13/03/2012

Эх орноосоо урвагчид

              Эх орноосоо урвана гэж юу байдаг талаар твиттерт титэм үг гээд нээх уншихад ярвигтай, ядаргаатай ном байдагдаа. Тэрэн шиг хачин юм бичдэг хүнээс тусламж гуйх гэж асуусым. Тэгсэн чинь их том том үгээр дайраад л. Нас дээр гарчихсан хүн гэхэд жоохон овилоггүй санагдлаа.
                    За тэр хүний талаар яахав. Эмоз гэж бацаан угаасаа л хэрэгтэй хэрэггүй юм бичиж байдаг юм чинь. Гэхдээ би өөрийгөө үнэний төлөө тэмцдэг энэ тэр гэж бүлтрэхгүй. Зүгээр л зөв гэж бодсон бодлоо л бичдэг. Өөрийн бодлыг бичихэд заавал олон төрлийн, өнгө өнгийн диплом байх шаардлагагүй гэж боддог. Ер нь ямар нэгэн юм бичиж бодож боловсруулахад тархи, кейбоард байхад л болох бус уу? Эсвэл бацаан байхаараа юм хум эрээчиж болдоггүй юм уу? Заавал 70, 80 гарч байж амьдралын утга учрыг ойлгодог юм уу? Угаасаа миний үзэх амьдрал, таны үзсэн амьдралаас шаал өөр байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор ах нь ах нь гээд худлаа заах гэж оролдохын оронд хэрэгтэй байгаа хэдэн үгийг нь л хэлж сурах хэрэгтэй юм шиг санагддаг шүү АХМАДУУДАА. Ахмад гэдэгт энгэртээ дүүрэн одон медальтай, нэрнийхээ урд үлгэр тууль биччихсэн муухайгаар хэлвэл хоцрогдсон нийгмийн хоцрогдсон идэвхтэнгүүдийг хэлнэ гэж бодож байна.

Дээр бичсэн зүйлийг уншвал уншаад уншахгүй бол эндээс шууд уншаарай. Гол сэдэв эхлэх гэж байгаа тул хүүхдүүдээ наашаа сууцгаагаарай.

Эх орноосоо урвагч гэж хэнийг хэлдэг нь ойлгомжгүй бас хуулинд тэр талаар тусгаагүй байдаг юм шиг байна. Би гүүглэ ахаас нэлээн их асуулаа тийм юм би сайн мэдэхгүй гэж байна. Бас тэр талаар хууль дүрэм гүүглэ ахын дэвтэр дээр байхгүйг бодоход Монголд номын санд байгаа байх. Тэр талаар олж уншвал та нарт хэлэмз.

Онолын ямар нэгэн мэдлэг мэдээлэл өгч чадаагүй болохоор би өөрийнхөө өнцгөөс харсан нэгэн тайлбарыг хийе гэж бодож байна. Эх орноосоо урвагч гэж тэр Хурц мурц, УИХ гишүүд, улс эх орноо зарж идэж байгаа гэгдэх нөхдийг би хэлсэнгүй. Эх орноосоо урвагч гэж гадаадад очиж Казино тоглодог хэсэг бүлэг баячууд томчуудыг нэрлэх гэсэн юм.

БНСУлсын Казинод Монголын толгой баячууд, Монголын баячууд, Шинэ Монголчууд их ирж тоглодог харагдсан. Энд тэндэхийн уул уурхайн эзэд гэж ирээд л. Харахад их л сайхан гүзээ энэ тэртэй байдаг юм билээ. Тэр гүзээнүүд Монголоос олсон баялаг алтыг хаашаа гаргаж зарах нь бол надад түй ч хамаагүй. Харин Монголын мөнгөний урсгалыг л гадагшаа гаргаад байгаа юм. Маш их мөнгөөр тоглодог. Хэдэн сая төгрөг бол ердөө л өдөртөө гаргадаг мөнгө нь байдаг. Хэдэн сая доллар л алдаж байж санаа нь амардаг хүмүүс их л байдаг харагдсан.

Казино гэж газарт хүн баяжиж байхыг би ёстой хараагүй. Харах ч үгүй байх. Казиногоос болж дампуурсан гуйлгачин болсон хүн л мэдэх болохоос баяжсан томорсон л хүн лав хараагүй. Хэрвээ баяжуулдаг байгууллага юм бол ЯАГААД БНСУ-ын иргэдийг өөрсдийн казинодоо оруулахгүй байгаа юм? Яагаад Японд казино байхгүй байгаа юм? Яагаад Солонгосын баячууд Америк руу явж казино тоглодог юм? Яагаад Хятадын казинод Хятадуудыг оруулдаггүй юм бэ? 

Би гэхдээ тэр томчуудыг Казино битгий тогло гэж хэлэхгүй. Алддаг алдаж л байдаг мөнгөнөөсөө хэдийг нь ядуу гуйлгачингуудад л тараалдаа. Бүр тэгмээргүй юм гэхэд хүүхэд залуусын боловсролыг дэмжээд ганц 2 сэтгүүл гаргаад сургуулиудаар тараалдаа. Тэгэж их мөнгө үрж кайф авмаар байдаг юм бол. Хотын захын сургуулиудад компьютер авч өг. Хөдөө сумын эмч нарт машин авч өг. Баяны дүрд тогломоор байгаа бол тоглосон шиг тогло.

Өө тийм нэг юм хэлье. 20-н саяыг алдчихлаа, 100-н саяыг алдчихлаа энэ тэр гэж хэлэхээр гоё харагддаг гэж боддог юм шиг байна лээ. Тэгвэл тийм биш шүү. Тэгэж хэлж байгаа чинь таны тархины багтаамжийг л харуулдаг юм. Таныг тоглоод 20, 30-н саяар нь алдаадах гэж хэн ч хэлээгүй бөгөөд албатай юм шиг тоглож алдчихаад сайрхаж байгаа бол тэнэг гэхэд ч багадах юм шиг санагддаг шүү.

Дэлхийн бүх том том баячууд өөрсдийн гэсэн сантай байдгийг санах хэрэгтэй. Монголын хурган баячууд тэдний хаана нь явна вээ?
 

Нутгаасаа олсон мөнгийг НУТАГТАА Л ЗАРЦУУЛАЯ.

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Монгол улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглох нь хуулиараа хориотой бөгөөд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гадаадад гарч тоглодог дээрх үйлдлийн цаана мөнгө угаах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж өөрсдөдөө ашиг унагаах гэсэн базаахгүй санаашрал, хуульд заасан гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн хэрнээ холбогдох яамнаас тусгай зөвшөөрөл авсан Техас покерийн холбоо гэх хуулийн этгээд манай улсад байдаг.Зорилго нь оюуны спортыг дэмжиж, дэлхийн хэмжээний тоглогч бэлдэх... Энд зөрчилдөөн байна гэх гээд байна л даа.

    ReplyDelete