08/06/2012

Мөрөөдөлд хүрэх зам

          Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эрээчилт уншигчдаа. Миний муу хачин блог руу орж тоож уншдагт тань та нартаа үнэхээр их баярладаг шүү. Хэрвээ та нар минь байгаагүй бол энэ нэг муу жалгыг би өдий хүртэл хөтлөөд явахгүй л байсан байх.

Ойрын үед ажил гэдэг зүйл миний тархийг бас блогийг минь алжийнааа. Ёстой килл хийж байна. Урьд нь гудамжны лааз өшиглөгчдийн эгнээний шилдэг гишүүн байхдаа овоо ном уншаад тархи руугаа балбаад явдаг байсан чинь ном унших ч завгүй болгоод хаячихлаа. Гэхдээ би завыг хүн өөрөө гаргаж өөртөө л зохицуулвал зав үргэлж байдаг тухай үзээд үнэхээр ангайлаа. Тийм байхад би гэж нэг дүндүүк баачка нэг ажил, блогоос өөр юмгүй байж тэр муугийн хажууд аль хэдийнээ элгээрээ хэвтээд мөлхөчихсөн явж байна гэж бодохоор уур хүрээд байхын...




Тэр баагий яаж байна гээч? 3-н төрлийн нарийн мэргэжлийн ажил хийдэг. Нэг нь X-ray эмч, хуримын зохион байгуулагч, эдийн засагч.

Зав гэснээс хүн өөрөө хүсвэл ямар ч их ажилтай байсан, ямар ч их хөдөлмөрлөх хэрэгтэй байсан хийж гүйцээж чаддаг юм шиг надад санагдаад байдгийн. Мань хүртэл нэг хэсэг 2 дугуйланд яваад бас нэг төрлийн спортоор ноцолдоод, хичээлдээ яваад охин найраад гүй ээ зүгээр чухам кино ч үзээд яваад болоол байдаг байсын. Тэгсэн одоо юу вэ? тархинаасаа хэдэн үсэг гаргаад шидчихэж ч чадахгүй лөөлөө болж байна. 5-н сард ганцхан эрээчилт. Өөр байхгүй. Тэгэхээр өөртөө дүгнэлт хийх цаг болжээ. Таньд гэж хэлэхэд хэрвээ таны ажил нэг л бүтэхгүй, болохгүй, дутуу байгаа юм шиг санагдаад эхэлвэл өөртөө дүгнэлт хий. Цагаа зөв зарцуул гэж хэлмээр байна.

Баахан балай сэтгэлийн үг шиг юм биччихлээ. Гол сэдэвтээ ороё.
Мөрөөдөлд хүрнэ гэдэг хувь хүнээс асар их тэвчээр, цаг хугацаа шаарддагийг саяхан л ойлгож байна. Өмнө нь бол зүгээр л гэдсээ илээд мөрөөдөөд тэгвэл гоё гэдэг байсан цаг ард хоцорчихжээ найзуудаа. Бид ид хийж бүтээж, сурч мэддэг цагаараа өөр юм хийгээд буруу л амьдраад байх шиг байна. Ажилдаа алуулсаар байгаад тархиа хөгжүүлэх цаггүй болгоод царцуулж байна. Урьд нь мань ном овоо уншаад байдаг байсан чинь 250хан хуудастай номыг унших гэж 3-н сар болголоо. Энэ л намайг өөртөө дүгнэлт хийхэд хүргэсэн. Мөрөөдөлд хүрнэ гэхээр яг юу вэ? Мөрөөдөл гэж чухам юу вэ? Хүрэхийг хүссэн оргил уу? Эсвэл биелэшгүй зүйлийн тухай сэрүүн зүүдүү?

Та эдгээр асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Бас мөрөөдөхөд мөнгө төлдөггүй ч гэсэн эрүүл чийрэг хүчтэй мөрөөдөлтэй тэр мөрөөдлийнхөө төлөө тэмцээсэй гэж хүсч байна. Би яг одоо л мөрөөдөлдөө хүрэх замаа харж байна гэх үү дээ. Мөрөөдлийг мөрөөдөл чигээр нь бус мөрөөдлийг зорилго болгоод унаад давхивал илүү их амжилтанд хүрэх юм шиг сүүлийн үед надад санагдаад байгаа. Тийм болохоор бүгдээрээ 

Зорилгоор унаа хийсэн,
Мөрөөдлийн зүгт хамтдаа давхицгаая!!!


Миний уншигч энэ тэр гэж бүлтэрмээргүй байна. Гэхдээ л он-лайн ертөнцийн уншигч та нарыгаа их л санасан байна. Элдэв балай бичлэгүүдээ цаашдаа хоцроохгүй, залхуурахгүй хүргэнээ. I promise you.

4 comments:

  1. ug ni unshie gj harsan bolowch ezen ooroo jalga gesniig bodohod hrggu zuil biz gj bodogdood unshih husel torsongu...

    ReplyDelete
  2. Хэхэ уучлаарай. Тэгвэл дараа дахиж ийм үг хэрэглэхгүй ээ. Өөдрөг гоё юм бичиж байнаа :D

    ReplyDelete
  3. Хэлээд юу гэхэв, хөдлөхгүй л бол болохоо байчих гээд байх юм байна шүү дээ. Tэгээд зүтгээд байж дээ, Монголчуудаа!

    ReplyDelete