18/11/2011

Өөр ертөнцөд сэрлээ

            


          Би унтаад сэртэл нэг л хачин жигтэй газар байлаа. Миний хэвтэж буй ор гэж яг 1 хүн хэвтээд таарах хэмжээтэй, өрөө гэж яг 1 л ор тавиад л таарах хэмжээтэй. Бүх л зүйл яг ижил. Цонхоор хартал хүн болгон яг ижил өндөртэй, царай зүстэй, бие хаатай тэрч бүү хэл байшин барилгын хэлбэр дүрс эргэн тойронд нь байгаа зүйлс нь хүртэл яг л нэг хэвийн. Тэгээд хувцасаа өмсөх гээд шүүгээгээ онгойлготол яг л ижилхэн 5, 5-н цамц, өмд, гутал байх юм гэнэ. Өмсөөд гартал яг л надтай ижилхэн хувцастай, ижилхэн царайтай, ижилхэн өндөртэй хүмүүс байх юм. Миний ээж аав гээд л таньдаг бүх хүн надтай адилхан. Гэхдээ зарим нь нас ихтэй багатайгаараа л ялгагдана. Бүгд л 1 үйлдвэрийн 1 бүтээгдэхүүн гэсэн үг. Гэтэл цаад буланд нээх их гоё хувцастай биднээс шаал өөр хүн шудрага байдал, тэгш хуваарилалт гээд л бичиг сачиг тараагаад хажууд нь байгаа хүмүүс алга ташаад баярлаад байх юм гэнэ. Хүмүүсийн хоорондоо ярьж буй зүйл нь ижилхэнээс гадна идэж буй хоол алхаж буй алхаа нь хүртэл адилхан. Энэ бүхэн нэг л хачин жигтэй зүйл байлаа. Маш их айдас надад мэдрэгдэж бүр зүрхний цохилтоос болж дэлбэрэхэд бэлэн байлаа. Яг энэ үед хамарнаасаа цус гартал ямар нэгэн зүйлийг мөргөөд өвдсөндөө уйлж бүр нулимсаа ч тэвчиж чадсангүй. Би юу ч харж чадахгүй. Гэтэл миний цус болсон хэсэг ил гарах шиг боллоо. Харин ч бүр цусаараа тэр хоосон зүйл дээр эрээчих бүрт өнгө нь улам тодроод нэг тийм барилга шиг зүйл болон гарч ирлээ. Улам их сониучирхаж цусаа улам нялсаар л байв. Улам тодорсоор тодорсоор бүр асар том, маш том барилга ил гарч ирэх нь тэр. Тэр байшингийн хаяг нь "Бүгдэд шудрага ёс, тэгш байдлыг олгоно" гэсэн бичигтэй байлаа. Тэгээд нэг хаалгыг татаж онгойлгоод ортол: алаг, онигор нүдтэй, бүдүүн туранхай, өндөр нам гээд л бүх төрлийн хүн байх юм гэнэ. Тэр хүмүүс бүгд л амандаа шудрага ёс, тэгш хуваарилалт гэж үгэлцгээх нь хачирхалтай. Гэтэл тэр хүмүүсийг нэг өндөр сонин зүйл руу дэс дарааллаар нь оруулаад яг л бусад шиг буюу гадуур явдаг хүмүүстэй ижилхэн болгоод гаргаж ирээд байх юм гэнэ. Тэр нэг сонин зүйл юу болохыг мэдэхийг хүсээд ойртож очоод дээрээс нь хартал урт гартай, их том биетэй, өндөр, бүдүүн, том алаг нүдтэй, урт хар үстэй хүн тэгш байдал, шудрага ёс гээд амандаа үглэн хэвтэх юм. Харин цаанаас цагаан халаадтай 2 ижилхэн хүн хүрч ирээд нэг юм уншингаа түүний гарнаас, хөлнөөс гээд л тайраад байна. Тэр хүнийг бүр надтай яг ижилхэн болтол тайрч нүүр амыг нь өөрчилж байх юм. Тэр бүхнийг харахаас зүрх үхээд тэр муу ёрын газраас гүйн гараад айсандаа чичирч салганаж байлаа хамаг бие чийхаран өвдөж дотор ч муухайрах шиг болж байлаа. Харамсалтай нь тэнд байгаа бүх хүн нэг л юм ярьдаг нэг юм хийдэг хүмүүс байлаа. Гайхаад тэдний дундуур явж байтал асар том маш гоё байшин байлаа. Тэр байшингийн хаяг нь Бусдаас илүү хүмүүсийг Бусадтай ижилхэн болгох буюу бүгдэд тэгш хуваарилалт явуулна гэчихсэн байв. Үүнээс л би энэ муу ёрын газрыг ойлгосон юм. Энэ бол шудрага ёс, тэгш хуваарилалт нэрээр бусдыг ижилхэн болгодог байгалиас заяасан эрхэнд нь халддаг газрын төв нь байсан юм.


Яг энэ бүхнийг мэдээд би зүүднээсээ сэрлээ. Маш их айж ийм газар ертөнцийн хаа нэгтээ байгаа болов уу ч гэж өөрөөсөө асуулаа. Үүнийг би зүүд гэдэгт л маш их баярлаж байна. Хэрвээ ийм зүйл байгаа бол байдаг бол юу болох уу? Гэхдээ энэ бүхэн яг одоо байна гэвэл та итгэх үү? 

7 comments:

  1. Таалагдав

    ReplyDelete
  2. тиймээ таалагдав

    ReplyDelete
  3. Bugd ijil erh tegsh bh hetsuu husel muruudul temuulel gedeg zuil baihgui bolno gsn ug shdee amidral buur yamar sonirholgui shdee amidrald awah gj neg aldah neg bjiij ...

    ReplyDelete
  4. Amidral eswel Amidarla gj goyo ug shuu

    ReplyDelete
  5. 1 alham urashaa 2alham aragshaa chamsig lag holiig hardaggvi ee alsiin haragchaa

    ReplyDelete
  6. BIIIIG like... ^^

    ReplyDelete
  7. Hmm ardchilsan niigemd hun bur huuliin omno tegsh erhtei gedeg bolohoos arai ch socialism shig buhniig adil tentsuu bolgodoggui shuu de. Manaid l ardchilal gsn nertei busdiin erh ashig , baigaliin baylgiig tsoon heden olgarhuud nertei nowshnuud dur medej , ardchilliig ulandaa gishgej baigaa boloxoos hun torlohton ardchilsan niigmees iluutei saihan niigmiig odoohondoo bii bolgochihoogui bna. Ardchilsan.niigmiin unet zuil hem hemjeeg ard tumwn ni yagshtal barimtalj chadval uls oron zov hogjdogiin jishee skandinoviin ornuud, german ged baij l bn.

    ReplyDelete