14/10/2011

Гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголт ангилал


Гэмт хэргийн бүрэлдэхүүний ойлголт
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон объектив, субьектив шинжүүдийн нийлбэр юм.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тухайн этгээдийг тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалттай, зайлшгүй чухлаар шаардагдах обьектив, субьектив шинжийн нийлбэр юм.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол нийгмийн амьдралын объектив бодит байдлын тусгал мөн.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтэц
            Гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив шинж нь тодорхой талаас бүрэлдэх бөгөөд энэ нь тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь гэмт хэргийн обьект, обьектив тал, субьект субьектив тал гэсэн 4-н шинжэд хуваагддаг. Эдгээр нь нийлж тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог. Эдгээр шинж нь бусад гэмт хэргээс ялгагдах гол онцлог нь болж өгдөг. Жишээлбэл: хулгай булаалт 2 харьцуулахад хулгай бол бусдын эд зүйлийг ил далд хэлбэрээр авдаг харин булаалт бол бусдын эд хөрөнгийг улайм цайм авдагт байгаа юм. Тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид тогтоосон байдаг.
            Гэмт хэргийн обьект – Гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг. Жишээ нь: хулгай булаалт гэхэд бусдын эд хөрөнгө эзэмших эрхэд халдах юм.
            Гэмт хэргийн обьектив тал – эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж. Жишээ нь: хулгайлсан, дээрэмдсэн.
            Гэмт хэргийн субьект – гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай бодгаль хүн – хулгайлагч
            Гэмт хэргийн субьектив тал – гэмт хэргийн дотоод агуулга буюу санаа, зорилго юм. Жишээлбэл: санаатай, санамсаргүй, хайхрамжгүй хандах гэх мэт.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний ангилал
            Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан 4 ангилдаг. Үүнд:
1.      Үндсэн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – Энэ тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тогтоогоогүй. Жишээ нь ЭХ 239-р зүйлийн 1 хэсэгт Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн, түүнчлэн жижгээр танхайрсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол... гэж танхайрах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 1т ихэвчлэн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг тогтоожээ.
2.      Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – энэ тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх онцлог шинжийг тогтоосон. Жишээ нь: ЭХ 239-р зүйлийн 2 дахь хэсэгт “олон нийтгий илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг давтан хийсэн, эсхүл нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа засгийн болон олон нийтийн төлөөлөгч буюу танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцсэн бол...” гэж танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тогтоосон байна.
3.      Онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг – Энэ тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг онцлон хүндрүүлэх шинжийг тогтоосон байна. Жишээлбэл: ЭХ 239-р зүйлийн 3дах хэсэгт “олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга болон бусад хүйтэн зэвсгэ түүнчлэн хүний бие махбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг хэрэглсэн буюу хэрэглэхээр завдсан, эсхүл уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол...” гэж танхайрах гэмт хэргийг онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тогтоожээ.             Монгол улсын ЭХ тусгай ангиад гэмт хэргийг дараах байдлаар тодорхойлжээ.
a.       Зарим гэмт хэрэг дан ганц үндсэн бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон. Жишээлбэл: санаа сэтгэл, хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын амь насыг санаатайгаар хөнөөх, амиа хорлоход хүргэх, бусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх зэрэг гэмт хэргүүдийг нэрлэж болно.
b.      Зарим гэмт хэргийг үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр томъёолжээ. Жишээ нь: хэрэглэгчийг хуурч мэхлэх, зориуд худал мэдээлэх, уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчих зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нэрлэж болох юм.
c.       Зарим гэмт хэргийг үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон
d.      Зарим гэмт хэргийг үндсэн бүрэлдэхүүнээс гадна хүндрүүлэх 3 хүртэл бүрэлдэхүүнийг заасан. Жишээ нь: бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулах
Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тухайн тодорхой гэмт хэргийн төгссөн үеийг харгалзан үзэж ангилж болно. Энэ ангилалтын дагуу материаллаг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж 2 ангилж болно.
1.      Материаллаг бүрэлдээнтэй гэдэг нь тухайн гэмт хэргийн төгсгөлд Эрүүгийн хуулиар бодитой хор уршиг буй болгохоор тогтоосныг ойлгоно. Жишээ нь: хулгай, дээрэм, залилан зэрэг бусдын эд хөрөнгөд халдах, бусдыг алах гэмт хэрэгт амь нас хохирсон байх хор уршиг заавал шаарддаг. Хэрэг эдгээр хор уршиг буй болоогүй бол төгссөн гэмт хэрэг гэж үзэхгүй.
2.      Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг. Ийм бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодитой хор уршиг шаардахгүй.
Гэмт хэргийн субьектийг харгалзан нийтлэг ба тусгай субьекттэй гэж ангилж болно. Жишээ нь хулгайн гэмт хэрэг гэхэд 14-өөс дээш насанд хүрсэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан хэрэглэх гэдэг нь заавал албан тушаалтайн байна.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн ба гэмт хэргийн зүйчлэл
            Онол практик амьдралд гарсан тодорхой гэмт хэрэг хуульд нийцсэнийг тогтоох үйл ажиллагааг зүйлчлэх гэж нэрлэнэ. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Гэмт хэргийг үндсэн 2 утгаар зүйлчилдэг.
1.      Тодорхой хэрэг тодорхой хэрэг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гамт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй нийцэж тохирч байгааг тогтоох логик үйл ажиллагаа
2.      Зүйлчлэл нь тухайн этгээдийн нийгэмд аюултай хэрэгт өгч байгаа хууль зүйн үнэлэлт.
Гэмт хэргийн обьект
            Гэмт хэргийн обьект бол гэмт халдлагын явцад гэм хор учирсан буюу учирч болох байсан бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг юм.
            Гэмт хэргийн обьект нь ЭХ-аар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийгмийн болон төрийн эрх ашиг юм.
            Обьектийг ерөнхий, төрлийн, шууд гэсэн 3-н хэсэгт ангилан авч үздэг.
Гэмт хэргийн обьектийн ангилал
            Гэмт хэргийн обьектыг 3-н хэсэгт хувааж авч үзнэ.
1.      Ерөнхий обьект – ЭХ-ийн 5-р зүйлд жагсаасан бөгөөд эдгээр нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон үндэсний аюулгүй байда, хүний амь бие, эрүүл мэнд, түүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, түүнчлэн эрх зүйн журам мөн.
2.      Төрлийн обьект – ерөнхий обьектийн нэг хэсэг бөгөөд нэг төрлийн шинжтэй эрх ашгийг багтаасан байдаг. Жишээ нь өмч, хүний амь бие, эрүүл мэнд, нийгмийн хэв журам гэх мэт.
3.      Шууд обьект – нь гэм буруутай этгээдийн гэмт халдлагад шууд өртөгдсөн эрх ашиг мөн. Энэ нь төрлийн обьектийн нэг хэсэг болдог.
Зарим гэмт хэрэг давхар обьекттой өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш обьекттой байх тохиолдол үүснэ. Ийм үед аль нь үндсэн обьект болохыг тогтоодог. Ингэж ангилах гол учир нь үндсэн обьект нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж болдог. Жишээ нь: танхайн гэмт хэрэг нийгмийн хэв журам, хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө зэрэг болон бусад обьектод нэгэн зэрэг халдана. Эдгээрээс үндсэн обьект нь нийгмийн хэв журам байна.
Нэмэгдэл обьект нь уг гэмт хэргийг ойролцоо бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнээс зааглан ялгах, нийлмэл гэмт хэрэг мөн эсэхийг тогтооход хэрэгтэй.
Гэмт хэргийн халдлагын зүйл
Гэмт хэргийн халдлагын зүйл нь гэмт хэрэгтэн зохих обьектод гэмт халдлага хийхдээ шууд нөлөөлдөг гадаад ертөнцийн материаллаг эд зүйлс байдаг. Тухайлбал: хулгайн гэмт хэргийн обьект нь өмчлөх эрх байна. Гэвч халдлагын зүйл нь мөнгө, мал, бараа таваар, материаллаг зүйл байх жишээтэй.
Гэмт хэргийн обьектив тал
            Гэмт хэргийн обьектив тал бол эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектийн эсрэг чиглэгдсэн нийгэмд аюултай гэмт халдлагын гадаад байдал мөн.
            Гэмт хэргийн обьектив талын гол шинж нь:
1.      Хүний зан үйлийн обьектив гадаад байдал
2.      Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай зан үйл
3.      Нийгэмд аюултай төдийгүй хор уршиг буй болгосон эсвэл болгож болох байсан, аюултай байдалд гарцаагүй хүргэсэн зан үйл байдгаар тодорхойлогдоно.
Үйлдэж төгссөн гэмт хэргийн обьектив тал нь нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоо, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн газар, арга, зэвсэг, хэрэгсэл, цаг үе, нөхцөл байдал зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Обьектив тал нь нь аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүний гол цөм, тодорхой гэмт хэрэг, ялангуяа ойролцоо төрлийн гэмт хэргийг өөр хооронд нь зааглан ялгах шалгуур хэмээн үзэж болно.
            Обьектив талын заавал байх шинжид нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, шалтгаант холбоо хамаарна. Эдгээр гэмт хэрэг зөвхөн материаллаг бүрэлдэхүүнд л гарч ирнэ. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт зөвхөн нийгэмд аюултай үйлдэл л эс үйлдэхүйг шаардана. Гэмт хэрэг болгон тодорхой цаг, арга, нөхцөл байдалд үйлдэгддэг.
            Гэмт үйлдэл
            Гэмт үйлдэл бол хүний ЭХ-аар хориглосон үйлдэл хийсэн, нийгэмд аюултай, хууль зөрчсөн зан үйлийн идэвхтэй ажиллагаа юм. Гэмт үйлдэл нь үйл хөдлөл, ам хэлээр буюу гадаад ертөнцийн янз бүрийн эд юмст буюу бусад хүмүүст бие махбодиороо нөлөөлөх байдлаар илэрнэ.
            Шууд ба шууд бус санаагаар илэрдэг. Шууд санаа гэдэг нь өөрийн бие мах бодиор үйлдэгддэг бол шууд бус санаа нь дам маягаар жишээ нь техник хэрэгсэл ашиглах, бодисийн шинж чанар ашиглах гэх мэт юм.
            Хүч хэрэглэсэн ба хүч хэрэглээгүй байж болно. Гэмт үйлдлээр үйлдэгддэг олонхи гэмт хэргийн тохиолдолд биеийн хөдөлгөөний нэг бус харин бодит агуулга ба субъектийн зорилгын хооронд нягт холбоотой хэд хэдэн үйл ажиллагаагаар хэрэгжинэ.
            Гэмт эс үйлдэл
            Гэмт үйлийн 2 дахь  төрөл нь гэмт эс үйлдэл юм. Гэмт эс үйлдэл бол тухайн тодорхой нөхцөлд заавал хийх ёстой, хийж болох байсан үйлдлийг хийгээгүй гэмт идэвхгүй зан үйл мөн.
1.      Хуульд шууд заасны улмаас үүсэж болно. Жишээ нь цэрэг татлагаас зайлс хийх
2.      Албан ажлын, мэргэжлийн чиг үүргээ биелүүлэх, тэрчлэн төрөл садны болон амин хувийн бусад харилцаанаас үүсэж болно. Жишээ нь эмч хүн зохих эмчилгээг үзүүлэхгүй байх
3.      Иргэдийн өөрсдийнх нь өмнө хийсэн үйл ажиллагаанаас нөхцөлдсөн буюу өөрөөр хэлбэл, тухайн этгээд өөрөө хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж аюултай байда бий болгосон. Жишээ нь: газан пилетэгний газыг санамсаргүйгээр онгорхой үлдээх
Гэмт хор уршиг
Гэмт хор уршиг бол нийгэмд аюултай, хууль зөрчсөн, гэм буруутай зан үйлийн үр дүнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх шиг болон гадаад ертөнцөд гарсан өөрчлөлт юм. Гэмт хор уршиг бол гэмт хэрэг үйлдсэний үр дүнд гадаад ертөнцөд гарсан аливаа өөрчлөл бус харин гэмт хэргийн заавал байх шинж болгож хуульд заасан тэр үр дагавар юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хор уршгийг материаллаг, материаллаг бус гэж 2 ангилан авч үздэг.
Хор уршгийг 2 ангилан авч үздэг.
1.      Үндсэн хор уршиг – бол гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын зайлшгүй байх шинжид хамаарна. Үндсэн хор уршиг буй болсныг нарийн зөв тогтоох нь тухайн нийгэмт аюултай хэргийг үйлдэж төгссөн гэмт хэрэг гэж үзэх гол чухал нөхцөл болдог. Үндсэн хор уршгийг 1 хор уршиг эсвэл хэд хэдэн сонгох хор уршиг байхаар заасан.
2.      Нэмэгдэл хор уршиг – гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарна. Жишээ нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах энэ хэргийн улмаас хохирогч нас барах гэх мэтчилэн хүндрүүлэх нөхцөл байдлууд орно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо
            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь Эрүүгийн хууль зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас буй болсон хор уршгийн хоорондын дотоод холбоо, хамаарлыг тусган илэрхийлэгч обьектив орших категори бөгөөд түүний арга зүйн үндэс нь шалтгаан, үр дагаврын тухай гүн ухааны сургаал юм.
            Үйлдэл ба эс үйлдэл нь гэм хор бүхий хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байдал нь шалтгаант холбоотой болохыг нотлон харуулна.
Гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгсэл, газар, цаг үе, нөхцөлт байдал
            Гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгсэл, газар, цаг үе, нөхцөлт байдал бол гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинж мөн. Эдгээр шинжийг гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхойлох болгонд тогтоох шаардлагагүй.
            Жишээ нь: Эрүүгийн хуулийн 188-р зүйлийн 1-т зааснаар “зохих зөвшөөрөлгүй буюу хориглосон газар, эсхүл хориотой үед буюу хориглосон зэр зэвсэг, хэрэгсэл, аргаар ан амьтан, шувуу агнасан, загас барьсан...” энэ үед гэмт хэрэг үйлдсэн зэр зэвсэг, хэрэгсэл, цаг үе, нөхцөлт байдлыг тогтоох шаардлагатай.
Гэмт хэргийн субьект
            Гэмт хэргийн субьект бол эрүүгийн эрх зүйн нэг чухал ухагдахуун бөгөөд тус улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж байдаг юм. Гэмт хэргийн субьектийг криминалогийн болон эрүүгийн эрх зүйн гэсэн 2 хэсэгт ангилна.
            Гэмт хэрэгтний нийгмийн болон түүний сэтгэл зүй, биологийн онцлог нь криминалогийн шинж болно.
            Гэмт хэрэгтэн бие хүний шинжийн 2 дахь хэсэгт эрх зүйн чанартай шинж хамаарна.
            Гэмт хэргийн субьектийн нас
            Гэмт хэргийн субьектийн насыг дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:
1.      ЭХ-ийн 9-р зүйлд “Гэмт хэрэг үйлдэхийн өмнө 16-н насанд хүрсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ”
2.       14-16 насны этгээд ЭХ-ийн 9-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарим төрлийн гэмт хэрэг субьект болно. Энэ нь: бусдыг алах /бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, хүчиндэх /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хулгайлах/, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэрэг хариуцлах чадвар
Монгол улсын эрүүгийн хуулиар өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадсан, бодит байдлыг зөв тусган үнэлэх чадвартай байсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 Хэрэг хариуцах чадвар нь хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар юм. Ийм чадвар нь тодорхой насанд хүрсэн, байгаль, нийгмийн хөгжлийн хуулийн талаар тодорхой мэдлэг, туршлага олж авсан үед бүрэлдэж бий болно. Энэ нас 14-16 нас байдаг. Харин энэ насанд оюуны хомсдолтой тохиолдолд хэрэг хариуцах чадвар нь хязгаарлагдаж бүр хариуцах чадваргүй ч болох тал бий.
Хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй этгээд юм. Хэрэг хариуцах чадваргүй гэдгийг эмнэлгийн болон хууль зүйн шалгуурын үндсэн дээр тогтооно.
1.      Сэтгэл мэдрэлийн архаг өвчин – тухайн этгээдийн сэтгэцийн үйл ажиллагаа нь байнга тогтонги буюу өвчилж сарнисан, эмчлэгдэх, эдгэх боломжгүй болсон. Энэ өвчинд: шизофрени, давших саа, эпилепси зэрэг өвчин байдаг.
2.      Сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа нь түр сарнисан – эдгэрч болох байсан сэтгэцийн өвчин. Энэ нь сэтгэл санааны хүнд дарамтнаас болж, сэтгэцийн үйл ажиллагаа нь сарнисан, архины цагаан солио зэрэг.
3.      Оюун ухааны хомсдол – оюун ухааны хөгжил нь төрөлхийн гажигтай эсвэл гэмтлийн улмаас буй болсон буюу өөр бусад өвчний улмаас тархины чиг үүрэг саатсаныг ойлгоно. Дебиль нь оюун ухааны хомсдлын нэлээд сул хэлбэр бөгөөд энэ үед өөрийн үйлдэлийг жолоодох бүрэн чадвартай байдаг.
4.      Өөр бусад өвчний улмаас – сэтгэцийн бусад саатал. Жишээ нь: хүнд хэлбэрийн дэмийрэл.
Гэмт хэргийн тусгай субьект
Гэмт хэргийн тусгай субьект гэдэгт тодорхой нас, хэрэг хариуцах чадвараас гадна Эрүүгийн хуульд заасан нэмэлт шинжийг хамааруулан ойлгоно. Жишээлбэл: тодорхой этгээдийн нийгэмд аюултай хэргийг албан тушаал, цэргийн болон аж ахуйн эсрэг зарим гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд субьект нь хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн байхын зэрэгцээ зарим онцлог шинжийг агуулсан байна.
ЭХ-д заасан тусгай субьект нь:
1.      Нийгмийн болон эрх зүйн байдлыг тодорхойлсон шинж – албан тушаалын болон албан ажлын байдал, гүйцэтгэж буй ажлын шинж, мэргэжил, иргэний болон эрүүгийн шүүн таслах ажиллагааны оролцогч
2.      Бие мах бодийн болон бусад шинж – хүйс, нас, эрүүл мэндийн байдал
3.      Хохирогч болон субьектийн хоорондын харилцааны шинж: төрөл садны холбоо, албан ажлын хамаарал, бусад холбоо
Согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
            Согтуурсан – согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хөөрлийн (эйфорий) байдалд орсонг хэлнэ.
            Мансуурсан – мансууруулах зүйл буюу хордуулах бодис хэрэглэснээс мөн хээрлийн байдалд орсныг хэлнэ.
Гэмт хэргийн субьектив тал
            Гэмт хэргийн субъектив талын агуулга нь гэм буруутай этгээдээс өөрийн үйлдсэн нийгэмд аюултай хэрэгт харьцсан сэтгэхүйн харьцаа мөн. Өөрөө хэлбэл тухайн субьектийн сэтгэл зүй буюу дотоод хүслийг нь илтгэнэ.
            Субьектив талын шинжийг тогтоохдоо гэмт хэрэгт харьцаж буй сэтгэхүйн санаатай, болгоомжгүй, сэдэлт, зорилгыг тодорхойлох хэрэгтэй.
            Субьектив талыг зайлшгүй ба нэмэгдэл гэж 2 хэсэгт ангилна. Зайлшгүй байх шинжэд нь гэм буруугийн санаатай буюу болгоомжгүй хэлбэр, нэмэгдэл шинжэд нь сэдэлт, зорилго багтана.
            Гэм буруугийн үндсэн шинж
            Гэм буруу бол субьект Эрүүгийн хуульд заасан үйл түүний, улмаас буй болгосон хор уршигт санаатай буюу болгоомжгүйгээр хандсан сэтгэхүйн харьцаа юм. Гэм буруутай этгээд нь хэрэг хариуцах чадвартай этгээд байх ёстой. Гэм буруутай байна уу үгүй юуг тогтоохын тулд гэмт хэргийг санаатайгаар үйлдэж үү? Эсвэл болгоомжгүйгээр үйлдэж үү гэдгийг тогтооно гэсэн үг юм.
            Гэм буруугийн хэлбэр
            Гэм буруугийн хэлбэр бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ухамсар, хүсэл зоригийн элемент түүний үйлдсэн хэрэгт харьцаж байгаа уялдааг Эрүүгийн хуулиар тогтоосныг хэлнэ. Гэм буруугийн хэлбэрийг эрүүгийн хуулиар санаатай болон болгоомжгүй гэж 2 ангилан авч үзсэн байдаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд ба шууд бус санаатай гэж ангилна. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандсан.
            Хэрэв үйлдлийн шинж буюу хуульд гэмт хэргийн зорилгыг заасан бол тухайн гэмт хэрэг санаатай болохыг нотлох ба энэ тохиолдолд эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний диспозицод гэм буруугийн хэлбэрийг шууд заагаагүй байдаг.
            Гэмт хэрэг санаатай үйлдэх, түүний төрөл
            Гэмт хэрэг санаатай үйлдэгч нь ёс суртахууны хувьд маш ноцтой доголдолтойг харуулна. Санаатай үйлдэнэ гэдэг нь тухайн гэмт хэргийн хор уршгийг мэдсээр байж эсвэл тухайн хор уршигт заавал хүргэсэн үйллдлийг хэлнэ.
            Гэм буруугийн санаатай хэлбэрийг оюун ухааны болон хүсэл зоригийн гэсэн шинжээр тодорхойлогдоно.
            Оюун ухааны үүднээс тухайн гэмт хэрэг санаатай үйлдэх үед өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнээс учирч болох байсан хор уршгийг урьдаас мэдсэн байдаг. Зарим үед нийгэмд аюултай хор уршгийг хүсээгүй боловч буй болгосон ч яахав гэсэн байдлаар хандсан байдаг.
            Хүсэл зоригийн үүднээс гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд ба шууд бус гэж ангилдаг.          
            Шууд санаа гэдэг нь тухайн этгээд өөрийн үйлийг нийгэмд аюултай шинж чанарыг нь ухамсарлаж, түүнээс учирч болох хохиролыг мэдсээр байж хүсэж үйлдэхийг хэлнэ.
            Шууд бус санаа гэдэг нь нийгэмд учрах хор хохиролыг мэдсээр байж, түүнээс учирч болох хохиролыг ухамсарласан атлаа түүнд зориуд хүргэхийг хэлнэ.
            Нийгэмд аюултай хор уршгийг урьдаас мэдсэн буюу хүссэн шинжээс шалтгаалан тодорхой шууд санаа ба тодорхой бус шууд санаа гэж ангилна. Тухайн этгээд тодорхой гэмт хор уршиг буй болгохыг урьдаас мэдэж, хүссэнийг тодорхой шууд санаа харин ямар ч хамаагүй гэмт хор уршиг буй болгохыг урьдаас мэдсэн, хүссэн бол тодорхой бус шууд санаа юм.



Гэм буруугийн хэлбэр, төрөл
Оюун ухааны элемент
Хүсэл зоригийн элемент
Санаатай
Шууд санаа
Өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамрлаж түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдаас мэдсэн
Хор уршгийг хүссэн
Шууд бус санаа
Өөрийн үйлдэл буюу эс үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамрлаж түүнээс учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урдаас мэдсэн
Төр хор уршигт зориуд хүргэсэн
Болгоомжгүй
Хөнгөмсөгөөр найдсан
Өөрийн үйлдэл эс үйлдэл нийгэмд аюултай хор уршигт хүргэж болохыг урьдаас мэдсэн
Тэр хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдсан
Хайхрамжгүй хандсан
Хор уршиг учрулна гэдгийг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан
Мэдэлгүй үйлдсэн
Хайхрамжгүйн шалгуур:
Объектив – үйлдсэн хэргийнхээ нийгэмд аюултэй хор уршгийг мэдэх үүрэг
Субьектив – шаардлагатай анхаарал, сэрэмжтэй байж, тэр хор уршгийг мэдэх бололцоотой байсан
Гэмт хэргийн сэдэлт, зорилго
Аливаа зан үйлийн үйлийг нь тодорхойлохын тулд сэдэлт, зорилгыг нь тодорхойлох ёстой байдаг.
Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг болгосон, түүнийг үйлдэхдээ удирдлага болгосон дотоодын өдүүлбэрийн ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ. Хүндрүүлэх шинжтэй байдаг.
Гэмт хэргийн зорилго гэдэг нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг эрмэлзсэн үр дүн мөн.
Гэм буруугийн андуурал, түүний учир холбогдол
ЭЭЗүйн андуурал нь үйлдсэн хэргийнхээ бодит нөхцөл байдлын шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хууль зүйн мөн чанарыг эндүүрснээр илэрнэ. Гэм буруугийн андуурлыг дараах байдлаар ангилна.
Хууль зүйн андуурал – гэм буруутай этгээд нийгэмд аюултай хэргийн хууль зүйн мөн чанар буюу хууль зүйн хор уршгийг буруу үнэлэх.
1.      Хориглолтыг андуурах – гэмт хэрэг бус хэмээн үйлдэх
2.      Өөрийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн үнэлсэн – гэмт хэрэг болохгүй. Жишээ нь машины хаясан дугуйг ашиглан шамшигдуулсан нь халдлагын обьектгүй учир гэмт хэрэг болохгүй
3.      Үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн үр дагаварыг буруу төсөөлөх – гэмт хэргийн зүйчлэл, ноогдуулах ялын төрөл, хэмжээний талаар андуурах асуудлыг багтаана.
Бодит байдлын андуурал – тухайн гэмт хэргийн шинж, түүний нийгмийн аюулын хэр хэмжээ, обьектив шинжид хамаарагдах нөхцөл байдлын талаар буруу төсөөлсөнийг ойлгоно. Бодит байдлын андуурлыг халдлагын обьект, үйлдэл буюу эс үйлдлийн шинж, хор уршгийн хүн хөнгөн, шалтгаант холбооны хөгжилт, хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг андуурах орно.       
            Обьектийн андуурал – тухайн этгээд халдлагын обьектийн нийгмийн болон хууль зүйн мөн чанарыг буруу төлөөлснийг хэлнэ. 2 төрлийн ийм андуурал байж болно. Үүнд:
1.      Халдлагын обьектыг солих буюу гэмт хэргийн субьект нэг обьектод халдах байсан боловч хэрэг дээрээ гэм буруутэй этгээдийн санаанд багтаагүй өөр төрлийн обьектод халдаж гэм хор учруулсан байх. Жишээлбэл: мансууруулах бодис хулгайлах байсан авч, мансууруулах бодисгүй эм хулгайлах
2.      Нөхцөл байдлыг мэдэхгүй байсан улмаас хуульд заасан объектын нийгмийн болон хууль зүйн үнэлэлт өөрчлөгдөх. Энэхүү төрлийн алдаа нь гэмт хэргийн зүйлчлэлд 2 байдлаар нөлөөлнө. Хэрэв гэм буруутай этгээд ийм нөхцөл байдлыг мэдээгүй, тэгэл хэрэг дээр ийм байвал хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэмт хэргээр зүйчилнэ. Хэрэв ийм хүндрүүлэх нөхцөл байна гэж буруу төсөөлсөн бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар завдсан гэмт хэрэгт зүйлчилнэ.
Халдлагын зүйлийн андуурал – андуурахад чиглэсэн объектод гэм хор учрах боловч гэмт хэрэгтний тооцоолоогүй халдагын зүйлд шууд нөлөөлсөн байдаг.
Хохирогчийг андуурах – гэм буруутай этгээд тодорхой этгээдэд халдахаар төлөвлөсөн боловч андуурах тохиолдол гардаг.
Үйлдлийн болон ус үйлдлийн шинжийг андуурах – 2 төрөлтэй.
1.      Өөрийнхөө үйлдлийг нийгэмд аюулгүй гэж буруу үнэлсэн боловч ийм шинж байгаагүй явдал. Жишээ нь: хуурамч мөнгө хэмээн борлуулсан бол завдсанаар хариуцлага хүлээлгэнэ.
2.      Тухайн этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэж андуурч түүний нийгмийн аюулыг ухамсарлаагүй байдаг. Жишээ нь: хуурамч мөнгийг мэдэлгүйгээр ашигласан. Ийм тохиолдолд тухайн хэргийг зөвхөн санаатайгаар үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг гэж үзэхээр заасан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй.
Нийгэмд аюултай хор уршгийг андуурах – Субьектийн санаанд багтаагүй хор уршиг буй болгосон хэргийг завдсан буюу болгоомжгүйгээр хор уршиг бий болгосноор зүйчилнэ.
Нийгэмд аюултай хор уршгийн хүнд хөнгөний байдлыг андуурсан – Тоон шинжийг буруу төсөөлснөөр илэрнэ. Ингэхдээ бодитой учирсан хор уршиг нь их буюу эсхүл төлөвлөснөөс бага байна.
Шалтгаант холбооны хөгжилтийн андуурал – үйлдэл ба нийгэмд аюултай хор уршгийн хоорондын шалтгаан үр дагаврын шалтгаалцалыг гэм буруутай этгээд буруу төсөөлсөн байдаг.
Хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байлыг андуурах – тийм байдал байхгүй гэж эндүүрч төсөөлсөн буюу эсхүл тийм байдал байгаа гэж ташаарснаар илэрнэ.

8 comments: