Аз жаргал гэж яг, чухам, үнэхээр юуг хэлдэг юм бол? Би яг одоо аз жаргалтай байна гэж хэлж байгаа хүмүүсийг зөндөө сонссон. Гэхдээ яг ямар үед аз жаргалтай байдаг юм бол? Яг аз жаргал гэж юу вэ? Би энэ талаар судлаж үзэхээр шийдсэн лдээ. Тэгээд хүмүүсээс аз жаргал гэж юу вэ гэсэн асуултыг тавьсан. Маш олон бүр маш олон хүн ХАЙР гэж хэлж байсан.
Тэгэхээр одоохондоо АЗ ЖАРГАЛ БОЛ ХАЙР гэсэн үг таарч байна гэж ойлголоо. Тэгвэл энэ аз жаргалыг бүтээгч, аз жаргалтай байлгагч хайр гэж чухам юу вэ? Хайр гэхээр хэт том сэдэв хөндөгдөх юм шиг санагдаад байна. Яагаад гэхээр хайр бол их олон сортын жимс л гэсэн үг. Яг л Хятад алим, Грек алим, Англи алим, Монгол алим гэдэг шиг. Тийм учраас би шууд харь гаригийн алим буюу эр эмийн хайрыг сонгохоор шийдлээ. Эр эмийн хайр буюу үерхэл, нөхөрлөл, бэлгийн амьдрал, хамтын амьдрал гэх мэт бас л асар том сэдэв. Ерөнхийдөө хайр, аз жаргал бол философийн том судлагдахуун төдийгүй одоог хүртэл хариу нь гараагүй бодлого хэвээрээ. Би зүгээр л энэ хариу нь гардаггүй бодлогыг жоохон ч гэсэн өөрийнхөө үүднээс тайлбарлаж хариуг нь гаргахыг хичээж байна л даа. Тийм болохоор дараах зүйлийг уншаад тунгааж үзнэ үү. Таньтай санал нийлж эсвэл зөрөлдөж магадгүй хэрвээ тийм юм байвал.....
Аз жаргал бол хайр гэж нэгэнт хэлсэн болохоор энэ талаараа ярилцая. Аз жаргалтай байх маш олон зүйл байдаг. Жишээ нь: өөрийн гэсэн хоббитой тэрийгээ хийх түүндээ цаг зав биеэ зориулах нөгөөтэйгүүр хэсэгхэн хугацааны аз жаргал байнаа тэр бол мансууруулах бодис, мансууруулах ундаа, секс, тоглоом гэх мэт. Гэхдээ хэсэгхэн хугацааны аз жаргал гэдэг бол аз жаргал биш гэж ойлгож байна. Яагаад гэвэл хэсэгхэн буюу 20-хон минутын аз жаргалын төлөө амьдрал хэрхэн өөрчлөгдөж юу болохыг таахын аргагүй учраас удаан хугацааных нь буюу жинхэнэ аз жаргалыг сонгосон нь дээр гэж бодож байна. Тэр бол цаашдаа ч аз жаргалтай байна гэсэн үг юм уу даа. Би дээр 20-хон минутын аз жаргалын төлөө амьдралаа өөрчилж магадгүй гэж хэлсэн. Яг тэр үгийг зүгээр бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Үйл процессийг нь яривал өнөөдөр дуусахгүй юм болох учраас таны мэргэн ухаанд үлдээе.
Хайрлаж хайрлуулах талаар би юу ч мэдэхгүй. Яагаад гэвэл яг яавал хайрлаж байгаа яг яавал хайрлуулж байгааг мэдэхгүй учраас л тэр. Хайрлаж байна гэж бодоод байсан чинь тэр хүний хувьд хайр биш зовлон байсан бол яана? Жишээ нь аймаар хартай залуу эхнэрээ байнга хайрлаж байгаа нь энэ гээд хардаад байдаг. Тэгвэл энэ аз жаргал болж чадах уу? Гэхдээ хардуулаад аз жаргалтай хүн байдаг байж болох л юм. Яагаад гэвэл хүн бүхэн өөр учраас л тэр. Би сүүлийн үед нэг юмыг их гайхдаг болсон. Хүмүүс яагаад хайртай, хайргүй гэж ярьдаг юм бол? Хайргүйгээ яаж мэддэг юм бол? Бас хайртайгаа. Би бодохдоо хайртай гэхээр хамт байгаал баймаар эсвэл тэр хүнтэй л хамт байвал бүх юм болох юм шиг санагдах юм болов уу? Хайргүй болно гэхээр тэр хүн байхгүй л бол бүх юм болох юм шиг санагдах гэж ойлгож болох уу? Тэгвэл хайрлах процесс яг юу байхав? Нэг ёсондоо эхлэл, өрнөл, төгсгөлийн үйл явц? Миний бодлоор харах, танилцах, хамт байх, үнсэх, тэврэх, секс гэж ойлгож байна. Эр эм 2-ын хийж болох хамгийн нандин, хамгийн төгсгөлийн үйл явц гэж ойлгож байна. Харин аз жаргал бол сексийн дараах хамгийн сүүлийн үйл явц гэж бодож байна. Тэр хүнтэйгээ хамт байхдаа аз жаргалтай буюу эерэг энергээр дүүрэн байх. Энийг л аз жаргал гэх юм болов уу? Гэхдээ аз жаргал бол гэр бүл, амраг садан гээд тус тусдаа тэгээд ч энэ талаар ярьж бичвэл нас минь гүйцэхгүй байх.
Аз жаргал гэж юу вэ найзуудаа?
Дүгнэлт: Аз жаргал бол хайр гэсэн үгэндээ бат зогсмоор байна. Хайрыг аз жаргалгүйгээр аз жаргалыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй бас боломж ч байхгүй. Бүхнийг бүгдийг хайраар, аз жаргалтай байх үүднээс нь харцгаая. Яг одоо байгаа бүх юмандаа сэтгэл хангалуун байж чадвал аз жаргал илүү ойрхон байна хэмээн ойлгож байна. Тийм учраас аз жаргалтай гэрэлт ирээдүйн өөд хамтдаа яг одооноос эхлээд алхан орцгооё.
Таньд аз жаргалтай хайрыг хүсье.
Hun turulhtun hun turulhtunduu tawisan hamgiin tom asuultuudiin neg. Gehdee ihenh n love is happiness gedeg.
ReplyDeleteMedeej hair gedeg bol deerh hunii helsenchlen hun torlohtnii huvid monhiin sedev. Tuunchlen hair uzsen aav eej ah egch nariin mini helsneer bol tednii maani zurhiig hesegtee l pan! pan! bolgoson aihtar zuil gesen shu! ( Za ene bol zugeer -18 joke bailaa ^^) .
ReplyDeleteXair gedeg aguulga , bagtaamjaaraa yamar ch aguu uhaantai hunii huvid olood yag todorhoilchih hyalbar uhagdahuun bish. Ihenh humuus busdaar hairluulj bas hairlaj chadval tuuniig az jargal gej itgedeg. Gesench az jargaltai baih gedeg bol hun amidralaas yag chuham yug husch baina tuuniigee olson baih uydee l az jargaltai baidag gej bi boddog. Jishee ni neg hun hair l nadiig az jargaltai bolgono gej itgedeg tuuniigee ch olson. Getel tsaashid tedend ediin zasag, niigem, ur huuhed torol torogsdoos shaltgaalsan olon asuudluud garch irvel ted az jargaltai baisaar baih uu? Hedii hoyulaa tsug ch , ur huuhed ni torolhiin asuudaltai esvel orlogo bagatai ali esvel tsovuun tsagt amidrah ( dain baildaantai uyed gehiimuu daa ), tuunchlen busdiin haraat baidal dor aj torvol ter ued mon l az jargaltai baihuu? Endees az jargaliin tuhaid minii oortoo olj avsan dugnelt gevel hun yag yug az jargal gej nerlej chadah tuuniigee olj avsan uydee l az jargaltai baij chadna.(Zarim hun bol "mongo♬ az jargaliin tulhuuree" geed duulaad baih yum bailee ^^).
Az jargaliig bi ooriihooroo tomyoloh geed uzvel :
Az jargal =Xair+Mongo+ tuhain hunii husej bui niigmiin status + huvi hunii husej bui ger buliin orchin + Huvi hunii husej bui amidrah orchin + . . . .+huvi hunii husej bui (x) buyu
Az jargalN= tuhain hunii husej bui (x1 +x2+. . . Xn)
uuchlaarai jaahan shuumj helchihiye ene niitlel ymar ch emh tsegts alga az jargal bol hair gj tomyolood tuuniihee tuhai yriy gechiheed uur baahan zuil durdaad yvchij tgd bas baahan hair bol az jargal gechiheed tugsguld ni az jargaliig ingej todorhoilson bh yum Яг одоо байгаа бүх юмандаа сэтгэл хангалуун байж чадвал аз жаргал илүү ойрхон байна хэмээн ойлгож байна. yr ni bol jaahan logiciin huvid aldaatai ch heleh gesen sanaag ni oilgoloo.
ReplyDeletebas таньд биш танд гэж, мөн ярилцъя гэж бичдэг шдээ зөвөөр хүлээн авахыг хүсье.
minii bodloor bol az jargal bol setgel hanamj gej oilgono harin hair bol setgel hanamjtai bhiin neg burdel heseg baih.
gou bnoo , blog neegeed yum bichmeer sanagdchlaa . xamgiin suuld n xelsen odo bga yumandaa setgel xangaluun bx gdg ch burch ix like bn , andaa kk
ReplyDeleteen zuer l professional ym ban yaag unen
ReplyDeleteyamr goy ym unshjihvaa mash ih bayrlla
ReplyDelete