19/04/2011

Хайр

     Хэзээ одохыг мэдэхгүй энэ орчлонд, хэзээ үгүй болохыг таахын аргагүй амьдралд бид хэзээ, бид хэзээ ухаарч хайрыг мэдэрч мэдрүүлэх вэ?
    Өнгө мөнгөний орчлонд бид хэнийг илүү хайрлах ёстойгоо умартаад байдаг юм шигээ. Эхнэр бол дахиад олдноо залуусаа, бас нөхөр ч олдоно гэхдээ амьдралын хань ганц боловч чамд заяасан 2 л эрдэнэ бий гэдгийг бүү март. Тэднийг чи хувилаад авч болохгүй. Яг тэр чигээр нь хадгалаад байж чадахгүй. 
    Цаг хугацаа чи новш юмдаа гэж хэлмээр ч санагдах шиг эсвэл өөр хэн нэгэнд уурлах хэрэгтэй юм болов уу? Та нар төсөөлдөө тэр хүн хэзээ болтол чиний хажууд суух бол? Хэзээ болтол хамт зурагт үзээд маргалдах бол? Хэзээ болтол чамд хоол хийгээд хоолоо ид гэж дуудах бол? Гэрээ цэвэрлэсэнгүй гэж хэзээ болтол загнах бол? Хэзээ хэзээ хэзээ болтол бид тэднийгээ зовоох бол? Аз жаргалтай мөчүүдийг бид зовж байна гэж андуурч байнаа нөхдөө. Хүсэл мөрөөдлийг чинь гэрэлтүүлэгч нарангаа бид умартаж байна. Аз жаргалгүй байсан ч гэр бүлийн хайрыг мэдэрч байгаа чинь аз жаргал. Аз жаргал гэж чухам юу вэ? Миний бодлоор тэр бол ХАЙР. Гэхдээ хайрлаж хайрлагдсан лацтай хайр. Золбин тэнэж буй хайр бол аз жаргал бус зовлон зүдгүүр хэмээн ойлгож байна.
                                  Амьддаа л бие биенээ хайрла /О.Дашбалбар/

                                  Ухаарал хайрлагч би Циао бишээ
                                  Бурханы номыг айлдагч би Будда бишээ
                                  Надаас өөр бурхан үгүй гэдэг Аллах бишээ
                                  Би чамд л хайртай гэдэг гэр бүл чинь байна

5 comments:

  1. Eej aav haichvaa.End bkul bnada.

    ReplyDelete
  2. End zaawal eej aaw baih yostoi gj uu? Eej aaw shgee hairlah yostoi humuus ch bidnii amidrald bdg shuudee

    ReplyDelete
  3. T1 ghde ene chinii buruu bish ihenh hun iim t1 bodoltoi ybdiin.Eej aav shigee hairlah?Chi uneheer eej aav shigee ter huniig hairlaj chadhu! Za chi bol chadah bh.Ghde chi eej aaviihaa amidral,amidral ogogch agaarn gedgee sanaj yb oor hench chamaig tegj hairlahgui.Chamaig hench bsan eej aav chine urgelj chinii hajuud bna.Ene delhiin buh hun chamaas urgej bhad chine hajuud chine bna Hani hunii hani 2 3 bur terneesch ih uchirj bolno.Hani chine chamaas zalhah ue irdiim,hamgin naad zahiin jishee arhichin bolhod chine.Esvel uhej bolhiin chi dahiadl hanitai bolno shde."Bi teren shig hailaj chadku" gej bitgii heleeree.Hun dasdiin.Za suuldn ghd "Eej aav chine chamd gantsl oldog erdene um" shuu gdgiig sanaj ybaarai.Hun bolgon ene-g meddeg herenee Neeh haihardaguim. Ene magad burhanii bidend ogson shiitgel bh. "N"

    ReplyDelete
  4. dajgu ym buur mongoldoo ochij eej aawdaa erhelmeer sanagdchlaaa uilmaar bolj bn

    ReplyDelete