17/03/2011

Машин намайг жолооддог

     Тийм ээ би Эксельтэй тэгээд юу гэж?
     Тийм ээ Би Бенцтэй юу гэж эрхэмээ?
              Урдуураа оруулчих. Хуц.
              Урдуураа оруулчих тэгэхүү? За тэг тэг. Яаралгүй ороорой та.
     Өө улаан гэрэл.
     Ямар гэрэл байсныг чи сая харсан уу? Мэдэхгүй ээ би гэрэл хардаггүй.
              Энэ муу цагдаа байнга намайг зогсоох юмаа.
              Гулууз барьсан хөх даашинзтай нөхдүүд надад харагддаггүй юмаа.
     Ээ чааваас би энэ хүнийг....
     Амьсгаа чинь өөрөө орж ирээд.... Хэдэн төгрөг өгөхөөс дөө.
               Ээ та яагаад араас ороод ирж байгаан бэ? Яаж байгаан бэ ахаа. Таны буруу шдээ.
               Миний буруу гэсэн үү? Чи муу нус банди миний урдуур орсон. Ах нь чамайг шоглуулнаа.
     Ээ ахаа та өөрөө орж ирсэн шдээ. Цагдаа ахаа та харж байгаа биздээ?
     Ахын дүү. Ахынхаа машинийг янзлуулах мөнгийг өгөөд яв. Тэгэхгүй бол дэмий шүү.
              

                           Энэ хувь заяаны эргүүлэг үү? Эсвэл хуулийн завхрал уу?
Үргэлжлүүлэх>>

Юм юмны зах зухаас

            Энэ удаа юм юмнаас олсон мэдээллийг хүргэе гэж бодлоо.
      
1. Европын холбоо бол Америкийн эсрэг холбоо бөгөөд Европын холбооноос гаргасан евро ч мөн америк долларын ханшийг барих, долларын эзэгнэлээс хамгаалах гэсэн бодлого билээ.

2. Хоёр өндөр нурсан нь Америкт ашигтай байсан. 2 өндрийг Осама Бин Ладен энэ тэр гэж баагий нураасан гэдэгт итгэдэггүй хүмүүс их олон байдаг. Яг үнэндээ 2 өндрийг нураахад хэр их хэмжээний өр зээл хамт нуран унасан бол? Хэр том том компаниуд бас нуран унасан бол? Тэр их өр зээлийн бичиг баримтыг яасан бол? Тэгээд ч нэг муу араб залуу дэлхийн шүтээн болсон барилгын нураана ч гэж юу байхав. Тэр чинь АНУ шүү дээ. Дэлхийн тэр шуугиан бол Америк маягийн боевик тоглоом.

3. Осама Бин Ладен гэж байдаг уу? Тийм гар байдаггүй байх боломж асар өндөр. Тэгээд ч нэг хөдөөний Арабыг АНУ шиг том гүрэн олж чадахгүй эргүүтээд л байв гэж дээ. Садам Хуссейнийг яалаа? Эх оронд нь очиж байгаад авчирж дүүжлээ биздээ. Бин Ладенг яагаад тэгэж чадахгүй байгаан? 

4. Улс төрийн шоглоом гэж нэг балай юм байдгийг та бүхэн сайн мэдэх байх. Энэ тоглоом бол дэлхийн хэмжээнд бүр ч хүчтэй тоглоом. Өмнөд Солонгос Америк тоглоом, Хойд Солонгос Орос тоглоом болоод байна. Арабын орнууд ч гэсэн Орос тоглоом. Хялбаршуулах юм бол Садам Хуссейн руу дайрах болсон шалтгаан нь цаад баагий нь цөмийн зэвсэгтэй л болох гээд байсантай холбоотой. Хэрвээ болчих юм бол НЕФТийн ертөнц балардгийн байгаа биздээ. Тэгэхээр Орос ах нар ч тэрэнд дургүй. Тийм учраас хөөрхий Садамыг алахад хориг тавиагүй хэрэг. 2 ах байнга л бие биендээ хориг тавьж алцаганалддаг биздээ тэ?

5. Хятадын хүчирхэгжилтийг хорих боломжгүй. Хятад гэдэг чинь өөрөө маш том хогийн сав. Хятад хилээ хаасан тохиолдолд Монгол төдийгүй дэлхий хямралд орох нь нэгэнт ойлгомжтой болсон. Америк Хятадын нэг ийм онигоонцор байдаг. 
              Хөөш Хятадаа танайх битгий манай юмыг хуулж үйлдвэрлээд бай за? Гэсэн чинь Тэгвэл манайх өдөрт танайхаас 1 сая тахиа авдаг, МакДональдс иддэг гэх мэт баахан юмыг хэрэглэж байна хэрэглэхээ больвол чи муу байтугай Европ ч хямрана за? гэсэн гэдэг.
Тэгэхээр мань мэтийн жижигхэн зах зээл Хятад мэтийн том гүрэнтэй арцалдаад дэмий л байх. Аль болох эв найрамдалтай таатай харьцаатай байсан нь дээр шүү. Үс мүс хусдаг өнөөдрөө харсан маргаашийг хардаггүй сохойсон шаарнуудаас болж бүхэл бүтэн улсын хэмжээний хэрэг үүсээсээ гэж бодохгүй л байна шүү.

6. Монголын улс төрчид ч гэждээ Хятад Оросын тоглоом л юм даа. Та нар газрын зургаа нэг сайхан хардаа. Манайхтай хиллэдэг хэдэн орон байна? Бас тэр тавьсан төмөр замыг нь хардаа? Бас 2 талд байгаа  аавуудынхаа эсрэг байгаа Монголын армийг хардаа. Манайд цэргийн арми ер нь хэрэгтэй юу айн? Ямар ч байсан Хятадад эзлэгдэнэ гэдэг бол зүгээр л тэнэглэл. Оросууд болоод Америк Европын улсууд ийм их эд хөрөнгийг зүгээр тавиад туучихна гэж үү? Тэгээд ч аль нэг нь дайраад ороод ирэхэд Манайх тэсэх үү? Би лав ойлгохгүй байгаа шүү. Намбагийн Эбагаа буудаж алахгүй л бол арми хэрэг байх ч үгүй.

7. Даяаршил буюу дэлхийн хавтгайрал Америкт хамгийн ашигтай. Тэд өөрсдөө бидэнд бол үнэхээр ашиггүй. Бид ажилгүйдэж, дампуурч байна гэх мэтчилэн сүржигнэлдэцгээж байна. Хий хоосон сүржигнэл. Дэлхий даяаршсанаараа бүгд МакДональдс, КФСи тахиа, Пицца хат, Аппле ,Виндовс зэргийг дэлхий мэддэг болсон төдийгүй тэднийг хэрэглэх ч хүсэлтэй болсон. Энэ тэгээд Америкт тийм муу байгаа гэж үү?

           Дэлхийн тоглоомонд хэзээ бид нар оролцоод тоглож байх бол?
Үргэлжлүүлэх>>

16/03/2011

Төрийн шагнал

           Манай төр гэж нэг сохойсон шаарнуудаар дүүрцэн газар байна аа тэ? Шагнал өгч байгаа нь ч авч байгаа нь ч гэсэн таарсан юмнууд болж. Зохиолын дуу дуулаад Бөхийн өргөөнд тоглолт хийлээ л бол шууд СТА. Урлагт насаараа ажилласан зарим хүмүүс СТА хэвээрээ байхад Жавхаа ах хэдэн өвөө эмээ, уул ус, газар шороо дуулаад 1000-н эмээ клипэндээ тоглуулаад МУГЖ авч байх жишээтэй. Эсвэл хэн ч мэдэхгүй нэг гар гэнэт гавъяат авч байх шиг. Ард түмэн нь ч бүр дасцан. Одоо энэнд МУГЖ өгөх хэрэгтэй шд зөндөө л зурагтаар гарлаа ч гэж байх шиг. Ямар нэгэн шалгуур энэ тэр байдаггүй юм уу? Хэн хүссэн нь авч болдог эд байдаг юмуу? Манай төр ард түмэнтэйгээ нийлээд завхарчихаж. Бүр завхарсаар байгаад сурчиж. Төрийн шагнал хүртэхийн тулд ямар шалгуур байдгийг нэг харах юмсан. Саяхан Цэнддоо ах Ерөнхийлөгчөөс шагнал хүртэж байх шиг байсан. Яагаад шагнал хүртэж байгааг нь би лав ойлгоогүй. Ер нь яавал шагнал хүртдийн бол. Тэрийг мэдэж байгаад сайхан шагнал хүртэх юмсан. Та нар ч гэсэн шагнуулмаар л байгаа биздээ? Хүн л юм хойно зурагтаар гарч ерөнхийлөгчтэй уулзмаар л байгаа шд. Тэврэлдэж энэ тэр зураг авахуулмаар л байгаа шд. Жоохон тодорхой юм хийгээчээ нөхдөө. Хамаатан садан, найз нөхдөө шагнадагаа больчооч...
Үргэлжлүүлэх>>

Би ч гэсэн муулж чадышд...

            Муулах гэдэг чинь маниусын ганц чаддаг зүйл шүү дээ тэ? 
            Лаг дажгүй залуутай үерхэж байгаа найз охиндоо атаархсан охидын яриа байна. Юу гэж байна вэ гэхээр...Тэр залуу нь ээмэр тэнэг яриатайн байна лээ шд... Хүүшээ тиймүү? Чи тэр арааны шүдийг нь харсан уу? Хорхой идсэн байна лээ шд... Па лала ямар заваан ийн тэ? Хүүе ээ тэр залуугийх нь нөгөөх нь ээмэр жижкэн гэсэн шд... Тиймүү? Хөөрхий минь яаж болдог байна аа? гэж ирээд л... Хаа хамаагүй юм ярьдаг нь хүүхнүүдийн зан байхалдаа. Гэхдээ эрчүүд бас ингэж ярьдаг гэхээр хүний л араншин юм шиг байна лээ. 
            Жишээ нь: Энэ яасан гомо царайтай банди вэ? Тэр өмсцөн хувцсыг нь ээ. Уг нь дажгүй л залуу байх шиг байхын найз охиныг нь ээ? Ямар ч цээжгүй вахахахаха... Хөгшөөн чи тэр найз охиных нь барьцан цүнхийг хараа? гэж ирээд л манайхан хэн нэгнийг магтчих юм бол өөрөө доошоо орчих гээд байдаг юмуу хаашаан. Дажгүй охиныг хараад зарим нь хөөрхөн охин байна гэхэд хажуунаас нэг нь заавал майга юм байна эсвэл шаал тэнэг л байж таараа гэж хэлэх нь лавтай.
            Магтана гэдэг тийм хэцүү гэж үү? Чи яасан гоё цамц өмсцийн гэж хэлэх тийм хэцүү гэж үү? Найз охин чинь хөөрхөн юм аа гээд найздаа хэлэхээр найз охинд нь хандарсан болох уу? Магтаалын үг сонссон өдөр урамтайхан бэрхшээл таарсан ч гэсэн даваад туулахад хөнгөхөн байдаг. Хэн нэгнийг магтах, сайшаах гэдэг чинь нэг л төрлийн соёл. Хувь хүний соёл.  Хотын соёл гээч чинь шүү дээ. 
              Бусдад сайхан таатай харагдахыг хүсдэг бол бусдыг магт. Тэд бас таныг магтаг.
Үргэлжлүүлэх>>

10/03/2011

Диплом л байвал ОК...

            Социализмийн үед л би ядуу гуйлгачин гэж бахархвал бахархаж болох байсан байх. Харин одоо үед бол шаал өөр. Гэтэл манайд яаж байна. Тэр хүн ядуу гуйлгачин байгаа нь улсаас болоод байна уу? Өөрөөс нь болоод байна уу? Улс л хэдэн төгрөг байнга өгөөд байвал баян байх юм шиг. Хаа газар л гуйлгачин түүлэгчингээрээ бахархсан хүмүүс байх юм. Би гуйлгачин. Ажил олдохгүй байна гэж ирээд л. Хэнд ч хэрэггүй мэргэжлээр сурч, олигтой сурч мэдсэн ч зүйлгүй зүгээр л дипломны голууд манайд маш их боллоо. Цаашдаа улам өсөх хандлагатай байна. Эцэг эх нь ч гэсэн дээ. Хүүхэд нь үнэхээр сурах хүсэлтэй байна уу энээ тэрээ гэж бодох юм байхгүй. Социализмийн үед бол сургууль төгссөн л бол мал ч байсан хойлог данзан ч байсан гэсэн нэг юмны дарга болдог байсан. Харин одоо юун дарга. Эргүү амьтнаар удирдуулж хэн дампуурахыг хүсэхийн. Төрд л эргүү амьтдыг авах байх. Танилтай бол. Ямар ч сурах хүсэлгүй баагийнууд их сургуульд сурч байгаа гэсэн нэртэй эргүүнүүд. Оронд нь ажил хийж байсан бол хичнээн дээр вэ? Зарим нь би ингэж байгаад төгсчихвөл ажил дээр гараад л энэ бүхнийг сурчихна шд гэж ярих юм. Яасан тэнэг шаар вэ? Тэнд тэгээд яах гэж сурч байгаан бүү мэд. Дээд боловсролтонгуудын хэнээтэн гэж хэлэх юмуу даа Монголчуудыг. Нэрэлхүү гэхэд дэндүү нэрэлхүү юмаа манайхан. 10-н жилээ төгсчөөд муу яваагаа найзууддаа харуулахгүй гэж их сургуульд ордог моодтой болчих гэж. Их сургуульд сурахгүйгээр өчнөөн гоё гоё мэргэжил гараад ирцэн байна шдээ. Цаана чинь. Дэлхий гээч юм чинь хавтгай болчихоод хэлтэй л бол хаанаас ч юуг ч хийж болдог цаг хаяанд ирж байна. Таны мэргэжлээр сурч байгааг нэг Хятад ах хүрч ирээд л ажлыг тань булаахад бэлэн болсон цаг үе бидэнтэй тулж ирээд байна. Үнэхээр сурах хүсэлгүй бол шаал хий дэмий их сургуулиудыг санхүүжүүлээд яахав дээ. Мэргэжлийн ажилчин гэж гоё юм байгаа шүү дээ. Их сургуульд сурах хүсэлтэй нь л сурмаар байна. Гадаадын их сургуульд элсүүлэх гэж эссэ бичүүлэх, ярилцлага хийдэг юм. Харин манайд МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ. Тэгээд л орж байна. Логик утгыг нь бодоод үз.

Манайд 200-н их сургууль байдаг гэсэн баримт байдаг юм билээ. Тэр нь дэлхийд 1-т ороод цойлж байна гэсэн шүү. Энэ талаар анхаардаг хэд нь анхаарна биз...
Үргэлжлүүлэх>>

Эртний үг хэллэг гэх нь ч хаашаа юм....

     Хэдэн үсэг холбож үг бүтээлгүй
     Хэдэн үг холбож өгүүлбэр бүтээлгүй
     Хэдэн өгүүлбэр холбож эх бүтээлгүй уджээ. Энэ тэр гээд сүржигнээд ч яахав. Гэхдээ би энд хэд хэдэн хэлц үгийг тухайн үеийн аж байдалтай нь тунгааж үзлээ лдээ. Тэгсэн чинь нэг иймэрхүү гаргалгаа гарч байх шиг байна.

Хичнээн жаргавч орондоо бүү дуул
Хичнээн зововч орондоо бүү уйл гэсэн цэцэн үг байдаг. Энэ үгийг тухайн үеийн аж байдалтай нь бодоод үзэхээр манайхан чинь Монгол гэрт амьдардаг. Тэр нь дугараг хэлбэртэй. Тэгээд л нээх сайхан унтах гэж байхад нэг нь гэнгэнэтэл уйлаад л эсвэл Би зэрлэг танхай хөдөөний хүүхэээн гээд дуулаад унавал мөн хэцүү еээ. Унтах ч биш яах ч биш. Ямар босч очоод Монгол зангаараа зодоон хийлтэй нь биш. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлж ийм үг хэн нэгэн нойрондоо харам хөгшин өвөө хэлсэн байх магадлалтай...

Монголчууд буруу ярьж
Зөв ойлгодог гэж нэг ёстой балай үг байна. Ямар мулга нь тэгээд л хүн шал өөр юм ярьж байхад шаал өөрөөр ойлгоод байхавдээ. Сүрхий философич гүн ухаантан л биш бол хэцүү биздээ. Чи тэрийг аваад ирээ гэсэн чинь нөгөөх нь шал өөр юм авчирвал зөв байх юм уу хаашаан. Энэ үгийг хэлсэн хүн нь хэлгий ч юм уу? эсвэл оюун ухааны хомсдолтой бүүр эсвэл буруу ярьдаг нэг гар өөрийгөө хөөрхөн дөвийлгөх гэсэн Монгол зан байж магадгүй шүү...


Үнэнээр явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ. Энэ шиг худлаа зүйр үг нэг ч байхгүй шүү гэж хэлмээр байна. Үнэн үг хэлээд яваад л байвал нөхөр ч үгүй юу ч үгүй л болно. Бүр эхнэр ч үгүй хүүхэд ч үгүй болно шүү дээ. Тэгээд л нээх туулай гүйцэх нь ч бас юувдээ. Би бодохдоо нэг их хийрхүү эр амьхандаа шудрага хүн болох гэж өөрийгөө дөвийлгөсөн боловуу гэж хардаж байна.

            Зүйр цэцэн үгийг би ч хэлж болдог нь сайхан юм шүү тэ?
Үргэлжлүүлэх>>

28/01/2011

Херлуф Бидструп миний нүдээр

           

         Энэхүү эрхэмийн хэдэн зургийг өмнө нь оруулж байсан билээ. Түүний зургийг миний тайлбарын хамт хүлээн авна уу. Мэдээж надаас өөр өнцгөөс харж байвал сэтгэгдэлээ хуваалцахад илүүц юун.


                                                                 Жоохон юмнаас их юм үүсдэг.


                               
                                          

                       Уур уцаар юунд ч хүргэхгүй харин тэвчээр итгэл байхад бүгдийг ялах болно


                                    Ард олны мөнгийг дэмий зарлагадагчдын хүсэл хязгааргүй


            Хэн юуны үр тарина түүнийгээ л хурааж авдаг. Яг л хавар тарьсан ургацаа намар нь хураадаг шиг.


                                            Муу бүхнийг жигшдэг хэрнээ муу бүхнийг үйлдэгч нь хүн.

        
                     Ямар юм үзүүлж, юуг харуулж, юуг зааж сургаж байгаагаар л хүмүүс амьдардаг.

           
              Чадан ядан бичсэн хэдэн өгүүлбэрийг минь таалан болгоосон эрхэм таньд баярлалаа.

                                                                 Таньд амжилт хүсье.
Үргэлжлүүлэх>>

Празитжуулагдсан амьдрал

           Празит миний бие та бүхэнд мэндчилж байна. Хорвоог хөдөлгөж эхэлснээсээ хойш өдийг хүртэл празитлаж амьдарч байна даа хөөрхий. Та ч бас миний нэг адил празит гэдгээ мартав.
           
           Намайг төрүүлж хүн болгосон эцэг, эхээ празитлаж байж нэг юм 20-н нас хүрлээ. 20 хүрэхдээ их ч олон юм празитлаж өслөө дөө. Тэгээд бас празитын амьдрал зогссонгүй ээ. Эцэг эхээ празитласаар л. Гэтэл би л зөвхөн эцэг эхээ празитлаад байна уу гэвэл бас үгүй ээ. Татвар, СӨХ гээд л празитлаж өгнө. СӨХ, татварыг улс нь празитлаад улсыг маань дарга нар празитлаад, дарга нарыг бүр том дарга празитлаад, бүр том дарга гудамжинд согтуу хэвтэж байгаа баагийгаас эхлээд намайг хүртэл празитлана. Би л зөвхөн эцэг эхээ празитлаад байвал бас болж байнаа тэ? Гэтэл эцэг эхийг мань хүн бүр празитлаж байна шд. Ядаж празитлагч намайг бас празитлаад байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ бүгд давтагдсаар байгаад бас л нөгөө празитыг тэжээгч эцэг эх дээр минь ирж байна. Зогсоо зайгүй празитлагдах энэ амьдрал ямар гаслантай вэ? Мөн үү?
            
           Гэхдээ утгагүй празитлагдсан энэ амьдаралд хожих ч юм их хожигдох ч юм их байна. Би  эцэг эхээ празитласныхаа хүчинд өөрийн хувийн нөүтбүүк дээрээ суугаад 10-н жил улсаа празитласныхаах хэдэн үсэг холбож бичдэг, 10-н дотор цээжээрээ нэмэж хасдаг болсон байна. Миний нусаа нийгээд завааруулсан угаалтуурыг цэвэрлэгч нь цэвэрлэж, хэрэгтэй хэрэггүй сурах сурахгүй сурагчдад багш нь орилж чарлаж самбар сараачиж шохой идээд л. Тэр бүх мөнгийг улс л гаргасан. Миний эцэг эхийг празитласныхаа хариуд намайг сургасан юмуу даа.
Би эх орондоо хайртай учраас л шүүмжилдэг гэж Диккенсийн гоё үг байдаг. Би эх орондоо хайртай. Яагаад гэвэл миний эх орон шиг улс энэ дэлхийн хаана ч үгүй шүү дээ. Гэхдээ эх орноо хайрлана гэдэг учир утгагүй Хятадуудыг үзэн ядаад л, хүн амьтны үс хусах бол биш. Сайн сурч сайхан амьдарч байгаа нь л эх орноо хайрлаж байна гэсэн үг. Эх орондоо хайртай байна гэхээр гудамжинд орилж чарлаж байшин шатаах биш. Сайн сурсан мэдлэг боловсролтой эсвэл нэг л юмаа маш сайн хийж чаддаг байхад л болоо. Их сургууль төгсөхөөр л лаг амьдрана гэж байхгүй. Тийм түүх байдаг ч хүн бүр тийм байдаггүй. 
             
          Хамгийн том празитууд гэдэг юу вэ? Нөгөө л хэдэн дарга нар. Тэд нар яагаад байнга ингэж празитлаад байнаа? 76-н гишүүн 76-н тэрбум төгрөг инээлдэж байгаад л гардан авна лээ. Бас сонгууль гэж маш их мөнгө зарлагадаж байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулж байна гэж үү? би уг нь өөрийгөө хэрэгтэй юманд празитлуулаасай гэж хүсч байна. Намайг празитлаж олсон мөнгөөр хэрэгтэй хэрэггүй наадаг цаас хэн нэгэн празитын хүүхдийн машины бензин, гадаадад сурах сургалтын төлбөр болоосой гэж хүсэхгүй байна. Биднийг празитлаж байгаа мөнгөөрөө гудамжинд лааз түүж байгаа эмээд гэр аваад өгөлдөө. Хөөрхий минь газар доорх хэдэн хүүхэдтэйгээ газар дээр амьдраг лдээ. Гудамжинд хүн амьтны зэвүү хүргэх бяцхан үрсийг хүн болоход нь туслалдаа. Шорон шиг хүүхдийн асрахтай, хорих лагер шиг ахмадыг асрах газартай байхад нэг празитын хүүхэд хажуугаар 100000$ үнэтэй машинаараа хүн дайрч алчихаад хэрэгт орохгүй өнгөрч байна. Бас болоогүй хар тамхи татаж хэрэглээд шоронд оролгүй өнгөрч байхад халаас суйлаад 5-н жил авч байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулаад байна гэж үү?

            Энэ бүх празитын үйл ажиллагаанд гар бие оролцоод явж байгаа гэхээр бүдэрч унаад үхчихмээр ч юм шиг. Гэхдээ празитлуулахгүй гэхээр бас болохгүй. Празитлуулчихаар бас л болж өгөхгүй байна шд. Заавал хэн нэгэн шимэгчтэй байх ёстой ч юмуу үгүй ч юмуу. Гэхдээ БИДНИЙГ ПРАЗИТЛААД ЗӨВ ХЭРЭГТЭЙ ЮМАНД ЗАРЦУУЛЖ БАЙВАЛ БИ ЛАВ ПРАЗИТЛУУЛАХДАА ДУРТАЙ БАЙХ БОЛНО. Инээж байгаад л празитлуулна даа.
Үргэлжлүүлэх>>

17/01/2011

Юниверсал цагдаа

      Манайхан цагдаа их л муугаар ярьдаг. Эрийн муу цагдаа, хогийн цагдаа гэж ирээд л. Зарим нэг доожоогүйхэн цагдааг дүрэмт хувцасаа тайлчих хөгшөөн тэгэж байгаад эр бяраа үзье ч гэж доромжлодог. Гэхдээ энэ манай сэдэв биш лдээ. Манай гол сэдэв доор өгүүлэгдэх явдлаас тодорхой гарах болно.

     Автобусан дотор нэлээн хэдэн төрлийн цагдаа байсан чинь хажууд нь 2 баагий зодолдож байнаа. Зодолдох ч гэж дээ. Заамдалцаад л хэлдэг үгээрээ хэлэлцээд тэрүүгээр нэг шоу болж байна.  Хажуу хавирганаас нь хүмүүс боль боль гээд л. Яасан ёс суртахуун моралгүй юм гээд л ярьж байх юм. Тэгсэн нэг эмээ тэсэхээ байгаад хөөе хүүхээ чи цагдаа юм бол энэ 2-т нэг юм хэлээд болиулаадхаач хөө гэсэн чинь уучлаарай эмээ би замын цагдаа лдаа. Тэгэхээр иймэрхүү юм эргүүлийнхэнд л хамаатай байдаг юм гэсэн айхтар тайлбар тавилаа шүү. Тэгсэн өөр нэг цагдаа дээр нөгөө эмээ босч очоод хүүхээ чи дүрэмт хувцастай л юм байна шд. Энэ 2-г болиулаач гэсэн чинь уучлаарай эмээ би керманы хулгайчтай тэмцэх хэлтсийхээ тийм болохоор надад хамаагүй гэжийнэ хөөе. Эмээ бүр шооконд орцон өөр нэг цагдаа дээр оччихсон хүүхээ чи гэсэн чинь эмээ би энэ хэрэгтэй хамаагүй ээ. Цагдаа нь цагдаа лдаа. Гэхдээ би иймэрхүү зодоон энэ тэрийг хариуцдаг хүн нь биш гэжийнэ. Нөгөө 2 зодолдож байгаа гар бүр газар унаж мунацан цохилцоод аймаар юм болжийно. Тэгсэн нөгөө эмээ нэг унтаж байгаа цагдаа дээр очоод няслаад сэрээчихлээ шүү. Цагдаа лаг уурлаал босч ирээд бороохойдох гэсэн эмгэн тул яаж ч чадалгүй яаав? гэжийнэ. Эмээ чи цагдаа шуу ухаантай юм бол энэ 2 салгаадахдаа. Гэсэн зүүн гартаа эргүүлийн цагдаа гээд биччихсэн нөгөө баагий босоод ирлээ. Би ч наана нь за ашгүй энэ баагий салгах нь дээ гэсэн чинь юу гэсэн гээч? уучлаарай эмээ ажлын цаг дуусчихсан гээд буцаад унтаад өгч байна лээ шд. 
    Уг нь хэв журам сахиулагч HERO  (баатар) маань босч ирээд л боройходож моройхоодоод л гавалж гинжлээд л сүр болох ёстой баймаар юм. Тэгээд л иргэдийн амгалан тайван алдагдууллаа гэж ирээл хууль унших ёстой байтал наадах чинь надаа хамаагүй ээ. Хамаатай байсан ч ажлын цаг дуусцан гэж байгаа хүнтэй юу ярихав дээ.
     Бодлоор болдог бол ЮНИВЕРСАЛ ЦАГДААТАЙ болмоор байна. Тэр нь хууль сахиулагч л бол сахиулагч. Замын байна уу газрынх байна уу шалных байна уу юуных ч байсан гэсэн бүгдийг нь мэддэг ойлгодог. Гэтэл манайд шалны, замын, эргүүлийн, газрын, хажуу айлын, айл ухалтын, керманы, эрүүгийн, ходоодны, амиа хорлолтын гэж ирээд л баахан төрлийн цагдаа. Аль нь юугаа ч харуицдаг юм бүү мэд. Хэнд нь ямар үед хандах нь ч ойлгомжгүй. Гадны улсад тийм юм байдгүй л юм шиг байна лээ. Бүх цагдаа нь замын цагдаа, бүх цагдаа гэмт хэрэгтэнг хөөдөг. Уг нь хэт их задраад салаад ирэхээрээ л утгагүй болдог юм шиг байна лээ. Зохион байгуулалтын хувьд ерөнхий нэг удирдлагатай, дотроо хэсэг бүлгүүд нь байлгүй л яахав. Гэхдээ бүх цагдаа нь зам бөглөрсөн үед бөглөөг нь гаргадаг, хүн амьтан зодуулаад эсвэл хүчиндүүлж байхад миний хамаарах хэрэг биш гээд хаяад явдаггүй тийм л цагдаатай болмоор байна. Хэрвээ тийм болчихвол цагдаа муу нэрнээс салах ч юм билүү. Хүүхдүүд дахиад би том болоод цагдаа болно гэж мөрөөдөх ч юм билүү хэн мэдлээ.
Үргэлжлүүлэх>>

28/12/2010

2 чухал

            Хүний ертөнцөд чухал зүйл маш олон. Бүр дэндүү олон. Жишээ нь надад миний гэр бүл, халаасанд байгаа 5000₮ гэх мэт. Гэхдээ хүн болж төрснийх хамгийн чухал зүйл нь хайр гэж хэлэх байх л даа. Нийгэмд бол тийм биш. Хайраар хоол авч идэж чадахгүй, байшин барьж чадах ч үгүй болох ч үгүй. Шалдан хайр бол юу ч биш. Тэгэхээр хүний ертөнц буюу нийгэмд бол чухал чухам чухаг зүйл нь ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ 2 юм. Яагаад гэхээр хүн өглөөнөөс шөнө болтол хуулийн хүрээнд бас эдийн засгийн хүрээнд л амьдарч, ажиллаж байдаг. Тийм учраас хууль болон эдийн засгийн талаар гадарладаг байх хэрэгтэй юм шиг санагддаг.
           Гадны өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын иргэд биднээс юугаараа ялгардаг вэ? Тиймээ тэд Lious Vuitton-н цүнх барьж, MacDonald's бүргер идэж, Iphone барьж, House-т амьдардаг. Гэхдээ энэ бол тэдний биднээс ялгагдах онцлог биш. Тэдэнд бидэнд байдаггүй нэг л зүйл байдаг. Тэр бол эдийн засгийн бяцхан тооцоо, хуулийн жаахаан баримжаа юм. Тэд энүүгээрээ л биднээс ялгарч өөр байдаг. Тиймдээ ч тэд баян бас хуримтлалтай байдаг. Ямар ч эргүү Америк өөрийн гэсэн орлого зарлагын тооцоотой бас хэрэглэгддэг хуулийнхаа хүрээг ямар ч хуульчаас дутахааргүй мэдэж гадарладаг.
          Жишээ нь халаас суйлаач байлаа гэж бодоё лдоо. Тэгэхэд халаас суйлвал хэдэн жил авах уу? (хууль) Халаас суйлах нь ажил хийхээс ашигтай байж чадах уу? (эдийн засаг) Ажил хийхэд илүү дутуу юм гувчуулах боломж нь хэр байна? (эдийн засаг) Манай эхнэр хамт хулгай хийвэл орлого хэд дахин нэмэгдэх үү? (эдийн засаг) Эхнэртэйгээ гэхээр бүлгээр болж байгаан. Баригдвал хэдэн жил авах уу? Эсвэл шоронд суухгүйгээр торгууль төлөх боломжтой юу? гэх зэрэг энгийн хууль, эдийн засгийн бяцхан баримжаатай байдаг юм шүү. Гэхдээ хармаа суйлаач болоодох гээгүй. Зүгээр л жишээ. Жоохон онцгүй байж магадгүй. Тийм бол уучил.
          Өндөр хөгжилтэй орны иргэд бэлэн мөнгийг л мөнгө гэж боддоггүй. Гэртээ байгаа мөнгөөр худалдаж авсан зүйлсээ ч мөнгө гэдгийг ухаарсан ухаардаг хүмүүс. Яаж хэмнэх яавал бага зардал гаргахаа ч мэдэж байдаг. Нэг ёсондоо хэмнэх арга барилыг дээд хэмжээгээр эзэмшчихсэн хүмүүс шүү. Ямар сайндаа л сард 1'600'000-гийн цалинтай  Солонгосчууд зэс утас энэ тэр цуглуулах, бүр уусан ундааныхаа лаазыг хүртэл цуглуулж тушааж байхавдээ. Манайхаар бол эдний дундаж амьдралтай бүх хүмүүс хог цуглуулдаг траншейнийхан юмуу даа. Манайд бол хог цуглуулдаг хүн гэхээр траншейнийх эсвэл ядуугийн туйл юм шиг байдаг. Энд бол тийм биш. Ер нь өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэрэглэж байгаа идэш ууш, баярын өдөр зэрэгтээ учиртай ханддаг. Тэр нь хэмнэж болох зардлыг хэмнэх юм лдаа. Тиймдээ ч баян байдаг байх гэж боддог. Манайхан шиг баяр гэхээр л энд тэндээс зээлж авчихаад зээлсэн бүх мөнгөөрөө шоудаж үрэн таран хийдэггүй. Дараа нь тэр зээлсэн мөнгөө яах нь тодорхойгүй. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрал гээч чинь энэ юм уу гэж бухимдсаар амьдардаг. Бусад оронд тэгдэггүй ээ. Баяр гэдэг хязгаартай төдийгүй баярт гаргах зарлага нь тодорхой байдаг. Манай Монголчууд зарлага орлогын тодорхой баримжаа байдаггүй төдийгүй хуулийн тодорхой ойлголтгүй учраас ядуу байдаг байх гэж бодогдоод байдаг.

            Хуулийн ойлголтгүй иргэдтэй учраас ямар нэгэн хэрэгт орооцолдох төдийгүй гэмт хэргийн золиос болох нь элбэг байдаг шүү дээ. Тийм учраас хуулийн тодорхой мэдлэгтэй байхаас гадна эдийн засгийн ойлголттой байх хэрэгтэй шүү.  Тэгэж гэмээ нь жоохон ч гэсэн гэмт хэргийн золиос болох нь багас ч, өрхийн орлого бага ч гэсэн нэмэгдэх боловуу хэмээн горьдож байна. Миний энэхүү бяцхан зөвлөгөөг сайтар тунгаан бодоорой эрхэмээ...
                                                                         Таньд амжилт хүсье.


           
Үргэлжлүүлэх>>