05/09/2011

Ёс суртахуун ба гуйланчлал

           Ёс суртахуун гээд л лаг лаг юм яриад байхын. Чи ёс суртахуунтай бай? Ингэж болохгүй. Чи бол Монголын хэл соёл шинжлэх ухааныг устгахад хувь нэмэр оруулж байгаа хүн гэж ирээд л. Би тийм лаг юм ярьж чадахгүй болохоор шууд шулуухнаар хэлчье. Ёс суртахуун гэхээр ядууч байсан бусдыг боддог, 7 хоног хоол идээгүй байсан ч гэсэн найзтайгаа хувааж иддэг байхыг хэлнэ гэнэ. Жишээ нь яаж бусдыг бодож байна вэ гэхээр сард 80-н цаасаар болгодог 5-н ам бүлтэй гэр бүл гэртээ нүүрс авч түлэх, эсвэл нөгөө юу билээ тэрийг нь түлдэг байх нь ёс суртахуунлаг бусдыг бодсон үйлдэл юм гэнээ. 7 хоног хоол идээгүй хэрнээ найзтайгаа хувааж иднэ гэдэг чинь одоо бас ёс суртахуун юм гэнэ шүү. Хүмүүс их лаг лаг юм ярьдаг хэрнээ яг ингэдэг хүн гэвэл хөлийн хуруу шиг цөөхөн. Ер нь байх ч үгүй дээ. Би лав 7 хоног битгий л хэл 1 өдөр хоол идээгүй бол хашааныхаа буланд зогсож байгаад ганцаараа гөвж орхино өлсөж үхэх гэж байхад юуны чинь МОРАЛЬ, ЁС СУРТАХУУН тийм биш гэж үү?
      


        Миний ойлголтоор ёс суртахуун бол шаал өөр зүйл мэт санагдана. Жишээлбэл: хүний хүнлэг, ёс суртахуунлаг, хувиа үл хичээсэн үйлдэл ямар үед илрэх вэ гээд бодоод үзье лдээ. Өдрийнхөө хоолоо бодоод өлөв долов хийгээд явж байгаа хүнээс яаж ч хичээгээд ёс суртахуун, харьцааны соёл, хүнлэг чанар гээч зүйлийг гаргаж чадахгүй. Учир нь хоолоо яаая дөө гээд стрессд орчихсон явж байгаа хүнийг чи жоохон соёлтой байгаач, бусдыгаа бод, улс эх орноо бод гэвэл ......... ингэж хэлэх нь ойлгомжтой. Тэгэхээр үүнээс харахад ёс суртахуун соёл гэдэг бол ядаж өдөртөө цадталаа идчихдэг, өмсөж зүүсэн нь хослол биш юмаа гэхэд мөр бүтэн тийм хүнээс л гарах эд. Тэрнээс биш хог түүж байгаа баагийтай соёл, ёс суртахуун яривал ARE U SERIOUS? гээд л ам таглана.  Ёс суртахуун соёлч байдал гэдэг бол миний хувьд ертөнцөөс тасархай эд л дээ. Амьтнаар бол тэнгэрийн амьтан юм уу даа. Хэн нэгэн хэлсэн байдаг шүү дээ. "Ёс суртахуун бол хүний өөртөө тавьсан шалгуураа гэж" философийн ухааны үүднээс үзвэл маргалдаад барагдашгүй асуулт юм гэнэ билээ. Би ямар тэрийг нь мэдэх биш. 



        Тэгвэл та нарын ярьж байгаагаар олон мянган хүний амийг авсан Чингис хаан чинь ёс суртахуунтай хүн үү? Ах ах гээд хүндлээд байдаг Оросууд чинь хэдэн мянган хүнийг зүгээр л алсан нь ёс суртахуунлаг үйлдэл үү?

Ингээд бодоод үзэхээр хаа хамаагүй ёс суртахуун яриад тэнэгтээд явбал ухаантай лаг харагдах гэсэн биш харин ч жоохон маанаг нөгөө орчноо мэдрээгүй гар гэдэг шиг санагдах нь байна шүү дээ. Тийм болохоор ядаж ёс суртахуун гэж юу гэдгийг яг ямар ойлголт ямар үед ярихаа мэдчихээд далдайвал яаж байна?

Одоо Чингисээ муулчихсан болохоор тэнэг бацаан, хужаа энээ тэрээ гэх нь байна шүү дээ та нар. Тэгээд энэ бас ёс суртахуунтай л үйлдэл байхалдаа. Лаг лаг тэнгэрийн амьтад шүү.

2 comments:

  1. Pax Mongolica гэж мэдэх үү? Чиний зөв энэ бол ойлгоход тийм ч хялбар асуудал биш. Чингис хааны тухайд бол хүмүүс түүнийг дайн байлдаан хийсэн хүн алсан талаар нь түрүүлж төсөөлдөг. Хүн алахад хүртэл хүний ёс суртхуун илэрдэг байна. Тухайлбал Хорезмын Желал-Адиныг баатаар эр байна битгий ал хэмээн явуулж байсан гэдэг. Тэгэхээр ямар хэмжүүрээр юунд хэрхэн хандаж байна вэ гэдэг чухал нөгөө талаас ёс суртхуунтай хүн бол хэзээ чи чиний хэлээд байгаа тэр өлсөж үхэх нөхцөл байдалд орохгүй л дээ. Ёс суртхуун байна гэдэг хамгийн түрүүнд өөрийн өмнө болоод бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа мэдэх явдал. Хүний ёс суртхууныг мөнгөөр хэмжиж үл болохын жишээг өнөөдөр монголоос маш амархан олж харах байхаа гэж бодож байна. За амжилт залуу минь эрэлээ сайн хийгээрэй.

    ReplyDelete