Ашгүй нэг сонгуулийн сурталчилгаа гээч балай юмных нь сурталчилгаа дууслаа. Энэ сонгуулийн сурталчилгаа дууссанаараа надад болоод миний Монголын ард түмэнд мөнхийн амар амгаланг авчирч буй мэт хамрын самсааг шамируулав. Энэ сонгуулийн сурталчилгаа гээч нөхөр их гэцүүхэн баагий шүү. Гэцүүхэн баагий гэж нэрлэсний шалтгааныг та нарт доошоо сунжруулан, унжуулж бичиж умшуулая.
1. Миний хүсээгүй мессэж надад байнга ирнэ. Би тэр ИЗНН, АН, МАН этрийн дууг утасныхаа дуудлаганд тавьж яахын бээ? Очиж очиж тийм дуу тавилаа юу? Уг нь манайхаас өөр газар үүрэн холбооны телефон билүү тэр газар нь эдгээр мессэжийг спам гэж нэрлэдэг. Тэрийг нь бас блоклож болдог. Гэтэл манайд би хоол идэхгүй ээ гэж байхад л шууд амруу том талх чихэхтэй адилаар мессэж нь ирэхийн. Удахгүй машины цонх хага цохьчоод араас нь манай намыг дэмжвэл машиныг чинь шиллэж өгнө гэхийм байна лдаа.
2. Танихгүй танихгүй гарууд их байнаа. Хэн юу юм юу нь ч мэдэгдэхгүй баагий гэнэт л ИТХ, УИХ-д нэр дэвшихийн. Би гайхдын. Сонгууль болох гэхээр л улс орныг алга урвуулахын төдийд л өөрчилчих буянтай, эрдэм мэдлэгтэй, чадвартай илбэ шид гэхиймүү ид шид гэхиймүү тийм юмтай хүмүүс гарч ирэхийн. Тэд нарт хандаж хэлэхэд: Тануус өөрчилчихвөл би баааая...
3. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь. Лам нэр дэвшиж байна лээ. Тэр баачка бол зайлоооооооо гэж хэлье. Хаашаан ИТХ, УИХ-д ороод нөгөө хэддээ өөрөө ч ойлгодоггүй номоо уншиж өгөх юм уу? Зарах тэнэг байхад авах тэнэг байдгаа гэдэг шиг нэр дэвших тэнэг байхад сонгох тэнэг байж л таараа гэж цаа чинь боддог байхалдаа.
4. Хамгийн баян лут, лаг, лунзгар, мунаг сүүлийн үг утга нь таарахгүй байна уу? Юу билээ. Хамгийн баян лут, лаг, лунзгар нам гэдгээ үеийн үед үүрдийн үүрд мөнхийн мөнхөд харуулсан нам бол МАН гэдгээ сайхан баталж байна. Бүх самбар, бүх ТВ, бүх веб сайтаар тэднийх гарч байна. Бас АН ч ялгаагүй. Хаалга балбаж нүүр нүдгүй цаас шиднэ, гудамжаар дүүрэн танихгүй хүмүүсийн зураг. Тэр муухай царайнуудыг хурдан урж хаяаасай билээ.
5. Бусад суга намуудын талаар бол бичээд ч яахын. Зарим нь яахав хөөрхий улс орныг өөрчлий сайжруулая гэж боддог байхалдаа. Хүн л юм чинь бас бодышд тийм ээ? Гэхдээ урьд нь зөндөө л хүмүүс өөрчлөнө гэж бүлтрээл байсан шд. Өөрчлөгдсөн өөр болсон юм юу байна? Гүзээлэг л болох шивдээ.
Зиак энэ мэтээр бичээд байвал бичээд л байхым байна. Төгсөшгүй арман гэдэг юм бичээд хүн амьтаны дургүй хүргээд яахав. Тэгэсгээд дуусгы.
Манайхаан сонгуулиа идэвхитэй өгөөрэй. Тэгжийж л бид өөрсдийнхөө хүссэн ирээдүйг авчрах боломжтой. Мэдлэг чадварт нь биш хийж бүтээх чин эрмэлзэлд нь болж тэднийг сонгоцгооё. Нөгөө муу хэдэн мануухайгаараа одоо юу хийхэвдээ. Тэднийг арчиж хаях хэрэгтэй шд. Төрийн бөөс болсон хэдэн ямаа, тэрбумтануудыг АРЧИЖ ХАЯЦГААЯ...
Харин та бөөстэйгээ үлдэх үү?