах үйл явц, хэрэгсэл” гэжээ. Тэгвэл Люй Дэйвис “Технологи бол хүмүүс, мэдээлэл, эсвэл материалд хүссэн өөрчлөлтүүдийг хийж буй тохирох техникийн түвшин” гэж тодорхойлсон байна. Үүнээс харахад байгууллагын дотоод нөөц бололцоо (хөрөнгө, мэдээ, мэдээлэл, менежмент, туршлага) –гоо хэрхэн ашиглаж түүнийгээ бүтээгдэхүүн үйлчилгээ болгож хувиргаж байгаа арга замыг технологи гэж тодорхойлж болно.
            
            Удирдлага
Удирдлага нь байгууллагын хувьд олон талын ач холбогдолтой. Үүнд:
-          Нэгдсэн нэг зорилгод төвлөрүүлдэг
-          Зөрчилдөөнтэй хүсэл сонирхолуудыг нэгтгэдэг
-          Үр ашиг үр дүнд хүргэдэг
-          Зах зээлд урт удаан оршин тогтнох нөхцөл болдог
                 
                 Хүний нөөц
            Байгууллагын ажлын амжилтын 90% нь ажиллах хүчээс, үлдсэн 10% нь бусад хүчин зүйлээс хамаарч байдаг гэж үздэг. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь чадварлаг хүний нөөцтэй байхад оршино. Нөгөө талаас хичнээн сайн хүний нөөцтэй байсан ч гэсэн удирдлагын бодлого шийдвэр саармагжих тусам авъяас чадвартай ажилчдын ур чадвар суларч эхэлдэг байна. Иймээс хүний нөөцийн менежментийн оновчтой бодлого чухал байдаг. Тухайлбал ажилчин ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн сонголт, төлөвлөлт сургалт, хөгжилд зоригтойгоор шинэчлэл хийх шаардлагатай болдог.


Байгууллагын гадаад орчин – External Environment
            Байгууллагын гадаад орчин гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хэлнэ. Нөгөө байдлаар нь микро орчин, макро орчин гэж 2 ангилдаг. Микро орчны хүчин зүйл хэрэглэгч, нийлүүлэгч өрсөлдөгч, түнш ба зохицуулагч зэргийг хамруулдаг. Харин макро орчин нь засгийн газар, соёлын хүчин зүйл, технологи, эдийн засгийн хүчин зүйл, хууль зүйн, олон улсын зэрэг хүчин зүйлүүд орно.


Байгууллагын макро орчин
1.       

    Засгийн газар буюу улс төр – Аливаа улс орны засгийн газар улс орны нийт эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжүүлэхэд бизнесийн бүхий л байгууллагын үйл ажиллагааны өсөлт, амжилтыг шийдвэрлэж байдаг. Тйим учраас байгууллагын үйл ажиллагааг эдийн засаг – нийгмийн хөгжилтэй уялдуулахад тус улсын парламент, засгийн газар онцгой анхаарч, бодлогоор, хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээр хуулиуд нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийгэм ба бизнесийн үр дүнтэй хамтын ажиллагааг хангах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ. Харин засгийн газраас авч байгаа хязгаарлах арга хэмжээ нь бизнесийн тодорхой үйл ажиллагааны хууль бус үйлдлийг таслан зогсооход нөлөөлдөг.
2.      Олон улсын байдал – Ихэнх байгууллагын гадаад орчин улс дотроо байдаг. Гэвч глобалчлагдаж байгаа өнөө үед дэлхийд үндэстэн дамнасан корпорациуд ихэсч байна. Эдгээр корпорациуд улс болгонд өөр өөр стратегийг баримтлан ажилладаг. Бизнесийн байгууллага оновчтой стратегийг сонгож үр бүтээлтэй ажиллахын тулд тухайн орны бизнесийн орчинг сайтар судлах хэрэгтэй. Тухайлбал үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийнхээ хууль эрх зүйн орчин, эдийн засаг, улс төрийн байдал зэрэгт сайтар судалгаа хийж, нийгэм соёлын амьдралд нь зохицуулах шаардлагатай. Гагцхүү чингэсэн цагт үр бүтээлтэй ажиллах боломжтой.
3.   Эдийн засгийн байдал – Дам нөлөөллийн 1 гол зүйл. Үүнд: үнийн өсөлтийн түвшин, ҮНБ, ажилгүйдлийн түвшин, вальютын ханш, зээлийн хүү, улсын төсөв ба худалдааны алдагдал гэх мэт хүчин зүйлүүд байгууллагын үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Аливаа байгууллагын удирдлага нийт үйлдвэрлэлд нөлөөлж байгаа эдийн засгийнхаа байдалд дүгнэлт, судалгаа, шинжилгээ хийлгүйгээр амжилттай үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Тийм учраас аливаа үйл ажиллагааг явуулахын өмнө тухайн орны болон ОУЭЗасгийн байдлыг дотоод орчинтой харилцан уялдаатайгаар судлах шаардлагатай.
4.     Технологи – Технологи нь нэг талаас байгууллагын дотоод орчныг тодорхойлж байдаг бол нөгөө талаас нь бас байгууллагын гадаад, дам нөлөөллийн орчныг тодорхойлогч хүчин зүйл болдог. Технологийн хөгжлийг дагаад шинэ орчин, шинэ бүтээгдэхүүн, шинэ чадвар хөгжүүлэх боломж бүрдэнэ. Тийм учраас аливаа байгууллага шийдвэр гаргаж, бодлого боловсруулахдаа технологийн хүчин зүйлийг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм.
5.  Нийгэм ба соёлын хүчин зүйл. Байгууллагын үйл ажиллагаанд нийгэм соёлын хүчин зүйл байнга нөлөөлдөг. Тийм учраас энэхүү хүчин зүйлд дасан зохицох хэрэгтэй. Ер нь соёл гэж аливаа тулгамдсан бэрхшээлийг давж, зорилтоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, оюун санаа, амьдралын бүхий л ололт амжилтыг ашиглах чадвар юм. Соёл ба нийгмийн хүчин зүйл гэвэл манай нийгэм дэхь өөрчлөлтүүд бөгөөд байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэнд чухал нөлөө үзүүлнэ.


Байгууллагын микро орчин
1.      
           Зохицуулагч. Зохицуулагч гэдэг нь байгуулагад шууд нөлөө үзүүлж байдаг гадаад хүчин зүйл юм. Үүнд: Засгийн газрын тусгай байгууллагууд, тухайлбал, төрийн өмчийн хороо, төрийн хянан шалгах хороо, стандарт хэмжил зүйн төв, эрүүл ахуй халдвар судлалын төв зэрэг байгууллагуудыг нэрлэж болно. Эдгээр байгууллагаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг учраас эдгээрийн шийдвэрт зохицуулах хэрэгтэй.
2.   Нийлүүлэгч. Нийлүүлэгчид байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлнэ. Аливаа байгууллага нийлүүлэгчдээс түүхий эд материал авч, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож хувиргадаг. Чанартай бүтээгдэхүүн үйлвэрлэж, үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн байгууллагыг чанартай түүхий эд материалаар хангаж байх найдвартай нийлүүлэгчидтэй харилцаа тогтоох шаардлагатай. Нэрт судлаач Петр Дранкерын аливаа байгууллага борлуулалтад нэг их үхч гаргахгүйгээр бүтээгдэхүүн өөрөө аяндаа борлогдож байхаар түншээ таних нь чухал юм гэж хэлсэнчлэн түүхий эд материалаа тогтмол чанартай тасралтгүй нийлүүлдэг байнгын найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй байх нь маш их зардал цаг хугацааг хэмнэх боломжтой.
3.      Хэрэглэгчид. Хэрэглэгчид бол байгууллагын оршин тогтнох үндсэн нөхцөл юм. Өөрөөр хэлбэл байгууллага өөрийн гэсэн хэрэглэгчдийн тодорхой зорилтод зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчдийн зан төлөв байнга өөрчлөгдөж байдаг учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үргэлж судлаж, түүндээ тохирсон үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Аливаа байгууллагын нөөц хязгаарлагдмал байдаг харин хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хязгааргүй хувьсах шинжтэй.
4.      Өрсөлдөгчид. Байгууллага зах зээл дээр олон тооны өрсөлдөгчидтэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд зах зээлээ алдахгүй, өрсөлдөөнд тодорхой байр суурь олж авахын тулд зөв менежменттэй ажиллах нь илүү ач холбогдолтой. Байгууллага зах зээлд удаан оршин тогтнохын тулд өрсөлдөгчөө байнга судалж тэдний сул талыг өөрсдийн давуу тал болгон ашиглах нь чухал юм.









No comments:

Post a Comment