Хуучин оныг бид амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөлөө гэж ойлгож байна. 2011 онд бид Оюу толгойн гэрээг батлаж, миний энэ муу блог нээгдсэний 1 жил, өглөөний 8-н цагаас ажлын цаг эхэлдэг болсон гэх мэт дурьдаад байвал маш их сайшаалтай зүйл бий болсон. Мэдээж сайныг дагаад саар гэгчээр муу зүйл байсан гэхдээ муугаасаа сайн нь илүү байсан боловуу. Муу муухайг энэ сайхан баярын өмнөхөн дурьдаад юу хийхэв.
Нийслэл хот минь өргөжин тэлж улам ч гоё болоод байх шиг санагдах юм. Бид үргэлж л муу Нийслэл хотоо хогтой, утаатай гэдэг. Бүх газар л утаатай, хогтой байсан шүү дээ. Нью Йорк, Сөүл, Бээжин гэхэд л хогтой байсан уу? Хогтой. Утаатай байсан уу? Утаатай. Гэхдээ биднээс өмнө л утаатай байсан болохоос биш. Үүнийг шинэ агуу том нийслэлүүдэд байдаг зүйл гээд энд нь орхье. (Бид агуу том нийслэлийн эзэд болох ч юм билүү. Хэн мэдлээ.)
Бид хөгжиж л байна, өөдлөх зам өөд 3-н саяулаа алхаж байна. Саяхан картны бараанд оочирлож байсан тураалтай хүмүүс маань одоо тарган тарган гүзээтэй болж. Бид хөдөлж бус сууж мөнгө олдог болсоны л шинж шүү дээ. Хотын гудамжинд цөөхөн харагддаг машинууд одоо бүр их болж 2010, 2011 оны машинууд холхих нь гайхалтай. Бид агуу их хөгжлийн ирмэг дээр ирээд түүн рүү алхан орж байна. Бид ядуу, гутруу, зүдрүү байдлаасаа бага багаар салж байна. Бид агуу их ирээдүйг нээж байна гэж ойлгож байгаа.
Бид удахгүй сайхан амьдранаа. Бид удахгүй аз жаргалтай, баян тансаг амьдрана. Бид бол Хөх тэнгэрийн удамт, хөх тэнгэрийн хүмүүс.
Хөх тэнгэр үүрд оршдог шиг, Хөх толботонгууд үүрд оршиг.
Та бүхэндээ шинэ жилдээ хийж амжаагүй, төлөвлөж байгаа бүхнээ хийж дуусгахыг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Таньд шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Та бүхнийг хүндэтгэн ёсолсон Эмоз.
Chamd ch gsn amjiltiig chin setgeleesee husie. :)
ReplyDelete