28/01/2011

Херлуф Бидструп миний нүдээр

           

         Энэхүү эрхэмийн хэдэн зургийг өмнө нь оруулж байсан билээ. Түүний зургийг миний тайлбарын хамт хүлээн авна уу. Мэдээж надаас өөр өнцгөөс харж байвал сэтгэгдэлээ хуваалцахад илүүц юун.


                                                                 Жоохон юмнаас их юм үүсдэг.


                               
                                          

                       Уур уцаар юунд ч хүргэхгүй харин тэвчээр итгэл байхад бүгдийг ялах болно


                                    Ард олны мөнгийг дэмий зарлагадагчдын хүсэл хязгааргүй


            Хэн юуны үр тарина түүнийгээ л хурааж авдаг. Яг л хавар тарьсан ургацаа намар нь хураадаг шиг.


                                            Муу бүхнийг жигшдэг хэрнээ муу бүхнийг үйлдэгч нь хүн.

        
                     Ямар юм үзүүлж, юуг харуулж, юуг зааж сургаж байгаагаар л хүмүүс амьдардаг.

           
              Чадан ядан бичсэн хэдэн өгүүлбэрийг минь таалан болгоосон эрхэм таньд баярлалаа.

                                                                 Таньд амжилт хүсье.
Үргэлжлүүлэх>>

Празитжуулагдсан амьдрал

           Празит миний бие та бүхэнд мэндчилж байна. Хорвоог хөдөлгөж эхэлснээсээ хойш өдийг хүртэл празитлаж амьдарч байна даа хөөрхий. Та ч бас миний нэг адил празит гэдгээ мартав.
           
           Намайг төрүүлж хүн болгосон эцэг, эхээ празитлаж байж нэг юм 20-н нас хүрлээ. 20 хүрэхдээ их ч олон юм празитлаж өслөө дөө. Тэгээд бас празитын амьдрал зогссонгүй ээ. Эцэг эхээ празитласаар л. Гэтэл би л зөвхөн эцэг эхээ празитлаад байна уу гэвэл бас үгүй ээ. Татвар, СӨХ гээд л празитлаж өгнө. СӨХ, татварыг улс нь празитлаад улсыг маань дарга нар празитлаад, дарга нарыг бүр том дарга празитлаад, бүр том дарга гудамжинд согтуу хэвтэж байгаа баагийгаас эхлээд намайг хүртэл празитлана. Би л зөвхөн эцэг эхээ празитлаад байвал бас болж байнаа тэ? Гэтэл эцэг эхийг мань хүн бүр празитлаж байна шд. Ядаж празитлагч намайг бас празитлаад байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ бүгд давтагдсаар байгаад бас л нөгөө празитыг тэжээгч эцэг эх дээр минь ирж байна. Зогсоо зайгүй празитлагдах энэ амьдрал ямар гаслантай вэ? Мөн үү?
            
           Гэхдээ утгагүй празитлагдсан энэ амьдаралд хожих ч юм их хожигдох ч юм их байна. Би  эцэг эхээ празитласныхаа хүчинд өөрийн хувийн нөүтбүүк дээрээ суугаад 10-н жил улсаа празитласныхаах хэдэн үсэг холбож бичдэг, 10-н дотор цээжээрээ нэмэж хасдаг болсон байна. Миний нусаа нийгээд завааруулсан угаалтуурыг цэвэрлэгч нь цэвэрлэж, хэрэгтэй хэрэггүй сурах сурахгүй сурагчдад багш нь орилж чарлаж самбар сараачиж шохой идээд л. Тэр бүх мөнгийг улс л гаргасан. Миний эцэг эхийг празитласныхаа хариуд намайг сургасан юмуу даа.
Би эх орондоо хайртай учраас л шүүмжилдэг гэж Диккенсийн гоё үг байдаг. Би эх орондоо хайртай. Яагаад гэвэл миний эх орон шиг улс энэ дэлхийн хаана ч үгүй шүү дээ. Гэхдээ эх орноо хайрлана гэдэг учир утгагүй Хятадуудыг үзэн ядаад л, хүн амьтны үс хусах бол биш. Сайн сурч сайхан амьдарч байгаа нь л эх орноо хайрлаж байна гэсэн үг. Эх орондоо хайртай байна гэхээр гудамжинд орилж чарлаж байшин шатаах биш. Сайн сурсан мэдлэг боловсролтой эсвэл нэг л юмаа маш сайн хийж чаддаг байхад л болоо. Их сургууль төгсөхөөр л лаг амьдрана гэж байхгүй. Тийм түүх байдаг ч хүн бүр тийм байдаггүй. 
             
          Хамгийн том празитууд гэдэг юу вэ? Нөгөө л хэдэн дарга нар. Тэд нар яагаад байнга ингэж празитлаад байнаа? 76-н гишүүн 76-н тэрбум төгрөг инээлдэж байгаад л гардан авна лээ. Бас сонгууль гэж маш их мөнгө зарлагадаж байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулж байна гэж үү? би уг нь өөрийгөө хэрэгтэй юманд празитлуулаасай гэж хүсч байна. Намайг празитлаж олсон мөнгөөр хэрэгтэй хэрэггүй наадаг цаас хэн нэгэн празитын хүүхдийн машины бензин, гадаадад сурах сургалтын төлбөр болоосой гэж хүсэхгүй байна. Биднийг празитлаж байгаа мөнгөөрөө гудамжинд лааз түүж байгаа эмээд гэр аваад өгөлдөө. Хөөрхий минь газар доорх хэдэн хүүхэдтэйгээ газар дээр амьдраг лдээ. Гудамжинд хүн амьтны зэвүү хүргэх бяцхан үрсийг хүн болоход нь туслалдаа. Шорон шиг хүүхдийн асрахтай, хорих лагер шиг ахмадыг асрах газартай байхад нэг празитын хүүхэд хажуугаар 100000$ үнэтэй машинаараа хүн дайрч алчихаад хэрэгт орохгүй өнгөрч байна. Бас болоогүй хар тамхи татаж хэрэглээд шоронд оролгүй өнгөрч байхад халаас суйлаад 5-н жил авч байна. Бид тэгээд энэний төлөө празитлуулаад байна гэж үү?

            Энэ бүх празитын үйл ажиллагаанд гар бие оролцоод явж байгаа гэхээр бүдэрч унаад үхчихмээр ч юм шиг. Гэхдээ празитлуулахгүй гэхээр бас болохгүй. Празитлуулчихаар бас л болж өгөхгүй байна шд. Заавал хэн нэгэн шимэгчтэй байх ёстой ч юмуу үгүй ч юмуу. Гэхдээ БИДНИЙГ ПРАЗИТЛААД ЗӨВ ХЭРЭГТЭЙ ЮМАНД ЗАРЦУУЛЖ БАЙВАЛ БИ ЛАВ ПРАЗИТЛУУЛАХДАА ДУРТАЙ БАЙХ БОЛНО. Инээж байгаад л празитлуулна даа.
Үргэлжлүүлэх>>

17/01/2011

Юниверсал цагдаа

      Манайхан цагдаа их л муугаар ярьдаг. Эрийн муу цагдаа, хогийн цагдаа гэж ирээд л. Зарим нэг доожоогүйхэн цагдааг дүрэмт хувцасаа тайлчих хөгшөөн тэгэж байгаад эр бяраа үзье ч гэж доромжлодог. Гэхдээ энэ манай сэдэв биш лдээ. Манай гол сэдэв доор өгүүлэгдэх явдлаас тодорхой гарах болно.

     Автобусан дотор нэлээн хэдэн төрлийн цагдаа байсан чинь хажууд нь 2 баагий зодолдож байнаа. Зодолдох ч гэж дээ. Заамдалцаад л хэлдэг үгээрээ хэлэлцээд тэрүүгээр нэг шоу болж байна.  Хажуу хавирганаас нь хүмүүс боль боль гээд л. Яасан ёс суртахуун моралгүй юм гээд л ярьж байх юм. Тэгсэн нэг эмээ тэсэхээ байгаад хөөе хүүхээ чи цагдаа юм бол энэ 2-т нэг юм хэлээд болиулаадхаач хөө гэсэн чинь уучлаарай эмээ би замын цагдаа лдаа. Тэгэхээр иймэрхүү юм эргүүлийнхэнд л хамаатай байдаг юм гэсэн айхтар тайлбар тавилаа шүү. Тэгсэн өөр нэг цагдаа дээр нөгөө эмээ босч очоод хүүхээ чи дүрэмт хувцастай л юм байна шд. Энэ 2-г болиулаач гэсэн чинь уучлаарай эмээ би керманы хулгайчтай тэмцэх хэлтсийхээ тийм болохоор надад хамаагүй гэжийнэ хөөе. Эмээ бүр шооконд орцон өөр нэг цагдаа дээр оччихсон хүүхээ чи гэсэн чинь эмээ би энэ хэрэгтэй хамаагүй ээ. Цагдаа нь цагдаа лдаа. Гэхдээ би иймэрхүү зодоон энэ тэрийг хариуцдаг хүн нь биш гэжийнэ. Нөгөө 2 зодолдож байгаа гар бүр газар унаж мунацан цохилцоод аймаар юм болжийно. Тэгсэн нөгөө эмээ нэг унтаж байгаа цагдаа дээр очоод няслаад сэрээчихлээ шүү. Цагдаа лаг уурлаал босч ирээд бороохойдох гэсэн эмгэн тул яаж ч чадалгүй яаав? гэжийнэ. Эмээ чи цагдаа шуу ухаантай юм бол энэ 2 салгаадахдаа. Гэсэн зүүн гартаа эргүүлийн цагдаа гээд биччихсэн нөгөө баагий босоод ирлээ. Би ч наана нь за ашгүй энэ баагий салгах нь дээ гэсэн чинь юу гэсэн гээч? уучлаарай эмээ ажлын цаг дуусчихсан гээд буцаад унтаад өгч байна лээ шд. 
    Уг нь хэв журам сахиулагч HERO  (баатар) маань босч ирээд л боройходож моройхоодоод л гавалж гинжлээд л сүр болох ёстой баймаар юм. Тэгээд л иргэдийн амгалан тайван алдагдууллаа гэж ирээл хууль унших ёстой байтал наадах чинь надаа хамаагүй ээ. Хамаатай байсан ч ажлын цаг дуусцан гэж байгаа хүнтэй юу ярихав дээ.
     Бодлоор болдог бол ЮНИВЕРСАЛ ЦАГДААТАЙ болмоор байна. Тэр нь хууль сахиулагч л бол сахиулагч. Замын байна уу газрынх байна уу шалных байна уу юуных ч байсан гэсэн бүгдийг нь мэддэг ойлгодог. Гэтэл манайд шалны, замын, эргүүлийн, газрын, хажуу айлын, айл ухалтын, керманы, эрүүгийн, ходоодны, амиа хорлолтын гэж ирээд л баахан төрлийн цагдаа. Аль нь юугаа ч харуицдаг юм бүү мэд. Хэнд нь ямар үед хандах нь ч ойлгомжгүй. Гадны улсад тийм юм байдгүй л юм шиг байна лээ. Бүх цагдаа нь замын цагдаа, бүх цагдаа гэмт хэрэгтэнг хөөдөг. Уг нь хэт их задраад салаад ирэхээрээ л утгагүй болдог юм шиг байна лээ. Зохион байгуулалтын хувьд ерөнхий нэг удирдлагатай, дотроо хэсэг бүлгүүд нь байлгүй л яахав. Гэхдээ бүх цагдаа нь зам бөглөрсөн үед бөглөөг нь гаргадаг, хүн амьтан зодуулаад эсвэл хүчиндүүлж байхад миний хамаарах хэрэг биш гээд хаяад явдаггүй тийм л цагдаатай болмоор байна. Хэрвээ тийм болчихвол цагдаа муу нэрнээс салах ч юм билүү. Хүүхдүүд дахиад би том болоод цагдаа болно гэж мөрөөдөх ч юм билүү хэн мэдлээ.
Үргэлжлүүлэх>>

28/12/2010

2 чухал

            Хүний ертөнцөд чухал зүйл маш олон. Бүр дэндүү олон. Жишээ нь надад миний гэр бүл, халаасанд байгаа 5000₮ гэх мэт. Гэхдээ хүн болж төрснийх хамгийн чухал зүйл нь хайр гэж хэлэх байх л даа. Нийгэмд бол тийм биш. Хайраар хоол авч идэж чадахгүй, байшин барьж чадах ч үгүй болох ч үгүй. Шалдан хайр бол юу ч биш. Тэгэхээр хүний ертөнц буюу нийгэмд бол чухал чухам чухаг зүйл нь ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ 2 юм. Яагаад гэхээр хүн өглөөнөөс шөнө болтол хуулийн хүрээнд бас эдийн засгийн хүрээнд л амьдарч, ажиллаж байдаг. Тийм учраас хууль болон эдийн засгийн талаар гадарладаг байх хэрэгтэй юм шиг санагддаг.
           Гадны өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын иргэд биднээс юугаараа ялгардаг вэ? Тиймээ тэд Lious Vuitton-н цүнх барьж, MacDonald's бүргер идэж, Iphone барьж, House-т амьдардаг. Гэхдээ энэ бол тэдний биднээс ялгагдах онцлог биш. Тэдэнд бидэнд байдаггүй нэг л зүйл байдаг. Тэр бол эдийн засгийн бяцхан тооцоо, хуулийн жаахаан баримжаа юм. Тэд энүүгээрээ л биднээс ялгарч өөр байдаг. Тиймдээ ч тэд баян бас хуримтлалтай байдаг. Ямар ч эргүү Америк өөрийн гэсэн орлого зарлагын тооцоотой бас хэрэглэгддэг хуулийнхаа хүрээг ямар ч хуульчаас дутахааргүй мэдэж гадарладаг.
          Жишээ нь халаас суйлаач байлаа гэж бодоё лдоо. Тэгэхэд халаас суйлвал хэдэн жил авах уу? (хууль) Халаас суйлах нь ажил хийхээс ашигтай байж чадах уу? (эдийн засаг) Ажил хийхэд илүү дутуу юм гувчуулах боломж нь хэр байна? (эдийн засаг) Манай эхнэр хамт хулгай хийвэл орлого хэд дахин нэмэгдэх үү? (эдийн засаг) Эхнэртэйгээ гэхээр бүлгээр болж байгаан. Баригдвал хэдэн жил авах уу? Эсвэл шоронд суухгүйгээр торгууль төлөх боломжтой юу? гэх зэрэг энгийн хууль, эдийн засгийн бяцхан баримжаатай байдаг юм шүү. Гэхдээ хармаа суйлаач болоодох гээгүй. Зүгээр л жишээ. Жоохон онцгүй байж магадгүй. Тийм бол уучил.
          Өндөр хөгжилтэй орны иргэд бэлэн мөнгийг л мөнгө гэж боддоггүй. Гэртээ байгаа мөнгөөр худалдаж авсан зүйлсээ ч мөнгө гэдгийг ухаарсан ухаардаг хүмүүс. Яаж хэмнэх яавал бага зардал гаргахаа ч мэдэж байдаг. Нэг ёсондоо хэмнэх арга барилыг дээд хэмжээгээр эзэмшчихсэн хүмүүс шүү. Ямар сайндаа л сард 1'600'000-гийн цалинтай  Солонгосчууд зэс утас энэ тэр цуглуулах, бүр уусан ундааныхаа лаазыг хүртэл цуглуулж тушааж байхавдээ. Манайхаар бол эдний дундаж амьдралтай бүх хүмүүс хог цуглуулдаг траншейнийхан юмуу даа. Манайд бол хог цуглуулдаг хүн гэхээр траншейнийх эсвэл ядуугийн туйл юм шиг байдаг. Энд бол тийм биш. Ер нь өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэрэглэж байгаа идэш ууш, баярын өдөр зэрэгтээ учиртай ханддаг. Тэр нь хэмнэж болох зардлыг хэмнэх юм лдаа. Тиймдээ ч баян байдаг байх гэж боддог. Манайхан шиг баяр гэхээр л энд тэндээс зээлж авчихаад зээлсэн бүх мөнгөөрөө шоудаж үрэн таран хийдэггүй. Дараа нь тэр зээлсэн мөнгөө яах нь тодорхойгүй. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдрал гээч чинь энэ юм уу гэж бухимдсаар амьдардаг. Бусад оронд тэгдэггүй ээ. Баяр гэдэг хязгаартай төдийгүй баярт гаргах зарлага нь тодорхой байдаг. Манай Монголчууд зарлага орлогын тодорхой баримжаа байдаггүй төдийгүй хуулийн тодорхой ойлголтгүй учраас ядуу байдаг байх гэж бодогдоод байдаг.

            Хуулийн ойлголтгүй иргэдтэй учраас ямар нэгэн хэрэгт орооцолдох төдийгүй гэмт хэргийн золиос болох нь элбэг байдаг шүү дээ. Тийм учраас хуулийн тодорхой мэдлэгтэй байхаас гадна эдийн засгийн ойлголттой байх хэрэгтэй шүү.  Тэгэж гэмээ нь жоохон ч гэсэн гэмт хэргийн золиос болох нь багас ч, өрхийн орлого бага ч гэсэн нэмэгдэх боловуу хэмээн горьдож байна. Миний энэхүү бяцхан зөвлөгөөг сайтар тунгаан бодоорой эрхэмээ...
                                                                         Таньд амжилт хүсье.


           
Үргэлжлүүлэх>>

25/12/2010

Тун удахгүй мал хаданд гарна

           Идэр 9-н хүйтэн эхлээд яс даарч эхэлж байх шиг байна. Монголын өвөл ч хэцүү шүү. Доороосоо даарч бөөрөө өвтгөнө, амьсгалж уушгаа өвтгөнө. Тун удахгүй бөөргүй, уушиггүй хүн амтай болох байх. За энэ яахав. Гол асуудалдаа оры.
           Одоо ингээд л аймаар хүйтэн болоод цас ихээр ороод эхлэхээр яадаг билээ хүмүүсээ? Өө яг тийн. Дарга нар энд тэнд би зуданд явж байна гээд л хэвлэл мэдээллээр шуугина шүү дээ. Бараг тэнд нэг дарга л хонь мал хариулаад бусад нь хараад зогсоод байгаа зураг, дүрс бичлэг цацагдаж өгнө шүү дээ. Тэгээд нөгөө дарга яахуу? Өвс авч явж нөгөө малнуудын чинь аманд хийж өгөөд. Баахаар нь баасыг нь халуун дээр нь барьж гүйнэ. Тэгээд яахуу? Хувцас хунар өмсгөөд ШОУ концерт хүртэл үзүүлнэ. Үхсэн малыг нь яахуу? Оршуулж бөөн уйлаан майлаан болоод их сайн том биетэй мал байсан юм гэж ирээд л ихэр татан уйлна даа хө. Уг нь тэр малыг нь хувийн өмч болгоод өгчихсөн биш билүү?  Тэгээд юундаа мал мал гээд гүйгээд байгаан? Өвөлжөө хүндэрлээ гэж ирээд л. Эсвэл зуд гэж шоуддаг юм уу? Яс юман дээрээ хүнээсээ олон малтай байх нь зөв ч юм уу үгүй ч юм уу? Тэр өвс мөвс, хадлан энэ тэрийг чинь малчид нь өөрсдөө бэлддэггүй юм уу? Төрөөс бэлдэж өгөх ёстой байдгиймуу? Малчидад тийм ч хоол өглөө, тийм ч өвс өглөө л гэж сонсогддог болохоос малчид тийм траншейний баагийд туслалаа, мах өглөө гэж би лав сонсоогүй. Малчид татвар төлдөг билүү? Би лав тэгэж сонсоогүй. Уг нь  Манай төр татвар төлдөг хэддээ арай элэгтэй байвал зүгээрсэн. Хувийн өмчийг яах нь өөрийх нь дур гээд тэр ҮНДСЭН ХУУЛИНД чинь байдаг биздээ? Би буруу хараагүй бол байдаг шиг санагдахын. Манай төр тийм л энэрэнгүй нигүүлсэнгүй юм бол эдийн засгийн хямралаар дампуурсан тэр олон Компаниудад очиж туслахгүй яасын? Өвс мөвс барьж гүйгээд. Тэд нар чинь ядаж татвар төлдгийн, олон хүнийг ажилтай байлгадгийн, байшин барьдгийн, байшин түрээсэлдгийн. Бусдыг хоолтой, мөнгөтэй байлгадгийн бас наад өвс аваад байгаа мөнгийг чинь татвар гээч юмаар бүрдүүлж өгдгийн. Малчид малаа бас өөрсдийгөө л хоолтой байлгадгийн. Тийм байтал яагаад мал гээд гүйгээд байна? Энд ямар нэгэн учир байна даа.
         
Үргэлжлүүлэх>>

12/12/2010

Херлуф Бидструп миний нүдээр

           

              Херлуф Бидструп (1912-1988) Данийн шог зураач. Херлуф Бидструп хэмээх энэхүү эрхэмийн зураг бол цэцэн мэргэний толь гэж хүмүүс ярилцдаг. Би ч үүнтэй санал нэг байдаг. Миний бодлоор түүний зураг зүйр цэцэн үг юмуу даа. Тиймээс түүний зургуудыг өөрийн өнцгөөс харсан тайлбарын хамт хүргэлээ. Та энэ зургуудыг надаас өөр өнцгөөс харж байвал санал бодлоо хуваалцахад илүүдэх юун.

           Шинийг санаачлагч, сэтгэгч, бүтээгч гэж байдаггүй. Хүн бүрт тэр боломжийг нь бурхан өгдөг. Харин тэр боломжийг хэрэгжүүлдэг хүн ховор гэдгийг ч бурхан өөрөө мэддэг. 
        
 Хүн болгоны зан араншин өөр байдаг. Тийм учраас хүн бол өөрөө оньсого.

 Шүүх хурал гээч чинь яс юман дээрээ энгийн л жүжиг. Нэг ёсондоо хариу нь гарчихсан бодлого л гэсэн үг.
 
Хүний харах өнцөг тухайн хүний мэдлэг, боловсрол төдийгүй мэргэжлийг нь илтгэж ч болох талтай. Юмыг олон талаас нь харж ойлгож байнаа гэдэг зөв ойлгож буйн шинж.

                           Бүгдийг сайтар дүгнэж, зөв ажиллаж чадвал юунд ч хүрэх боломжтой.

Үргэлжлүүлэх>>

10/12/2010

Дарга бол судлагдахуун

             Төрийн байгууллагын дарга нарын талаар нэг бяцхан судалгаа хийсэн билээ. Энэхүү судалгаанд дарга хүний онцлог, зан чанар, биеийн онцлог зэрэг бусдаас ялгарах шинжээр зааглаж хүн мөн үү биш үү гэдгийг тодорхойлох гэсэн юм.

Дарга гэдэг нь бүдүүн, том дуутай, ярвайсан, костюм пиджактай, нэг том ялааны алуур зүүсэн, мөнгө үрэхийг юман чинээ боддоггүй, пээдгэр атмаан маягийн хүнийг хэлнэ.
Энэхүү тодорхойлолтыг батлах гээд оролдоод үзье.

              Дарга гэдэг чинь зүгээр нэг албан тушаалын нэр биш юм гэнэ лээ. Даргыг олон ангилахаас гадна даргын биеэ авч явах, хоол идэх, бүр хүндэрч, хөнгөрөхөд хүртэл даргынх тусдаа байдаг юм гэсэн.  Ямар ч байсан даргыг акул, том, хурган, ишгэн, бүлдгэн гэж хүртэл нэрлэдэг юм байна лээ.

Ангилал нэгэнт явагдсан учраас даргын нүүр царайны хувиралыг авч үзье.

               Дарга ууртай байна уу баяртай байна уу тэрнээс үл шалтгаалж хамар дээрээ баас түрхсэн амьтан шиг ярвайж, хэн ч юу ч байсан том дуугаар үргэлж орилж, хашгачиж, зандарч байх ёстой. Даргыг ажил дээрээ унтаж эсвэл ажлаа хийхгүй байна гэж хэн ч гомдол тавьж болохгүй. Даргын толгой доторх нь ч олигтой байх шаардлагагүй. Дарга ухаантай байх хэрэггүй гэсэн үг лдээ. Дээх нь үед бол дарга гээч лайтай ажил байсан юм гэсэн. Их ухаан энээ тэрээ шаарддаг. Одоо бол тэнэг байна уу мулгуу байна уу эргүү байсан ч хамаагүй. Жишээ нь: Тэр Ламбаа билүү? Тэр эргүүг харалдаа. Нялхасын эндэгдэлээр инээцэн явж байгааздээ? Бас Сайхансамбуу байна. Бизнес сэтгэлгээ л сайн болохоос яриа нь гэж бол мал хэл сурчихсан юм шиг. Тэгэхээр даргад ухаан хэрэггүй нь энүүгээр нотлогдож байх шиг байна.
              
Даргын хооллолт
              
                Дарга бол нээх хурдан идэхгүй ээ. Яагаад гэвэл байнга цатгалан түүгээр ч барахгүй илүүдүүлж иддэг нь биенээс нь харагддаг. Шинээр дарга болж байгаа хөөрхий нөхрийг хардаа. Туранхай хувцасны гол шиг юм. Тийм дарга гэвэл Тэмүүжин гишүүн байна. Шинэ юм чинь яаж тарган байхав. Тэгэхээр их л хурдан иддэг байж таарна аа дааа.
                Аа тийн даргыг хоолоо бүгдийг нь идэж дуустал бусад нь идэж болохгүй. Яагаад гэвэл дарга өөрийнхийгөө идчихээд бусдын хоол руу дайрдаг учиртай. Тийм учраас дарга эхэлж идэж дуусаад бусдынхыгаа идээд бүүр гадаа траншейнд байгаа хүнийхийг ч хамаагүй булааж идэж магадгүй аалз шиг амьтан шүү дээ. Аалз жилд 1 үхэр иддэг гэж байгаа. Тэгэхээр аалзнаас хэд дахин том дарга хэр ихийг идэх бол айн? Ёстой бүү мэд. Хэмжих гээд тооны машин барьсан чинь тархиар хатгуулаад тооны машин шатчихаж байна лээ шд. Бодвол гарч болдоггүй тоо гарах гээд байсан юм байлгүй.
               
Мэдээж идсэн юм чинь ялгаруулнаа даа
               
                Би даргыг ингэж их иддэг юм чинь ямар ихийг гаргах бол гэсэн чинь бас үгүй ээ. Жоохооон хонины хоргол шиг юм гаргадгийн. Үнэн юм үзээгүй жоохоон юм. Иддэг шигээ хүн бас гаргаж болышдээ тэ? Тэгсэн чинь юу вэ? Тэр идсэн хоол нь юугаар нь ороод байдаг байнаа. Мань мэт байсан бол юу вэ? Шингэж мэнгэхгүй шууд хордож мордоод, түгжрээд аюул болно. Тэгээд ч тэгэж их идэж ч чадахгүй идлээ гэхэд хүндрэхдээ юун их юм гаргаж онигоо болох болоо. Аягүй бол нөгөө Эмоз ялгадсандаа түгжрээд үхэж гээд УЛСЫН онигоо. Бодвол дарга нар их олон шимэгчтэй байдаг байх л даа. Зарим дарга нар их царай муутай болчихсон байна лээ шд. Зурагтаар хараад байсан чинь. Манай ерөнхий сайд байна. Урьд нь их сайхан залуу байсан чинь зомби болчихсон байсан. Муу ерөнхий сайдаа хараад өр өвдсөн.  Ард түмэн биднийхээ төлөө ямар их хоол идээ болдоо. Хммм.
               
               Тэгэхээр дарга гэдэг бол пээдгэр, хямсгар, ёроолгүй сав бөгөөд их муухай ааштай бүдүүн гэдэг нь батлагдаж байна.

Судалгааны энэхүү үйл явцыг дүгнэхэд.
               Дарга болох нь тийм ч амар ажил биш бөгөөд гол нь их идэх хэрэгтэй. Хамгийн гол нь гудамжинд яваа хүнээр хоол авахуулж идэх наад захын авьяастай байх шаардлагатайгаас гадна траншейны баагийгийн ч хоолыг булааж идэх чадвартай байх ёстой болж байна. Тэгэхээр та дарга болохыг хүсвэл эхлээд ээж аавынхаа, ах дүүгийнхээ хоолыг булааж идэж сурах хэрэгтэй гэсэн үг.

Судалгаа хийсэн: Цуутай үзмэрч, ГЛӨХолбооны ерөнхийлөгч, Судлаач Эмоз.
              
Үргэлжлүүлэх>>

06/12/2010

Панда ба Мазаалай

         Хэвлэл мэдээллээр нэг хэсэг ПАНДА-г ёстой рекламдаад од болгосон шд. Хятадууд ч бас айхтар улс юмаа. Панда панда гэж гүйсээр байгаад ПАНДА үржүүлэх, хамгаалахад ДЭЛХИЙН бүх ард иргэд, санг татаж чадлаа шд. Гадаадын 2 эрдэмтэн хүртэл пандаг судлахаар аваад явж байна лээ шд. Энд тэндээс хүмүүс хандив өргөж байна лээ шд. Энийг эдийн засгийн үүднээс нь харвал хятадууд хэр их мөнгө олсон бол айн?
         
           Гэтэл манай хойлогны мах идсэн хойлог Монголчууд маань яаж байна? Мазаалайгаа улаан номонд оруулаад 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн гээд сууж байхын. Мазаалай ч гэсэн хөөрхөн өхөөрдөм л амьтан шд. Пандагаас юугаараа дутахын? Цөлд байдаг баавгайтай улс хаана байна? Нөгөө азийн элэг бөөр, цагаан дагина энэ тэрд чинь байгаа юм бишүү? Бид тэднийгээ хайрлаж хамгаалж чадаж байгаа билүү? Хулгай анчдад алдаад дууслаа гээд л элгийн юм яриад сууж байхын. Хулгай анчид гээч тэр нөхдүүд чинь тийм олоод барьж авч болдоггүй нөхдүүд байдгиймуу? Алга болдог ид шидтэй мажишион юм уу? Би хаанаас ч юм Ирвэс агнах үнэ 30000$ гэж сонссон юм байна. Мазаалай нь 30 гаран болохоор үнэ нь хэмжээгүй биз. Тэр мөнгө нь хаашаа орж хэн авдгийн бүүүүүү мэд. Бодуул нэг даргын БЕНЗ, ЛАНД л болдог биз. Тар заваарсан нөхдүүдийн хоол унд яах вэ? Тэнд мазаалай маань үрэгдээд дууслаа дууслаа. Хятадууд пандагаа аварч чадсан шд. Хойлог данзангуудаа Мазаалайгаа үлдээж чадах нь уу?
 


         




             Удахгүй хүүхэд чинь Музейд ороод энэ юу юм бэ? Бор панда юм уу гэхээр нь үгүй ээ  Мазаалай гэдэг юм. Тэгээд манай Монголд байгаа юу? Байхгүй ээ миний хүү устгаад үгүй болгочихсон. Тэгээд яагаад панда байгаад байгаан?
Үргэлжлүүлэх>>

03/12/2010

Мал малаараа, хүн хүнээрээ л байя тэгэх үү...

             Чи хүн үү мал уу? Чамаас эхлээд ингэж асуумаар байна. Чи тийм өөгүй өндгөн толгойтой нөхөр үү? Үргэлж бусдыг өөчилж муучилж байдаг. Чиний толгой дээр үлэг гүрвэл байхад тэрийгээ олж харж чадахгүй хэвтэж байж бусдын толгой дээрх хагийг яаж хараад байна айн? Чи тийм мундаг хүн үү? Юу ч хийж чадахгүй, юу ч хийгээгүй чам шиг юм. Хаана байна? Баар, буудалд уу? тиймээ бааранд бас буудалд бүр гудамжинд ч хэвтэж байна. Чи траншейнд л ороогүй болохоос архичин тийм биз? Юу ч хийгээгүй. Юу ч бүтээгээгүй. Зүгээр л хормойн дон шүгэлсэн гаарийчин. Зүүднээсээ сэрээчээ. Чи хүн шиг биш мал шиг амьдраад байна. Мал ч яахав бас хэрэгтэй амьтан. Алаад идчихдэг юм. Элэг ходоод арьсыг нь зарчихдаг юм. Чамайг алж идээд, арьсыг чинь хэрэглэж болох билүү? Чамайг алаад идчихвэл хүн иддэг махчин гээд хэвлэл мэдээллээр шуугиад бөөн юм болно. Хөөе заримдаг минь чи Р.Чойномын Зарим заримдагуудад гээд шүлэг мэдэхүү? Тэгвэл энийг унш за юу...

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

           Яасан? Яаг голыг чинь олоод хэлчихсэн шүлэг байна уу? Бөөн уур бухимдал уу? Чи сайн лидер байх албагүй ээ. Юм ч бүтээх албагүй. Юм үйлдвэрлэх бүр ч албагүй. Харин чамд нэг л алба бий. Монголоо гэх сэтгэл. Монголоо гэнэ гэхээр би Чингисийн удам би лаг би мундаг гээд цээжээ дэлдээд хүнтэй муудалцаж, зодолдоод байх уу? Чингисээр гоёсон тэнэгээ. Чингис гэж яг юу юм? Чи мэдэхүү? Дэлхийн талыг эзэлсэн лаг хаан. Өөрд чамд ойлголт байна уу? Байхгүй. Чи яг юу болох юм? Би мэдэж байна. Ямар ч байсан эцэг юмуу эх болно. Тэгээд цаашид яахуу? Өөр шигээ шоучин омгийн ахлагч болгох уу? Гарийчин болгох юм уу? Юу болгохын? Монголынхоо нэрийг боддог юм бол эхлээд өөрийгөө бод за. Тэр улс төр, эдийн засаг яах вэээ. Дүүрч чи л сайхан амьдар. Архинд биш эрдэм мэдлэгт жив. 1 олдох амьдралдаа сэтгэл хангалуун амьдар. Түүхэнд үлдэх хэмжээний нэр хүндтэй үхдэггүй юмаа гэхэд чамайг үхэхэд ядаж найз нөхөд, хамаатан садан чинь ирээд харамсаад уйлаг лдээ. Хүүхэд чинь чамаар бахархаж амьдраг лдээ. Чи төсөөлдөө. Чиний алаг үр гудамжинд чам шиг хэвтэж байвал ямар санагдах уу? Чиний махаа зулгааж олсон мөнгөөр яг чам шиг шоудвал яах уу? Өөгүй цэмцгэр байх албагүй ээ. Ухаантай, цэцэн байх ч балагүй. Зүгээр л амьдарсан шиг амьдар. Амьдрал гэдэг зугаа цэнгэл, хов жив, атаа жөтөө биш. Амьдрал гэдэг бол үхэхдээ тайван үхэхийн л нэр. Хүн шиг биш юмаа гэхэд хүний тал шиг амьдар.
Үргэлжлүүлэх>>

30/11/2010

Хятадыг үзэн яд...

           Би нөгөө муу Хятадуудыг чинь магтах гээгүй ээ. Тэр аймаар аймаар холбоонууд тайван байж үзээрэй. Битгий ирээд суга муганы үс хусчихаарай. Айжил байна шүү. Их л айхтар Хятадыг үзэн ядсан аймшгийн холбоо байдгийн гэсэн. Тэр холбоо нь ямар ч учиртай юм чөтгөр бүү мэд. Хүний үс хусдаг үсчдийнх юм уу? Эсвэл Монголын скинхэдүүдийн холбоо юм уу? Бүү мэд. Нэг л их Нацист гарууд байдаг юм гэнэ лээ. Би лав хувьдаа ингэж хэлээд суганы үсгүй болохоос айж байна.
           Гэхдээ нөхдүүдээ болохгүй шүү дээ. Хятадтай явсан охины үсийг хусаж энэ тэр. Ямар чиний эрхтэнээр банзалтсан биш дээ л гэж хэлмээр байна. Хүний эрхэнд ингэж халдаж болохгүй. Хүн юугаа зарж идэхээ өөрөө мэдээ гээд тэр ҮНДСЭН ХУУЛИНД чинь заачихсан байдаг юм.
          Энүүгээрээ Хятадуудыг чинь магтах гэсэнгүй ээ. Ингэж балайрч үс мүс хусч байхаар Олимпоос авч байгаа алтан медалиараа, Дэлхийд хамгийн олон нээлт хийснээрээ, Эдийн засгийн чадавхиараа, Оюунлагаараа өрсөлдөөч... Хятадуудыг зодлоо гээд Үсийг нь хуслаа гээд хол явах уу? Наад СКИНХЭД (миний орчуулгаар АРЬСАН ТОЛГОЙТ)-оороо нэг юм бодооч. Скин хэд ч гэлтгүй бүгдэд нь хэлмээр байна. Хятадыг хөөж туух биш тэднийг дагаж хөгжих хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. АНУлсын бөөрөнд наалдсан Мексикийг мэдэх байх. Тэд яаж, ямар хурдан хөгжлөө. Суралцах хэрэгтэй залуусаа. Гадаадынханаас суралцах хэрэгтэй. Хятадуудад дургүй байж болно. Гэхдээ хөрш айлаа сольдог шиг хөрш орноо сольдог бол хамаа байж уу. Болохгүйгээс хойш байдалтайгаа эвлэрээд тэднээс суралц. Суралцаж чаддаггүй юмаа гэхэд бөөрөнд нь наалдаад идээд байх хэрэгтэй.




Үргэлжлүүлэх>>