17/06/2012

Ориг ба хулхи №1

                  Юу байцгаана даа манайхаан? Ойрд сонгууль гээд тархиа эргэтэл загнуулж байна уу? Хаалга онгойлгож хог нүүр лүү цацах, гудамжинд хүний дүрстэй цаас хөглөрөх, ханаар дүүрэн хэн юу нь мэдэгдэхгүй баагийгийн зураг харсаар залхаж байгааз?

Ёоо сонгууль гээд биччихсэн чинь шууд дотор муухайрдаг байна шд. Энэ ч яахав би та бүхэндээ хэдэн мэддэг бараа бүтээгдэхүүнийхээ ориг хулхийг нь зааж өгөх гэсэн юм тэгэхгүй бол. Өндөр үнээр хулхи барааг авч тархидуулах байдал зөндөө байна. Тэгээд ч гудамжаар дүүрэн хулхиудыг өмссөн, зүүсэн гарууд алхаастай. Тэд нараас оригийг нь ялгая лдаа тийм ээ? За ингээд Ray Ban-ээс эхлэе.

За та дээрх зургийг харж байгаа байх.
            Оригийг ялгах нь: 
                           1. Тэр Ray Ban гэсэн лого маань нэлээн урд байрласан. 
                           2. Зүүн талынхаа шил буюу линзэн дээр жижигхэн RB гэсэн бичигтэй байгаа.
                           3. Дотор талдаа загварын нэр, үйлдвэрлэсэн улс, үйлдвэрийн дугаар
                           4. Үнэ нь хамгийн доод тал нь л гэхэд 100$ байх жишээтэй.
                           5. Зүүгээд үзэхэд нарны гэрэл л бууруулах болохоос өнгө өөрчлөх ёсгүй.
           Дээрх бүх шинж чанарыг шингээсэн байвал та өндөр үнээр худалдаж авахад айх зүйлгүй. Зөвхөн RB ч биш өөр шилнүүд ч гэсэн тиймэрхүү байдаг. Ерөнхийдөө гаран дээр байгаа логог сайн хар. Бас дотор талруугаа цоолж хийсэн байна уу? Ер нь тэгээд хулхи бол цаанаа л ёозгүй дээ. Хурдан гар нь сулрана, шил нь хөдөлгөөнтэй байна гэж ирээд л.... Шилний мастерууд бол мэдэж байгаа байлгүй дээ.

Дараа тэгээд гудамжаар өөр хулхиуд явж байвал хэлнээ. Угаасаа хувцас, цүнх бол дэмий байлгүй дээ. 99 хувь нь хулхи байхад.

Нарны шил үнэтэй авах гэж байгаа бол намайг дагуулаад явсан ч болно шүү хэхэ...

No comments:

Post a Comment