Хэдэн үсэг холбож үг бүтээлгүй
Хэдэн үг холбож өгүүлбэр бүтээлгүй
Хэдэн өгүүлбэр холбож эх бүтээлгүй уджээ. Энэ тэр гээд сүржигнээд ч яахав. Гэхдээ би энд хэд хэдэн хэлц үгийг тухайн үеийн аж байдалтай нь тунгааж үзлээ лдээ. Тэгсэн чинь нэг иймэрхүү гаргалгаа гарч байх шиг байна.
Хичнээн жаргавч орондоо бүү дуул
Хичнээн зововч орондоо бүү уйл гэсэн цэцэн үг байдаг. Энэ үгийг тухайн үеийн аж байдалтай нь бодоод үзэхээр манайхан чинь Монгол гэрт амьдардаг. Тэр нь дугараг хэлбэртэй. Тэгээд л нээх сайхан унтах гэж байхад нэг нь гэнгэнэтэл уйлаад л эсвэл Би зэрлэг танхай хөдөөний хүүхэээн гээд дуулаад унавал мөн хэцүү еээ. Унтах ч биш яах ч биш. Ямар босч очоод Монгол зангаараа зодоон хийлтэй нь биш. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлж ийм үг хэн нэгэн нойрондоо харам хөгшин өвөө хэлсэн байх магадлалтай...
Монголчууд буруу ярьж
Зөв ойлгодог гэж нэг ёстой балай үг байна. Ямар мулга нь тэгээд л хүн шал өөр юм ярьж байхад шаал өөрөөр ойлгоод байхавдээ. Сүрхий философич гүн ухаантан л биш бол хэцүү биздээ. Чи тэрийг аваад ирээ гэсэн чинь нөгөөх нь шал өөр юм авчирвал зөв байх юм уу хаашаан. Энэ үгийг хэлсэн хүн нь хэлгий ч юм уу? эсвэл оюун ухааны хомсдолтой бүүр эсвэл буруу ярьдаг нэг гар өөрийгөө хөөрхөн дөвийлгөх гэсэн Монгол зан байж магадгүй шүү...
Үнэнээр явбал
Үхэр тэргээр туулай гүйцнэ. Энэ шиг худлаа зүйр үг нэг ч байхгүй шүү гэж хэлмээр байна. Үнэн үг хэлээд яваад л байвал нөхөр ч үгүй юу ч үгүй л болно. Бүр эхнэр ч үгүй хүүхэд ч үгүй болно шүү дээ. Тэгээд л нээх туулай гүйцэх нь ч бас юувдээ. Би бодохдоо нэг их хийрхүү эр амьхандаа шудрага хүн болох гэж өөрийгөө дөвийлгөсөн боловуу гэж хардаж байна.
Зүйр цэцэн үгийг би ч хэлж болдог нь сайхан юм шүү тэ?
Chi baitugai bi ch helj chadna za hehe...
ReplyDeleteбас Сайхан хүүхэн сахалтай гэж нэг үг байна, хэн нь мэдэгдэхгүй нэг аавын охин сахалтай төрцийн байлгүй, тэгсэн сахалтай охинийг тоох залуу олдохгүй болоход аргаа ядсан аав нь охиноо өмөөрч энэ үгийг гаргасан байх магадлалтай гэжуугаа
ReplyDeleteаан тийм бас 1 юм байна:
ReplyDelete"Сайн хүн санаагаараа" VS(эсрэг) "Муу хүнийг дурсахаар" гэж
энэ 2 үг яаалтачгүй 1 хүнийг сайн муу талаас нь гаргасан байгаа юм, бодоод байхад хэцүү ч юмоодо энэ МОНГОЛ ХЭЛ,
:P
гэхдээ яагад энэ нийтлэлийн зурган дээр Солонгос Ноён ч юм уу хааны зураг тавьсныг ойлгосонгүй
ReplyDeleteIngej shuud utgaar oilgoh ni buruu yum bishuu. unuu uyiin setgelgee ter uyiin setgelgee gedeg chn shal uur shdee.
ReplyDeleteEne hun chin Tsao bna shdee...
ReplyDeleteHelts ugiin gargalgaa mayagiin yum bichsiimaa... Yagaad Solongos yumuu, Hyatad noyonii zurag tawisan be gewel Tsiao geed neg hyatadiin 3n tom shashnii undeslegchiin 1 ldee ene hun. Tiim bolohoor tsetsen ug ene tertei iluu ih zohitsoh bolowuu gej bodsiin...
ReplyDelete