17/03/2011

Машин намайг жолооддог

     Тийм ээ би Эксельтэй тэгээд юу гэж?
     Тийм ээ Би Бенцтэй юу гэж эрхэмээ?
              Урдуураа оруулчих. Хуц.
              Урдуураа оруулчих тэгэхүү? За тэг тэг. Яаралгүй ороорой та.
     Өө улаан гэрэл.
     Ямар гэрэл байсныг чи сая харсан уу? Мэдэхгүй ээ би гэрэл хардаггүй.
              Энэ муу цагдаа байнга намайг зогсоох юмаа.
              Гулууз барьсан хөх даашинзтай нөхдүүд надад харагддаггүй юмаа.
     Ээ чааваас би энэ хүнийг....
     Амьсгаа чинь өөрөө орж ирээд.... Хэдэн төгрөг өгөхөөс дөө.
               Ээ та яагаад араас ороод ирж байгаан бэ? Яаж байгаан бэ ахаа. Таны буруу шдээ.
               Миний буруу гэсэн үү? Чи муу нус банди миний урдуур орсон. Ах нь чамайг шоглуулнаа.
     Ээ ахаа та өөрөө орж ирсэн шдээ. Цагдаа ахаа та харж байгаа биздээ?
     Ахын дүү. Ахынхаа машинийг янзлуулах мөнгийг өгөөд яв. Тэгэхгүй бол дэмий шүү.
              

                           Энэ хувь заяаны эргүүлэг үү? Эсвэл хуулийн завхрал уу?

1 comment:

  1. Анааш минь би анааш царайлаад ойлгохгүй байна уу даа хаха. Хүн хүнээсээ болдог байлгүй дээ ямар машин унасанаасаа биш замын хөдөлгөөний соёл гээдл цаад ах нар чинь яриад бдагшдэ. Сайхан машинтай соёлтой хүн байхад энгийн л машин унадаг ч соёлтой ухаантай хүн байж болношдэ. Мөнгөтэй баян болгон нь дээрэнгүй байх албагүй ядуу болгон нь бүдүүлэг байх албагүй шүү дээ.

    ReplyDelete