28/06/2011

Биеийн тамирын цаг...

        
        Бид хөдөлж л байвал эрүүл байна гэдгийг бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ хэн ч хөдөлдөггүй. Бүгд эрүүл хоол хүнс гэж юу болохыг мэддэг хэрнээ хэн ч зөв хооллодоггүй. Бүгд өдөрт 10-н минут дасгал хийвэл ханиад хүрэхгүй гэдгийг мэддэг хэрнээ хэн ч 10-н минутыг өөртөө зарцуулж дасгал хийдэггүй.
             
       Тэгэхээр энэ хөдөлгөөний дутагдал буюу таргалалт юутай холбоотой вэ? Толгой гашилгаад бодоод байх юм ер байхгүй. Ердөө л хувь хүний өөрийнх нь арчаа гэхүүдээ. Дээр үед бол буяны тарга гэж байсан. Яагаад гэхээр бүгд ядуу учраас таргалж байгаа хүн бол нэг сандалтайгаа эсвэл ортойгоо бөгсөөрөө биеэрээ наалдчихсан баян баачка байлаа. Харин одоо бол идэж уух юм элбэг дэлбэг болоод хүссэн нь таргалах бүрэн боломжтой болсон. Тэгэхээр таргалах гэдэг өвчин болж байнаа гэсэн үг. Консерв, зайрмаг, архи, тамхи гэж яриад яахав мэдсээр байж идэж, ууж, татахаас хойш. 
       
       Гол нь энэ бүх идсэн хоол хаашаа гарах ёстой вэ? гэдэг дээр одоо анхаарлаа хандуулая. Доошоо, дээшээ, хажуу тийшээ гарах талаар энд яриагүй байна. Таны биед хуримтлагдаж байгаа шатахгүй хоол хүнсийг яах вэ? Хүн ердөө цонхон дээр суугаад гараараа даллахад хүртэл өөрийн идсэн хоолоо зарцуулж байдаг. Тэгэхээр хамгийн гол асуудал бол их идэх бага идэхдээ биш. Их идвэл их хөдлөх, бага идвэл бага хөдлөх юмуу даа. Ямар ч байсан дэлбэртлээ идчихээд орон дээр тэрийгээд хэвтээд байвал нээх удахгүй гахай бүр үлэг гүрвэлэн гахай болно. Тэгээд эрэгтэйчүүд бол яахав нөгөөтхөө шээхдээ хүртэл харж чадахгүй шүү дээ. Эмэгтэйчүүд нь яахуу? Нэг тийм дэлбэрцэн л юм харагдах байх. Манай нэг үг байдаг. Их идсэний маргааш өнж гэж. Нөгөө л их идсэн юмаа маргааш нь шатаагаад таргалахгүй, эрүүл хооллоо л гээд байгаа хэрэг.
       
        Тэгээд таргалцан хүмүүс ингэж ярьдаг. Би угийн унаган махтай. Хэзээ тийм юм байсын? Ээжээсээ 20-н кг төрсиймүү? Угийн л бүдүүн байсан ч гэх шиг. Угийн л хөдөлгөөнгүй байсных байхгүй юу яс юман дээрээ. Ер нь миний бодлоор таргална гэдэг бол цэвэр арчаагүйнх. Би хүртэл нэг хэсэг таргалаад 74 кг хүрсэн. Нэг л гахай шиг юм болчихсон. Бараг шатаар өгсөхөд аахилаад, үхэх гэж байгаа юм бишүү? Харин одоо дасгал хийгээд овоо турж байна. Болдог л юм байна. Ер нь болохгүй юм гэж байдаггүй л юм байна.
           
         Тэгээд нэгэнт 100-н кг хүрчихсэн хүн яах вэ? Яах юу байхавдээ. Гараад гүй. 10-н жил хураасан өөхийг 10-н сарын дотор арилгачихгүй нь ойлгомжтой. Бидний сэтгэлгээнд бэлэнчлэх нэг ийм хандлага байдаг. Тэгээд эм тан, мэс засал хийлгэдэг. Яаж ч бодсон 10-н жил хураасан өөхийг 7 хоногт 8-н килограммаар нь хасаад турна гэж юу байхав дээ? Удахгүй энэ тураадаг эм цай, кофе, хоолноос өвчин гарах вийдээ. Хамгийн эрүүл зөв арга бол гараад гүй л гэж хэлмээр байна. За тэгээд таргалчихсан хүмүүсдээ хэлэхэд цаг оройтоогүй байна. Та турж болно. Үхээд өмхийрөх биеийг чинь австай нь хамт олон хүн битгий өргөөсэй дээ... 

               Мартах гэж байна. Хөдөлгөөн хийснээрээ бас эдийн засагч болж байгаа хэрэг шдээ. Яагаад гэхээр ханиад хүрээд худалдаж авах эм тангийн чинь мөнгө хуримтлал болно. Тэгээд ч насны бөгсөн дээр орон дээр биш гадуур алхаж өнгөрөөсөн нь илүү дээр байх...

                             Яг одооноос. өнөөдрөөс эхлээд өөхлөгүүдээ ГҮЙЦГЭЭЕ....
Үргэлжлүүлэх>>

17/06/2011

Жинкэнэ эл күн шөөө чи...

       Манайхан наашаа суу. 9-н цаг болоод Эмоз ахынх нь үлгэр ярьдаг цаг боллоо. Өнөөдөр бүгдээлээ жинкэнэ эл хүн гэж хэн болох талаар ярилцая.
         
         Миний бодлоор жинхэнэ эр хүн гэхээр нэг жоохон мулга гар байх шиг байгаамаа. Хөөрхий зайлуул. Нэг л их том бие, бөөөн булчин шөрмөс хажууд нь Шварцнеггер бол зүгээр л алиа бацаан. Зиа тэгээд ярина энэ тэр гэж бол бүр элэг битгий л хэл бөөр ч авч мэдэхээр дүйнг барийн яриатай. Хөгжилтэй юм уу гэхээр тийм биш зүгээр байгаа нь л тийм одоо юу ч гэмээр юм бэ дээ. Тархийг нь өт идцэн малыг нэг эргүүтчихсэн мал гэдэг шдээ. Яг л тиймэрхүү. Зиа тэгээд алаад идье гэхээр чадахгүй ээ тэр аймаар амьтныг чинь дарж авч цохиж унагаах гэж бөөн юм болно. Нэг л их уур хилэн хараана ерөөнө гэж бол ээ бурхан минь, хайрхан тэнгэр Чингис хаан, Арго багшийн минь Хар сүлдний тахилга минь гэтэл хараана. Зиа тэгээд л хүүхнүүдийг бол мордоно шүү дээ. Хээр мал дээр байгаа юм шиг л гүй ээ зүгээр чухам. 

Тэр гар мар бол авах юм байхгүй ээ. Нуль сайр майр бараг ангал үүсцэн. Яагаад гэхээр гарандаа тос түрхчүүл хүүхэн шиг болчийшд яахын. Хараал хэлэхгүй ярихаар нялцгай банди болчино. Жишээ нь над шиг. Зиа тэгээд нөгөө муу жинкэнэ эл күн гээч чинь адуугаар бол одоо юу юм бэ? Луус юм уу хаашаан. Үхрээр бол хайнаг. Тархи нь бол ялааны дайтай л юмдаа. Их сайхан бие шүү бие. Хүн харахад бол ээжэээ л гэж дуу алдмаар даан ч цэцэрлэгийн бацаан ирээд л идэж байгаа чихрийг нь молигоор солиод өмхүүлчих хэмжээний ухаантай. Зиа тэгээд нөгөө гүндүүгүй гэдэг эрээс чинь бол бас арай өөрөө. Тэр бол мулга шдээ. Харин энэ жинкэнэ эр хүн гээч чинь воган байна шдээ? Тэрнээс бол шал өөр нөхөр. Зиа тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан монгол эр 2 хамт явбал айдаа. Ёстой мундаг гэж хэлий шүү дээ таминь. 

Хөл гэж зүгээр бакал, гар гэж одоо бахь, хумс гэж автирк царай гэж бол зүгээр тракторны дугуй. Зиа тэгээд яриа этр бол элгийн. Угаасаа дуугүй 2 гар чинь худлаа ХӨ ХӨ ХӨ л гэж инээнэ. Жоохон урлаггүй 2 гаралдаа. Гэхдээ тэр 2 луу эрчүүд бол ойртохгүй мань зань очуул будаа, ердөө л төмсөг үлдэнэ.   Энэ 2-ын үнэр танар бол айдаа. Ёстой л монголын үнэртэй салхи гээч нь үнэртэнэ дээ. 

Усанд орчуул хүүхэн шиг болчийшд гай биздээ ёстой нэг. 7 хоногт нэг орооч гэхээр уурлана. Би ямар загас юм уу? чи өөрөө ор гээд л шанаа өгнө. Жинхэнэ эрийг бас нэг өөрөөр хэлбэл нэг сонин баагий байгаад байгаамаа. Хоншоортой энэ тэр гээд найзууд нь үнэлдэг. Яагаад гэхээр юу ч болоогүй байхад цохиод авдаг эргүү толгой. Тэрийгээ тэгээд хоншоортой гээд нэр өгөөд хөөргөцөн. Үхсэн баас хоншоортой байж яахын? Ер нь зодоон хийж яахын? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биздээ? Энэ үгийг бодохоор Монгол эрчүүд бүгд мал юм шиг байгаан. Юм л бол ханцуй шамлаад л зодоон хийнэ. Яг яах гэж зодолдож байгаан гэхээр өөдөөс энэ муу дургүй хүргээд гэсэн нэг тийм тэнэг юм хэлнэ. Тэгээд нийлээд гадныхныг зодоод байна уу гэхээр үгүй. Бие биенээ л алчих гээд үзээд байна шдээ. За тэгээд гадаад хүн харчуул тэрэндээ ч гөлөгнөөд юун зодоон хийх хөлнийх нь хуруунуудыг нь нэг нэгээр нь салгаж хөхөж өгнө. Хоорондоо л нээх арслан бар. Тэгсэн нөгөө муу хэлээд байдаг Жунгуанууд яаж байна? Хүний газар бол хүний хүнтэй зодоон хийнэ үү гэхээс нутаг нэгтэнтэйгээ зодоон хийнэ гэж ердөө ч байхгүй. Бас л их эв эеэ. Айн? Тэр мундаг гүндүүгүй, жинкэнэ эл хүн болох гээд байдаг дуракуудаа сонсож бай.

             Надаас л хол явдымшдээ. Бас олны газраас л хол явж үзээрэй дээ дуракуудаааа. Дээрээс нь нэмээд хэлэхэд эргүүтэж эр хүн болох гэж малтахынхаа оронд хийж байгаа юмаа л сайн хий. Бас наад идээ бээрнийхээ дээжийг бага уу ай? Дуракууд. Айдаа бас ч сайхан дуракууд бий дээ бий....


      Өөө нэг асуулт байгаа юм байна. Тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан эр гэж яг юу юм?
Үргэлжлүүлэх>>