30/09/2012

Юуны үс хусах өдөр


Даваа гараг

Эл өдөр гуурны үс хусах, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, авгай нар нийлж хүн амьтан муулах, хумсаа авах болон усанд ороход сайн. Эргүү царайлж гэртээ суух, хуушуур хийж идэх, хүүхдээ явж сургахад их муу. Өдрийн сайн цаг нь Jerry, үмбүү, Bugs Bunny, Абу, Чикин болой. Хол газар яваар одогсод гуурныхаа үсийг доороос нь дээш маягаар хусч үнэртэй ус түрхэж гарвал бактер орохоос сэргийлнэ. Толгой болон хөлний бүр умдагны үс хусуулахад өлзийтэй сайн төдийгүй толинд харахад сайхан харагдах болно.

Мягмар гараг

Эл өдөр бүдүүн хүүхний өгзөг харах, бие биерүүгээ юм шидэх, аяганд ус уух, кейбоард шинээр худалдаж авах үйлнээ сайн. Нүдний шил зүүх, өмдөндөө гараа шааж явах, гутлаа арчиж өмсөх, хумсныхаа хирийг авахад нэлээн бүр нэлээн муу. Өдрийн сайн цаг нь Драгон, Тернозавр, Майкл жексон. Суганы үсийг ваксуудалахад муу буюу үхэл ирнэ. Суганы үснээс болж үхээд яахавдээ тиймээ?

Лхагва гараг

Тухайн өдөр Jerry, Bugs Bunny жилтний хувьд юу ч хийсэн хамаагүй эерэг сайн. Жишээ нь хүчин, хулгай, дээрэм болой. Харин Тернозавр, Драгон жилтнээ аливаа бүр юу ч хийсэн хамаагүй үхэх аюултайг анхааруулая. Жишээ нь: шээж, бааж, цайгаа уух.
Эл өдөр олноороо оофтоороо нийлж групп .... хийх, хэн нэгний нармайг нээх, ажилдаа очих, цалин авах, утсаар ярих, дотуур хувцасгүй явах үйлнээ сайн. Ургаж буй мөчир лүү авирах гэж оролдох, газар гишгэж явах, хоол унд идэх, нүүр амаа будахад сөрөг муу. Өдрийн сайн цаг нь ёоо п...а нэг юмаа давтаж бичсээр байтал. Ямар ч байсан муу цаг гэж ер нь байхгүй дээ. Шууд үсрүүгээ ороё. Тэртээ тэргүй үс засуулах өдөр гэж байгаа юм чинь хумс авах, хумсны хир цэвэрлэх, хөлийн хумс авах, гуурны үс засах, шилбэний үс хусах, усанд орох өдөр ч гэж байх ёстойг та бүхэнд анхааруулая. Яагаад гэвэл үс ч адилхан өөрийн биеэс таслаж бүр хаяж байгаа зүйл шд тийм юм чинь хумсаа авахдаа ч өдөр судар харж байх хэрэгтэй. Өө шал өөр газар дэмий тэнэжийнэ. Эргээд зурхай руугаа ороё. Үс энэ тэрээ засуулбал яах ч үгүй.

Пүрэв гараг

Энэ зурхай бичнэ гэдэг чинь ёстой бүтэхгүй юм байна. Уг нь алдарт үзмэрч, Гудамжинд лааз өшиглөгчдийн холбооны ерөнхийлөгч, Хийморь яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Зурхайч Эмоз болох байсан байна шүү дээ. Гэтэл яав? Цаа залхуу золиг чинь нэг юмаа өдөр шөнөгүй бүр 7 хоногийн бүх өдөр бичнэ гэхээс залхсан байх нь. Санаснаас яах гэж үс засуулах өдөр байдгийн? Үнэхээр үс засуулах өдөр гэж байдаг юм бол хумс авах, шээх, баах өдрүүдийг тус тусад нь бичээрэй зурхайч нараа. 


Та нарыг хүндэтгэн ёсолсон ГЛӨХ-ы ерөнхийлөгч, Хиймор яаж сэргээхийг олон түмэндээ сургасан, Алдарч Үзмэрч, Зурхайч ЭмОз...


,,!,,  PeACe  ,,!,,



5 comments:

  1. WTF? Oird blogtoo bichleg nemeegui hun bn shd.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Блогоо бүр хаячихаа шахлаа. Одоо буцаад бичлэг нэмнээ... :D

      Delete
  2. uneheer ineedtei yumaaa eleg hushluu

    ReplyDelete
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
     WhatsApp: 157444437443

    ReplyDelete
  4. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete