05/03/2012

Бүтэлгүй юм

               Саяхан хайртай лаптопныхоо дэлгэцийг хагалчихлаа... Тэгээд нэг суга лапан дээрээс юм бичих гэсэн чинь бичих ч юм олдохгүй тархи ч ажиллахгүй. Ядаж байхад тэр лапан дээрээс энэ блогийг нээхээс эхлээд биччихсэн дундуур нь өөр комноос ч бичиж үзээгүй болохоор сонин байна шөө. Хэрэгтэй юм биш юмаа гэхэд хэрэггүй ч юм болтугай биччихмээр санагдах юм тэгсэн чинь хэрэггүй юм ч орж ирэхгүй ёстой бүтэлгүй юм. Гэхдээ утасныхаа дэлгэцийг дахиж хагалаад янзлуулчихсан гэж бодохоор сайхан байна. Нэг нь хагарч байхад нэг нь бүтэн болж байх жишээтэй. Бүгдийг нь бүтэн болгоё гэхээр эдийн засгийн болоод сэтгэл санааны гарзтай байх юм. Хараал идсэн Iphone-оос болж бараг 400 000 төгрөг зарлагадлаа. Тэгэхэд Galaxy энэ тэр нь унаад байхад л хагарахгүй байх юм.

Эсвэл минийх л ингээд хагараад байгаа юм уу? Эсвэл би тийм азгүй юм уу ч гэж бодохын. Сүүлийн үед сэтгэл санаа тогтвор муутай, ажил амьдрал ганхаастай, хүсэл мөрөөдөл бүрхэг гэж ирээд л яриад байвал зовлон их байна. Угаасаа зовлонгүй үргэлж жаргаад байвал амьдрал утгагүй болох юм шиг санагдаж байгаа болохоор зовлонг жаргал гэж хүлээж авсан нь дээр юм шиг. Тэгэхгүй би зовж байна надад хэцүү байна гээд бодоод яваад л байвал улам л зовлондоо автаад ч байх юм шиг санагдаад байх юм. Одоо яамаар ч юм билээ дээ.

Гутрамтгай хүн аяга дүүрэн зовлон бэрхшээл тоочдог бол өөдрөг хүн аяга дүүрэн боломж гарцыг ярьдаг гэж нэг сайхан үг байдаг даа. Тийм болохоор яг одоо над шиг яах нь ч тодорхойгүй яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй сэтгэл санаатай байгаа хүмүүстээ гэж хэлэхэд Every things gonna be allright гэж хэлмээр байна. 

Нээх удахгүй бүх юм сайхан болно. Угаасаа болсоор ч байсан болсоор ч байх болно. Өнөөдрийн зовлон гэж бодож байгаа тань, өнөөдрийн хэцүү байдал тань маргааш гэхэд инээдтэй зүйл болон хувирсан байх болно. Эсвэл аз жаргалтай дурсамж болон үлдсэн байх болно. Тийм болохоор зовлондоо баригдаад хэвтээд байлгүй босоод зовлонгоос гарах хаалганы бариулаас барь. Эс тэгвээс үргэлж тэр хаалганы цаана хэвтэх болно шүү. Good luck .... :D
Үргэлжлүүлэх>>

22/02/2012

Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон таньдаа

                             
                             Хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одсон эгч таньдаа зориулав

      Бүгдэнд нь энэ сайхан баярын өдрөөр уй гашуутай мэндчилгээ хүргэх гэж байгаадаа жоохон гэмшингүй л бичин сууна. Баяраар хүн болгон баярлаж байхад бидний хувьд уй гашуутай нулимс дүүрэн нүдтэй сууна.

Гашуудлын мэдээг сонсох тэр агшинд өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж. Түүнийхээ замд саад хийхгүйн тулд арай хийн тэвчсэн. Үнэхээр бичье гэсэн ч тархи ажиллахгүй байна. 

Ердөө л түүний минь үзэж өнгөрүүлсэн хатуу хүтүү амьдрал л үзэгдэж зүрхийг минь зүсч байна. Архичин нөхрийн дарамтнаас болж ганц охин нь сэтгэлгээний удаашралд орж, хүний гарт амиа алдсан хүү, сэтгэл мэдрэлийн өвчнөөс болж амиа хорлосон хүүгийхээ араас ямар их гашуудаж уйлж байсан бол? Харин ч миний эгч 2 хүүгээ алдаад өвдөг сөгдөөгүй юм шүү. Ганц охиныхоо төлөө гэсэн сэтгэлээр сэтгэлээ барьж, өөрийгөө тайвшруулж байсан юм. Маш их тэвчсэний эцэст жоохон дуг хийчхээд ирье гээд босч ирж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд одлоо.

Гэхдээ санаа зоволтгүй ээ эгчээ. Ганц муу охиныг тань хараад хандах ах дүүс тань байна. Битгий санаа зовоорой эгчээ. Амгалан тайван нойрсоорой.

                                                           Таныг минь бурхан ивээг.


Үргэлжлүүлэх>>

07/02/2012

Цагаан сар ба хар нялмас

             Цаг цагаар цадна, Цагаан сараар нэг цадна гэж сайхан үг бий дээ. Тэгэхээр одоо маниусын өвөг эцэг, элэнц хуланц, хушга, хулмас өө тэнэгтжийнэ цаа чинь. Юун хушга, хулмас болчихвоо. Гасаад умшчаарай. Тэр үед хүмүүс ерөөсөө байнга өлөн зэлмэн явдаг байсым шиг байгаан чааваас. Тэгээд л хааяа хааяа нэг идчээд цагаан сараар нэг мөсөн иддэг байсымуу даа. 

За тэр хүмүүсийн идэж уух ч яахав. Хүмүүс ер нь их сонин сонин юм яриад байна шүү цаа чинь. Бэлэг өгөхөө болье, бэлэг өгөхөөр Эрээн хөгжөөд Замын-Үүд дампуураад байна, баячуудын хөлд ядуус үрэгджийнэ, ууцны үнэ нэмэгдлээ, ууц чанагч ажилд авна. Утас: 9989-9912 өө зар явжийна биш шүү. Гэх мэт юм ярихын.

Би боддын бэлэг өгмөөр байгаа хэд нь өгвөл өгнө л биздээ. Өгмөөргүй байгаа хэд нь л өгөхөө болилдоо. Ууц тавь гэж хэн хэлсийн? Анхнаасаа тийм байсын л гэх юм. Тэгээд анхнаасаа тийм байсын гээд гудамжаар морь унаад, эсвэл бүүр нүцгэн шалдан гүйлдээд яваачээ. Өв уламжлалыг бол сахиж болдын харин тэр өв уламжлал гээд байгаа юман дээр чинь орчин үеийн юм хум нэмэгддийн байгаа биздээ? Дээр үеийнхээрээ байна гэхээр одоо яахын? Айл майл руу орохдоо хутга шөвөгтэй, гуталандаа савх сэрээтэй, бөөс хуурстай явахымуу? Буудал энэ тэр орохгүй шууд малаа хариулаад гүйж байхад нь дарж унагааж сээгсэдхиймүү? 

Бага тэнэгтий шүү таануус зүгээр. Бас энийг дагаад Монголоороо байна гэж нэг юм байна. Хаашаан бэ? Монголоороо байна гэхээр хүн болгон хөөрөгтэй, дээлтэй, Монгол гэрт амьдраад морь унаад явахыг хэлдиймүү? Гадаадын соёлыг дуурайлаа л гэх юм. Тэгээд Монголын соёлыг дуурайна гэхээр Уртын дууг үгэлж дуулаад, Нууц товчоон дээр гардаг шиг яриад байх хэрэг үү? Тэгээд л гэмтэж бэртэнгүүд шууд шороо түрхээл, эсвэл долоож хүлхээл байхыг хэлэх юм уу даа? 

Ямар ч байсан сар шинээр хордлого авчихгүйхэн шиг тааруулж идээрэй. Гэнэт баяжвал аминд халтай, Гэнэт цадвал гэдсэнд халтай гэж...
Үргэлжлүүлэх>>

05/02/2012

Хулгана заан болоход 24 сая үе дамжих ёстой


        Австралийн Монаша их сургуулийн эрдэмтэд хөхтөн амьтадын хэмжээний өөрчлөлтийн хугацааг тооцоолсон байна. Эрдэмтэдийн бүтээл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлэгдсэний товчлолыг их сургуулийн сайтад тавьсан байна. Эрдэмтэд хулганы хэмжээтэй амьтан зааны хэмжээтэй болоход 24 сая үе дамжих ёстой гэв. Мөн эсрэгээр амьтны хэмжээ нь багасгахад дээрх хугацаанаас 10 дахин хурдан гэнэ.

Эрдэмтэд сүүлийн 70 сая жилийн дотор палеонтологийн олдвороор амьд организмын 28 багийн амьтдын биеийн өөрчлөлтөд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноос үлэг гүрвэл мөхсөний дараах эхний 35-н сая жилийн дотор амьтдын хэмжээ томорч байгаад удааширсан гэв. Том амьтад үр төлөө тээхэд их хугацаа зарцуулж байснаас тэдний хэмжээ жижигрэх замдаа орсон байна.

Хэрэв үе дамжилтаар ярих юм бол 1,6 сая үе дамжихад хуурай газырн амьтдын хэмжээ нь 100 дахин өссөн бол 10 сая үе солигдоход 5000 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Далайн амьтдын хувьд эдгээр үзүүлэлт нь 1,1 3 ба 5 сая үе солигдохтой тэнцэнэ. Эрдэмтдийн яриагаар өмнө нь төрлийн доторх өөрчлөлд их анхаарч судалдаг баий йсан учраас тэдний бүтээл чухал гэжээ.



                      "Ардын эрх" сонин

Үргэлжлүүлэх>>

02/02/2012

Монголд үйлдвэр хэрэгтэй юм уу?

         Монголд ер нь ямар нэгэн юм үйлдвэрлээд хэрэг байна уу гэж хааяа бодогдох юм. 2011 оны байдлаар 36'005'800 малтай Монгол улсад махаа ч идэж чадахгүй яваа хүн байна гэхээр сайхан сонсогдож байна уу? Гурилын үнэ дээд зэргийнх 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 гэсэн сүүлийн үеийн статистик мэдээг харахад боломжийн үнэ мэт санагдсан. Харин махны хувьд яагаад ийм өндөр үнэтэй байгааг л гайхаад байна. Мэдээж бидний гар дээр ирж буй махны үнэ нь тээвэрлэлтийн хөлсийг нэмсэн байж таараа. Тэгэхээр махны үнийг малчид барьж байна гэсэн үг. Ченжүүд биш шүү. Юм л болвол хэдэн муу борлуулагч, тээвэрлэгчид рүүгээ дайраад л үнэ нэмлээ новширлоо гээд байх юм.
Манайд байдаг махны үнэ бол гадаадад байдаг үс ноосгүй, шивтэр ханхалдаггүй махны үнэ. Гэтэл манай мах ямар ч эрүүл мэндийн баталгаагүй, гаргачихаад л шууд портер дээр ачаад авч ирээд дээгүүр нь бакальтай баахан гишгэж гишгэж зардаг. Тэрүүгээр нь хоол хийхээр үс ноос гарч ирдэг бүр шороо ч зажлагддаг. Тэгсэн хэрнээ яагаад тийм үнэтэй байна вэ? Хэрвээ уут савалгаатай, ямар ч үс ноосгүй, эрүүл мэндийн баталгаатай мах байвал ийм үнээр мах авахад харамсаад байх юм ер алга.

Уг нь мах хамгийн хямд байвал бусад бүх бараа үнэтэй байсан ч хамаа алга. Тэгээд ч 36-н сая малаар юу хийх гээд байгаан? Цөлжилт гээд л яриад байдаг.


Миний бодлоор Монголд фермийн аж ахуй л их дутагдаж байгаа юм шиг санагддаг. БНСУ л гэхэд хонины махаа Австралиас, үхрийн махаа Америкаас импортлодог. Яагаад Монголоос авахгүй байгаа юм? Ойлгомжтой шд. Үс ноостой, шивтэр ханхалсан учраас. Харин бид энэн дээр дүгнэлт хийгээд өөрсдийн махаа яаж дэлхийд борлуулах вэ? Дэлхийд биш юм аа гэхэд гадагшаа гаргадаг болгоё лдоо. Бидэнд 20-н сая мал байхад л болоо. Үлдсэнг нь экспортоор гаргая лдаа. Экспортонд гаргахаар чанартай махыг үйлдвэрлэе лдээ. Хэзээ болтол үс ноосоо идэх юм бэ?

Нэг юм хэлэхэд австри, австрали хонины махыг угаачихсан байдаг ч гэсэн Монгол махнаас илүү зөөлөн, амттай байдаг юм билээ. Тэгэхээр бидний мал аж ахуй хаана явнааа?
Үргэлжлүүлэх>>

18/01/2012

Цагаан морь унуулна шүү

             Би өчдөр (өчигдөр гэж бичдийм шиг байна лээ) интернэтээр дэмий тэнээд. Тэнээд ч юу байхав угаасаа интернэт гэдгийг мэдэхгүй суга баагий чинь хэдэн "мн" гэж бичсэн хэдэн юмаар тэнээд. Тэнээд гэж ирээд л лаг интернэтчин хүн шиг яриад байхын. Профешонал интэрнэтчингүүд бол лаг ийм байлээ. (лаг юм билээ гэж бичдийм шиг байна лээ) Тэгсэн чинь нөгөө интернэтээр чинь нэг хүүхэн хүүхдээ мишок болтол зоддог талаар үзэв. Би угаасаа хээгүй баагий чинь цусаар урс хүүхдээ зодоод юу л шалив гээд боджийсон чинь. Кү ээ ер өө. Сэгсийтэл нь балбачихсан байдаг байгаан. Толгой тархийг нь хагалаад, 2 гарыг нь хугалаад ээ бүү үзэгд. Бүр өр зүрх тэр чигтээ чичирч салгалж байна лээ шд. 

Тэрийг харсан чинь миний нүд орой дээрээ гарсан гээд боддоо. Нүд орой дээрээ гарна гэж юу байдгийн ухааны юм боддог хүн чинь оройн дээрээсээ нүүрээ харахад бас л эвгүй харагдаж байна лээ шүү. Би тэр ээжийг бодоод бодоод гайхаад байгаан. Хүүхэд нь мориноос унаад тийм болчихсон юм гэнээ. Тэгсэн чинь нөгөө эмч нь энэ бол цэвэр зодуур, зүссэн байна энэ тэр гээд. Тэр ээж гээд байгаа дуракынх нь хэлж байгаагаар тоонон дээрээс унасын гэнээ. Байнга л тоононоос унаад байдаг хачин хүүхэд байгааз? Хүүхэд нэг хүрээд өвдсөн эсвэл тэрнээс болж унаж гэмтсэн бол тэрэндээ дахиж ойртдоггүй айдас эсвэл ухамсар сууж өгдөг. Тийм байхад л тэр хүүхэд байс хийгээд л тийшээ гарч унаад хамаг юмаа шалбалаад, тархи толгойгоо хагалаад байна гэж байх уу та минь.

Хүүхдийн харц нэг л айдастай нэг л зүрх шимширмээр болсон байсан. Яагаад тийм их сорвитой байгаа юм гэсэн чинь морин дээрээс унасын гэнээ. Тэгээд ямар морь унаснаа ч мэдэхгүй, хаана хэзээ уралдсанаа ч мэдэхгүй. Тэгэж морь унадаг бол би Энхбаярын хамгийн сайн найз нь байна гээд яриад явсан ч чадышд. 

Эцэст нь гэж хэлэхэд иймэрхүү мал шиг, эсвэл тархийг нь өт идчихсэн новшнуудад гэж хэлэхэд хүнийг хүн шиг өсгөж чадахгүй бол битгий хүүхэд төрүүл. Тэр бэлгэвч мэлгэвчээ хэрэглэж бай новшнууд минь. Хүнийг мал шиг өсгөөч гэж бурхан хүүхэд хайрладаггүй л байлтай. Хүн болно гэдэг зүүний үзүүр дээр тогтох будаа мэт байдаг гэж бурханы номонд айлддаг. Тийм их ховор нандин зүйлийг тэгэж мал шиг зүгээр мишокын үүргээр эсвэл нөгөө ажилд нь дуртай учраас төрүүлж байгаа новшнуудад гэж хэлэхэд хүнийг хүн шиг л хайрлаарай.

Нэвтрүүлгийн хамт.

                               
Үргэлжлүүлэх>>

10/01/2012

Би боддын

          Ер нь би их янз янзын юм бодноо. Лаг лаг ч юм боддын. Жишээлбэл би дота тоглож байхдаа за яаж Rampage хийх үү? Энэ сугатай яаж хэрүүл хийх үү гэж ирээл лаг лаг юм бодно. Чи муу суга бонус ингэ тэг гээл лаг хүн шиг зааж өгийшд яадгийн. Ганц сурсан юм маань хүнд томрох юм чинь. Би дота тоглоход бол шаал өөр хүн болдог. Хараал ерөөлийг бол урсгаж өгнө. Тэртэй тэргүй тэд бүгд тийм яриа хөөрөөтэй дуракууд байдгийн. Юун соёл? Тэрийг чинь тэнд ёстой будаа болгодгийн. Ярианд нэг ч зүгээр үг орохгүй бүгдийг хараалаар орлуулж ярина. Тэр бол фан гэхээсээ илүү хэрүүлийн бузар газар. 

Бодол гэснээс 2012 он болчихлоо. Та нар яаж үхэцгээхжийнэ? Би бол сайхан үхнэ гэж бодоод байгаа. Бас нэг бодол сая төрлөө. Энэ сонгууль байна шдээ? Эд нар тэртэй тэргүй үхэх гэж байж бас сонгогодож яах гээд байгаан бол? 

Хүний бодол гэдэг их сонин юм шүү. Шааал тэнэг тэнэг юм бодно хэрэндээ л толгой бас гашилаад байгаамаа хөөрхийс. 

Заза дэмий юм бичээд байвал уншигч авгай таныг юу билээ? Авхай шд. Авхай таныг чилээж мэдэх буй заа. Яаая ойрд Нууц товчоо уншаад байгаа. Харахад жижигхэн ном хэрнээ яг уншсан чинь аймаар том ном байна лээ шд. Дээр үед нэг баагий Нууц товчоог Библи шиг унших хэрэгтэй гээд дуракдаад байсан билүү юу билээ? Тэр дурак уншиж байвал Hi buddy?

Ерөөсөө хамгийн гол бодол руугаа ороё. Тэгэхгүй бол эраачилт болох нь. Энэ хараал хэлдэг гарууд байдаг шдээ би тэд нарыг яг ам шигээ амьдардаг гэж боддышд. Жишээлбэл гудамжинд гараад харж байхад хараалын үг хэрэглэж байгаа гарууд гэхээрээ л цаанаа нэг ёозгүй, хөлийнх нь хумс хиртэй, эсвэл бандаашаа угаагаагүй байдгийн. Тэр их сонин. Ядаж байхад би гэж нэг баагий хүний бандааш этр нэвт хардымуу хаашаан, хумс этрийг нь мэдээд байдгийн. Сонин дурак шд би яджаахад. Өгүүлбэр зүйн үүднээс харвал яджаахад би гэцэн бол дээр ч байж уу? Би өөрөө хараалыг үзэн яддаг хэрнээ Дота тоглохоор хараалч бурхан болчдын. Тэгээд дуракуудтай зүгээр ярихаар хараал хэлээд зүгээр ярихгүй энэ орчин гэдэг өөрөө их балай юм шиг байгаан. Манай ажлын газар нэг бацаан байдгийн. Тэрнийг өнөөдөр нэг ах орж ирснээ Хөөш пизда минь чи наад хувцас хунараа хараач гэж хэлж байхыг хараад энэ хүүхэдтэй ингэж харьцаж байхад яаж хараал хэлэхгүй байхын гэсэн бодол төржийнө. Тэгэхээр би тэр хараалч Бурхадад хэлмээр байдгийн. Хөгшөөн наад ам чинь жорлон болохоос өмнө болиоо. Угаасаа маниус чинь Амны билгээр ашдын билэг гэдэг сайхан үгтэй шүү дээ. Тэгэхгүй хаа явсан газраа хараал хэлээд байвал амьдрал чинь ч тийм л байна гэж боддын. Зөв зохистой хэрэглээ гэдэг чинь хоолондоо дээр л зөвхөн яригддаг юм биш. Аман дээр ч ярьж болж л байгаа юм. Зөв зохистой амны хэрэглээ гэх юм уу даа? Тэ?

Нөгөө ам шиг амьдрал гэснээс таануус тэр сайхан сайхан дуракууд хараад байгаарай за? Яг ам шигээ амьдарч байгаа. Би тэгээд энэ ам л ер нь амьдрал шийддийм байна гэж өнөөдөр ухаарсан. Тийм болохоор дота тоглохдоо ч гэсэн хараал хэлэхгүй гээд бүхэндээ амалчихая. Ер нь ч би өөрөө яг гудамжинд бол хараал хэлдэггүй хүн лдээ. За тэгээд амыг зөв зохистой хэрэглэе залуусаа. Аман жорлонгоор юу хийхэв.
Үргэлжлүүлэх>>

07/01/2012

Хөдөөний малнууд

            Хөдөө гэдэг үг үндсэн утгаа алдаж юм үзээгүй, тэнэг, жоохон маанагдуу гэсэн утгаар хэлэгдэх болж. Тийм болоод л сүүлийн үед залуус хүртэл нэг нэгнийгээ хөдөөний мал гэж хэлж байхавдээ. Ертөнцийг жижигхэн харсаар байгаа гэх үү дээ. Миний гарчиг ч гэсэн тийм учиртай. Тэрнээс биш УБ-т амьдардаггүй хүмүүсийг хэлсэнгүй. Угаасаа манай улсад хот хөдөөгийн ялгаа нээх их гарахаа больсон. Дуртай хөдөө амьдардаг хүн орж ирээд л Iphone, Notebook, Gucci, Versace, Ray Ban-ий бүтээгдэхүүнийг худалдаж авч, хэрэглэх болж. Нөгөө хотын гэдэг хүмүүсийн айхтар гангараад гайхуулаад байдаг зүйл үнэ цэнэ утгаа алдсан бус уу?
Хөдөөнийхөн гэхээрээ л хиртэй хувцастай, эд хэрэглэл мэдэхгүй хүнийг хэлэхээ больсон. Тийм юм ч байхаа больсон. Мэдээж хоцрогдож байгаа зарим зүйл байлгүй яахав. Тэр ойлгомжтой.

Бид хэзээ болтол нөгөө арчаагүй жалга довны үзлээрээ байх юм болоо? Их сургуульд хүртэл нэг баагий бүгдээрээ нийлээд Нямдоржийг муулсан чинь та нар больцгоо тэр чинь манай нутгийн ах гэж хэлж байсан удаа бий. Хаашаан тэгээд Нямдорж тэр гарын нутаг байхаараа буруу юм хийхгүй гэсэн үг юм уу? Дэмийрэх нь шивдээ. Тэр хүнийг шууд хөдөөний мал гэж нэрлэх байх. Гэхдээ хөдөө амьдардагаас нь бус тархи нь хөдөө байдаг учраас л тэр. Жалга довны үзэл манайд арай дэндүү. Хотод болохоор хот, хөдөө орон нутгаас суурьшигч болчих нь, хөдөө очхоор урд жалганых хойд жалганых болчихно, урд жалганд нь очхоор баруун талын айл, зүүн талын айл болчихно. Тэгэж хуваагдаад яахын? Сэлэм эргүүлж бие биенийгээ дээрэмдэж тонох уу?
Хот хөдөө гээд нэг л их хуваагдаад байна. Хаашаан? Хөдөөнийхөн тусдаа гарал үүсэлтэй, хотынхон тусдаа гарал үүсэлтэй байдаг юм уу? Бөртэ чоно, Гуа марал 2 тус тусдаа байсан болж байгаа юм уу тэгээд? Тийм байсын бол Бөртө Чоныг хөдөөнийх, Гуа маралыг хотынх гээч чадна л даа дуракууд. Хотод гэхээрээ бас 2 хуваагддаг. Гэр хорооллынх, байрных гэж. Тэгээд байрныхан нь гэхээрээ хүн амьтныг халтар этрээр нь дуудсан. Та нар Жий билүү Монгол Реппер гээд гарыг мэдэх л байлгүй. Тэрний зарим дуунууд үнэн шд. Гэхдээ цаадах чинь хашаанд өссөн, нөгөө халтар гэдэг үг хэллэгийг айхтар ашиглаж, хотын захынхны дэмжлэгийг сайн олсон. Дажгүй менежмэнттэй залуу гэж боддын. 

Өөр юм ярьцан явжийна. Миний хэлэх гээд байгаа юм гэхээр бидний түүхэнд бид хуваагдсанаас болж алуулж, хядуулж байсан болохоос хамтдаа байхдаа алуулсан юм еөөөөөр байхгүй. Магадгүй Өвөр, Ар Монгол гэж хуваагдаагүй байсан бол Манжуудад дарлуулах ч байсан юм билүү? Хубилай хаан нийслэлээ Хар Хорумаас нүүлгэж Бээжинд аваачаагүй бол Тогоонтөмөр хаан Монголыг аврах ч байсан юм билүү? Хэн мэдлээ. Гэхдээ түүхэнд тийм ч байх байж уу, ийм ч байх байжуу гэсэн үг байдаггүй нь харамсалтай. Болоод өнгөрсөн зүйлд дүгнэлт л өгч болдог болохоос ингэсэн нь зөв гэдгийг хэлэхийн аргагүй билээ.

Жалга довны үзэл гээч үзлээ одоо болимоор юм. Хотынхон цэвэр цэмцгэр байдаг гэвэл худлаа. Хаа сайгүй саригч, хог хаягчийг аль ч жалганаас олж болно. Хотынхон лаг гэвэл бүр ч худлаа. Олимпын алтан медалийг хэн авсын? Хөдөө орон нутагт оршин суугчид авсан. Ер нь хотынхон юу хийж байгаан? Бусдыг доош хийж, өөрийгөө хөөргөхөөс өөр юу хийж байгаан?

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эвтэй байхдаа хүчтэй гэхээр нийлж бие биетэйгээ алалц гэсэн үг биш шүү. Зүгээр л алалцахгүй тайван байцгаа. Хаа газар цугласан Монголчууд араатан зангаа жоохон дарж сурцгаая. Хаа газар л Монголчууд зодолдоод тэрийгээ аллаа гэх юм. Дуракууд тэр идээ бээрнийхээ дээжийг бага уу. Бас жалга довоороо хуваагдахгүй бол зүгээрсэн. Юун ч жалгасаг хүмүүсэв.


Хот үгүй бол хөдөө үгүй
Хөдөө үгүй бол хот үгүй
Үргэлжлүүлэх>>

06/01/2012

Усанд орсоны дараах сэтгэгдэл

            Хааяа нэг усанд орохоор хүн амьтанд яримаар санагдаад л эсвэл хувцасныхаа ард би усанд орчихсон хүн шүү гэсэн бичиг наамаар санагдаад байдгийн. Та нарт тийм мэдрэмж төрдөггүй юу? Өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдрэх.
Ингээд л усанд орохоор сэтгэл санаа дээрдээд их аятайхан шүү. Ялангуяа тэр бөмбөрөн унах хирийг харахад айдаа та нар муусайнууд ингээд тониоооол ХО ХО ХО гэж инээмээр болоод. Бүр их сонин юм нь усанд орчихсоны дараа хилээ үзүүлэхээр \2 кг хасагдсан этр байдаг байдаг гэвэл яахуу? Энэ бол гайхамшиг. Би тэгээд боддын. Энэ тарган хүмүүс усанд орвол ч айдаа 10, 20-оор нь хасагдана даа гэж боддышүү тийн боддын. Таргалаад байгаа хүмүүст зөвлөхөд усанд ороод үз. Дээрддийм байна лээ. Өнөөдөр 2 кг хассан түүхээ ярьжаа шүү.

Та нарт усанд орсоны дараа нэг тийм гоё мэдрэмж төрдөг үү? Надад бол суга, цавины хавиар наалдахгүй байх, хумсны толио гялалзах, үснээс барааны саван үнэртэх, бие засах гээд нөгөөхөө гаргахаар вок үнэртэх, шалан дээр явахад шал пал гэсэн дуу гарахгүй байх, хумсны завсраас давс амтагдахгүй байх гэх мэт айдаа таатай мэдрэж зөмдөө шүү зөмдөө. Бүр хүн болгонд үнэртүүлж, амтлуулмаар сэтгэгдэл бас төрдийм байна лээ. Нэг л тийм таахалзуур, болж өгвөл үнэртүүлчих гээд л. Та нар муусайнууд бодвол нөгөөхөө үнэртүүлнэ гэж боджааз? Тархи нь сексээс өөр юманд ажиллахаа байцан юмнууд. Би суга этрээ ярьжийна. Ийм шдээ та муусайнууд.
Гэхдээ усанд орцны дараа нөгөө өмсөж байсан хувцасаа өмсөнө гэхээр арай бишээ. Гэхдээ л биендээ барааны саван, вокны DEFENCE үүсгэцэн болгохоор тоодоггүй шд. Бие бол бурхан, Хувцас чөтгөр л гэж боддын. Хувцасаа тайлахад гоё байвал болоом бишүү?

Ингэхэд тануус 30 хоногтоо 1 удаа ядаж усанд ордог уу? Тээр хараад байгаарай гөлийчөөд дуугарч чадахгүй. Би хэлээд байгаа шд. Над шиг ядаж сардаа 1 усанд ороо гэж. Муусайн юмнууд ус цасанд ч орчихгүй юугаа хийгээд байдгийн. Хүмүүс муу хэлийшд. Тэднийхэн гэж усанд ордоггүй юмнууд гээд. Усанд ор ай. Гөлийчөөд байж байгааг нь хараад байгаарай. Самардаад хаяишүү. Сүүлийн үгийг нээх сонин биччихлээ. Хая ишүү гэх байсын болов уу?
Үргэлжлүүлэх>>

01/01/2012

Бузар хүүхнүүд

               Пэээш яасан муухай гарчиг вэ та минь. Энийг ээжтэй, эгчтэй, эхнэртэй, найз охинтой, найз бүсгүйтэй хүмүүс уншвал ч биш гараад л дшшш дшшш гээл зодуулна лдаа тэр ойлгомжтой. Гэхдээ балбахаасаа өмнө байжаарай. Балбалтын өмнөх 5-н мин надад give за.

Саяхан төрийн ордонд түймэр асаалаа гэж сонслоо. Тэрэнд нь эмэгтэй хүн орж болохгүй юм гэнэ. Орвол одоо яахын? Төр энэ тэр нурахымуу хаашаа ийн. Эмэгтэй хүн байтугай, нэрэнд нь эм гэсэн үетэй хүн ч орж болохооргүй юм болсон гэнэ. Тэрэнд нь одоо хаашаан. Жаак (Жавхлан агаа) ах дээлнийхээ зах махыг урж мураад Майкл Жексоныг дуурайсымуудаа? Тэгсэн чинь тэр учир шалтгаан нь одоо бүр сураг ч байхгүй түүхийн номон дээрээс л хардаг эсвэл музейд очиж үздэг Манжуудтай дайн зарлах ухааны юм гэнэ. Заавал тэр захыг урж байж л Манж ёс халагддаг юм гэнэ. Би ч гэсэн дуурайж дөвчгөнөөд хамаг цамцныхаа захыг ураад хаяцан. Лай л байна шүү Манжуудаа. Гэхдээ өмсөх цамцгүй болсон ч гэсэн Манж ёс байхгүй болжаам чинь ёстой хамаа шд.

Би хөөрхий эмэгтэйчүүдээ их өрөвддийн. Гарч болдоггүй уул л гэнэ. Тэгээд одоо хаашаан эмэгтэй хүнд хийморь байдаггүй юм уу? Чоно моно ч алж болдоггүй. Бурхан тэгэж байгаад их зэвүүн п...а байна шд. Эмэгтэй хүнд хийморь энэ тэр өгчихгүй. Тэгсэн бол бас эмэгтэй хүн чоно энэ тэр алаал, уулан дээр гарч хашгираал хийморио сэргээжийнэ гэж морь уяал чоно буудаал хөхө гэж инээгээл...

Би боддын. Арай манай өвөг дээдэс гомо байсым биш бээз гэж. Энэ их ноцтой шүү. Түймэр тавих ёслол гээч юмандаа хөөрхий эмэгтэйчүүдийг оруулна л биздээ. Сураг тавихнээ бүгдийх нь бандаашийг үзсэн юм гэнэ. Яагаад гэхээр нөгөө транс сексчүүд билүү юу билээ? Тийм хүмүүс байж магад гээд. Бас манингуудаа ч гэсэн үзсэн юм гэнэ. Энэ чинь одоо яасан аймаар юм хийгээд байнаа? Уг нь гал түлээд сууж байдаг хүн чинь эмэгтэй хүн шиг санагдахын? Сүхээ ах хүртэл Хөөе Янжмаа чи нэг гал түлээд сайхан цай чанаадахдаа гэж хэлж байсан л байх. Бүр Темка ах хүртэл Бөртэ чи одоо хүн орж ирж байхад нэг аяганы амсар зуулгаач. Гал малаа ч түлэхгүй маяглаад байгаарай гэж хэлж байсан л байх гэж боддын. Эсвэл тэр үед Темка ах орж ирэнгүүтээ гал түлээд л хөөтэй тогоо барьж гүйж байсын болов уу? Хэн мэдлээ. Би ямар Темка ахтай хамт байсан ч биш. Цаа чинь тэгэж чадах л хүн тэ?

Тэрнээс гадна уул овоо тахихад эмэгтэй хүн явдаггүй шдээ. Тэр чинь их учиртай гэнэ. Дээр үед Манжийн дарлалын үед манайхан бүгд лам байлаа шүү дээ. Сайхан. Тэгсэн чинь хүүхэдтэй болохын тулд Богд уулан дээр гарч сээгсддэг байсан юм гэнэ. Би одоо иймэрхүү эротик ном уншихдаа сайн. Ном уншдаггүй хэрнээ ЭРОТИК гээл биччихсэн бол өдөр шөнөгүй умшийшүү дээ. Сайхан даа сайхан. 18 нэмэх юм ярьцан уу? 
Дурак чинь өөр юм ярьцан явж байхымаа. Уул овоо тахихад эмэгтэй хүн явдаггүйн учир нь гэвэл мань нь бас сайн мэдэхгүй байгаамаа. Бурхантай л холбоотойм шиг байна лээ. Дээр үеийн хүмүүс их балай шдээ зүгээр. Яагаад? гэхээр мэдэхгүй тийм байсын л гэдгийн. Мэдэхгүй юмаа мөрддөг улс байсымуу хаашаан? Ер нь дээр үеийн хүмүүс их хачин шдээ. Учир битүүлэг харь гариг маригийх байсымуу хаашаан. Ядаж байхад энэ хаашаан гэдэг үг хэд ч болчихов. Намайг тэгээд өгүүлбэр зүйн алдаатай, үг үсгийн алдаатай бичдэг Монгол хэлийг устгалаа энэ тэр гэнэ шд. Ер нь энэ Эмоз чинь айхтар бацаан шүү. Шинэчлэгддэггүй, өөрчлөгддөггүй хэл гээч юмыг устгах хэмжээний. Бодуул Сүхээ ах этрийн үед Iphone гэж ярьдаг л байсам юм байгаа биз. Би ямар хамт байсан биш яаж мэддийн.

Энэ дашрамд дурьдахад 10-н жилд байцыг заахаа болимоор юм. Би байц гэж юу байдгийг одоо хүртэл мэдэхгүй ямар ч байсан байцтай байцгүй юм бичээл уншаал болоо л байдгийн. Ер нь тэр байц чинь хэрэгтэймүү үгүй юм уу? Байц гэж юу гэдгийг доодох дээр биччээрэй мэддэг хүн байвал. Та нар байцтай ярьж бичнэ шүү. Маялаал зүгээр.

Нээрээ энэ бузар хүүхнүүдээс нэг болно шүү. Дарвайчаад энд тэнд биеэ үнэлээл зүгээр. Эрэгтэй хүн хүсэхгүй байхад шууд очоод мөнгийг нь хэтэвчнээс нь аваад үнэлчдийн гэнэ. Дарвайсан юмнууд. Зүгээр байгаарай. Эр хүн гэдэг чинь хийморьтой амьтан. Та нарт хийморь байх ч үгүй. Та нар бол ууланд ч гарч чадахгүй, түймэр ч тавьж чадахгүй. Би тэгэж байгаад Аргогийн аргаар нэг юм хийе гэж бодоод байгаан. Цаа чинь Хар сүлд гээд л юуны ч сүүл юм мэдэхгүй юмаа энд тэнд тахиал шинэ шашин гаргасан овоо гар шүү. Аргогийн шашин Хар сүлдний тахилгаа гэж.

Тэр би тэгэж байгаад гэдгээс энэ өгүүлбэрийг шууд уншаад явчаарай. "Довон дээр гарч болдоггүй эмэгтэй хүн" нэртэй. Дов ч гэсэн уул шд. Жижкэн л болохоос. Ер нь би юу биччихвээ? Гал мал ярьжаагаад уул овоо болцон давхижийна. Ямар ч байсан эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн ч байхгүйм байна лээ шүү. Та нар муусайчууд бага дарлаарай энэ эмэгтэйчүүдийг. Удахгүй УИХ-даа тулгаа билүү? Тийм юмаа тавиад эмэгтэй хүнийг оруулахгүй гэж тэнэгтий шүү цаад хэд чинь. Ямаанд хүртэл мөнгө өгч чаддаг гарууд юу ч хийж мэднэ. Зиаз ингээд дуусгая. Энэ сайхан баярын өдөр юу л биччихэв дээ. Хар сүлдний тахилга минь өршөө. Эмэгтэйчүүдээ Бурхан Халдун уул руу харж болохгүй шүү. Модыг нь харвал сохордог юм гэсэн. Эмэгтэйчүүд та хэд нийлээд эрэгтэй хүн гардаггүй нэг юмтай болоочээ. Гарч мараад архидаад сайхан дарвайцгаагаачээ. Атаархахгүй байна уу?

Хийморилог, чоно алдаг, захгүй дээлтэй Жаак ах болон түүний нөхдүүд бага тэнэгтээрэй. Тэнэгтэхэд хязгаар байдаггүй юм гэсэн. Хязгаарыг нь харахымсан. Та хэд л харуулах байх гэж найджаа шүү...
Үргэлжлүүлэх>>