13/07/2011

Номын дэлгүүр

       Сайн байцгаана уу? Манайхан өнөөдөр номын дэлгүүрээр ороод гарцгаая. Зөндөө олон доё доё ном ирсэн байна гэсэн.

      Номын дэлгүүр их гоё юм байна гэдгийг орж үзээд мэдлээ. Тэр номны хавтаснууд бас номын дэлгүүрт байгаа хүмүүс. Ер нь бол улс орон хөгжиж байгаа нь номын сан, номын дэлгүүрээс харагддаг гэж хаа нэгтээгээс гарчиглаж байсан юм байна. Яагаад гэдгийг нь бодоод үзэхээр өлсгөлөн нэг баачкад очоод Ардчилсан нам чинь иймээ, тэр Ху нам чинь бас тийм, харин энэ макро эдийн засаг гээч чинь улс орны хэмжээнд яригддаг зүйл гэж яривал тэр хүн: Ху эсвэл Ардчилсан нам чинь хоол өгөхүү л гэж асуух болохоос энэ 2 төрд гарснаараа юу болохыг бодохгүй. Тэгэхээр хүмүүс наад захын хэрэгцээ буюу хооллож, өмсөж зүүх хэрэгцээгээ хангасны дараа л сая нэг оюун ухаан руу чиглэдэг гэсэн утгагай юмуу даа. Тэгэхээр номын санд хэр их хүн байгааг харахад бол манайх нэлээн өндөр хөгжилтэй буюу хүмүүс нь цатгалдаад оюундаа юм их хийхийг зоридог болчихож. Энэ бол маш сайн хэрэг. 
               
      Харин нэг л асуудал байна. Тэнд орохоход үүднээсээ эхлээд Баяжих ухаан, Ухаантай болох ухаан, Тэнэг болох ухаан, Хайрлах ухаан, Зодох ухаан, Хоол хийх ухаан, Эрүүл амьдрах ухаан, Ерөнхийлөгч болох ухаан, УИХ гишүүн болох ухаан гээд л ямар нэг лаг болох ухааны номнууд 100 тутмын 60-д нь байна гэхэд болно. Үнэхээр тэгээд ном уншаад баяжчихдаг бол ном зохиогчид нь яагаад Билл Гейтс шиг эсвэл Эйнштэйн шиг бүүр эсвэл Гитлер шиг биш байгаан? 


     Яг үнэндээ бол би ингэх ухаан тэгэх ухааны номонд маш дургүй. Зохиогчид нь тийм ухаантай баян байгаа нь хаа байнаа айн? Тэгээд бас ном уншигчид ч гэсэн нэг тиймэрхүү болчихож. Бидний бэлэнчлэх сэтгэлгээн дээр цаад хэд чинь ажиллаад хөлжөөд байна шүү дээ нөхдөө. Мак Дональдын эзэн яаж байжсан шиг дахиж хэзээ ч тийм тохиол гарахгүй. Яагаад гэхээр Мак Дональдын үе нэг өөр одоо үе нэг өөр. Бас тэр үед Мак Дональдын эргэн тойронд байгаа хүмүүс бас өөр. Бүүр өөр нэг юм нь таны оюун ухаан чинь яг Мак Дональдынх шиг ажиллахгүйд л байгаа. (Гэхдээ энэ тэнэг гэсэн үг биш. Ердөө л нэг урссан урсгал усанд дахиж хэзээ ч зогсож чадахгүйтэй адил) Тийм учраас баяжих ухааны ном энэ тэрийг зөвөлгөө болгож уншина уу гэхээс яг тэр аргаар баяжих гээд явбал алтаар өндөглөдөг тахиаг сүргээр нь барихтай ижил байх болов уу. Гэхдээ тэр үед тохиолдсон шиг аз эз, тэр хүнд тохиолдсон шиг зүйл таньд тохиолдохгүй учраас тэрийг уншиж хайран цагаа үрээд дэмий байх гэж бодож байна. Гэхдээ унших үгүй нь таны л дур. Харин тэр бүхнийг уншиж хайран цагаа үрж, мөрөөдөж хэвтэхээр гараад нэг дэлгүүрт хэдэн ордог, гардаг хүмүүс юу юуг их худалдаж авдаг, энийг нь хаана үйлдвэрлээд оруулж ирж болох уу, оруулж ирэхэд юу юу хэрэгтэй гэх мэтчилэн зүйл бодоод явж байвал арай л дээр. Бас нэг ийм юм байнаа. Бидэнд тэр хаа байсан Билл Гейтсийн баяжсан түүх бол сонин биш. Яагаад гэхээр тэр чинь Европ буюу Өрнийн сэтгэлгээтэй хүн. Харин бидэнд Азид баяжсан хүн буюу Дорнын сэтгэлгээтэй хүний л баяжсан түүх хэрэгтэй. Учир нь бид Азиуд болохоос Европчууд биш. Ер нь бол Женкогийн баяжсан түүх хэрэгтэй байна гэхүүдээ. Тэрнээс биш нэг Араб өвгөний түүх бол падлий ч алга. Бид ямар Арабд байгаа биш. Нэмээд нэг юм хэлэхэд ном худалдаж авах гэж байгаа бол оршил дүгнэлтийг нь уншаад авч байвал зүгээр мэт санагддаг. Болвол дунд хэсгийх нь хэдэн хуудсыг уншчихгүй юу...

     Томас Фрийдманы Дэлхий бөөрөнхий биш
     Tomas Friedman - World is Flat                                энэ номыг уншаад үзэхэд илүүдэхгүй байх

3 comments:

  1. nom unshdag humuus bol iim nom awdaggui. Harin unshij ehlegchid l iim nom unshdag

    ReplyDelete
  2. World is Flat bol unshuushtai nom shu! nomiin delguur orood avaad unshchihmaar nom hovor sanagdaad bgan...gehdee neg uyee bodvol nom olnoor gardag boljee, harin aguulga bus zugeer helber hoogood bnu da

    ReplyDelete
  3. минийхээр бол ахиад л жоохон дутуу ойлголтоой байна даа. заза дахин дахин шүүмжлээд яахав.

    ReplyDelete