Цаг цагаар цадна, Цагаан сараар нэг цадна гэж сайхан үг бий дээ. Тэгэхээр одоо маниусын өвөг эцэг, элэнц хуланц, хушга, хулмас өө тэнэгтжийнэ цаа чинь. Юун хушга, хулмас болчихвоо. Гасаад умшчаарай. Тэр үед хүмүүс ерөөсөө байнга өлөн зэлмэн явдаг байсым шиг байгаан чааваас. Тэгээд л хааяа хааяа нэг идчээд цагаан сараар нэг мөсөн иддэг байсымуу даа.
За тэр хүмүүсийн идэж уух ч яахав. Хүмүүс ер нь их сонин сонин юм яриад байна шүү цаа чинь. Бэлэг өгөхөө болье, бэлэг өгөхөөр Эрээн хөгжөөд Замын-Үүд дампуураад байна, баячуудын хөлд ядуус үрэгджийнэ, ууцны үнэ нэмэгдлээ, ууц чанагч ажилд авна. Утас: 9989-9912 өө зар явжийна биш шүү. Гэх мэт юм ярихын.
Би боддын бэлэг өгмөөр байгаа хэд нь өгвөл өгнө л биздээ. Өгмөөргүй байгаа хэд нь л өгөхөө болилдоо. Ууц тавь гэж хэн хэлсийн? Анхнаасаа тийм байсын л гэх юм. Тэгээд анхнаасаа тийм байсын гээд гудамжаар морь унаад, эсвэл бүүр нүцгэн шалдан гүйлдээд яваачээ. Өв уламжлалыг бол сахиж болдын харин тэр өв уламжлал гээд байгаа юман дээр чинь орчин үеийн юм хум нэмэгддийн байгаа биздээ? Дээр үеийнхээрээ байна гэхээр одоо яахын? Айл майл руу орохдоо хутга шөвөгтэй, гуталандаа савх сэрээтэй, бөөс хуурстай явахымуу? Буудал энэ тэр орохгүй шууд малаа хариулаад гүйж байхад нь дарж унагааж сээгсэдхиймүү?
Бага тэнэгтий шүү таануус зүгээр. Бас энийг дагаад Монголоороо байна гэж нэг юм байна. Хаашаан бэ? Монголоороо байна гэхээр хүн болгон хөөрөгтэй, дээлтэй, Монгол гэрт амьдраад морь унаад явахыг хэлдиймүү? Гадаадын соёлыг дуурайлаа л гэх юм. Тэгээд Монголын соёлыг дуурайна гэхээр Уртын дууг үгэлж дуулаад, Нууц товчоон дээр гардаг шиг яриад байх хэрэг үү? Тэгээд л гэмтэж бэртэнгүүд шууд шороо түрхээл, эсвэл долоож хүлхээл байхыг хэлэх юм уу даа?
Ямар ч байсан сар шинээр хордлого авчихгүйхэн шиг тааруулж идээрэй. Гэнэт баяжвал аминд халтай, Гэнэт цадвал гэдсэнд халтай гэж...
Өнөөгийн бидний ёс, зан заншил гээд байгаа зүйл маань өөрөө эрт үед өнөөгийн эрх зүй мэт хүмүүсийн үйл ажиллагааны үндсэн хэм хэмжээ болж байсан, энэ нь хөгжсөөр өнөөдөр эрх зүй болсон ба тэр нь хуульчлагдан, түүнд төрөөс эрх, үүрэг олгож, түүнийг зөрчсөн хүмүүст хууль зүйн хариуцлага хүлээлгэх болсон. Тэгэхээр "анхнаасаа байсын" гээд байгаа хүмүүс тэрхүү эртний хэм хэмжээнд захирагдаад байх нь өөрөө утгагүй зүйл мэт санагдана. Админаа холбоос солилцох уу?
ReplyDeleteЕрөнхийдөө хуучнаараа байна гэдэг бол малтах гэж хэлэхэд болно лдоо. Тэгээд ч Монголоороо байна, өөрийнхөөрөө байна гэдэг бол зүгээр л тэнэглэл. Тийм юм ч байхгүй гэж бодож байна.
ReplyDeleteАсуултанд хариулна уу.
ReplyDeleteБолно шдээ.
ReplyDelete