14/12/2011

Хийморь

         Хийморь гэснээс энэ хийморь гээч чинь их айхтар эмзэгхэн цэцгийн хээнцэрхэн дэлбээ байдаг юм байна хөөе. Та нар мэдэхүү? Тэр чинь тэгээд хааяа хааяа сэргээхгүй бол бас гомдоод алга болчихдог юм гэнэ лээ. Бас энэ хийморь гээч нь зиндаатай. Дарга нарын хийморь тусдаа, ажилчин ангийнханы хийморь тусдаа байдаг юм гэнэ. Дарга нар болохоор чоно л алж байвал хийморь нь сэргэдэг бол ажилчин ангийхан уул овоон дээр гарч орилж, чарлаж, бахирч байж тэр нь сэргэдгийн гэнэ. Айхтар юм их болж байна шүү. Та нар зайсан толгойн хажуу талын овоог мэдэхүү? Тэнд чинь цагаан сараар, бас шинэ жилийн эхний өдрөөр гарч орилж чарлаж бахирвал тэр хийморь нь тэр жилдээ гомдож момддоггүй юм гэнэ. Сүүлийн үед хийморийг яаж сэргээх талаар бяцхан зөвөлгөө өгдөг үзмэрч болдог ч юм уу гэж бодлоо. Угаасаа би чинь ГЛӨХолбооны ерөнхийлөгч, Үзмэрч Эмоз шүү дээ. Тэгэхээр удахгүй Хийморь яаж сэргээхийг олон түмэндээ сургасан ГЛӨХ холбооны ерөнхийлөгч, Үзмэрч Эмоз болох нь байна шүү дээ. Ямарав манайхаан?



Миний энэ урт нэрийг гайхаж байж магадгүй. Яг энэ хэсэгт сэдвээсээ жоохон хазайчихая. Би боддын. Манай лаг хүмүүс гэхээрээ л нэрийг нь хэлэхээс өмнө үлгэр тууль уншаад байдаг биздээ? Тэрэн шиг өөрийгөө сүртэй гар болгож харагдуулах санаатай. Жишээ нь дуучин Болд ахыг хэлье лдээ. Төрийн Соёрхолт, РнБ, Камертоны, Б продакшны захирал Болд гэх нь байна шүү дээ. Бас тэрний нөхөр гэсэн гуншин ч байж болж л байна. Лаг хүмүүсийг зурагтаар харж байхад Төрийн Соёрхолт, Улсын гавъяат, Сүхбаатарын 2 удаагийн одонт, 70 давсан, УИХ гишүүн, Монгол улсын дархан аврага гэж ирээд л ярьдаг юм байх чинь билээ. 

За тайлбар дууссан тул эргээд хийморь лундаа гээч заяагүй шаар луугаа ороё. Цаад хийморийг чинь сэргээх бүр аян болдог юм гэж сонслоо. Саяхан манай Эрхэм 2 гишүүн нутагтаа очиж зөндөө олон чоно алж ёстой л нэг хэдэн жилийнхээ хийморийн нөөцийг хийгээд авсан бололтой юм уншлаа. Тэр хүмүүс ч ёстой үхэн үхтлээ хийморь нь доройтохгүй байхдаа. Дотроо бас хиймориндоо хахаж үхэх вий дээ гэж бодлоо. Гүй ээ тэр хийморь нь ч яасан заяагүй хар хүүрэв, яасан ч лайтай хар шаарав, байнга л доройтоод байжийдаг. Гэхдээ эрхэм дарга нарын хийморь бол тусдаа лдаа. Гараа цусанд угааж байвал л тэр нь сэргээд гүй ээ зүгээр чухам хууль мууль батлаж, улс эх орноо авч явахад хэрэг болдог эд гэнэ. Нээрээ тэр 2 эрхэм гишүүн 237 чоно буудаж хийморио сэргээсэн гэсэн шүү. Тэгэхээр жилд багаар бодож нэг хүн 1.5-н чоно алвал 1 жилдээ хиймор нь цоглог явдаг гэж бодоё. Тэгвэл цаад 2 чинь 79-н жилийн хийморио хийцэн гэсэн үг биздээ? Тэгэхээр одоо хаашаан эзэн нь үхчээд байхад хийморь нь цоглогоороо байх нь байна шд.

Эцсийн эцэст гэж хэлэхэд тэр хийморь энэ тэрээ сэргээх нь надад бол түй ч падлий байхгүй. Экологийн тэнцвэр гэж юм л падлийтай байна. Би нээх том юманд санаа зовоод ч байгаа юм байхгүй лдээ. Гол нь би чонын тухай нэг ном уншиж байсын. Тэрэн дээр бичсэнээр бол чоно сүрэгт байгаа хамгийн хөгшин, өвчтэй тийм малыг л барьдаг болохоос биш хамгийн сайныг нь барьж иддэггүй ээ гэж. Тэрнээс гадна үхсэн малын сэг зэм зэргийг иддэг, үүрнийхээ ойролцоо айлаас хонь барьдаггүй гээд л муухан хүнээс илүү юм байна шүү гэж бодогдохоор ном уншиж байсан. Энэ бүхнийг эргээд харахад манай хийморьгүй тэр нь доройтоод байдаг шаарнуудаас болж энэ шүлхий, энээ тэрээ гээд малын өвчин гараад байгаа юм биш биз? Гэсэн бодол бас төрж байна. Чоно чинь бас зүгээр ч хонь бариад байдаггүй хулгана зурам, туулай гээд бэлчээрийн дайсануудыг ч барьдаг юм гэсэн. Ер нь тэгээд чоно хэрэггүй амьтан байсан бол байгаль дэлхий бүтээгээч үү. Үгүй ч үү.



Хүн чоныг хоморголон аллаа гэвэл хийморьтой юм гэж байхад, Чоно хүн алаад идчихлээ гэвэл ямар аймаар юм бэ гэдэг сэтгэлгээг яалтай ч билээ дээ. Хүн алвал хийморь нь бүр лаг аймаар сэргэдэг гэвэл удахгүй хүнийг олноор нь алах нь лдээ ДУРАКУУД.

No comments:

Post a Comment