10/04/2012

Үнийн хөөрөгдөл үү? Хэт их үнэ үү?

            Манайд өнөөдөр зарагдаж байгаа барааны бүтээгдэхүүнд хэрэглэгчийг хамгаалах төв гэж байдаг бол тэр нь ажлаа хийх цаг нэгэнт болжээ. Эрээнээс ороод ирэх боломжтой хямдхан хуванцар хогийг 4000-20000-р зарж байхыг хараад эрүү байтугай дагз заадсаараа салаад нийллээ. Бид эсвэл Арабын Эмиратад амьдраад байгаа юм уу? Хятад бичигтэй хогийг би өнөөдөр 2500 төгрөгөөр нэг сүлжээ бүхий том дэлгүүрээс худалдаж авлаа. Сав баглаа боодол гэж 00-н цааснаас долоон дор, тэгээд бүтээгдэхүүний чанартай бол ярих ч юм алга. Зүгээр л хуванцар хог. Ийм бараа бүтээгдэхүүнийг 150 хүрэхгүй төгрөгөөр аваад зардал энэ тэрээ нэмээл 2500-аар зарж байгаа нь үнэнд нийцэх үү?


Бид үйлдвэрлэдэггүй байж болно, бид хийдэггүй байж болно, бид зүгээр суудаг байж болно гэхдээ бид цалиндаа таарсан үнэтэй юмаа авч хэрэглэмээр байна шд. Ийм оронд ийм өндөр үнээр амьдрана гэдэг ямар их тэвчээр, зай лай вэ? Үнийн бодлого хэрэглэгчийг дээдлэх бодлого манайд огт байдаггүй. Зүгээр л шулах зорилготой. Чанартай бараа зарж байна уу? үгүй юу? Хэт их өндөр үнэ нэмж зарж байна уу үгүйг судладаг байгууллага ер нь Монголд байдаг юм уу?

Мэдээж энд төр оролцоод ирвэл шудрага бус өрсөлдөөн гараад ирэх нь ойлгомжтой. Монополийн тухай хууль гээч юм байдаг шиг санагдсан. Харин том сүлжээ дэлгүүрүүд нь нийлчээд ард иргэдээ мөлжиж байгаа бол бүлэглэж хүн зодохтой адил юм болно.

Сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хэрэглэгчийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага энээ тэрээ байвал тэр байгууллагуудыг нь ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Тэгэхгүй бол сард олсон хэдэн цаасаа хятад хог авахад зарцуулсаар байвал хэрхэн баяжих вэ? Газар шороогоо малтаж ухсаар л байх юм уу? Яах ёстой гэж?

3 comments:

  1. Энэ үнэхээр хэцүү байнаа...Бид дэндүү хүлцэнгүй, эсвэл дэндүү амиа бодсон хүмүүс хэзээ ч хэцүү байгаа зүйлийнхээ төлөө нэгдээд тэмцдэггүй урсгалаараа амьдардаг...Юмны үнийг зүгээр л дураараа тогтооно тэгээд бүгд мэдэж байж авдаг

    ReplyDelete
  2. Uniin huurugdul MGL-d arai denduu baigaa teriig hyanaj shalgah baiguullaga baihgui, uneheer uruvdultei manai Mongol Uls.Hezee yaj hereglegchiinhee erh ashigt niitssen baraa buteegdehuuniig borluuldag boloh yum bgaan buu med.

    ReplyDelete
  3. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete