27/12/2011

Хуучин ба шинэ

             Хуучин оныг бид амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөлөө гэж ойлгож байна. 2011 онд бид Оюу толгойн гэрээг батлаж, миний энэ муу блог нээгдсэний 1 жил, өглөөний 8-н цагаас ажлын цаг эхэлдэг болсон гэх мэт дурьдаад байвал маш их сайшаалтай зүйл бий болсон.  Мэдээж сайныг дагаад саар гэгчээр муу зүйл байсан гэхдээ муугаасаа сайн нь илүү байсан боловуу. Муу муухайг энэ сайхан баярын өмнөхөн дурьдаад юу хийхэв.

Нийслэл хот минь өргөжин тэлж улам ч гоё болоод байх шиг санагдах юм. Бид үргэлж л муу Нийслэл хотоо хогтой, утаатай гэдэг. Бүх газар л утаатай, хогтой байсан шүү дээ. Нью Йорк, Сөүл, Бээжин гэхэд л хогтой байсан уу? Хогтой. Утаатай байсан уу? Утаатай. Гэхдээ биднээс өмнө л утаатай байсан болохоос биш. Үүнийг шинэ агуу том нийслэлүүдэд байдаг зүйл гээд энд нь орхье. (Бид агуу том нийслэлийн эзэд болох ч юм билүү. Хэн мэдлээ.)

Бид хөгжиж л байна, өөдлөх зам өөд 3-н саяулаа алхаж байна. Саяхан картны бараанд оочирлож байсан тураалтай хүмүүс маань одоо тарган тарган гүзээтэй болж. Бид хөдөлж бус сууж мөнгө олдог болсоны л шинж шүү дээ. Хотын гудамжинд цөөхөн харагддаг машинууд одоо бүр их болж 2010, 2011 оны машинууд холхих нь гайхалтай. Бид агуу их хөгжлийн ирмэг дээр ирээд түүн рүү алхан орж байна. Бид ядуу, гутруу, зүдрүү байдлаасаа бага багаар салж байна. Бид агуу их ирээдүйг нээж байна гэж ойлгож байгаа.

Бид удахгүй сайхан амьдранаа. Бид удахгүй аз жаргалтай, баян тансаг амьдрана. Бид бол Хөх тэнгэрийн удамт, хөх тэнгэрийн хүмүүс. 

Хөх тэнгэр үүрд оршдог шиг, Хөх толботонгууд үүрд оршиг.


Та бүхэндээ шинэ жилдээ хийж амжаагүй, төлөвлөж байгаа бүхнээ хийж дуусгахыг өөд өөд нь өргөн дэвшүүлье. 
Таньд шинэ жилийн баярын мэнд хүргэе.


Та бүхнийг хүндэтгэн ёсолсон Эмоз.
Үргэлжлүүлэх>>

19/12/2011

Зах зээл

              1989 онд ардчилсан хувьсгал ялсанаар 1990 оноос Ардчилсан нийгэм болон хөгжиж ирсэн түүхтэй. Бид зах зээлийн тогоонд чанагдаад 22 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хооронд сайн ч, муу ч ерөнхий сайдуудыг элээлээ. Хэрэглэхийг нь хэрэглэж жигшихийг нь жигшсэн гэх үү дээ. Төрийн удирдлагаас л эдийн засаг шалтгаалдагийг Хятад ч ёстой нэг сайхан харуулсан. Бид Хятадын түүхийг маш сайн судлаж мэдэх хэрэгцээтэй биш бүр шаардлагатай юм шиг санагддаг. Тэд 100 хүрэхгүй жилийн дотор хамгийн том зах зээлийг, хүчирхэг эдийн засгийг бий болгосон. Хятад хүн ихтэй гэж үү? Тэрэндээ биш. Тэдний толгой хүмүүс л яаж шийднэ тийм болно. Би Монголын томчуудыгаа муулах гэсэнгүй. Тэд тэртэй тэргүй биднээс илүү ухаантай учраас л төр барьж байгаа. Авилга, луйвар бол угаасаа дүүрч. Бүх улсын төрийн хүмүүс авилга луйвар хийдэг. Тэд ард иргэддээ мэдэгдэггүй л болохоос бүр илүү ч хийдэг. БНСУлсын ерөнхийлөгч Ну Мү Хён амиа ч хорлож байсан удаатай. Гэхдээ улс төрийн аллага бол угаасаа амиа хорлож байгаа юм шиг л хийгддэг аллага. Нэг үгээр бол хууль ёсны аллага гэмээр юмуу даа. 


             Ерөнхийдөө энэнтэй С.Зориг агсаны үхэлийг ч тайлбарлаж болох юм шиг. Хэрвээ би хамт олныхооныхоо бүх булхайг мэддэг хэрнээ бусаддаа нэр хүндгүй бол намайг яаж ийж байгаад жийнэ. Бүр үхэхээс өөр аргагүй бол алуулах жишээтэй. С.Зоригийг алсан хүн хэзээ ч олдохгүй. Харин алуулсан хүмүүс нь олдоно. Бид одоо тэр алсан хүнийг олоод яах ч юм. Тэрийг шоу болгохоо болимоор юм. Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд.

Бидний өнгөрсөн түүх аллага хядлагаар дүүрэн. Яг л Хятад, Орос ах нарынхаа замналаар замнасан. Бидний сайн мэдэх СССР-ээс аваад үзэхэд ямар ч дайны бус тайван цагт хичнээн доройтож сульдаж сүйрч болдогийг харуулсан. Тэд дайны талбарт бус гэртээ байгаа хүмүүсийг улс төр, үзэл суртлын зорилгоор масс-аар нь гэсгээн цээрлүүлж, нийгэм, эдийн засаг, хувь хүний сэтгэлгээ, хүний нөөцийг бүхэлд нь бусниулсан боловч эдүгээ ОХУ гэх эрүүл саруул улс болон энэ бүх аллагыг тэр үеийн төр барьж чиглүүлж байсан ЗХУКН гэж жигшин өнгөрсөн.
СССР нь өөртөө балагтай буруу зам сонгон авснаар Хятад, Монгол, Дорнод Европ, Куба, Вьетнам, Афганистан мөн Африкийн олон арван оронд алагдсан, цөлөгдсөн золиослогдсон хүнийг одоо тооцох боломжгүй.

Хятадад л гэхэд Мао дангаараа өчнөөн олон сая хүнийг Соёлын хувьсгал гэгчээр алж устгасан. Гэхдээ нэг зүйл хэлэхэд Мао байгаагүй бол Дэн Сяопин байх байсан боловуу? Хэрвээ Мао байгаагүй бол Хятад өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх байсан уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Күнз хэмээх хойрго үзэл суртлаас нь багшаасаа айдаг сурагчдыг бүгдийг нь устгасан гэж хэлэхэд буруутахгүй. Энэ бол нэг шинэ амжилт. Гэхдээ золиосгүй амжилт гэж хаана байхав.


Хүн төрөлхтний өнгөрсөн түүх аймшигтай боловч бид мууг нь жигшээд явах хэрэгтэй болохоос халаглаад суугаад байж болохгүй. Коммунизм, Социализм, Хөрөнгөтний нийгэм гэгч зүйлээр бие биенийгээ ялгаварлаж үзэн ядах харилцаа, сэтгэлгээ бидэнд үгүй болсон. Бид хүйтэн дайнд бус хамтарч нийлж ажилладаг глобалчлагдсан нийгэмд амьдарч байгаа маань бидний өнөөгийн ололт амжилт. Энэ бүгд бол өнөөгийн нийгмийг бий болгох алхамуудын нэг.

Монгол зах зээлийн нийгэмд орсноороо ядуу буурай тарчиг амьдралаас эгнэгт салсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Бид хүссэн орон руугаа нисч хаана ч очсон хүссэн бизнесээ хийж болох ертөнцөд амьдарч байна. Нэг үгээр хэлбэл хийж л чадвал сайхан амьдарч болдог нийгэмд хүрч ирсэн. Бид саяханаас Дэлхийн ядуу буурай гэдэг орноос хасагдаж зээл тусламжийнхаа амыг хаалгасан. Энэ бол манай бас л нэг амжилт. Гэхдээ ДНБ-ий өсөлтийг дан ганц уул уурхай бүрдүүлж байгаа нь харамсалтай. 

Баабар гуай хэлсэн байдаг. Бид ийм их талбайтай байж гольфийн талбай байгуулая лдаа гэж. Нөгөө цөлжилттэй чинь тэмцэх зөв ч арга зөв ч стратег байж болох талтай. Эцэст нь та бүхнээс нэг л асуулт асууя. 

ДНБүтээгдэхүүний өсөлтийг өөрөөр яаж хангах хэрэгтэй бол? Үйлдвэрлэлийн орон болно гэвэл 2 тэрбум хүнтэй Хятадын урд орж чадахгүй л болов уу. Бид яг юуг хийх хэрэгтэй юм бол?
Үргэлжлүүлэх>>

16/12/2011

Эргүү тэнэг, хужаа Эмоз

        Юу байцгаана манайхаан? Монголоор бичиж байгаа, Монгол гээд иргэнийх нь үнэмлэхэн дээр биччихсэн байдаг баагийнууд хужаа гэж дуудуулж байна шүү цаана чинь. Үүнд бяцхан тайлбар хийе. Хэрвээ чи бөөрөнхий хэлтэй "р" үсгийг "л"-ээр уншдаг бол хужаа юм гэнэ. Жишээлбэл: эл (эр) хүн гэж хэлвэл чи шууд л хужаа болно. Бас болоогүй "х" үсгийг "к"-аар дууддаг бол бас л шууд хужаа болдог юм гэнэ. Тэгэхээр байна шүү нөгөө "х" үсгийг "к"-аар дууддаг аймгийнхан бүгд хужаа болж таарч байгаа юм гэнэ. Тэгэхээр чи жинхэнэ Монгол хүн юм бол Жинкэнэ Монгол эл күн шүү гэж яривал шууд хужаа, бүр дээр нь чиний ижил хүйстэн гэдэг нь батлагдах нь байна. Би Монголчуудыг ийм лаг гэж ерөөсөө бодож байсангүй. Хүний яриа, бичгээр нь шууд бэлгийн чиг хандлага, аль хүйстэнээ сонирходгийг мэдээд ч зогсохгүй, хаанаас ирсэн болохыг нь хүртэл мэддэг юм гэнэ. Арай энэ хүмүүс чинь Нострадамус, Ванга эмээ юм биш биздээ? Ийм лаг лаг хүмүүс байдаг бол цагдаагийн газар ажилд ороочээ. Тэгвэл нөгөө Супер Мен эргэж ирсэн нь гэдэгтэй адилхан юм болох бус уу? АЙМАРУУДАА?
Сая дээр би юу биччихсэн байваа? Одоо нөгөө "х"-г "к" үсгээр дууддаг гарууд нь намайг хараанаа. Би ингэж хэлээгүй шүү хөөе. Цаана чинь хүмүүс тэгэж байна лээ тэр хүмүүстэйгээ учраа олоорой. Зарим нэг юмнууд ойлгохгүй юмаа уншаад их бухимддаг юм шиг байна лээ. Ойлгохгүй бол уншаад дэмийшдээ хөгшөөн. Зүгээр л явж порноогоо үз тэр нь илүү дээр хамаа.

Өө тийн бас нэг юмны талаар яръя юу билээ? Ярье гэдэг билүү? Ярая ч билүү? зөв бичдэг хүмүүс нь доодох дээр бичээд үлдээчихээрэй. Миний энэ доодох дээр юм бичдэг зарим дуракуудад гэж хэлэхэд ойлгохгүй юмаа битгий л уншилдаа дуракаа? Доодох гэхээр шаараа боов, боожгой биш шүү зүгээр комментийг монголчилж байгаа юм. Яагаад дээдэх гээгүйн гэж үү? Хэзээ ч коммент дээр байдаггүй байнга доор нь байдаг болохоор л тэр. Хэрвээ тийм комменттой сайт олвол тэр чинь духан дээрээ боовтой л гэсэн үг. 
Бодоод байсан чинь гэнэт дургүй хүрчихлээ. Зарим нэг юм бичдэг, эрээчдэг, сараачдаг хүмүүсийн доодхыг хараад байхад үргэлж л хужаа, эргүү, тэнэг, малаараа дуудуулах юм. Тэр тэгэж дуудаж байгаа хүмүүс нь өөрсдөө над шиг блогонцор нээгээд ухаантай, гоё сайхнаараа дуудуулаач!!! Энэ блог чинь үнэгүй байдгийн. Хэдэн англи үг мэддэг байхад болчихдог эд байдаг юм. Аягүү бол та нарын чалх гээч чинь хүрэхгүй л дээ. Порно мастеруудаа. Интернэтийг порно үзэхээс өөрөөр ашиглаж мэддэггүй, чаддаггүй малнуудад гэж хэлэхэд зүгээр л порногоо үз. Тэр нь чамд илүү дээр одоо эндээс зайлж болно шүү. 

Эцэст нь нэг ухаарал хайрлахаа аядсан үг бичье. 
Хүнд урам хайрлана гэдэг тэр хүнийг шууд л босгож ирээд алгадаж буйтай адил. Яагаад гэвэл урвайгаад явж байхад чинь ээ чи муу өмхий үхвэл таарна гэвэл үхмээр санагдах болохоос амьдармаар лав санагдахгүй. Өмхий муу хорон үгийг хэн ч хэзээ ч хэлж чаддаг бол ухаантай, урам хайрласан үгийг зөв үед нь л нэг удаа хэлэхэд сэтгэл санаа дээрдээд урам ороод сэтгэл их өег болдог. 1000-н өмхий үгний хүч 1 л урмын үгтэй тэнцэнэ. Урам бол бурам ч биш, аз жаргал ч биш. Урам бол бурханы хүнээр дамжуулж өгдөг бэлэг.
Үргэлжлүүлэх>>

14/12/2011

Би яагаад Христэд илүү итгэдэг вэ?

              Өөрийнхөө талаар жоохон юм биччихье болно биздээ? Хэрвээ Буддын шашны нөгөө ном нь Англиар ч юмуу эсвэл Монголоор байдаг байсан бол би итгэх л байсан байх. Гэтэл өөдөөс нэг халзан нөхөр сүм бэр бумбар бла галбы гомбо хохо энэ тэр гээд нэг юм уншаад байхаар яах ч аргагүй энэ эргүү юу гэж байгаа юм болоо гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Шавар бурхан, зурсан зураг, Түвд хэл шүтдэг хүмүүс хол байгаарай. Би энд тэрийг чинь жоохон муулаадхы. 



Хэрвээ энэ Түвд хэлийг би ойлгодог байсан бол бас шүтээд бишрээд явах ч байсын боловуу хэн мэдлээ. Угаасаа Түвдийн шашин чинь шаал мулга хэлээр шаал мулга л юм ярьдаг шүү дээ. Гэтэл яаж байна? Библи гэхэд л бүх төрлийн хэл дээр боловсруулагдсан ямар ч хэлнээс уншиж болохоор. Гэтэл нөгөө Түвд хэлийг нь заавал лам болж шар даавуу нөмөрч хэдэн жил цээжилж байж уншиж сурдаг юм гэнэ. Бас тийм том лаг лам болохын тулд бүх номыг нь цээжилсэн байх ёстой гэнэ. Ер нь тэгээд тэр халзаакууд өөрсдөө уншсан юмаа ойлгодог ч юм уу үгүй ч юм уу?



Би лав ойлгодоггүй л гэж боддышд. Тийм олон жил тэрийг сурах гэж хичээчихээд цээжээрээ биш харж уншаад бүр юу бичсэнийг нь ойлгохгүй байна гэдэг зүгээр л харамсалтай яа ай? Тийм биш гэж үү? Бүр бацаан байхаасаа эхлээд л гурил мурил зуурчаад тэгээд тийм байна гэхээр ёстой ХЭХА л гэж инээмээр санагдаад байгаа юм. Хараад байхад лам нар гээд гарууд чинь дандаа боловсролгүй, харь гаригийн хэл судалдаг гарууд юм шиг байна лээ. 



Гэтэл Библийг бол ямар ч суга мал байсан гэсэн бичиг үсэг мэддэг л бол хөнгөхөөн уншаад явчихна.  Бас лаг лам болохын тулд Христийн шашинд яадаг билээ? Тэгэж удаан мал шиг ойлгох ч үгүй юмаа цээжлэхгүйгээр лам болж болдог шд. Ер нь манайд ороод ирчихсэн байгаа энэ Шарын шашин чинь Манжийн үед манайхыг эзлэх гэсэн л бодлого шдээ. Зарим нь тэрийг ойлгохгүйгээр зүгээр л эртний шашин гэж эндүүрэх нь зөндөө байдаг юм байна лээ. Гэхдээ би энд буддын шашныг тэр чигт нь муучлах гэсэнгүй. Монголд байгаа урсгал нь л арай тийм юмдаа. Бусад оронд бол төрлөх хэл дээрээ уншдаг юм байна лээ гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй нь.

За за энд хүрээд өндөрлөе. Монголын буддын шашинтангуудаа
Үргэлжлүүлэх>>

Хийморь

         Хийморь гэснээс энэ хийморь гээч чинь их айхтар эмзэгхэн цэцгийн хээнцэрхэн дэлбээ байдаг юм байна хөөе. Та нар мэдэхүү? Тэр чинь тэгээд хааяа хааяа сэргээхгүй бол бас гомдоод алга болчихдог юм гэнэ лээ. Бас энэ хийморь гээч нь зиндаатай. Дарга нарын хийморь тусдаа, ажилчин ангийнханы хийморь тусдаа байдаг юм гэнэ. Дарга нар болохоор чоно л алж байвал хийморь нь сэргэдэг бол ажилчин ангийхан уул овоон дээр гарч орилж, чарлаж, бахирч байж тэр нь сэргэдгийн гэнэ. Айхтар юм их болж байна шүү. Та нар зайсан толгойн хажуу талын овоог мэдэхүү? Тэнд чинь цагаан сараар, бас шинэ жилийн эхний өдрөөр гарч орилж чарлаж бахирвал тэр хийморь нь тэр жилдээ гомдож момддоггүй юм гэнэ. Сүүлийн үед хийморийг яаж сэргээх талаар бяцхан зөвөлгөө өгдөг үзмэрч болдог ч юм уу гэж бодлоо. Угаасаа би чинь ГЛӨХолбооны ерөнхийлөгч, Үзмэрч Эмоз шүү дээ. Тэгэхээр удахгүй Хийморь яаж сэргээхийг олон түмэндээ сургасан ГЛӨХ холбооны ерөнхийлөгч, Үзмэрч Эмоз болох нь байна шүү дээ. Ямарав манайхаан?



Миний энэ урт нэрийг гайхаж байж магадгүй. Яг энэ хэсэгт сэдвээсээ жоохон хазайчихая. Би боддын. Манай лаг хүмүүс гэхээрээ л нэрийг нь хэлэхээс өмнө үлгэр тууль уншаад байдаг биздээ? Тэрэн шиг өөрийгөө сүртэй гар болгож харагдуулах санаатай. Жишээ нь дуучин Болд ахыг хэлье лдээ. Төрийн Соёрхолт, РнБ, Камертоны, Б продакшны захирал Болд гэх нь байна шүү дээ. Бас тэрний нөхөр гэсэн гуншин ч байж болж л байна. Лаг хүмүүсийг зурагтаар харж байхад Төрийн Соёрхолт, Улсын гавъяат, Сүхбаатарын 2 удаагийн одонт, 70 давсан, УИХ гишүүн, Монгол улсын дархан аврага гэж ирээд л ярьдаг юм байх чинь билээ. 

За тайлбар дууссан тул эргээд хийморь лундаа гээч заяагүй шаар луугаа ороё. Цаад хийморийг чинь сэргээх бүр аян болдог юм гэж сонслоо. Саяхан манай Эрхэм 2 гишүүн нутагтаа очиж зөндөө олон чоно алж ёстой л нэг хэдэн жилийнхээ хийморийн нөөцийг хийгээд авсан бололтой юм уншлаа. Тэр хүмүүс ч ёстой үхэн үхтлээ хийморь нь доройтохгүй байхдаа. Дотроо бас хиймориндоо хахаж үхэх вий дээ гэж бодлоо. Гүй ээ тэр хийморь нь ч яасан заяагүй хар хүүрэв, яасан ч лайтай хар шаарав, байнга л доройтоод байжийдаг. Гэхдээ эрхэм дарга нарын хийморь бол тусдаа лдаа. Гараа цусанд угааж байвал л тэр нь сэргээд гүй ээ зүгээр чухам хууль мууль батлаж, улс эх орноо авч явахад хэрэг болдог эд гэнэ. Нээрээ тэр 2 эрхэм гишүүн 237 чоно буудаж хийморио сэргээсэн гэсэн шүү. Тэгэхээр жилд багаар бодож нэг хүн 1.5-н чоно алвал 1 жилдээ хиймор нь цоглог явдаг гэж бодоё. Тэгвэл цаад 2 чинь 79-н жилийн хийморио хийцэн гэсэн үг биздээ? Тэгэхээр одоо хаашаан эзэн нь үхчээд байхад хийморь нь цоглогоороо байх нь байна шд.

Эцсийн эцэст гэж хэлэхэд тэр хийморь энэ тэрээ сэргээх нь надад бол түй ч падлий байхгүй. Экологийн тэнцвэр гэж юм л падлийтай байна. Би нээх том юманд санаа зовоод ч байгаа юм байхгүй лдээ. Гол нь би чонын тухай нэг ном уншиж байсын. Тэрэн дээр бичсэнээр бол чоно сүрэгт байгаа хамгийн хөгшин, өвчтэй тийм малыг л барьдаг болохоос биш хамгийн сайныг нь барьж иддэггүй ээ гэж. Тэрнээс гадна үхсэн малын сэг зэм зэргийг иддэг, үүрнийхээ ойролцоо айлаас хонь барьдаггүй гээд л муухан хүнээс илүү юм байна шүү гэж бодогдохоор ном уншиж байсан. Энэ бүхнийг эргээд харахад манай хийморьгүй тэр нь доройтоод байдаг шаарнуудаас болж энэ шүлхий, энээ тэрээ гээд малын өвчин гараад байгаа юм биш биз? Гэсэн бодол бас төрж байна. Чоно чинь бас зүгээр ч хонь бариад байдаггүй хулгана зурам, туулай гээд бэлчээрийн дайсануудыг ч барьдаг юм гэсэн. Ер нь тэгээд чоно хэрэггүй амьтан байсан бол байгаль дэлхий бүтээгээч үү. Үгүй ч үү.



Хүн чоныг хоморголон аллаа гэвэл хийморьтой юм гэж байхад, Чоно хүн алаад идчихлээ гэвэл ямар аймаар юм бэ гэдэг сэтгэлгээг яалтай ч билээ дээ. Хүн алвал хийморь нь бүр лаг аймаар сэргэдэг гэвэл удахгүй хүнийг олноор нь алах нь лдээ ДУРАКУУД.
Үргэлжлүүлэх>>

04/12/2011

Фейсбүүк бол

Фейсбүүк бол царай муутай байсан ч өөлхөн шдээ миний найз гэж хэлүүлж чаддаг балибы Гомбо
Фейсбүүк бол ямар ч тэнэг байсан гэсэн лайк даруулж чаддаг балибы Гомбо.
Фейсбүүк бол ямар ч суга байсан тв-ээр гарсан л бол 5000 найзтай болж чаддаг балибы Гомбо.
Фейсбүүк бол хэний ч нэвтэрч чадах балибы Гомбо.
Фейсбүүк бол хэнтэй ч хэрэлдэж болох балибы Гомбо
Фейсбүүк бол зүгээр л шалгуулдаг тэжээвэр балибы Гомбо
Фейсбүүк бол дуртай гэдэг товчлуур даруулахын тулд л буй балибы Гомо
                                       Эцсийн эцэст Фейсбүүк бол зүгээр л балибы Гомбо.



Фейсбүүк бол урам л юмдаа урам юм. Ямар ч царай муутай муухай баачка байсан гэсэн найзууддаа хөөрхөн л харагддаг юм байна. Найзууд нь ч гэсэн хүний мөсгүй худалчид харсаар байж хөөрхөн шдээ гэж бичиж чаддаг. Нөгөө айхтар шудрага нийгмийг байгуулах гээд байгаа гаруудаа ийм юмыг эхлээд шууд үнэнээр хэлж сурая. Тэгэж гэмээ нь нөгөө шудрага ёс чинь хувь хүнд тогтох юм бишүү? (Улс төр ярьдаг хэнхэгүүдэд гоё санаа шүү)

За улс төржиж байна. Энэ чинь одоо өвчин шүү дээ. Нэг ёсны Фейсбүүкдэх өвчин юм л бол улс төр, шудрага ёс, шудрага нийгэм гэж бүлт үсэрсэн гарууд тэр Фейсбүүк гээч дотор чинь зөндөө бий. Яавал бид эх орондоо хэрэг болох уу ч гэж байх шиг. Сайн боловсрол эзэмшиж байж л хэрэг болно биздээ? Эсвэл сайн мэргэжилтэн ч юм уу? Ер нь улс эх орондоо хэрэг болно гэж юу ч яриад байдгийн бүү мэд. Зүгээр л гай болохгүй л амьдар лдаа. Өөртөө гайтай байдаг юмаа гэхэд өрөөл бусдад л гай болохгүй амьдарчуул болж байгаа юм бишүү?

Энэ Фейсбүүкдэх өвчин гээч юманд нэг ийм юм байнаа. Ээж аавдаа хайртай бол лайк дараарай. Эх орондоо хайртай бол лайк дараарай. Инээдтэй бол лайк дараарай гэчихсэн байх юм. Тэгээд одоо лайк дарахгүй л бол ээж аавдаа дургүй, үзэн яддаг болж таарч байгаамуу даа хаашаан. Тэгэхээр би хайртай л юм бол заавал тэр эрхий хуруу гозойлгосон лайк гээд юман дээр нь дарахын гэнэ. Тэгээд тэр лайк дээр дарснаараа эх орон, ээж аавдаа хайраа зарлаж байгаа юм гэнэ. Солиорох нь шивдээ. Тэгвэл бүр амар нөгөө дайн болоод байгаа газрын гарууд Америк руу дайрах уу? Эрх чөлөөний хөшөөг нураах уу гэчихсний доор лайк дарвал дайтна гэж бас болохын байна тийм үү? Аллах-д хайртай хүн нь лайк дараарай энэ тэр гэж бас болохын байна. Террористуудаа. За миний энэ муу блогийг Аллах Шаллах Маллах гэдэг хүн уншаад Фейсбүүкдээ ашиглаач уу үгүй ч үү. 

Энэ лайк товчийг дагаад нэг ийм юм байж болж байна хө. 76-н гишүүний зургийг тавиад хэн нь хамгийн их лайк товч авах вэ гэсэн уралдаан зарлаж болжийшд тийм ээ? Тэгвэл манай 76 чинь хамаг хүмүүсээ лайк дарахын төлөө болгож хөдөлгөж ч чадах хүмүүс шүү дээ. Бүр хууль батлахад лайк товчоор батлуулсан ч яадгийн.

Манайх бас л овоо гарууд шүү. Лайк дарчихвал л лаг болгочихдог. Лайк л дарчихвал гоё болдог юм байхдаа. За энэ бичлэг таалагдвал share and like... Элэг авмаар юм...


Өө тийм. Фейсбүүкэд бас нэг юм ийм байнаа. Хэрүүл гэж нэг сайхан юм байна. Би нэг баагийг тэнэгээ гээд хэлчихвэл хүмүүс надад лайк дарангуут нөгөө баагий уурлаад бас нэг юм хэлж лайк цуглуулах аян өрнөж байна. Өө дуусчихсан юмыг үргэлжлүүлж байна шд. Тэр дээр дуусчихсан шүү.
Үргэлжлүүлэх>>

30/11/2011

Дуучин Болд уу? Камертоны Болд уу? Төрийн соёрхолт Болд уу?

              Жоохон байхад Камертонд үнэхээр их дуртай байж билээ. Тэр үедээ бас одоо ч гэсэн шинэлэг содон өвөрмөц стильтэй гоё ч хамтлаг гоё ч дуунуудтай. Хааяа дууг нь тавиад сонсоход нээрээ л хамрын самсаа шархирдаг чанартай бүтээлтэй хамтлаг шүү гэж бодогдохоор. Ш.Гүрбазар ахын хамрын самсаа нь яагаад л морь үзэхээр шархираад байдгийг сая л нэг ойлгож байна шд.

Ангийнхаа хэдэн нөхдийн хамт тоглолт моглолтыг нь үзээд л ангидаа очоод хүүхдүүд ямар болсон гэхээр нь ёстой л Камертон шиг боллоо гэж яриад л тэрүүхэн тэндээ бас томроод байгаамаа. Тийм л бахархууштай хамтлаг байлаа шүү дээ. Ямар сайндаа л хөхнийхөө толгой дээр Камертон гэж шивүүлж байхавдээ. (Садар самуун юм ярьцан уу? Тийм бол соори) 

Саяхан Камертоны Болдоо ах маань Төрийн соёрхолт авсанг сонсоод золтой л өмдөндөө баачихсангүй. Гайхсандаа бишээ баярласандаа тэр. Манай төр бас ингэж нүдээ олж хүнээ шагнадагаа гэж бодохоор бүр хамаг биеийн хөлс чийхараад байх юм. Энэ муу Жавхлан аваад байхад Болдоо яагаад авч болдоггүй юм? 20 гаран жил Поп урлагт хамтлагаараа ч синглээрээ ч хүчин зүтгэлээ шд. Хүүхнүүдийг ч бас сайн гашрааж байна шд дурлуулж мурлуулаад. Жинхэнэ од шиг байгаа хүн бол Болд л байна. Болдод өгөхгүй бол өөр хэнд өгөхийн? Тийм биздээ манайхаан? Би төрийн шагналыг найран дээр нь ганц дуулчуул өгчихдөг хөнгөхөөн эд гэж боддог байлаа. Тэгсэн чинь харин манай Элбэгээ ах хоншоор зааж Болдоод өгчихдөг байгаан. Юуны өмнө Элбэгээ та шүү гэж хэлмээр байна. Энд хүрээд өндөрлөхгүй бол зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина гэгчээр юм болох нь.

Төрийн шагнал гээч чинь л энэ шүү дээ. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр уншихад Болдоог Төрийн соёрхолт авсанд нь их эгдүүцэцгээсэн байх юм. Төр соёрхоо л биз яадгийн ер нь. Болд авахаар яадгийн? Болдоггүй юм уу? Ядаж байхад энэ болд гэдэг үг ямар их орж байнаа. болд-оггүй, болд-оог, болд-оод, болд-од гэж ирээд л. Ёстой нэг болдодчихсон байна. Овоо төөрч байна шүү цаа чинь.

              Хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншихад гээд дахиад эхлэе. Болдоог авсан их дургүй байх юм. Би бол гайхаж л байна. Жавхланг авахад олон юм ярих нь яагаа вэ? Баясгалан маясгалан гээд л хүмүүс нүдгүй шагнал аваа л биздээ. Ёстой нүдээ оллоо, Жавхаад өгөхгүй бол болохгүй гэж ирээд л. Нэр нь ч мэдэгдэхгүй баахан л зохиолын ч билүү нийтийн ч билүү юмнууд байдаг л биздээ? Бөөн СТА, УГЖ нар. Би заримыг нь анх удаа дэлгэцээр харж байх жишээтэй. Гэтэл Болд гэхэд бүгдээрээ л мэддэг дуртай дуутай л байдаг биздээ. Харин ч энэ удаагийн шагналыг бол өмөөрсөн шиг өмөөрнө. Нүдээ олсон гэж ч хэлнэ. Та нар сайн яваа нэгнээ битгий тэгэж бай.

Болдоо ахдаа баяр хүргэе.
Үргэлжлүүлэх>>

18/11/2011

Өөр ертөнцөд сэрлээ

            


          Би унтаад сэртэл нэг л хачин жигтэй газар байлаа. Миний хэвтэж буй ор гэж яг 1 хүн хэвтээд таарах хэмжээтэй, өрөө гэж яг 1 л ор тавиад л таарах хэмжээтэй. Бүх л зүйл яг ижил. Цонхоор хартал хүн болгон яг ижил өндөртэй, царай зүстэй, бие хаатай тэрч бүү хэл байшин барилгын хэлбэр дүрс эргэн тойронд нь байгаа зүйлс нь хүртэл яг л нэг хэвийн. Тэгээд хувцасаа өмсөх гээд шүүгээгээ онгойлготол яг л ижилхэн 5, 5-н цамц, өмд, гутал байх юм гэнэ. Өмсөөд гартал яг л надтай ижилхэн хувцастай, ижилхэн царайтай, ижилхэн өндөртэй хүмүүс байх юм. Миний ээж аав гээд л таньдаг бүх хүн надтай адилхан. Гэхдээ зарим нь нас ихтэй багатайгаараа л ялгагдана. Бүгд л 1 үйлдвэрийн 1 бүтээгдэхүүн гэсэн үг. Гэтэл цаад буланд нээх их гоё хувцастай биднээс шаал өөр хүн шудрага байдал, тэгш хуваарилалт гээд л бичиг сачиг тараагаад хажууд нь байгаа хүмүүс алга ташаад баярлаад байх юм гэнэ. Хүмүүсийн хоорондоо ярьж буй зүйл нь ижилхэнээс гадна идэж буй хоол алхаж буй алхаа нь хүртэл адилхан. Энэ бүхэн нэг л хачин жигтэй зүйл байлаа. Маш их айдас надад мэдрэгдэж бүр зүрхний цохилтоос болж дэлбэрэхэд бэлэн байлаа. Яг энэ үед хамарнаасаа цус гартал ямар нэгэн зүйлийг мөргөөд өвдсөндөө уйлж бүр нулимсаа ч тэвчиж чадсангүй. Би юу ч харж чадахгүй. Гэтэл миний цус болсон хэсэг ил гарах шиг боллоо. Харин ч бүр цусаараа тэр хоосон зүйл дээр эрээчих бүрт өнгө нь улам тодроод нэг тийм барилга шиг зүйл болон гарч ирлээ. Улам их сониучирхаж цусаа улам нялсаар л байв. Улам тодорсоор тодорсоор бүр асар том, маш том барилга ил гарч ирэх нь тэр. Тэр байшингийн хаяг нь "Бүгдэд шудрага ёс, тэгш байдлыг олгоно" гэсэн бичигтэй байлаа. Тэгээд нэг хаалгыг татаж онгойлгоод ортол: алаг, онигор нүдтэй, бүдүүн туранхай, өндөр нам гээд л бүх төрлийн хүн байх юм гэнэ. Тэр хүмүүс бүгд л амандаа шудрага ёс, тэгш хуваарилалт гэж үгэлцгээх нь хачирхалтай. Гэтэл тэр хүмүүсийг нэг өндөр сонин зүйл руу дэс дарааллаар нь оруулаад яг л бусад шиг буюу гадуур явдаг хүмүүстэй ижилхэн болгоод гаргаж ирээд байх юм гэнэ. Тэр нэг сонин зүйл юу болохыг мэдэхийг хүсээд ойртож очоод дээрээс нь хартал урт гартай, их том биетэй, өндөр, бүдүүн, том алаг нүдтэй, урт хар үстэй хүн тэгш байдал, шудрага ёс гээд амандаа үглэн хэвтэх юм. Харин цаанаас цагаан халаадтай 2 ижилхэн хүн хүрч ирээд нэг юм уншингаа түүний гарнаас, хөлнөөс гээд л тайраад байна. Тэр хүнийг бүр надтай яг ижилхэн болтол тайрч нүүр амыг нь өөрчилж байх юм. Тэр бүхнийг харахаас зүрх үхээд тэр муу ёрын газраас гүйн гараад айсандаа чичирч салганаж байлаа хамаг бие чийхаран өвдөж дотор ч муухайрах шиг болж байлаа. Харамсалтай нь тэнд байгаа бүх хүн нэг л юм ярьдаг нэг юм хийдэг хүмүүс байлаа. Гайхаад тэдний дундуур явж байтал асар том маш гоё байшин байлаа. Тэр байшингийн хаяг нь Бусдаас илүү хүмүүсийг Бусадтай ижилхэн болгох буюу бүгдэд тэгш хуваарилалт явуулна гэчихсэн байв. Үүнээс л би энэ муу ёрын газрыг ойлгосон юм. Энэ бол шудрага ёс, тэгш хуваарилалт нэрээр бусдыг ижилхэн болгодог байгалиас заяасан эрхэнд нь халддаг газрын төв нь байсан юм.


Яг энэ бүхнийг мэдээд би зүүднээсээ сэрлээ. Маш их айж ийм газар ертөнцийн хаа нэгтээ байгаа болов уу ч гэж өөрөөсөө асуулаа. Үүнийг би зүүд гэдэгт л маш их баярлаж байна. Хэрвээ ийм зүйл байгаа бол байдаг бол юу болох уу? Гэхдээ энэ бүхэн яг одоо байна гэвэл та итгэх үү? 
Үргэлжлүүлэх>>

17/11/2011

Эцэг эхээ хайрлах ёсон

           Би өөрөө эцэг эхийгээ бусдаас илүү хайрладаг про амьтан биш лдээ. Бусдын л адил голд нь ортол гомдоож, зовоож амьдарч байна. Эцэг эхийгээ яаж хайрлавал хайрласан болохыг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг л юмыг ойлгож байна. Тэднийгээ хайрлах гэдэг гомдоохгүй байхыг л хэлэх байх. Харин яавал гомдоохгүй байх юм бол? Бид дотроо үргэлж зовоохгүй гомдоохгүй гэж боддог хэрнээ нэг л мэдэхэд гомдоочихоод харамсаад сууж байдаг. Бүгд л эцэг эхийгээ хэнээс ч илүү хайрлах хэрэгтэйг мэддэг хэрнээ үргэлж гомдоосон хэвээрээ л байдаг. Будда хүртэл эцгийгээ маш их гомдоосон гэдэгт эргэлзэхгүй байна. 
Нэг л өдөр аваал эхнэр, хүүхдээ хөгшин настай эцэгтэйгээ үлдээчихээд өчнөөн жил ирэхгүй байснаа гэнэт ирээд хамаг эд хөрөнгөө тарааж өгөхөд нь ямар их гомдсон бол? Насаараа хураасан хөрөнгийг чинь хүү чинь ирээд юу ч хийдэггүй, юу ч бүтээдэггүй гуйлгачин гэдэг хөдөлмөрч бус бусдын бүтээснийг празитлаж амьдардаг хүмүүст өгвөл Өө миний хүү ухаан орж дээ гээд баярлахгүй нь лавтай. Ингээд бодохоор гомдоох зовоох гэдэг чинь хайрлаж буйн л нэг тал. Эцэг эхийгээ гомдоох тэднийг зовоох гэдэг чинь хайрлаж буйн л нэг хэлбэр гэж ойлгож байна. Яагаад гэвэл гомдоохгүй байсан бол хайрлаж байгаагаа мэдэхгүй, хайрлаж мэдэхгүй байсан бол гомдоож байгаагаа ч мэдэхгүй байх нь байна тийм биш гэж үү? 



Энэ бүхнээс үзэхэд гомдоохгүй байна ч гэж үгүй, хайрлахгүй байна ч гэж үгүй. Харин гомдоож байгаагаа л ойлгож мэдэрч байвал хайрлаж буйн нэг хэлбэр хэмээн ойлгож байна.  Амьд хүн л сэтгэлтэй байдаг болохоор, амьд хүн л хэн нэгнээр хайрлагдаж байгаагаа мэдэрдэг болохоор амьдад нь л хайрлаарай.
Хүн болж төрснийх бусдыг хайрлаж амьдарцгаая.
Үргэлжлүүлэх>>

16/11/2011

Синдромын синдромтонгуудын синдром

         Сонгууль гэдэг бол 4-н жилд 1 болдог гайхалтай сайхан өвчин. Хаврын синдром гэдэг нэрний синдромыг нь бүр булаагаад сонгуультай наалдуулвал нэн зохистой. Хаврыг бол юу гэсэн ч яадгийн хаврын завхарал, хаврын заваарал(дүн гарах), хаврын хурьцал(амьтны хувьд) ч гэдэг юм уу. За энэ  яахав. Сонгуулийн синдром луугаа ороё. 2012 оны сонгууль яах бол гээд ламаас асуусан чинь ямар ч байсан оролцдог намууд оролцоно, Элбэгээ ерөнхийлөгч хэвээрээ байх юм байна гэж хуцахын. Угаасаа ойлгомжтой биздээ. 76-г л сонгодог болохоос ерөнхийлөгчийг сонгодог биш. Тийм болохоор лам ахын өөдөөс дунд хуруугаа тахир гозойлгож үзүүлчээд гараад гүйлээ. (дотроо лам бол дунд хуруу л юм байна гэж бодоод) Угаасаа үзмэрч нар дунд хуруу шдээ. Тэ? (http://emozist.blogspot.com/2010/11/blog-post_14.html) Үзмэрчтэй холбоотой солиорол минь байгаа. Рекламны пауз шүү.



Сонгууль дөхөөд эхлэхээр нөгөө малнууд нь бас майлаад гүйхийг нь яана гээч дээ хөхө. Энд ч нэг үхэр мөөрөөд лөлө, тэнд ч нэг ямаа эврээ үзүүрлээл(юу билээ ямаа эвэртэй билүү? 76-н ямаа этр гээд яриад байдаг байхаа). Ёстой элэг бөөрний юм болохын (элэг бөөр гэхээр лүднүүд минь сээгс мээгс гэж ойлговоо) Нэг нь саяхан ЗГ-ийг огцруулна гээд лөөлөөтөөд байв уу? (ЗГ гэхээр зайрангийн газар гэж ойлговоо золигнуудаа засгийн газар шдээ) Би тэр баагийгаас асуумаар байгаан. Хөөе дуракаа энэ засгийн газар хэд огцорч хэд солигдох гэсэн юм бэ гэж.  За энэ ч яахав. Синдром гэдэг үгийг би Эмозист чиг хандлагаас тайлбарламаар байгаан. Лаг байна уу? Эмозист гээд шинээр үзэл суртал бий болгочихсон. Маоизм, Марксизм, Ленинизм гэдэг шиг. Би ер нь өөрийгөө их лаг гэж боддог болоод 5-н минут 32 секунд болж байна. 5-н өгүүлбэр төөрчихсөн явж байна цааачинь.

Синдром гэснээс синдром гэдгийн та нар язгуурыг нь олдоо? Чадах уу? Тэгвэл синдром гэдэг үгийг үүсгэсэн дагаварыг ол? Чадахгүй л байгаа биздээ? Монгол хэлийг 82 жил судласан хүний үүднээс хэлэхэд наадах чинь гадаад үг лөөлөө минь. Мартсанаас мал мэнд үү гэгчээр сонгуулийн тойрог үнэн золигийн минь билээ шд тэ? Хөдөө бараг 200-н хүнтэй нэг тойрог гэж учир мэдэх ах хүү ярьж байна. Харин хотод 500-н мянган хүнтэй нэг тойрог байдаг юм гэнэ. Тэгэхээр чинь одоо юу вэ? Энэ УИХ (ууж идээчдийн хуаран гэсэн үг биш шүү дуракаа. Улсын их хурал гэжаамшүү) гээчийг чинь хөдөөнөөс л сонгочихдог байх нь байна шүү дээ. Тэгээд л сонгогдсон эрхэм гишүүд маань мал мал гээд л мал шиг дайраад байдаг байх нь тийм тэ? Ер нь тэгээд энэ бүхнийг бодоод байсан чинь энд ингэж жалганаасаа орилоод шалбааг дундаа хэвтээд байх нь хэрэгтэй ч юм уу? Үгүй ч юм уу? Ер нь миний юу яриад байгааг ойлгодог ч юм уу үгүй ч юм уу? Би ер нь ойлгуулж чаддаг ч юм уу үгүй ч юмуу. Истооо бүү мэд л гэедөө.

Сая энэ эрээчилтээ уншсан чинь жоохон утгагүй болчиж угаасаа жалган дундаасаа бичиж байгаа юм чинь хамаа шд тэ? Гэхдээ миний энэ эрээчилт чинь УИХ-ын эрхэм гишүүдийн мөрийн хөтөлбөрийг бодвол бодит юм шүү. Тэр дээр баахан тайлбар хийцэн байгааг харсан чинь энэ эрээчилтийг утгаар нь сараачилт болгосон байна. Заримдаа иймэрхүү юм бичвэл би түүнийгээ үүнээс хойш түүнээс цааш энэний хажуунаас эхлээд "эраачилт" гэж нэрлэмуй, мүй ч байж болох талтай ажаамуй ажгуу.
Үргэлжлүүлэх>>

10/11/2011

Байгууллагын тухай ойлголт, түүний бүтэц

Байгууллага гэдэг нь эрхэм зорилго эсвэл зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулсан хүмүүсийн бүлэг юм.

Байгууллагыг Честер Бернард “- ба түүнээс дээш хүмүүсийн ухамсартайгаар зохицуулагдсан үйл ажиллагааны систем гэж тодорхойлжээ. Аливаа бүлэг хүмүүс байгууллага болохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүүнд:
1.                             2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай
2.                             Бүлгийн нишүүд урдаа тавьсан нийтлэг зорилгуудыг хүлээн зөвшөөрсөн байх
3.                             Нэгдмэл үйл ажиллагаа явуулах
4.                             Үйл ажиллагаа нь тасралтгүй шинж чанартай байдаг.
Байгууллагыг тодорхойлох элементүүд
-                              Бүтээмж
-                              Сонирхол
-                              Шинжлэх ухааны чадавхи
-                              Гадаад орчинд харьцах харилцаа
-                              Хамт олнымэтгэл зүйн уур амьсгал
-                              ХҮн хүчний чадавхи техникийн төвшин
-                              Хөгжлийн хэтийн төлөв
Байгууллагыг хэлбэрээр нь албан ёсны ба албан ёсны бус байгууллага гэж 2 ангилж болно. Албан ёсны байгууллага гэдэг нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан хуулийн этгээд юм. Харин албан ёсны бус байгууллага гэдэг нь сайн дурын үндсэн дээр нэгдэж үйл ажиллагаа явуулдаг боловч тодорхой тогтсон хугацаагүй, ихэнхдээ удирдагч байдаггүй. Албан ёсны бус байгууллага нь албан ёсны байгууллага дотроо оршин байж болно.
            Үүнээс гадна байгууллагын үйл ажиллагааны чиглэл хүрээгээр нь хэд хэд ангилж болдог.  Үүнд:
-                      - Төрийн байгууллага
-                      - Төрийн бус байгууллага
-                      - Ашгийн төлөөх бизнесийн байгууллага
-                      - Ашгийн бус байгууллага
-                      - Шашны байгууллага

                  Ямарваа нэгэн байгууллага үүсч хөгжихдөө дараах амьдралын 4-н үе шатыг туулдаг.



 
1-рт Эхлэлийн үе шат

            Байгууллагын эхлэл дараах байдлаар бий болдог.

-                - Цоо шинээр үүсч бий болдог.

-                - Хуучин байсан байгууллагын үйл ажиллагааг сайжруулах өөрчлөх замаар шинэчилэгдсэн байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг.


2-рт Өсөлтийн үе шат

            Байгууллага өсөлтийн үе шатанд янз бүрийн байдлаар шилждэг. Тухайлбал хөрөнгө оруулалт хийж буй байдлаар нь 3 ангилж авч үздэг. Энэ нь:

-         - Босоо өсөлт. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар өсөж байгаа өсөлтийг босоо өсөлт гэж нэрлэдэг.

-      - Хөндлөн өсөлт. Технологийн уялдаатай болон уялдаатай бус салбаруудыг өөртөө нэгтгэх замаар өсөхийг хөндлөн өсөлт гэнэ.

-          - Өргөжилт. Хэрэглэгчид болон нийлүүлэгчидтэй төвлөрөх замаар өсөхийг өргөжилт гэнэ.


3-рт Тогтворжилтын үе шат

            Энэ үе шатанд хэр удаан оршин байж чадсанаар тухайн байгууллагын менежмент тодорхойлогддог. Байгууллагын өсөлт хөгжлийг үе шатанд тогтвортой оршин байх нь аливаа байгууллагын эцсийн зорилго болдог. Иймээс сайн менежменттэй байгуулага бүр тогтворжилтийн үе шатанд удаан оршин тогтнож зах зээлээ хамгаалах арга тактикаа оновчтой хэрэгжүүлдэг байна.

            Зарим тохиолдолд их хэмжээний хөрөнгийн эргэлт удаан байдаг. Эндээс болж байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж эхэлдэг.


4-рт Уналт, бууралтын үе шат

            Байгууллагын үйл ажиллагаа нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж уналт бууралтын үе шатанд шилждэг.

Тухайлбал:

-          Үйл ажиллагаагаа зогсоох

-          Үр ашиг багатай салбарыг бусдад худалдах замаар үйл ажиллагаагаа хумих

-          Хөрөнгө оруулалтаа татах

-          Өрсөлдөөнд байр сууриа алдах
-      Байгууллыг удирдлагын үйл ажиллагаа хяналт шалгалт сулрах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг

Байгууллагын орчин
            Тухайн байгууллагын үйл ажиллагаанд янз бүрээр нөлөөлж буй хүчин зүйлийг байгууллагын орчин гэнэ. Өөрөөр хэлбэл нөлөөлөх байдлаар нь хүчин зүйл, шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл гэж ангилж болно. Шууд нөлөөлдөг хүчин зүйлийг байгууллагын дотоод орчин гэдэг харин дам нөлөөлдөг хүчин зүйлийг байгууллагын гадаад орчин гэдэг.


Байгууллагын дотоод орчин – Internal Environment
            Байгууллагын дотоод орчныг
1.                                                  Зорилго, зорилтууд
2.                                                  Технологи
3.                                                 Удирдлагын бүтэц
4.                                                 Ажиллах хүч гэсэн 4 үндсэн бүлэг болгож хуваадаг.
            
            Зорилго зорилтууд
            Эрхэм зорилго гэдэг нь тухайн байгууллагын эрхэмлэн дээдлэдэг үнэт зүйлс ба соёлын өв юм.
            Зорилго нь байгууллагын хүрэхээр тэмүүлж буй эцёийн үр дүн юм.
Зорилтууд гэдэг нь байгууллагын эрхэм зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон гүйцэтгэх ажил бүхий алхамууд.


Зорилго зорилтууд нь:
Хэрэгжүүлж болохуйц, бодитой байх – realistic
Хэмжигдэхүйц байх – measurable
Цаг хугацаатай байх – time bounded
Биелэгдэхүйц байх – attainable
Тодорхой ойлгомжтой байх – specific
Байгууллагын зорилго, зорилтыг ажиллагсад бүгдээрээ сайтар ойлгосон, түүнийг биелүүлэхийн тулд бүх боломжоо зөв ашиглан, сул талаа арилгаж ажиллах шаардлагатай. Хэрэв ямарваа байгууллагын эрхэм зорилго, зорилт нь тодорхойгүй бол ирээдүй нь тодорхойгүй болж, үүнээс болж их хэмжээний хөрөнгө, хүч, цаг хугацааг дэмий алдах болдог байна.

Технологи
Байгууллагын дотоод орчныг тодорхойлогч хүчин зүйлийн нэг бол технологи юм. Технологийг хүмүүс, эрдэмтэд янз бүрээр тодорхойлдог. Тухайлбал: Чарьлз Пероу “Түүхий эдийг ашиглах замаар бүтээгдэхүүн болгож хувиргах үйл явц, хэрэгсэл” гэжээ. Тэгвэл Люй Дэйвис “Технологи бол хүмүүс, мэдээлэл, эсвэл материалд хүссэн өөрчлөлтүүдийг хийж буй тохирох техникийн түвшин” гэж тодорхойлсон байна. Үүнээс харахад байгууллагын дотоод нөөц бололцоо (хөрөнгө, мэдээ, мэдээлэл, менежмент, туршлага) –гоо хэрхэн ашиглаж түүнийгээ бүтээгдэхүүн үйлчилгээ болгож хувиргаж байгаа арга замыг технологи гэж тодорхойлж болно.
            
            Удирдлага
Удирдлага нь байгууллагын хувьд олон талын ач холбогдолтой. Үүнд:
-          Нэгдсэн нэг зорилгод төвлөрүүлдэг
-          Зөрчилдөөнтэй хүсэл сонирхолуудыг нэгтгэдэг
-          Үр ашиг үр дүнд хүргэдэг
-          Зах зээлд урт удаан оршин тогтнох нөхцөл болдог
                 
                 Хүний нөөц
            Байгууллагын ажлын амжилтын 90% нь ажиллах хүчээс, үлдсэн 10% нь бусад хүчин зүйлээс хамаарч байдаг гэж үздэг. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь чадварлаг хүний нөөцтэй байхад оршино. Нөгөө талаас хичнээн сайн хүний нөөцтэй байсан ч гэсэн удирдлагын бодлого шийдвэр саармагжих тусам авъяас чадвартай ажилчдын ур чадвар суларч эхэлдэг байна. Иймээс хүний нөөцийн менежментийн оновчтой бодлого чухал байдаг. Тухайлбал ажилчин ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн сонголт, төлөвлөлт сургалт, хөгжилд зоригтойгоор шинэчлэл хийх шаардлагатай болдог.


Байгууллагын гадаад орчин – External Environment
            Байгууллагын гадаад орчин гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлүүдийг хэлнэ. Нөгөө байдлаар нь микро орчин, макро орчин гэж 2 ангилдаг. Микро орчны хүчин зүйл хэрэглэгч, нийлүүлэгч өрсөлдөгч, түнш ба зохицуулагч зэргийг хамруулдаг. Харин макро орчин нь засгийн газар, соёлын хүчин зүйл, технологи, эдийн засгийн хүчин зүйл, хууль зүйн, олон улсын зэрэг хүчин зүйлүүд орно.


Байгууллагын макро орчин
1.       

    Засгийн газар буюу улс төр – Аливаа улс орны засгийн газар улс орны нийт эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжүүлэхэд бизнесийн бүхий л байгууллагын үйл ажиллагааны өсөлт, амжилтыг шийдвэрлэж байдаг. Тйим учраас байгууллагын үйл ажиллагааг эдийн засаг – нийгмийн хөгжилтэй уялдуулахад тус улсын парламент, засгийн газар онцгой анхаарч, бодлогоор, хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээр хуулиуд нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийгэм ба бизнесийн үр дүнтэй хамтын ажиллагааг хангах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ. Харин засгийн газраас авч байгаа хязгаарлах арга хэмжээ нь бизнесийн тодорхой үйл ажиллагааны хууль бус үйлдлийг таслан зогсооход нөлөөлдөг.
2.      Олон улсын байдал – Ихэнх байгууллагын гадаад орчин улс дотроо байдаг. Гэвч глобалчлагдаж байгаа өнөө үед дэлхийд үндэстэн дамнасан корпорациуд ихэсч байна. Эдгээр корпорациуд улс болгонд өөр өөр стратегийг баримтлан ажилладаг. Бизнесийн байгууллага оновчтой стратегийг сонгож үр бүтээлтэй ажиллахын тулд тухайн орны бизнесийн орчинг сайтар судлах хэрэгтэй. Тухайлбал үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийнхээ хууль эрх зүйн орчин, эдийн засаг, улс төрийн байдал зэрэгт сайтар судалгаа хийж, нийгэм соёлын амьдралд нь зохицуулах шаардлагатай. Гагцхүү чингэсэн цагт үр бүтээлтэй ажиллах боломжтой.
3.   Эдийн засгийн байдал – Дам нөлөөллийн 1 гол зүйл. Үүнд: үнийн өсөлтийн түвшин, ҮНБ, ажилгүйдлийн түвшин, вальютын ханш, зээлийн хүү, улсын төсөв ба худалдааны алдагдал гэх мэт хүчин зүйлүүд байгууллагын үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Аливаа байгууллагын удирдлага нийт үйлдвэрлэлд нөлөөлж байгаа эдийн засгийнхаа байдалд дүгнэлт, судалгаа, шинжилгээ хийлгүйгээр амжилттай үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Тийм учраас аливаа үйл ажиллагааг явуулахын өмнө тухайн орны болон ОУЭЗасгийн байдлыг дотоод орчинтой харилцан уялдаатайгаар судлах шаардлагатай.
4.     Технологи – Технологи нь нэг талаас байгууллагын дотоод орчныг тодорхойлж байдаг бол нөгөө талаас нь бас байгууллагын гадаад, дам нөлөөллийн орчныг тодорхойлогч хүчин зүйл болдог. Технологийн хөгжлийг дагаад шинэ орчин, шинэ бүтээгдэхүүн, шинэ чадвар хөгжүүлэх боломж бүрдэнэ. Тийм учраас аливаа байгууллага шийдвэр гаргаж, бодлого боловсруулахдаа технологийн хүчин зүйлийг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм.
5.  Нийгэм ба соёлын хүчин зүйл. Байгууллагын үйл ажиллагаанд нийгэм соёлын хүчин зүйл байнга нөлөөлдөг. Тийм учраас энэхүү хүчин зүйлд дасан зохицох хэрэгтэй. Ер нь соёл гэж аливаа тулгамдсан бэрхшээлийг давж, зорилтоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, оюун санаа, амьдралын бүхий л ололт амжилтыг ашиглах чадвар юм. Соёл ба нийгмийн хүчин зүйл гэвэл манай нийгэм дэхь өөрчлөлтүүд бөгөөд байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэнд чухал нөлөө үзүүлнэ.


Байгууллагын микро орчин
1.      
           Зохицуулагч. Зохицуулагч гэдэг нь байгуулагад шууд нөлөө үзүүлж байдаг гадаад хүчин зүйл юм. Үүнд: Засгийн газрын тусгай байгууллагууд, тухайлбал, төрийн өмчийн хороо, төрийн хянан шалгах хороо, стандарт хэмжил зүйн төв, эрүүл ахуй халдвар судлалын төв зэрэг байгууллагуудыг нэрлэж болно. Эдгээр байгууллагаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг учраас эдгээрийн шийдвэрт зохицуулах хэрэгтэй.
2.   Нийлүүлэгч. Нийлүүлэгчид байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлнэ. Аливаа байгууллага нийлүүлэгчдээс түүхий эд материал авч, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож хувиргадаг. Чанартай бүтээгдэхүүн үйлвэрлэж, үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн байгууллагыг чанартай түүхий эд материалаар хангаж байх найдвартай нийлүүлэгчидтэй харилцаа тогтоох шаардлагатай. Нэрт судлаач Петр Дранкерын аливаа байгууллага борлуулалтад нэг их үхч гаргахгүйгээр бүтээгдэхүүн өөрөө аяндаа борлогдож байхаар түншээ таних нь чухал юм гэж хэлсэнчлэн түүхий эд материалаа тогтмол чанартай тасралтгүй нийлүүлдэг байнгын найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй байх нь маш их зардал цаг хугацааг хэмнэх боломжтой.
3.      Хэрэглэгчид. Хэрэглэгчид бол байгууллагын оршин тогтнох үндсэн нөхцөл юм. Өөрөөр хэлбэл байгууллага өөрийн гэсэн хэрэглэгчдийн тодорхой зорилтод зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгчдийн зан төлөв байнга өөрчлөгдөж байдаг учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг үргэлж судлаж, түүндээ тохирсон үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Аливаа байгууллагын нөөц хязгаарлагдмал байдаг харин хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хязгааргүй хувьсах шинжтэй.
4.      Өрсөлдөгчид. Байгууллага зах зээл дээр олон тооны өрсөлдөгчидтэй зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд зах зээлээ алдахгүй, өрсөлдөөнд тодорхой байр суурь олж авахын тулд зөв менежменттэй ажиллах нь илүү ач холбогдолтой. Байгууллага зах зээлд удаан оршин тогтнохын тулд өрсөлдөгчөө байнга судалж тэдний сул талыг өөрсдийн давуу тал болгон ашиглах нь чухал юм.









Үргэлжлүүлэх>>