12/06/2012

Хүссэн талхаа сонгож авцгаая

                 Сайн байцгаана уу залуусаа? Намайг Эмоз гэдэг. Ойрын үед сонгууль гээд нөгөө муу хэд чинь өмдөндөө баачих гээд л гүйж байна. 
Та нар сонгуульд хэр их зардал гардаг бол гэж бодож үзсэн үү? Бүр арай дэндүү, дэндүүгийн дэндүү их мөнгө. Сонгуулийн үеэр бүх реклам, зар сурталчилгааны хөлс 1-2 дахин нэмэгддэг гээд боддоо. Сонгуультай холбоотой үнийн санал ч гэж тусад нь баталдаг. Ердөө нэг нэр дэвшигч л гэхэд 1 тэрбумаар зогсохгүй их мөнгийг өөрийнхөө зурагтай цаасан хог, өөрийнхөө зурагтай даавуун хог хийж бүтээхэд зарцуулдаг гээд боддоо. Тэрэн дээр нь бензин тос, машин, ажилчин гээд л бла бла...



Тэр их мөнгийг тэд цалингаараа олсон гэж үү? 

Өдөр шөнөгүй хаалга тогших, намын малнууд. Хийх ажил нь тэр ч гэсэн бидний унтах нойр, амар тайван байдлыг сонгууль гэж заваан юмаар алдагдуулах эрхийг хэн тэдэнд өгсийн бэ? Тэд бидний унтах нойр, амар амгалан байдлыг хаалга балбаж авчихаад яаж бидэнд сайн сайхан зүйл амлаж чадаж байнаа? Их хурлын гишүүн гэхээр хүмүүсээ!!! Хүсэл биелүүлдэг шидэт дэнлүү, эсвэл алтан загас бишээ. Ердөө л хууль санаачлаж, үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилтан. Харин тэдэнд яагаад би итгэдэггүйн нэг гол шалтгаан нь УИХ ГИШҮҮН БАС ЗГ ГИШҮҮН БОЛЧООД ЯВААД БАЙГАА-д нь л их зэвүүцэж байна. Энэ байдлыг засна гэсэн мөрийн хөтөлбөртэй нэг ч нэрээ дэвшүүлсэн баачкаг харсангүй. Энэ бүхнээс харахад ойлгомжтой биздээ. Дахиад л 4-н жил улсын төсвийг хувааж гудрах гэсэн хүсэл тэдний өмдөн дотор малгай дор байна.

оюун оюун гээд л нэг баачка яваал байдаг. Яг үнэндээ шудрага үнэний төлөө тэмцээд байгаа нь хаааааа байнааааааааа? Өөрөө ч бас ЗГ-ын гишүүн болцон явж л байна лээ шд. Ичихгүй. 
Та боддоо. Өөрөө хууль баталчаад, өөрөө тэрийгээ хэрэгжүүлнээ гээд яваад байгааг юу гэж ойлгох уу? Уг нь төрийн эрх мэдлийг тогтоох, хэрэгжүүлэх, шийдвэрлэх гэж 3 ангилдаг. Гэтэл манай эрхэм гэгдэх арчаагүй хулгайчууд ТОГТООГООД, ХЭРЭГЖҮҮЛЭЭД явдгийг мэддэг хүн ер нь байна ууууу?

Гудамжинд жагсаал, жагсаал байдаг. Гэтэл дуракуудаа цаана чинь эргүү эргүү хуулийн төсөл зөндөө байна шдээ. Зөвхөн тэдэнд л ашигтай хууль дүрэм овоолгоостой манай амбаараас замбараагүй их байна. Жагсаж байгааг нь харахад мөнгө өг, тэрнийг тавьж явуул, ЗГ бууж өг,  би орон гэргүй гэсэн л юмнууд байхын. Та нар ядаж зөв юмны төлөө, хэрэгтэй юмны төлөө жагсаачээ. Хэрвээ тэгэж жагсвал 1000, 1000-н залуус оюутнууд оролцох л байх. Гэтэл яаж байна дандаа архичин бөбөөчин, нийгмийн бөөснүүд л жагсаж байдаг шд.

Энэ бүхнийг хараад суугаад л байвал бидэнд өөрчлөлт ирэхгүй ээ. Бид өөрчлөгдөж чадахгүй. Харин сонгож л өөрчилж чадах юм шиг санагддаг. Бидний амьдралыг 4-н жилээр нь шийдчихдэг юмнуудыг сонгох гэж байгаа юм чинь аль болох зөв дүгнэлт хийж яаж ийж байгаад бүгдээрээ сонгуулиа өгөөрэй залуусаа. Та өөрөө дэлгүүрт ороод дэлгүүрээс талхаа сонгож авдаг биздээ? Хэрвээ та сонгуулиа өгөхгүй бол таны хүсээгүй талхыг таньд шууд л шахаж өгнө.

Сонгуульдаа идэвхитэй оролцож хүссэн талхаа авахын төлөө урагшааааааааа......аааааа.


No comments:

Post a Comment