10/01/2012

Би боддын

          Ер нь би их янз янзын юм бодноо. Лаг лаг ч юм боддын. Жишээлбэл би дота тоглож байхдаа за яаж Rampage хийх үү? Энэ сугатай яаж хэрүүл хийх үү гэж ирээл лаг лаг юм бодно. Чи муу суга бонус ингэ тэг гээл лаг хүн шиг зааж өгийшд яадгийн. Ганц сурсан юм маань хүнд томрох юм чинь. Би дота тоглоход бол шаал өөр хүн болдог. Хараал ерөөлийг бол урсгаж өгнө. Тэртэй тэргүй тэд бүгд тийм яриа хөөрөөтэй дуракууд байдгийн. Юун соёл? Тэрийг чинь тэнд ёстой будаа болгодгийн. Ярианд нэг ч зүгээр үг орохгүй бүгдийг хараалаар орлуулж ярина. Тэр бол фан гэхээсээ илүү хэрүүлийн бузар газар. 

Бодол гэснээс 2012 он болчихлоо. Та нар яаж үхэцгээхжийнэ? Би бол сайхан үхнэ гэж бодоод байгаа. Бас нэг бодол сая төрлөө. Энэ сонгууль байна шдээ? Эд нар тэртэй тэргүй үхэх гэж байж бас сонгогодож яах гээд байгаан бол? 

Хүний бодол гэдэг их сонин юм шүү. Шааал тэнэг тэнэг юм бодно хэрэндээ л толгой бас гашилаад байгаамаа хөөрхийс. 

Заза дэмий юм бичээд байвал уншигч авгай таныг юу билээ? Авхай шд. Авхай таныг чилээж мэдэх буй заа. Яаая ойрд Нууц товчоо уншаад байгаа. Харахад жижигхэн ном хэрнээ яг уншсан чинь аймаар том ном байна лээ шд. Дээр үед нэг баагий Нууц товчоог Библи шиг унших хэрэгтэй гээд дуракдаад байсан билүү юу билээ? Тэр дурак уншиж байвал Hi buddy?

Ерөөсөө хамгийн гол бодол руугаа ороё. Тэгэхгүй бол эраачилт болох нь. Энэ хараал хэлдэг гарууд байдаг шдээ би тэд нарыг яг ам шигээ амьдардаг гэж боддышд. Жишээлбэл гудамжинд гараад харж байхад хараалын үг хэрэглэж байгаа гарууд гэхээрээ л цаанаа нэг ёозгүй, хөлийнх нь хумс хиртэй, эсвэл бандаашаа угаагаагүй байдгийн. Тэр их сонин. Ядаж байхад би гэж нэг баагий хүний бандааш этр нэвт хардымуу хаашаан, хумс этрийг нь мэдээд байдгийн. Сонин дурак шд би яджаахад. Өгүүлбэр зүйн үүднээс харвал яджаахад би гэцэн бол дээр ч байж уу? Би өөрөө хараалыг үзэн яддаг хэрнээ Дота тоглохоор хараалч бурхан болчдын. Тэгээд дуракуудтай зүгээр ярихаар хараал хэлээд зүгээр ярихгүй энэ орчин гэдэг өөрөө их балай юм шиг байгаан. Манай ажлын газар нэг бацаан байдгийн. Тэрнийг өнөөдөр нэг ах орж ирснээ Хөөш пизда минь чи наад хувцас хунараа хараач гэж хэлж байхыг хараад энэ хүүхэдтэй ингэж харьцаж байхад яаж хараал хэлэхгүй байхын гэсэн бодол төржийнө. Тэгэхээр би тэр хараалч Бурхадад хэлмээр байдгийн. Хөгшөөн наад ам чинь жорлон болохоос өмнө болиоо. Угаасаа маниус чинь Амны билгээр ашдын билэг гэдэг сайхан үгтэй шүү дээ. Тэгэхгүй хаа явсан газраа хараал хэлээд байвал амьдрал чинь ч тийм л байна гэж боддын. Зөв зохистой хэрэглээ гэдэг чинь хоолондоо дээр л зөвхөн яригддаг юм биш. Аман дээр ч ярьж болж л байгаа юм. Зөв зохистой амны хэрэглээ гэх юм уу даа? Тэ?

Нөгөө ам шиг амьдрал гэснээс таануус тэр сайхан сайхан дуракууд хараад байгаарай за? Яг ам шигээ амьдарч байгаа. Би тэгээд энэ ам л ер нь амьдрал шийддийм байна гэж өнөөдөр ухаарсан. Тийм болохоор дота тоглохдоо ч гэсэн хараал хэлэхгүй гээд бүхэндээ амалчихая. Ер нь ч би өөрөө яг гудамжинд бол хараал хэлдэггүй хүн лдээ. За тэгээд амыг зөв зохистой хэрэглэе залуусаа. Аман жорлонгоор юу хийхэв.

3 comments:

  1. Өө адилхан2, тэр нэг гайтай үед хараалыг жинхэнэ урсгаж өгдөг юм, харин гэртээ, аав ээжийнхээ хажууд даруу төлөв хүү шд. Тэгэхээр энэ бол өнөөх харьцангуй гэдэг ойлголт. Хэрэглэхгүй гэж амлалт өгөөд хэрэггүй дээ.

    ReplyDelete
  2. Тэр ч үнэний ортойлдоо. Би гэхдээ аль болох хэрэглэхгүй байхыг хичээж байгаа. Ер нь амыг зөв зохистой хэрэглэх ёстой лдоо.

    ReplyDelete
  3. er n bol helehgui bai gsn ch yalt ch ugui heleh ue bdag estoi ene aman jorlontoi humuusees bolj hun buhimdahaaraa l haraal heldeg bh jiriin taivan uedee bi lav heldeggui ee

    ReplyDelete