13/07/2011

Номын дэлгүүр

       Сайн байцгаана уу? Манайхан өнөөдөр номын дэлгүүрээр ороод гарцгаая. Зөндөө олон доё доё ном ирсэн байна гэсэн.

      Номын дэлгүүр их гоё юм байна гэдгийг орж үзээд мэдлээ. Тэр номны хавтаснууд бас номын дэлгүүрт байгаа хүмүүс. Ер нь бол улс орон хөгжиж байгаа нь номын сан, номын дэлгүүрээс харагддаг гэж хаа нэгтээгээс гарчиглаж байсан юм байна. Яагаад гэдгийг нь бодоод үзэхээр өлсгөлөн нэг баачкад очоод Ардчилсан нам чинь иймээ, тэр Ху нам чинь бас тийм, харин энэ макро эдийн засаг гээч чинь улс орны хэмжээнд яригддаг зүйл гэж яривал тэр хүн: Ху эсвэл Ардчилсан нам чинь хоол өгөхүү л гэж асуух болохоос энэ 2 төрд гарснаараа юу болохыг бодохгүй. Тэгэхээр хүмүүс наад захын хэрэгцээ буюу хооллож, өмсөж зүүх хэрэгцээгээ хангасны дараа л сая нэг оюун ухаан руу чиглэдэг гэсэн утгагай юмуу даа. Тэгэхээр номын санд хэр их хүн байгааг харахад бол манайх нэлээн өндөр хөгжилтэй буюу хүмүүс нь цатгалдаад оюундаа юм их хийхийг зоридог болчихож. Энэ бол маш сайн хэрэг. 
               
      Харин нэг л асуудал байна. Тэнд орохоход үүднээсээ эхлээд Баяжих ухаан, Ухаантай болох ухаан, Тэнэг болох ухаан, Хайрлах ухаан, Зодох ухаан, Хоол хийх ухаан, Эрүүл амьдрах ухаан, Ерөнхийлөгч болох ухаан, УИХ гишүүн болох ухаан гээд л ямар нэг лаг болох ухааны номнууд 100 тутмын 60-д нь байна гэхэд болно. Үнэхээр тэгээд ном уншаад баяжчихдаг бол ном зохиогчид нь яагаад Билл Гейтс шиг эсвэл Эйнштэйн шиг бүүр эсвэл Гитлер шиг биш байгаан? 


     Яг үнэндээ бол би ингэх ухаан тэгэх ухааны номонд маш дургүй. Зохиогчид нь тийм ухаантай баян байгаа нь хаа байнаа айн? Тэгээд бас ном уншигчид ч гэсэн нэг тиймэрхүү болчихож. Бидний бэлэнчлэх сэтгэлгээн дээр цаад хэд чинь ажиллаад хөлжөөд байна шүү дээ нөхдөө. Мак Дональдын эзэн яаж байжсан шиг дахиж хэзээ ч тийм тохиол гарахгүй. Яагаад гэхээр Мак Дональдын үе нэг өөр одоо үе нэг өөр. Бас тэр үед Мак Дональдын эргэн тойронд байгаа хүмүүс бас өөр. Бүүр өөр нэг юм нь таны оюун ухаан чинь яг Мак Дональдынх шиг ажиллахгүйд л байгаа. (Гэхдээ энэ тэнэг гэсэн үг биш. Ердөө л нэг урссан урсгал усанд дахиж хэзээ ч зогсож чадахгүйтэй адил) Тийм учраас баяжих ухааны ном энэ тэрийг зөвөлгөө болгож уншина уу гэхээс яг тэр аргаар баяжих гээд явбал алтаар өндөглөдөг тахиаг сүргээр нь барихтай ижил байх болов уу. Гэхдээ тэр үед тохиолдсон шиг аз эз, тэр хүнд тохиолдсон шиг зүйл таньд тохиолдохгүй учраас тэрийг уншиж хайран цагаа үрээд дэмий байх гэж бодож байна. Гэхдээ унших үгүй нь таны л дур. Харин тэр бүхнийг уншиж хайран цагаа үрж, мөрөөдөж хэвтэхээр гараад нэг дэлгүүрт хэдэн ордог, гардаг хүмүүс юу юуг их худалдаж авдаг, энийг нь хаана үйлдвэрлээд оруулж ирж болох уу, оруулж ирэхэд юу юу хэрэгтэй гэх мэтчилэн зүйл бодоод явж байвал арай л дээр. Бас нэг ийм юм байнаа. Бидэнд тэр хаа байсан Билл Гейтсийн баяжсан түүх бол сонин биш. Яагаад гэхээр тэр чинь Европ буюу Өрнийн сэтгэлгээтэй хүн. Харин бидэнд Азид баяжсан хүн буюу Дорнын сэтгэлгээтэй хүний л баяжсан түүх хэрэгтэй. Учир нь бид Азиуд болохоос Европчууд биш. Ер нь бол Женкогийн баяжсан түүх хэрэгтэй байна гэхүүдээ. Тэрнээс биш нэг Араб өвгөний түүх бол падлий ч алга. Бид ямар Арабд байгаа биш. Нэмээд нэг юм хэлэхэд ном худалдаж авах гэж байгаа бол оршил дүгнэлтийг нь уншаад авч байвал зүгээр мэт санагддаг. Болвол дунд хэсгийх нь хэдэн хуудсыг уншчихгүй юу...

     Томас Фрийдманы Дэлхий бөөрөнхий биш
     Tomas Friedman - World is Flat                                энэ номыг уншаад үзэхэд илүүдэхгүй байх
Үргэлжлүүлэх>>

11/07/2011

Аз жаргалын эрэлд

            Аз жаргал гэж яг, чухам, үнэхээр юуг хэлдэг юм бол? Би яг одоо аз жаргалтай байна гэж хэлж байгаа хүмүүсийг зөндөө сонссон. Гэхдээ яг ямар үед аз жаргалтай байдаг юм бол? Яг аз жаргал гэж юу вэ? Би энэ талаар судлаж үзэхээр шийдсэн лдээ. Тэгээд хүмүүсээс аз жаргал гэж юу вэ гэсэн асуултыг тавьсан. Маш олон бүр маш олон хүн ХАЙР гэж хэлж байсан.

           Тэгэхээр одоохондоо АЗ ЖАРГАЛ БОЛ ХАЙР гэсэн үг таарч байна гэж ойлголоо. Тэгвэл энэ аз жаргалыг бүтээгч, аз жаргалтай байлгагч хайр гэж чухам юу вэ? Хайр гэхээр хэт том сэдэв хөндөгдөх юм шиг санагдаад байна. Яагаад гэхээр хайр бол их олон сортын жимс л гэсэн үг. Яг л Хятад алим, Грек алим, Англи алим, Монгол алим гэдэг шиг. Тийм учраас би шууд харь гаригийн алим буюу эр эмийн хайрыг сонгохоор шийдлээ. Эр эмийн хайр буюу үерхэл, нөхөрлөл, бэлгийн амьдрал, хамтын амьдрал гэх мэт бас л асар том сэдэв. Ерөнхийдөө хайр, аз жаргал бол философийн том судлагдахуун төдийгүй одоог хүртэл хариу нь гараагүй бодлого хэвээрээ. Би зүгээр л энэ хариу нь гардаггүй бодлогыг жоохон ч гэсэн өөрийнхөө үүднээс тайлбарлаж хариуг нь гаргахыг хичээж байна л даа. Тийм болохоор дараах зүйлийг уншаад тунгааж үзнэ үү. Таньтай санал нийлж эсвэл зөрөлдөж магадгүй хэрвээ тийм юм байвал.....

          Аз жаргал бол хайр гэж нэгэнт хэлсэн болохоор энэ талаараа ярилцая. Аз жаргалтай байх маш олон зүйл байдаг. Жишээ нь: өөрийн гэсэн хоббитой тэрийгээ хийх түүндээ цаг зав биеэ зориулах нөгөөтэйгүүр хэсэгхэн хугацааны аз жаргал байнаа тэр бол мансууруулах бодис, мансууруулах ундаа, секс, тоглоом гэх мэт. Гэхдээ хэсэгхэн хугацааны аз жаргал гэдэг бол аз жаргал биш гэж ойлгож байна. Яагаад гэвэл хэсэгхэн буюу 20-хон минутын аз жаргалын төлөө амьдрал хэрхэн өөрчлөгдөж юу болохыг таахын аргагүй учраас удаан хугацааных нь буюу жинхэнэ аз жаргалыг сонгосон нь дээр гэж бодож байна. Тэр бол цаашдаа ч аз жаргалтай байна гэсэн үг юм уу даа. Би дээр 20-хон минутын аз жаргалын төлөө амьдралаа өөрчилж магадгүй гэж хэлсэн. Яг тэр үгийг зүгээр бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Үйл процессийг нь яривал өнөөдөр дуусахгүй юм болох учраас таны мэргэн ухаанд үлдээе.
            Хайрлаж хайрлуулах талаар би юу ч мэдэхгүй. Яагаад гэвэл яг яавал хайрлаж байгаа яг яавал хайрлуулж байгааг мэдэхгүй учраас л тэр. Хайрлаж байна гэж бодоод байсан чинь тэр хүний хувьд хайр биш зовлон байсан бол яана? Жишээ нь аймаар хартай залуу эхнэрээ байнга хайрлаж байгаа нь энэ гээд хардаад байдаг. Тэгвэл энэ аз жаргал болж чадах уу? Гэхдээ хардуулаад аз жаргалтай хүн байдаг байж болох л юм. Яагаад гэвэл хүн бүхэн өөр учраас л тэр. Би сүүлийн үед нэг юмыг их гайхдаг болсон. Хүмүүс яагаад хайртай, хайргүй гэж ярьдаг юм бол? Хайргүйгээ яаж мэддэг юм бол? Бас хайртайгаа. Би бодохдоо хайртай гэхээр хамт байгаал баймаар эсвэл тэр хүнтэй л хамт байвал бүх юм болох юм шиг санагдах юм болов уу? Хайргүй болно гэхээр тэр хүн байхгүй л бол бүх юм болох юм шиг санагдах гэж ойлгож болох уу? Тэгвэл хайрлах процесс яг юу байхав? Нэг ёсондоо эхлэл, өрнөл, төгсгөлийн үйл явц? Миний бодлоор харах, танилцах, хамт байх, үнсэх, тэврэх, секс гэж ойлгож байна. Эр эм 2-ын хийж болох хамгийн нандин, хамгийн төгсгөлийн үйл явц гэж ойлгож байна. Харин аз жаргал бол сексийн дараах хамгийн сүүлийн үйл явц гэж бодож байна. Тэр хүнтэйгээ хамт байхдаа аз жаргалтай буюу эерэг энергээр дүүрэн байх. Энийг л аз жаргал гэх юм болов уу? Гэхдээ аз жаргал бол гэр бүл, амраг садан гээд тус тусдаа тэгээд ч энэ талаар ярьж бичвэл нас минь гүйцэхгүй байх. 
Аз жаргал гэж юу вэ найзуудаа?

Дүгнэлт: Аз жаргал бол хайр гэсэн үгэндээ бат зогсмоор байна. Хайрыг аз жаргалгүйгээр аз жаргалыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй бас боломж ч байхгүй. Бүхнийг бүгдийг хайраар, аз жаргалтай байх үүднээс нь харцгаая. Яг одоо байгаа бүх юмандаа сэтгэл хангалуун байж чадвал аз жаргал илүү ойрхон байна хэмээн ойлгож байна. Тийм учраас аз жаргалтай гэрэлт ирээдүйн өөд хамтдаа яг одооноос эхлээд алхан орцгооё.





                                                  Таньд аз жаргалтай хайрыг хүсье.
Үргэлжлүүлэх>>

Такси ба Микро

         Бидний өдөр тутмын унаа, сургууль, хичээл ажилдаа, шоудахдаа хэрэглэдэг зүйл бол мэдээж такси, микро 2 минь. Тэдэнгүйгээр Монголд хаа хүрч хэнд зодуулж үхэхээ бол огт төсөөлөхийн аргагүй. За энэ ч яахав. Сайн зодолддог Ким Ду Хан байвал болчихно. 

         Манай энэ 2-т асар том дутагдал байнаа. Нэгэнд нь суувал их мөнгө төлж нэг л хүний шивэр, хулмас, өмхий самхайг үнэртэнэ. Харин нөгөөхд нь суувал бага мөнгө төлж олон хүний шивэр, хулмас, өмхий самхайг үнэртэнэ. Тэгээд бодоод үзэхээр нээх ялгаа байхгүй юм шигээ. Тэртээ тэргүй ой гутаж бууж ирнэ. Гэхдээ үнэрний хэмжээ, бас мөнгөний хэмжээнд бол асар их ялгаа байнаа.
          
         Би энэ микроны кондукторуудад хэлмээр байдгийн. Хамаа шүдээ угаачих тэгэхүү гэж. Ер нь яагаад шүдээ угаадаггүй шаарнууд вэ? Тэр олон хүнийг өмхийрүүлэх гэж кондуктор хийдгиймүү? Шүдээ угаах дургүйн бол бохь зажлалдаа. 50 л төгрөг шд. Хараал ид гэж. Ойрхон суухаар юу юу үнэртээд байгаан бэ? Гүндүүгүй эрийн үнэр ёоо DAMN. Шүдээ угаахад бүтэн өдөр шаардахгүйшдээ хамуудаа. Ядаж өглөө оо идээд гарч байвал үнэртэх нь арай бага биздээ. Өглөөгүүр сууж байгаа хүмүүс ядаж өмхий үнэртэхгүй байг лдээ тэ? Өдөр сууж байгаа хүмүүс бол дүүрч үнэртэг тэд нар. Харьцаа, хувцас хунар, ариун цэвэр гэж яривал намайг энэ солиорчихжээ гэж бодох байх. Шүдээ угаахгүй хүмүүстэй энэ талаар яривал цэцэрлэгийн бацаантай философи ярьж байна л гэсэн үг. За микроныхныгоо энд ингээд өндөрлөе. Гэхдээ бүгд тийм бол биш лдээ. нийтлэг л тийм байдаг.
         Одоо такси руу дайрнаа. Жолоочоо машинаа угаачих тэгэхүү гээл эхлэнэ шүү дээ. Таксинд суугаад буухаар нэг л үнэн юм хэлий. Бөгсөн хэсэг хар болоод буудаг. Би таксинд сууж байгаа болохоос ямар бөгсөөрөө газар чирүүлж байгаа биш дээ тийм биздээ? За тэгээд таксинд суухаар гоё шүү дээ. Гэхдээ микрог бодвол давуу талтай. Цонх нь онгойдог бас нэг л хүний үнэр учраас цонх онгойлгочиход гайгүй. Эсвэл май ах гээд бохь өгчихнө. Харин цонх онгойдоггүй бол жинхэнэ асуудал тэр дээ. Бүтэж үхсэн л гэж өөрийгөө төсөөлөх хэрэгтэй. Тэгээд аль болох агаар бага өмхөж амьсгалах хэрэгтэй. Тэгэхгүй бол над шиг үнэр авдаггүй хүн бол огиулаад бөөн юм болно. Таксины жолооч өөрөөсөө ичнэ шүү дээ. Би эртээд нэг таксинд суулаалдаа. Тэгээд дотор нь орсон чинь юу вэ? Хогоо машин дотроо асгацымуу хаашаан эсвэл хогийн машин. Жолооч нь гэсэн чинь юу вэ? траншейны баагий сууж байдгийн. Тэгэхээр нь худлаа утсаа дугаргаад яанаа уучлаарай ахаа гэртээ юмаа орхичиж гээд буулаа шд. Яг тэр үед ингэж бодогдсон лдоо. Энэ машинд суувал 5-н минутын дараа ухаан алдаад 10-н минутын дараа сэхээнд хэвтэж байх нь гэж. Ёстой аймшигтай нэг юмны үйлчлүүлэгч болсны төлөө сэхээнд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ таминь ээ.

        За энд хүрээд өндөрлөе. Тэгэхгүй бол улам заваарах юм шиг байна. Тэр сүүлийн таксины үнэр одоо болтол хамарнаас үнэртээд байна золиг гэж. 

Би энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл такси баазтай л болы тэгэхүү? Тэгээд такси баазын машинаас өөр машин халтуур хийх хориотой хэрвээ хийсэн тохиолдолд машиныг нь журамлах хүртэл арга хэмжээ авдаг байвал ямарав? Микрог зогсоо энэ тэр гэхгүй ээ. Гол нь цэвэрхэн хүн тээвэрлэхэд боломжтойг нь явуулж байвал ямарав? Баасан машиныг нь янзлахгүй бол явуулахгүй гэх мэтээр хандвал ямар вэ? Хэрвээ тэгэхгүй бол микро, таксинд суух болгондоо л стрессдэж байна шд. Энэ өмхий такси, микро этрээр нийтийн тээврийн албаны даргыг өдөржин суулгаад явуулах юмсан.
Үргэлжлүүлэх>>

28/06/2011

Биеийн тамирын цаг...

        
        Бид хөдөлж л байвал эрүүл байна гэдгийг бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ хэн ч хөдөлдөггүй. Бүгд эрүүл хоол хүнс гэж юу болохыг мэддэг хэрнээ хэн ч зөв хооллодоггүй. Бүгд өдөрт 10-н минут дасгал хийвэл ханиад хүрэхгүй гэдгийг мэддэг хэрнээ хэн ч 10-н минутыг өөртөө зарцуулж дасгал хийдэггүй.
             
       Тэгэхээр энэ хөдөлгөөний дутагдал буюу таргалалт юутай холбоотой вэ? Толгой гашилгаад бодоод байх юм ер байхгүй. Ердөө л хувь хүний өөрийнх нь арчаа гэхүүдээ. Дээр үед бол буяны тарга гэж байсан. Яагаад гэхээр бүгд ядуу учраас таргалж байгаа хүн бол нэг сандалтайгаа эсвэл ортойгоо бөгсөөрөө биеэрээ наалдчихсан баян баачка байлаа. Харин одоо бол идэж уух юм элбэг дэлбэг болоод хүссэн нь таргалах бүрэн боломжтой болсон. Тэгэхээр таргалах гэдэг өвчин болж байнаа гэсэн үг. Консерв, зайрмаг, архи, тамхи гэж яриад яахав мэдсээр байж идэж, ууж, татахаас хойш. 
       
       Гол нь энэ бүх идсэн хоол хаашаа гарах ёстой вэ? гэдэг дээр одоо анхаарлаа хандуулая. Доошоо, дээшээ, хажуу тийшээ гарах талаар энд яриагүй байна. Таны биед хуримтлагдаж байгаа шатахгүй хоол хүнсийг яах вэ? Хүн ердөө цонхон дээр суугаад гараараа даллахад хүртэл өөрийн идсэн хоолоо зарцуулж байдаг. Тэгэхээр хамгийн гол асуудал бол их идэх бага идэхдээ биш. Их идвэл их хөдлөх, бага идвэл бага хөдлөх юмуу даа. Ямар ч байсан дэлбэртлээ идчихээд орон дээр тэрийгээд хэвтээд байвал нээх удахгүй гахай бүр үлэг гүрвэлэн гахай болно. Тэгээд эрэгтэйчүүд бол яахав нөгөөтхөө шээхдээ хүртэл харж чадахгүй шүү дээ. Эмэгтэйчүүд нь яахуу? Нэг тийм дэлбэрцэн л юм харагдах байх. Манай нэг үг байдаг. Их идсэний маргааш өнж гэж. Нөгөө л их идсэн юмаа маргааш нь шатаагаад таргалахгүй, эрүүл хооллоо л гээд байгаа хэрэг.
       
        Тэгээд таргалцан хүмүүс ингэж ярьдаг. Би угийн унаган махтай. Хэзээ тийм юм байсын? Ээжээсээ 20-н кг төрсиймүү? Угийн л бүдүүн байсан ч гэх шиг. Угийн л хөдөлгөөнгүй байсных байхгүй юу яс юман дээрээ. Ер нь миний бодлоор таргална гэдэг бол цэвэр арчаагүйнх. Би хүртэл нэг хэсэг таргалаад 74 кг хүрсэн. Нэг л гахай шиг юм болчихсон. Бараг шатаар өгсөхөд аахилаад, үхэх гэж байгаа юм бишүү? Харин одоо дасгал хийгээд овоо турж байна. Болдог л юм байна. Ер нь болохгүй юм гэж байдаггүй л юм байна.
           
         Тэгээд нэгэнт 100-н кг хүрчихсэн хүн яах вэ? Яах юу байхавдээ. Гараад гүй. 10-н жил хураасан өөхийг 10-н сарын дотор арилгачихгүй нь ойлгомжтой. Бидний сэтгэлгээнд бэлэнчлэх нэг ийм хандлага байдаг. Тэгээд эм тан, мэс засал хийлгэдэг. Яаж ч бодсон 10-н жил хураасан өөхийг 7 хоногт 8-н килограммаар нь хасаад турна гэж юу байхав дээ? Удахгүй энэ тураадаг эм цай, кофе, хоолноос өвчин гарах вийдээ. Хамгийн эрүүл зөв арга бол гараад гүй л гэж хэлмээр байна. За тэгээд таргалчихсан хүмүүсдээ хэлэхэд цаг оройтоогүй байна. Та турж болно. Үхээд өмхийрөх биеийг чинь австай нь хамт олон хүн битгий өргөөсэй дээ... 

               Мартах гэж байна. Хөдөлгөөн хийснээрээ бас эдийн засагч болж байгаа хэрэг шдээ. Яагаад гэхээр ханиад хүрээд худалдаж авах эм тангийн чинь мөнгө хуримтлал болно. Тэгээд ч насны бөгсөн дээр орон дээр биш гадуур алхаж өнгөрөөсөн нь илүү дээр байх...

                             Яг одооноос. өнөөдрөөс эхлээд өөхлөгүүдээ ГҮЙЦГЭЭЕ....
Үргэлжлүүлэх>>

17/06/2011

Жинкэнэ эл күн шөөө чи...

       Манайхан наашаа суу. 9-н цаг болоод Эмоз ахынх нь үлгэр ярьдаг цаг боллоо. Өнөөдөр бүгдээлээ жинкэнэ эл хүн гэж хэн болох талаар ярилцая.
         
         Миний бодлоор жинхэнэ эр хүн гэхээр нэг жоохон мулга гар байх шиг байгаамаа. Хөөрхий зайлуул. Нэг л их том бие, бөөөн булчин шөрмөс хажууд нь Шварцнеггер бол зүгээр л алиа бацаан. Зиа тэгээд ярина энэ тэр гэж бол бүр элэг битгий л хэл бөөр ч авч мэдэхээр дүйнг барийн яриатай. Хөгжилтэй юм уу гэхээр тийм биш зүгээр байгаа нь л тийм одоо юу ч гэмээр юм бэ дээ. Тархийг нь өт идцэн малыг нэг эргүүтчихсэн мал гэдэг шдээ. Яг л тиймэрхүү. Зиа тэгээд алаад идье гэхээр чадахгүй ээ тэр аймаар амьтныг чинь дарж авч цохиж унагаах гэж бөөн юм болно. Нэг л их уур хилэн хараана ерөөнө гэж бол ээ бурхан минь, хайрхан тэнгэр Чингис хаан, Арго багшийн минь Хар сүлдний тахилга минь гэтэл хараана. Зиа тэгээд л хүүхнүүдийг бол мордоно шүү дээ. Хээр мал дээр байгаа юм шиг л гүй ээ зүгээр чухам. 

Тэр гар мар бол авах юм байхгүй ээ. Нуль сайр майр бараг ангал үүсцэн. Яагаад гэхээр гарандаа тос түрхчүүл хүүхэн шиг болчийшд яахын. Хараал хэлэхгүй ярихаар нялцгай банди болчино. Жишээ нь над шиг. Зиа тэгээд нөгөө муу жинкэнэ эл күн гээч чинь адуугаар бол одоо юу юм бэ? Луус юм уу хаашаан. Үхрээр бол хайнаг. Тархи нь бол ялааны дайтай л юмдаа. Их сайхан бие шүү бие. Хүн харахад бол ээжэээ л гэж дуу алдмаар даан ч цэцэрлэгийн бацаан ирээд л идэж байгаа чихрийг нь молигоор солиод өмхүүлчих хэмжээний ухаантай. Зиа тэгээд нөгөө гүндүүгүй гэдэг эрээс чинь бол бас арай өөрөө. Тэр бол мулга шдээ. Харин энэ жинкэнэ эр хүн гээч чинь воган байна шдээ? Тэрнээс бол шал өөр нөхөр. Зиа тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан монгол эр 2 хамт явбал айдаа. Ёстой мундаг гэж хэлий шүү дээ таминь. 

Хөл гэж зүгээр бакал, гар гэж одоо бахь, хумс гэж автирк царай гэж бол зүгээр тракторны дугуй. Зиа тэгээд яриа этр бол элгийн. Угаасаа дуугүй 2 гар чинь худлаа ХӨ ХӨ ХӨ л гэж инээнэ. Жоохон урлаггүй 2 гаралдаа. Гэхдээ тэр 2 луу эрчүүд бол ойртохгүй мань зань очуул будаа, ердөө л төмсөг үлдэнэ.   Энэ 2-ын үнэр танар бол айдаа. Ёстой л монголын үнэртэй салхи гээч нь үнэртэнэ дээ. 

Усанд орчуул хүүхэн шиг болчийшд гай биздээ ёстой нэг. 7 хоногт нэг орооч гэхээр уурлана. Би ямар загас юм уу? чи өөрөө ор гээд л шанаа өгнө. Жинхэнэ эрийг бас нэг өөрөөр хэлбэл нэг сонин баагий байгаад байгаамаа. Хоншоортой энэ тэр гээд найзууд нь үнэлдэг. Яагаад гэхээр юу ч болоогүй байхад цохиод авдаг эргүү толгой. Тэрийгээ тэгээд хоншоортой гээд нэр өгөөд хөөргөцөн. Үхсэн баас хоншоортой байж яахын? Ер нь зодоон хийж яахын? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биздээ? Энэ үгийг бодохоор Монгол эрчүүд бүгд мал юм шиг байгаан. Юм л бол ханцуй шамлаад л зодоон хийнэ. Яг яах гэж зодолдож байгаан гэхээр өөдөөс энэ муу дургүй хүргээд гэсэн нэг тийм тэнэг юм хэлнэ. Тэгээд нийлээд гадныхныг зодоод байна уу гэхээр үгүй. Бие биенээ л алчих гээд үзээд байна шдээ. За тэгээд гадаад хүн харчуул тэрэндээ ч гөлөгнөөд юун зодоон хийх хөлнийх нь хуруунуудыг нь нэг нэгээр нь салгаж хөхөж өгнө. Хоорондоо л нээх арслан бар. Тэгсэн нөгөө муу хэлээд байдаг Жунгуанууд яаж байна? Хүний газар бол хүний хүнтэй зодоон хийнэ үү гэхээс нутаг нэгтэнтэйгээ зодоон хийнэ гэж ердөө ч байхгүй. Бас л их эв эеэ. Айн? Тэр мундаг гүндүүгүй, жинкэнэ эл хүн болох гээд байдаг дуракуудаа сонсож бай.

             Надаас л хол явдымшдээ. Бас олны газраас л хол явж үзээрэй дээ дуракуудаааа. Дээрээс нь нэмээд хэлэхэд эргүүтэж эр хүн болох гэж малтахынхаа оронд хийж байгаа юмаа л сайн хий. Бас наад идээ бээрнийхээ дээжийг бага уу ай? Дуракууд. Айдаа бас ч сайхан дуракууд бий дээ бий....


      Өөө нэг асуулт байгаа юм байна. Тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан эр гэж яг юу юм?
Үргэлжлүүлэх>>