07/01/2012

Хөдөөний малнууд

            Хөдөө гэдэг үг үндсэн утгаа алдаж юм үзээгүй, тэнэг, жоохон маанагдуу гэсэн утгаар хэлэгдэх болж. Тийм болоод л сүүлийн үед залуус хүртэл нэг нэгнийгээ хөдөөний мал гэж хэлж байхавдээ. Ертөнцийг жижигхэн харсаар байгаа гэх үү дээ. Миний гарчиг ч гэсэн тийм учиртай. Тэрнээс биш УБ-т амьдардаггүй хүмүүсийг хэлсэнгүй. Угаасаа манай улсад хот хөдөөгийн ялгаа нээх их гарахаа больсон. Дуртай хөдөө амьдардаг хүн орж ирээд л Iphone, Notebook, Gucci, Versace, Ray Ban-ий бүтээгдэхүүнийг худалдаж авч, хэрэглэх болж. Нөгөө хотын гэдэг хүмүүсийн айхтар гангараад гайхуулаад байдаг зүйл үнэ цэнэ утгаа алдсан бус уу?
Хөдөөнийхөн гэхээрээ л хиртэй хувцастай, эд хэрэглэл мэдэхгүй хүнийг хэлэхээ больсон. Тийм юм ч байхаа больсон. Мэдээж хоцрогдож байгаа зарим зүйл байлгүй яахав. Тэр ойлгомжтой.

Бид хэзээ болтол нөгөө арчаагүй жалга довны үзлээрээ байх юм болоо? Их сургуульд хүртэл нэг баагий бүгдээрээ нийлээд Нямдоржийг муулсан чинь та нар больцгоо тэр чинь манай нутгийн ах гэж хэлж байсан удаа бий. Хаашаан тэгээд Нямдорж тэр гарын нутаг байхаараа буруу юм хийхгүй гэсэн үг юм уу? Дэмийрэх нь шивдээ. Тэр хүнийг шууд хөдөөний мал гэж нэрлэх байх. Гэхдээ хөдөө амьдардагаас нь бус тархи нь хөдөө байдаг учраас л тэр. Жалга довны үзэл манайд арай дэндүү. Хотод болохоор хот, хөдөө орон нутгаас суурьшигч болчих нь, хөдөө очхоор урд жалганых хойд жалганых болчихно, урд жалганд нь очхоор баруун талын айл, зүүн талын айл болчихно. Тэгэж хуваагдаад яахын? Сэлэм эргүүлж бие биенийгээ дээрэмдэж тонох уу?
Хот хөдөө гээд нэг л их хуваагдаад байна. Хаашаан? Хөдөөнийхөн тусдаа гарал үүсэлтэй, хотынхон тусдаа гарал үүсэлтэй байдаг юм уу? Бөртэ чоно, Гуа марал 2 тус тусдаа байсан болж байгаа юм уу тэгээд? Тийм байсын бол Бөртө Чоныг хөдөөнийх, Гуа маралыг хотынх гээч чадна л даа дуракууд. Хотод гэхээрээ бас 2 хуваагддаг. Гэр хорооллынх, байрных гэж. Тэгээд байрныхан нь гэхээрээ хүн амьтныг халтар этрээр нь дуудсан. Та нар Жий билүү Монгол Реппер гээд гарыг мэдэх л байлгүй. Тэрний зарим дуунууд үнэн шд. Гэхдээ цаадах чинь хашаанд өссөн, нөгөө халтар гэдэг үг хэллэгийг айхтар ашиглаж, хотын захынхны дэмжлэгийг сайн олсон. Дажгүй менежмэнттэй залуу гэж боддын. 

Өөр юм ярьцан явжийна. Миний хэлэх гээд байгаа юм гэхээр бидний түүхэнд бид хуваагдсанаас болж алуулж, хядуулж байсан болохоос хамтдаа байхдаа алуулсан юм еөөөөөр байхгүй. Магадгүй Өвөр, Ар Монгол гэж хуваагдаагүй байсан бол Манжуудад дарлуулах ч байсан юм билүү? Хубилай хаан нийслэлээ Хар Хорумаас нүүлгэж Бээжинд аваачаагүй бол Тогоонтөмөр хаан Монголыг аврах ч байсан юм билүү? Хэн мэдлээ. Гэхдээ түүхэнд тийм ч байх байж уу, ийм ч байх байжуу гэсэн үг байдаггүй нь харамсалтай. Болоод өнгөрсөн зүйлд дүгнэлт л өгч болдог болохоос ингэсэн нь зөв гэдгийг хэлэхийн аргагүй билээ.

Жалга довны үзэл гээч үзлээ одоо болимоор юм. Хотынхон цэвэр цэмцгэр байдаг гэвэл худлаа. Хаа сайгүй саригч, хог хаягчийг аль ч жалганаас олж болно. Хотынхон лаг гэвэл бүр ч худлаа. Олимпын алтан медалийг хэн авсын? Хөдөө орон нутагт оршин суугчид авсан. Ер нь хотынхон юу хийж байгаан? Бусдыг доош хийж, өөрийгөө хөөргөхөөс өөр юу хийж байгаан?

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эвтэй байхдаа хүчтэй гэхээр нийлж бие биетэйгээ алалц гэсэн үг биш шүү. Зүгээр л алалцахгүй тайван байцгаа. Хаа газар цугласан Монголчууд араатан зангаа жоохон дарж сурцгаая. Хаа газар л Монголчууд зодолдоод тэрийгээ аллаа гэх юм. Дуракууд тэр идээ бээрнийхээ дээжийг бага уу. Бас жалга довоороо хуваагдахгүй бол зүгээрсэн. Юун ч жалгасаг хүмүүсэв.


Хот үгүй бол хөдөө үгүй
Хөдөө үгүй бол хот үгүй

12 comments:

  1. Huduu bi neg yawj bgad neg ailiig harsan chini gucci bas louis vuitton-ii emblem-tei uutand aaruulaa hiij hadgalj bna le shd. LOL. Humuus hugjunuu gej... :)

    ReplyDelete
  2. Тиймээ, би бас иймэрхүү нийтлэл бичье гэж боддог байлаа, дажгүй голыг нь олжээ хө. Энэ мэт үзэл суртлууд мэдээллийн сайтуудын сэтгэгдэл хэсгээр бол дүүрэн шүү дээ.

    ReplyDelete
  3. mal mini chi! endees bi uur yum unshih bolov uu gej bodson chini xaxa

    ReplyDelete
  4. Жоохон соёлтой бай л даа.

    ReplyDelete
  5. emoz ooroo hodoonii gar bndaa

    ReplyDelete
    Replies
    1. чи эмээ өвөө, өвөөгийн өвөө. удам судраа судлаад үзээрэй. бүгд хөдөөнөөс гаралтай байх вий. үнэхээр тийм биш бол танай удам асуудалтай байна гэсэн үг шүү!!!

      Delete
    2. Яахав хөдөөнийх байх нь ойлгомжтой. Гэхдээ яг энэ тохиолдолд хөдөөнийх гэдгийг орон нутагт амьдардаг гэдгээр нь биш өөр утгаар ашигласан байгаа лдаа

      Delete
  6. Угаасаа би хөдөөнийх шдээ... :D

    ReplyDelete
  7. sain huu bna shagnanaa ah n bicheed ereecheed bai buu shantar

    ReplyDelete
  8. Chi muu hotiin tsarailah geed yadaad baigaarai baas mini

    ReplyDelete
  9. Баабарын Монголчууд бултаараа хөдөөнийх гэсэн нийтлэл бдын.

    ReplyDelete
  10. Нийтлэгч гэхээр л ганцхан Баабар юм шиг ойлгодог чинь бас л хөдөө сэтгэлгээ шүү.
    Ер нь хот хөдөөгийн ялгааг хэт буруутгаж боддог байлаа. Гэхдээ одоо бол үнэхээр хот хөдөөгийн ялгаа бас байх хэрэгтэй гэж бодож байна. Хотынх нь хотын соёлтой хөдөөнийхөн нь хөдөөнийхөөрөө байх нь зөв байх.
    Хөдөөний малуудын хошин шог нэртэй элий балай бүдүүлэг юм үзэж хөдөөний гаруудын замбараагүй архидалт янхандалт дийлдэж ер нь сүргээрээ бэлчсэн малнууд шиг болсон шд.

    ReplyDelete