17/06/2011

Жинкэнэ эл күн шөөө чи...

       Манайхан наашаа суу. 9-н цаг болоод Эмоз ахынх нь үлгэр ярьдаг цаг боллоо. Өнөөдөр бүгдээлээ жинкэнэ эл хүн гэж хэн болох талаар ярилцая.
         
         Миний бодлоор жинхэнэ эр хүн гэхээр нэг жоохон мулга гар байх шиг байгаамаа. Хөөрхий зайлуул. Нэг л их том бие, бөөөн булчин шөрмөс хажууд нь Шварцнеггер бол зүгээр л алиа бацаан. Зиа тэгээд ярина энэ тэр гэж бол бүр элэг битгий л хэл бөөр ч авч мэдэхээр дүйнг барийн яриатай. Хөгжилтэй юм уу гэхээр тийм биш зүгээр байгаа нь л тийм одоо юу ч гэмээр юм бэ дээ. Тархийг нь өт идцэн малыг нэг эргүүтчихсэн мал гэдэг шдээ. Яг л тиймэрхүү. Зиа тэгээд алаад идье гэхээр чадахгүй ээ тэр аймаар амьтныг чинь дарж авч цохиж унагаах гэж бөөн юм болно. Нэг л их уур хилэн хараана ерөөнө гэж бол ээ бурхан минь, хайрхан тэнгэр Чингис хаан, Арго багшийн минь Хар сүлдний тахилга минь гэтэл хараана. Зиа тэгээд л хүүхнүүдийг бол мордоно шүү дээ. Хээр мал дээр байгаа юм шиг л гүй ээ зүгээр чухам. 

Тэр гар мар бол авах юм байхгүй ээ. Нуль сайр майр бараг ангал үүсцэн. Яагаад гэхээр гарандаа тос түрхчүүл хүүхэн шиг болчийшд яахын. Хараал хэлэхгүй ярихаар нялцгай банди болчино. Жишээ нь над шиг. Зиа тэгээд нөгөө муу жинкэнэ эл күн гээч чинь адуугаар бол одоо юу юм бэ? Луус юм уу хаашаан. Үхрээр бол хайнаг. Тархи нь бол ялааны дайтай л юмдаа. Их сайхан бие шүү бие. Хүн харахад бол ээжэээ л гэж дуу алдмаар даан ч цэцэрлэгийн бацаан ирээд л идэж байгаа чихрийг нь молигоор солиод өмхүүлчих хэмжээний ухаантай. Зиа тэгээд нөгөө гүндүүгүй гэдэг эрээс чинь бол бас арай өөрөө. Тэр бол мулга шдээ. Харин энэ жинкэнэ эр хүн гээч чинь воган байна шдээ? Тэрнээс бол шал өөр нөхөр. Зиа тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан монгол эр 2 хамт явбал айдаа. Ёстой мундаг гэж хэлий шүү дээ таминь. 

Хөл гэж зүгээр бакал, гар гэж одоо бахь, хумс гэж автирк царай гэж бол зүгээр тракторны дугуй. Зиа тэгээд яриа этр бол элгийн. Угаасаа дуугүй 2 гар чинь худлаа ХӨ ХӨ ХӨ л гэж инээнэ. Жоохон урлаггүй 2 гаралдаа. Гэхдээ тэр 2 луу эрчүүд бол ойртохгүй мань зань очуул будаа, ердөө л төмсөг үлдэнэ.   Энэ 2-ын үнэр танар бол айдаа. Ёстой л монголын үнэртэй салхи гээч нь үнэртэнэ дээ. 

Усанд орчуул хүүхэн шиг болчийшд гай биздээ ёстой нэг. 7 хоногт нэг орооч гэхээр уурлана. Би ямар загас юм уу? чи өөрөө ор гээд л шанаа өгнө. Жинхэнэ эрийг бас нэг өөрөөр хэлбэл нэг сонин баагий байгаад байгаамаа. Хоншоортой энэ тэр гээд найзууд нь үнэлдэг. Яагаад гэхээр юу ч болоогүй байхад цохиод авдаг эргүү толгой. Тэрийгээ тэгээд хоншоортой гээд нэр өгөөд хөөргөцөн. Үхсэн баас хоншоортой байж яахын? Ер нь зодоон хийж яахын? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг биздээ? Энэ үгийг бодохоор Монгол эрчүүд бүгд мал юм шиг байгаан. Юм л бол ханцуй шамлаад л зодоон хийнэ. Яг яах гэж зодолдож байгаан гэхээр өөдөөс энэ муу дургүй хүргээд гэсэн нэг тийм тэнэг юм хэлнэ. Тэгээд нийлээд гадныхныг зодоод байна уу гэхээр үгүй. Бие биенээ л алчих гээд үзээд байна шдээ. За тэгээд гадаад хүн харчуул тэрэндээ ч гөлөгнөөд юун зодоон хийх хөлнийх нь хуруунуудыг нь нэг нэгээр нь салгаж хөхөж өгнө. Хоорондоо л нээх арслан бар. Тэгсэн нөгөө муу хэлээд байдаг Жунгуанууд яаж байна? Хүний газар бол хүний хүнтэй зодоон хийнэ үү гэхээс нутаг нэгтэнтэйгээ зодоон хийнэ гэж ердөө ч байхгүй. Бас л их эв эеэ. Айн? Тэр мундаг гүндүүгүй, жинкэнэ эл хүн болох гээд байдаг дуракуудаа сонсож бай.

             Надаас л хол явдымшдээ. Бас олны газраас л хол явж үзээрэй дээ дуракуудаааа. Дээрээс нь нэмээд хэлэхэд эргүүтэж эр хүн болох гэж малтахынхаа оронд хийж байгаа юмаа л сайн хий. Бас наад идээ бээрнийхээ дээжийг бага уу ай? Дуракууд. Айдаа бас ч сайхан дуракууд бий дээ бий....


      Өөө нэг асуулт байгаа юм байна. Тэгээд жинхэнэ эр хүн, гүндүүгүй сайхан эр гэж яг юу юм?
Үргэлжлүүлэх>>

09/06/2011

Сэтгэл харж үерхдэг юм гэнэ лээ шүү...

            Хэдэн балай бацааны амнаас иймэрхүү үг байнга гардаг. Нэг л их хээгүй сэтгэл харсан, нэг л их царай зүс, бие хаа хардаггүй сохорууд их байна өө. Ингэж ярьж явдаг хүмүүс байвал зүгээр хөлийнхөө эрхий хурууны хиртэй хумсыг мэр гэж хэлмээр байна. Бөөн жүжиг ШОУ. Тэгээд сэтгэлийг нь яаж харах уу? Царай муутай, бие хаа гэж юм байхгүй л болчихвол сэтгэл сайтай гэсэн үгүү? Тэгээд яг сэтгэл сайтай гэхээр ямар байдгийн? Би лав хараад мэдэхгүй. Харж марж мэддэг дуракууд байвал эртхэн больж үз айн. Худлаа бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэлдэг үг юм шиг байна лээ. Миний ажигласнаар.
           
          Би тэгэж жүжиглэж чадахгүй болохоор шууд хэлнэ. Би царай, бие хаа хардаг тийм болохоор чи тэнцэхгүй юм байна за. Тэгээд өөдөөс "Царайны сайхнаар цай сүлэх юм уу" гэхээр нь "Тэгээд царайны муухайгаар цай сүлж болдог юм уу" Чи л тэр сэтгэл мэтгэлээ хар би бол угаасаа царай зүсээ л харна гэж хэлэх байсан. Угаасаа тийм л биздээ? Чи нэлээн олон жил Үнсгэлжинтэй үерхлээлдээ хөөрхий чааваас яаж тоосын. Тэгсэн чинь гэнэт нөгөөхийхөө сэтгэл муутайг нь мэдэж тэгээд чи салж чадах уу айн? чадахгүй л байхгүй юу. Тийм болохоор наад сэтгэл харж үерхдэг энээ тэрээ гэсэн балайн юмаа орхисон нь дээр байх. Угаасаа хүн болгон муухай санаатай, хүн болгон сэтгэл сайтай, бас хүн болгон харанхуй бодолтой. Хорон муу санаа, хамгийн гэгээлэг санаа бүгд л хүний дотроос сэтгэлээс л урган гардаг. Тийм болохоор муу хүн, муухай хүн, сайн хүн, сайхан гэж ердөө ч байхгүй.

           Хүний биен дотор бурхан чөтгөр хоорондоо зодолдоод, хэрэлдэж уралцаад л байж байдаг. Хүн чинь өөрөө бурхан эсвэл чөтгөр болж хувирдаг. Тийм байтал яг яаж сэтгэлийг нь олж харах гээд байна? АЙН? 
        Элэглэвэл элэглэсэн шиг элэглээрэй битгий 2-ын хооронд элэглээд, бусдын элэг доог болоод бай хүүхдүүд. За тэгээд тэр сэтгэлээ хараад хэлээрэй. Ямар ямар сэтгэлтэй байна айн?
Үргэлжлүүлэх>>

08/06/2011

Үхсэний дараах боломжит амьдрал

       Энэ бол ёстой худлаа балай Дүлзэн Гомбын Балибий Баасангийн л яриа байх гэж бодож байна. Тэгээд ч хүн үхээд хаашаа очдогийг мэдсэн, харсан хүн байгаамуу? Лам нарын яриагаар бол хүн алчуул тамд очоод яана гэлээ үхээд л байдаг тэгээд л дахиж амилаад бас үхээд л тийм лайтай юм гэж юу байсын. Тэгээд л үхэж тэнэгтэж байхаар олон амьдарч байгаам чинь тэр тамд байдаг сугуудтай нь алалцсан нь дээр биздээ. Би нэг балай ном уншиж байсын бацаан байхдаа лдаа. Тэгсэн чинь ээж аавыгаа хараавал тэр тамд очдын гэнэ. Жоохон байхад бүх хүүхдүүд л энэ муу ээж тэнэг этр гэж боддог л биздээ. Загнуулчаад. Тэгэхээр тэр номныхоор бол шууд 6-н тэрбум хүн очоод тамын ачаалалыг нь хэт ихэсгээд хүнээ тамлаж чадахгүй бүр оочер дугаар тарааж тамлаад элэглэж өгөх нь ээ. Би тэнд нь очуул тэртэй тэргүй зөндөө үхээд л амилаад байх юм чинь ёстой тэнэгтэж өгнө гэж бодож байгаа. Бүгдийг нь уриалж муриалаад гай болж нөгөө тамладаг гаруудыг нь найрцан хамт 2, 3 юм ууя. Дарга чинь үнэн тэнэг баачка байгааздээ. Чи ингэж их хүн тамлалаа гээд чи бас л тамд унана этр айн. Тэгээд дарга чинь чамд цалин хэр өгдгийн? Авгай хүүхэд чинь сайн уу гээд л. Дарга чинь тийм бага өгдөг юм уу хөгийн новш гээд бас дарга руу нь турхирчихна. Тэгээд олон тамладаг баагий найрч чадуул там дотор хөөрхөн ажил хаялт энэ тэр зохион байгуулаад элэглэдгийн байгааздээ. Нөгөө 6-н тэрбум хүн этрээ нийлүүлээд лаана шд. 

         Энэ солиорол ч яахав. Шашин гээд нэг зүйл хэдэн мудакын зохиосон юм бий. Шашин хүний сэтгэл зүй, тархинд хамгийн их хүчтэй нөлөөлдөг ганцхан л зүйл. Хэрвээ шашин байгаагүй бол тамд очно, үхсэний дараах боломжит амьдрал бий гэж боддоггүйсэн бол нийгэм юу болох ямар байх байсныг төсөөлцгөөе.

      Би гэхэд л шууд гараад ямар ч хамаагүй тэнэг харагдсан баагийгаа шууд ална. Хүмүүс чи яагаад алж байгаан гэвэл энэ чинь шал тэнэг алхаатай юм байна. Чи яасан хэрэгт дуртайн гээд бас ална. Тэгээд гудамжинд нэг бацаан гүйгээд явж байвал шууд дэгээдэж унагаагаад өшиглөнө гэх мэт. Ёстой элгийн юм болдгийн байгаа биздээ. Хэн ч нүгэл буян этр гэсэн хоосон хэрнээ хүчтэй нөлөөллийг мэдэхгүй учраас хүссэн бүхнээ хийнэ. Тархинд юу л орж ирнэ тэрийгээ л хийнэ. Айхыг мэдэхгүй. Ганцхан айх юм нь үхэл л байх болно. Энд тэндгүй хүчин, аллага, дээрэм, хулгай нөгөө нийгмийн эмх замбараагүй байдал гээч нь ердөө л байдаг зүйл болчихсон байна. Энэ үед зөвхөн ширэнгэн ойн хууль л үйлчилнэ. Хэн хүчтэй нь бусдыгаа гэсэн.... Хүмүүс нүгэл буян гэж юу байдгийг яг сайн таг ойлгодоггүй хэрнээ ямар ч байсан хүнд өөрөө сайн гэж бодсон юмаа хийхийг л буян гэнэ гэсэн ойлголттой. Нэг ёсондоо бусдын дасчихсан зүйлийг буян гээд дасаагүй зүйлийг нүгэл гэх жишээтэй. Хэрвээ бид хүн алахыг буян гэж боддог байсан бол яах вэ? Анхнаасаа тийм байсан бол тийм л байх байсан. Тэгэхээр нэмээд хэлэхэд нүгэл буян бол ердөө л хий хоосон төсөөллийнх....

      За тэгээд бодоод байхад там гэж байгаа ухааны л юм бодоод явж байхгүй бол ийм бодол нь арилчуул бас юу ч болоо юм билээ. Тэгэхээр там байдаг гээд л бодоод явж байсан нь дээр шүү хө...
Үргэлжлүүлэх>>

Ambition is the intension of mind

            Цаадах чинь аймаар гадаад хэлтэй юм болохоор нэг ийм гадаад гарчиг өгчихлөө. Зүгээр биздээ? Би таахдаа энэ гарчиг "зорилго бол таны оюун ухааны эрч хүч" гэсэн утгатай. Би энд зорилгын талаар ярилцаад үзье гэж бодож байна. Монгол нэг сайхан үг байдаг Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнээ гэж. Их гоё үг. Учир нь хүн ямар нэгэн юмыг санаад л бодоод л нэг хийчих юмсан гээд гүйгээд байвал аяндаа болдог гэсэн санаа байхалдаа. Гэхдээ бас юу ч хийхгүй зүгээр л бодоод санаад яваад байвал бүтэхгүй шүү дээ. Жишээ нь нэг лунзгар бүдүүн, нөгөө юугаа ч харж чадахааргүй таргалчихсан баачка байж л дээ. Тэгээд нөгөөх чинь яасан? турах юмсаан л гээд хэвтээд байвал турчих уу? Тэгэхээр энэ үгний эхний хэсэг жоохон өрөөсгөл талтай. Харин тэр сажилж явбал бүтнэ гэдэг хэсэг байнаа. Тэр бол яг таарсан үг тэгэхээр энэ үгийг "санаад санасандаа хүрэх гээд явбал болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй ээ" хэмээн өөрчилвөл үнэнд арай илүү дөхөм мэт санагдлаа. Яг энд л нөгөө зорилгын маань утга гараад ирлээ. Зүгээр л бодоод яваад байвал тэр чинь мөрөөдөл болчихно. Харин хийх гээд зориод гүйвэл тэр чинь ЗОРИЛГО болж байгаа хэрэг. Тийм учраас мөрөөдөл, зорилгоо ялгах хэрэгтэй бөгөөд зорилгынхоо араас уйгагүй тэмцэх хэрэгтэй юм шиг байгаан.
         Зорилго үнэхээр хүнийг тэмүүлүүлж нойр хүрч байсан ч гэсэн үстэж босгоод 00 руу дагуулж яваад нүүрийг нь угаалгадаг "би би ди ба би ди бү" гэдэг шидэт үгтэй адилхан. Гэхдээ зорилго тавьчихаад тэмцэхгүй байх талаар яриагүй байна. Маш олон хүмүүсээс: би залхуу гэдэг үг сонсож байсан. Би өөрөө ч залхуу гэж хэлдэг байсан. Харин одоо миний үгсийн санд тийм үг байхгүй. Яагаад гэхээр би зорилгынхоо төлөө энэ үгийг мартах хэрэг гарсан. Аан шантардаг уу гэж үү? Би үргэлж, өдөр болгон, цаг, минут, секунд тутамд шантардаг. Ном уншиж байхдаа чи ингэж их ном уншиж суух чамд хэрэг байна уу? Лай байгаадаа ингэж өөрийгөө тамлаж гүйж байхаар гэртээ орж ДОТА-гаа тоглоочээ. Шал тэнэгийн учир утгагүй баахан үг цээжлээд чамд хэрэг байна уу гэж ирээд л. Янз янзын л юм бодно. Харин би сөргүүлээд ингэж боддог. Чи иймхэн юманд шантардаг ямар арчаагүй амьтан бэ? Ердөө л энэ. Ердөө л энэ хэсэг. Чи ийм юман дээр бүдэрч, шантарч байж яаж зорилгодоо хүрэх гэсэн хүн бэ? Чам шиг арчаагүй но.ш гэж байдагаа гэх мэтээр өөрийгөө муулж шараа хөдөлгөдөг. Шал тэнэг арга байж болох ч надад бол үр нөлөөтэй л арга.
          
             Би энүүгээрээ юуг хэлэх гэсэн бэ гэвэл шантарч буй үедээ өөрийнхөө сул тал руу довтол. Өөрийнхөө сул талыг устга. Тэрийгээ зод занч хараа зүх. Харин хийж байгаа юмаа л бүү орхи. Зорилгын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө өнөөдрөө золиосло. Яг одооноос зорилгынхоо өөд хамтдаа тэмүүлцгээе. ЧИНГИСИЙН ҮР САД НАРАА.
Үргэлжлүүлэх>>

06/06/2011

Архи ууцгаая нөхдөө?

       Өнөөдөр сэтгэл санаа тайван бус байна. Найз охинтойгоо муудалцчихлаа. (Өө ямар ч шалтаг байж болно. Угаасаа архи уухад уруу татах гэж байгаа юм чинь) Би уг нь их хайртай юм. Даан ч намайг ойлгохгүй байгаа юм шал дургүй хүрмээр. Тэгэж бодоод л архи ууя гэж бодлоо угаасаа өөр юу ч хийхэвдээ тэ? Өөрийгөө тэгэж эрүүл бус байлгахгүй бол яг галзуурах нь чи миний найз л юм бол энэ архийг хамт уучих тэгэхүү?
     Зиа ингээд л мань 2 архидана даа. Би бол ийм юмнаас болж архи уухгүй байсан. Харин өнөөдөр мань нь гараа эсгэчихлээ тэгээд сэтгэл санаа өөдрөг бус байна гэж хэлээд архи уух байсан. Эсвэл өнөөдөр миний хамгийн сайн найзын, дүүгийнх нь, том ахынх нь найз хүнтэй гэрлэж байгаан намайг хуримандаа уриагүй болохоор сэтгэл санаа тайван бус архи уудаг юмуу гэж бодоод л... 
    Би ийм балай архидалтуудтай огт санал нийлдэггүй. Архидах үе байлгүй л яахав. Идээ бээрний дээжийг хүртэлгүй л яахав. Тийм биз? Гэхдээ бас тархитай юм шиг уух хэрэгтэй байдаг байхалдаа. Би ер нь их хогийн баачка лдаа. Архи уухаараа 3-аас илүү хундага татна гэж ер байхгүй. Яагаад гэхээр их уухаар гудамжинд бөбөөчин шиг унтчих юм шиг санагдаад байдгийн. Тэгэж бодоод хүн шахсан ч ёстой нэг шазуур зуугаад гүрийнэ дээ хө. Шүд мүд ярзайгаад, нүүр амаа үрчийлгээд, хүзүүний хамаг шөрмөс, судас гүрийж гарч ирээд л гүрийнэ шд. Би ядаж байхад архины үнэрийг нь авчуул за дуусаа шууд амаараа баана гэжуугаа. Яагаад гэхээр тэр балиар үнэр надаас үнэртэнэ гэж бодогдоод байдаг л хэрэг. Би нээх цэвэрч амьтан даа ч тэгээд байгаа юм биш. Угаасаа надаас chanel-ийн үнэртэй ус биш, Монголын минь салхи эсвэл монголын минь үнэрч үнэртдэг юм уу. Өөртөө дасцан болохоор мэддэггүй юм. Эсвэл нөгөө гүндүүгүй сайхан Монгол эр билүү? Тийм юмны үнэр үнэртдэг байх.
    <<Санасанаас гүндүүгүй Монгол эр гэж хэн бэ? Гэхээр байна шдээ. Нэг тийм жоохон мулга маягийн. Үг дуу цөөтэй. Юу ч ярихгүй хөхө гээд инээгээд сууж байдаг. Бас тэгээд нэг тийм том гүзээтэй. Хүн амьтантай муудна гэж байхгүй угаасаа мулга болохоор хүмүүс дээрэлхэх талдаа гэхдээ яг уурлаад босоод ирвэл бас айнаа. Нэг тийм сонин гар санагдаад байдгийн. Өө тийн гар мар нь нуль эвэр болсон, яагаад гэхээр гүндүүгүй байгаа нь тэр. Гутал мутал нь бол урагдаад хуруу нь гарцан яагаад гэхээр хээгүй байгаа нь тэр. Нүүр амаа бараг угаана гэж байхгүй яагаад гэхээр хүүхэн шиг нүүр амаа будах биш гэж бодоод байгаа нь тэр. За нэг ийм л төсөөлөл буугаад байдаг юмдаа хө>>
     Энэ ч яахав. Нөгөө 2 маань архиднаа. Тэгээд сүүлдээ бүр баяр хөөртэй болчихно шүү дээ. Тэгээд чи гоё шүү миний найз байна. Тэр муу охин яадгийн зайл зайл. 2уулаа нахиад нэг шил юм яахуу? Тэгийлдаа өвгөөн. Чамд мөнгө байна уу? гээд л үүр цайтал ууна даа. Ингээд л мань 2 шээх гэж тавь.тлаа ууна. Тэгээд нөгөө муудалцсан охин нь согтуу байхад нь залгасан бол яана? 
     Би энд архи бие этр муутгадаг элэг хатууруулдаг гэж тэнэгтээд яахав мэдсэн ч гэсэн уухаас хойш. Тэгэхээр таныг согтуу байхад эвлэрэх гээд залгасан бол яана? Сэтгэлийн хөөрөлд орцон баагий чинь зайл майл гээд томорцон байвал яануушка? Архинд буруугаа чихэх үү? Согтуугаар гэмт хэрэг хийцэн олон малнуудыг би харсан. Тэгээд юу гэж байна гээч? Энэ муу хар уснаас л боллоо. Архи уухаараа тархи гар нь архины толгойгоор ажилладаг гэсэн үгүү? Уур хүргээд байхаар нь дүрцийн ч гэх шиг хаха. Үхнэ гэж бодоогүй ч гэх шиг. Зүрхэнд нь хутгалчаад. Битгий тэгэж эргүүтээчээ. Зүгээр уухгүй байвал болоо юм биш үү? Эсвэл тохируулаад ууж болдоггүй юм уу. За тэгээд тохируулаад ууна гэхээр бүр элгийн. Би яг 6-г л уувал болдог юм. 7 болчуул тасрана ч гэх шиг. Тэгээд яг тасрахынхаа өмнөх хүртэл уувал тохируулж буй хэрэг үү? 
      Зиак зиак би энд архины эмчилгээ хийхгээгүй лдээ. Би өөрөө ингэж боддог юм. Сэтгэл санааны дарамт учирлаа гээд архи уучихвал тэр асуудал алга болно гэж ооогт байхгүй. Чи ердөө хэсэгхэн хугацаанд л мэдрэлээрээ СЕГА тоглож байгаа хэрэг. Магадгүй эрүүл ухаантай байсан бол 3 хоногийн дараа асуудал шийдэгдэх байж лдээ. Тэгээд идээ бээрний дээжээ уучхаар 5, 6 болоод нэмэгдээд байна. Тэгээд яах уу? Сэтгэлийн чинь нөгөө шарх чинь анихгүй улам удаад идээлвэл яана?

Архи уухдаа учиртай нухацтай л уугаарай даа. Сэтгэлээр унасан үедээ ер нь бол уугаад дэмий байх гэж бодож байна. Гэхдээ уугаад үхнэ үү хүн ална уу маньд ямар падлий байхав. Зүгээр анхааруулж байна. Ойлгох нэг нь ойлгоно ойлгохгүй нь угаасаа идээ бээрний дээжтэйгээ л хамт үхнэ.
Үргэлжлүүлэх>>

04/06/2011

Чиний хэлээр... (Ёс бус хэллэгтэй)

        Зиак ер нь нэг чиний хэлээр яриад үзье гэж бодлоолдоо. Чиний хэл чамд ямар санагдахыг үзье муу Новшооооо.

       Сайн уу юу байна гэж мэндлэхээ больжээ таминь. Юу хийж яваа өмхий п вэ? Ла.ар царайлчаад бөбөөөрөөд л байна уу? Хөөш юу байна ги.ий минь? Хүүе ээ ойрд хараагүй нүүрний арьс байна шд. Ямар юмаа хийж яваа я.хан бэ? гэж мэндлэж байна шд. Энэ тэгээд одоо мэндлээд байна уу эсвэл зүгээр л хэрэлдээд байгаа юм уу? Ойлгох юм алга. Ингэж ярьдаг гаруудыг та нар хэдээс хэдэн насныхан гэж бодож байна? 10-25-н насныхан нэг ёсондоо өсвөр үе ба залуучууд байна. Хаашаан бэ? Зүгээр ярьж чадахаа больцон юм уу? Надаас хүн хэрвээ монголчуудын зан араншин ямар вэ гэвэл чи Африкийг мэдэх үү? Тэнд Арслангууд эмэгчнээ яаж булаацалдаж зодолдоог билээ? Яг л тийм гэж хэлэх байх. За тэр хотын соёл гээч юмны талаар бол ёстой түй май. Тийм юм ер нь байдгиймуу? Би лав мэдэхгүй. Гудамжинд шүлс, нусаа хаягчид зөндөө шд муусайн ла.арууд яасан гэж тэгэж явдаг байнаа? Эсвэл хогоо энд тэнд хаяна ёстой нэг ла.арын п-нууд. Муусайн п-нуудаа хүнтэй аятайхан харьцаж чадахгүй хэвтэж байж үхсэн ацны чинь хотын соёл тэрийгөө өгзгөндөө чихээд зайл за. Яасан гайхаад байна уу п-дакаа. Энэ чиний л ярьдаг хэрэглэдэг үг шд. Үхсэндээ гайхаад байгаа ла.арын п вэ? За битгий ш-гаад байгаарай чиний тэр соёлтой чинь хаана байна айн?
        Энэ тэгээд сайхан байна уу? Чамд таалагдаж байна уу новшоо. Хүнийг ямар мэдлэг боловсролтойг нь ярианаас нь харж мэддэг гэж хэн нэг дурак нь хэлсэн байдаг. Тэр дурак ч бас овоо дурак шүү үнэн үг хэлж байдаг. Би өөрөө хараал хэлдэггүй ариухан цагаан энхийн тагтаа бол биш лдээ. Хараалыг гэхдээ новшоо чам шиг урсгадаггүй за. Яасан дургүй чинь хүрээд үхлээ юу? Чиний харьцаа бусдад яг л ийм санагддаг за? Малаа? Тархигүй п минь. Бас болоогүй хараалын үгийг насанд хүрэгчид хэлж байвал бас яах вээээ? Тэгсэн чинь 10-н жилийн нуснууд хүртэл хаа хамаагүй п минь я минь гэж нэг нэгнийгээ дуудахыг нь яана. Ёстой 10-н давхар дээрээс нисэж үхмээр. Нуснууд урдах тоогоо ч олигтой бодож чадахгүй Монголоороо зөв бичиж ярьж чадахгүй хэвтэж байж үхсэн ацны чинь бусдыг хараах. 

              Би яагаад хараал хэлэх дургүй вэ гэхээр надад бусдаас илүү гарах юм бол байхгүй лдээ. Би бусдаас нэг ч юмаараа илүү биш ядаж миний төмсөг хүртэл 2-хон. Тэгэхээр би ядаж хараал хэлэхгүй байя гэж боддог. Уурлаж бухимдах үедээ ч хэлэхгүй байхыг хичээдэг. Тэгэж хэллээ гээд ямар тайвширчих биш. Улам л өөрийгөө зовоохын нэмэр.

Өө тийн над шиг бусдаас илүү гарах юмгүй хүмүүс ядаж амаараа илүү гараасай гэж хүсч байна.
Үргэлжлүүлэх>>

Түмэн асуулт

            Надад их олон асуулт байна. Янз яааанзыыыыыын хоосон цэцэрхэгчдээс асуугаагүй бөгөөд ердөө л надад байдаг эсвэл байдаггүй гэдгийг жишээгээр оновчтой зөв тайлбарласан тайлбар хэрэгтэй байна. За тэгээд миний асуултыг хүлээн авна уу. Би өөрөө бодож олох гэвэл толгой гашлаад бараг ээдэх нь удахгүй өрөм тогтох юм шиг байгаа болохоор та бүхнээсээ асууж байна.

           
            Энэ магадгүй философийн гүн утга агуулга байхалдаа. Над шиг бөгсөө олигтой арчиж чаддаггүй хүн юун философи ярих. Зиак нэг ийм жишээ байнаа.
Нэгэн мафийн том босс байжээ хөөрхий чааваас. Тэр босс нь доороо 100-н хүнтэй. Тэгээд гишүүн бүр нь эхнэр, хүүхэдтэй гэж бодвол 300-н хүний аж амьдралыг өөрийн бузар муу муухай үйлээрээ тэжээж тэтгэж байдаг. Тэр муу муухай бүхнийг үйлдээч адгийн шаар. Гэтэл тэр эмнэлэг барьсан. Тэндээ ядуусыг үнэ төлбөргүй үзэж, үнэтэй хагалгааны зардлыг нь дааж, сурах чадвартай ухаалаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь төлж сургуульд явуулдаг. Гэвч тэр хүний наймаа, контрбанд (зэвсэгийн наймаа), хар тамхи, улс төрийн аллага гээд л муу муухай байж болох бүх зүйлийг хийдэг. Энэ тэгээд сайн хүн үү? Эсвэл муу хүн юм уу?

              Нэг ийм юм байнаа бас. Энэ нөгөө аль нь гарал үүсэл нь вэ гэдэгтэй их төстэй. Нөгөө дуусашгүй ээж нь өндөг үү, тахиа юу гэдэг шиг. Нөгөө нэг нүгэл буян. Тэгээд яг хэн нүгэл хийгээд байнаа? Жишээ нь Нэг гандангийн лам хүрч ирээд л надад нэг юу нь ч мэдэгдэхгүй бр бр ла ла хум пад хү ха пис пасс пид пад түй энэ тэр гээд л нэг юмаа үнэгүй уншаад өгчихвөл буян уу? Эсвэл би гудамжинд явж байгаад хүн шүргэчихвэл нүгэл юм уу? Би бодохдоо нүгэл гэж хүн өөрөө л нүгэл гэж бодвол нүгэл болчихдог юм шиг байгаан. Жишээ нь нэг муу банди байж лдээ. Тэр хулгай зэлгий их хийдэг. Бас болоогүй хүн амьтан дээрэмдэнэ. Тэгэхээр нь гай болж би таньдаг болж таараад. Тэгэхээр нь би яахав зэвүүн баачка юм болохоор бариад өгдгийн байгааздээ. Тэгсэн чинь би тэр хүний хувьд нүгэлтэн болох нь байна. Тэгээд нөгөө юмаа алдсан хүмүүс нь буцаагаад нэхэж мэхээд авчхаар би ачтан болоод ардын баатар буянтан болох уу? Яг үнэндээ би өөдгүй л новш байгааздээ? Таньдаг баачкагаа бариад өгчихдөг.

              Би энэ 2-ыгоо түмэн асуулт гэж байгаа юм биш лдээ. Нээх 2хон асуулт 10000 асуулттай тэнцэнэ гэж юу байхав. Иймэрхүү балай балай асуултууд гэнэт тархинд гүйж орж ирээд гараад явчих юм. Би бодохдоо сайн хүн эсвэл муу хүн гэж байдаггүй. Ердөө л тэр хүн хэнд сайн гэж бодогдох юм хийж байна тэр хүндээ л сайн хүн. Өөр хүмүүст муу юм хийж байгаа бол муу хүн гэсэн санаа лдаа. Ерөнхийдөө иймэрхүү 2 талтай асуултууд их байдаг. Өнөөдөр толгойнд энэ л орж ирлээ. Таны толгойд эргэлдэж буй иймэрхүү ирваа асуултууд байвал..................
Гэхдээ иймэрхүү юмнуудыг хүн өөрөө бодож олохоос залхуурах үедээ л бурхан мэдэх байх гэж хэлдэг юм гэсэн шүү. Тийм болохоор битгий тэгэж хэлээрэй.
Үргэлжлүүлэх>>